Цөлжилт Монголын нэрийн хуудас болох нь ээ

Жил бүрийн 6 – сарын 17 -ны өдрийг дэлхийн цөлжилттэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг иргэдэд цөлжилтийн талаар мэдээлэл өгч, тэдний идэвхи оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жил манай улс “хөрс усаа хамгаалах нь бидний ирээдүйн баталгаа” сэдвийн дор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Дээрх ажлын хүрээнд БОАЖЯ, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ зэрэг газрууд цөлжилттэй тэмцэх нэг сарын аянг зарлаж байгаа юм. Аяны хүрээнд иргэд олон нийтэд хандсан лекц, семинари, явган аялал гэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах талаар мэргэжлийн байгууллагынхан мэдээллээ

Уур амьсгал болоод хүний хөгжлийн хүчин зүйлсээс үүдэн гарсан бүхий л муу үр дагаврын эцсиин үр дүнг “цөлжилт” гэсэн томъёололд хамааруулж ойлгодог. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт, ургамлын ургац, малчин ардын амьдрал, монгол нутагт цаашид амьдрал яаж өрнөх вэ гэсэн олон асуултуудын хариуг “цөлжилт” гэсэн ганц зүйлээс л төгс ойлгох нь бидэнд үгүйлэгдэж байна.

Цөлжилтийн эцсийн үр дүнг Сахарын цөл нутгаар ойлгож болно. Монголд цөлжилт тун богино хугацаанд хүрээгээ тэллээ. Өнөөдрийн байдлаар газар нутгийн 80 хувь нь цөлжилтөд өртсөнийг эрдэмтэд нотолжээ. Дархан-Уул аймагт экологийн өөрчлөлтийн судалгаа хийхэд манай орны цөлжилт урдаасаа биш Дархан-Уул аймгаас эхэлж байгааг тогтоосон байна. Тодруулбал, Монголд цөлжилт төвөөсөө эхэлж байгаа гэнэ. .

Цөлжилт Монголд нүүрлэсний бас нэг гол жишээ бол шар шороон шуургыг Монголоос урган гардаг мэтээр ойлгодог явдал юм. Солонгос, Японд хийсч очдог шар шорооны дийлэнхийг манайхаас дэгддэг гэх. Одоогоор Өвөр Монгол, Шинжаан шар шороон шуурганы жинхэнэ голомт газраар тодорчээ.

Эрдэмтдийн хийсэн судалгаагаар шар шороон шуурга дэгддэг 5 том эх үүсвэрийн нэг нь л манай улсад хамаатай юм. Дундговь, Өмнөговийн урд хэсэгт энэ голомт бий.

Монголын хувьд сүүлийн 70 жилийн судалснаар 2000 он хүртлэх тооцоогGobiоор бол 1.6 хэмээр цаг агаар дулаарчээ. Энэ хэмжээ 2007 онд 2.1 хэм болж нэмэгдсэн. Манай орны уур амьсгалын өөрчлөлт дулаарал бусад улс оруудтай харьцуулахад маш эрчимтэй явагдаж байгааг эрдэмтэд баталжээ. Улмаар 100 жилийн дараа говь хээрийн бүс хойшоо 100 км тэлэх гэнэ. Тэгэхлээр УБ цөлийн бүс болох нь ээ. Ийнхүү цөлжилт Монгол орны нэрийн хуудас болох бололтой.


the attachments to this post:

Gobi
Gobi


No Comments so far.

Leave a Reply