Дугуйг уушигандаа устгаж болох уу?
Өвлийн улиралд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн ердөө 50 хувь нь өдөр бүр жижиглэн савласан нүүрсээр дулааны хэрэгцээгээ хангадаг. Харин 30 орчим хувь нь арай л гал алдчихалгүй өчүүхэн нүүрсээр дулаацдаг бол үлдсэн 10 хувь нь Япон, Солонгосоос оруулж ирээд ямар ч хэрэгцээгүй болсон хаягдал дугуй түлж дулаантай золгодог.

Used tire pile pic from Future Green World
Дугуй шатаахад 87 хувийн хорт хий ялгардаг гэсэн тооцоог эрдэмтэд хийсэн байдаг. Тэгэхээр монгол хүн өнөөдөр ядуугаасаа болж, нэг бол хөлдөж, эс бөгөөс хордож үхэх гэсэн хоёр сонголтын эцсийнхийг хийж байгааг Төр засаг, Төрийн тэргүүндээ уламжлахыг хүслээ.
Та бүхний нүдэнд харагдаж, сэтгэлд хүртэл өгүүлэх үүднээс баримт хайн Шүүх эмнэлэгийг зорьсон юм.
Ер нь сүүлийн үед ирж буй цогцоснуудын ихэнх нь зөвхөн уушги гэлтгүй дотор эрхтэн харлаж муудсан байдаг талаар эмч ярьсан. 「Сүүлийн арван жилийн хугацаанд өдрөөс өдөрт, хийж буй задлан болгон тэр тусмаа хүний гол амьсгалах эрхтэн болох уушги их харлаж муудсан байдаг. Энэ бүхнээс харахад би өөрийгөө задлавал миний дотор эрхтэн үүнээс ч аймаар байгаа байх. Би тамхи татдаг. Бас хааяа нэг уучихдаг. Уухаар элэг, тамхи татахаар уушги мууддаг гэдэг үнэн. Гэвч эндсэн эхийн, дөнгөж дөрөвхөн сартай ургийн дотор эрхтэн дөчин жил хорвоогийн агаар амьсгалсан минийхээс илүү хар бүр пад хар байсан шүү」 гэж хэлээд тэр эмч толгой сэгсэрсэн юм.
Тэгээд задлан хийсэн ургийн дотор эрхтэнг зориуд шилэн саванд тусгай уусмалд хадгалснаа харуулав. Үнэхээр л хорвоод хүн болох хувь дутсан бяцхан ургийн дотор эрхтэн яг л дугуйны хаймар шиг пад хар болсон байв.
Шүүх эмнэлгээс гарахад Улаанбаатарыг бүрхсэн утаа улам ч ихэссэн юм шиг санагдсан. Энэ утаагаар монгол хүн, монголын маань ирээдүй болсон хүүхэд багачууд амьсгалж байна гэж бодоход өөрийн эрхгүй алаг үрээ аваад Улаанбаатараас өөр хаа ч юм хөдөө хээр очиж амьдрах хүсэл төрсөн. Улаанбаатар хотод монголчуудын маань тал нь амьдардаг. Тзгэхээр энэ бол зөвхөн нийслэлийн төдийгүй Монголын эмгэнэл.
Эх сурвалж: • ” Монголын мэдээ” Д.Батсүх 2009/01/06
the attachments to this post:
d0b4d183d0b3d183d0b9d0b3-d183d183d188d0b8d0b3d0b0d0bdd0b4d0b0d0b0-d183d181d182d0b3d0b0d0b6-d0b1d0bed0bbd0bed185-d183d183
d0b4d183d0b3d183d0b9d0b3-d183d183d188d0b8d0b3d0b0d0bdd0b4d0b0d0b0-d183d181d182d0b3d0b0d0b6-d0b1d0bed0bbd0bed185-d183d183









