Тусгай хамгаалалттай газар алт ухах гэж улайрч байна

Монголын Ногоон эвслэлийн тэргүүн Я. Бум – Ялагч: “УТХГ-ын тухай хуулийг зөрчин алт олборлох эрх олгохоор улайрч байна.

Nomadgreen Сур: – Монголын Үндэсний Ногоон Эвсэл “Улсын Тусгай Хамгаалалттай Газар”-т лиценз олгох эрхзүйн орчинг бүрдүүлж өгсөн ЗГ-ын тогтоолыг эсэргүүцэн тэмцэж байгаа тухай сонслоо. Энэ талаар тодруулна уу.

s640x480[1]Бум – Ялагч: – УТХГ -ын тухай хуульд: “Байгалийн цогцолбор газарт геологийн зориулалтаар хайгуул шинжилгээ хийхийг хориглоно” гэсэн байдаг. Гэтэл ЗГ-аас дээрх хуулийг зөрчсөн 86- тоот тогтоол гаргажээ. Тус тогтоолд 5 тусгай хайгуул хийх эрх олгохоор заасан байна.

Nomadgreen Сур: – Байгаль хамгаалах асуудлаар “улстөржих” гэдэгт юуг ойлгох вэ? МҮНЭ-ийг улстөржиж байна гэж зарим хүн үзэж болох юм?

Бум Ялагч: – Манай эвсэл болон бусад ТББ -ууд улс төржөөгүй. Засгийн газар хууль зөрчиж байгаа нь өөрөө улстөржиж буйн тод илрэл. Засгийн Газраас МУ-ын хууль зөрчсөн тогтоол гаргасан нь ОУ-ын жишгээр бол байгаль хамгаалах асуудлаар ЗГ өөрөө жинхэнэ улстөржсөн шийдвэр гаргасан байгууллага болж байгаа юм. Эрх баригч намуудаас УИХ-ын сонгуульд гаргасан зардлаа нөхөх санхүүжилт хайж, уул уурхайн салбараас ашиг олох их амлалтуудыг өгч олон нийтийн тархийг угаадаг. Хямралаас гарч ард түмний амьдралыг сайжруулах бус харин ч аль нэг улс төрийн бүлгийн эрх ашгийг хамгаалан УТХГ-т алт олборлох эрх олгохоор улайран зүтгэж буй энэ үйлдэл нь үүний баталгаа болж байна. Хууль сахиулах дээд байгууллага нь өөрөө улстөржсөн шийвэр гаргасан төдийгүй энэ шийдэл нь МУ-ын үндэсний аюулгүй байдлын эрх ашигт ноцтой үр дагаварыг CIMG1985авчирах учир бид хуулийн хүрээнд эсэргүүцэн улстөрийн тэмцэл хийх зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Манай эвслээс юун түрүүн ЗГ-ын гаргасан уг тогтоолыг хүчингүй болгохыг шаардсан. Хоёрдугаарт ТББ -уудтай хамтран БОАЖ-ын сайдад болон УЗХ-д амаар, бичгээр эсэргүүцэл шаардлага тавьсан. “Өнөөдөр” сонины экологийн клубтэй хамтран эрх мэдэл бүхий хүмүүсийг урьж хэлэлцүүлэг хийлээ.

Nomadgreen Сур: – Тэмцлийн үр дүн яаж гарах бол?

Бум – Ялагч: – Засгийн газар Монголын Үндэсний Ногоон Эвсэлээс тавьсан шаардлагаар тус тогтоолыг хүчингүй болгосонгүй. Орон нутгаас мэдээлэл ирсээр байна. Хууль зөрчсөн уг тогтоолыг гарсаны дараа гар аргаар алт олборлогч нинжа нар аль хэдийн дээрх газруудад ажиллаад эхэлсэн байна. Нинжа нарын үйл ажиллагааг даруй таслан зогсоох ёстой. Бид хуулийн хүрээнд эсэргүүцсээр байгаа, уг тогтоолыг хүчингүй болгохын төлөө цаашид хуулиас гадуурх жагсаал цуглаан зохион байгуулах зэрэг арга хэмжээ авахаас аргагүйд хүрлээ.

Nomadgreen Сур: – Эх орны Дархан цаазат газруудаа хамгаалах та бүхний шударга үйлсэд амжилт хүсье.

Ярилцсан: О.Мандухай


the attachments to this post:

CIMG1985
CIMG1985

s640x480[1]
s640x480[1]


No Comments so far.

Leave a Reply