Бэлхүүсээр татдаг байсан Сэлбэ гол хаачив?

Picture 031Монголчууд эрт дээр үес гол усаа буртаглахыг хатуу цээрэлдэг, сайхан уламжлалтай ард түмэн билээ. Гэтэл одоо энэ уламжлал маань хаачив? Өдгөө бид бохир байтугай зүйлсийг гэрийнхээ хогийн саванд хийж байгаа мэт гол ус руугаа хаягдаг болж. Амь нь тасрах шахаж буй Сэлбэ гол өнөөдөр барилгын хаягдал, эмнэлэгийн багаж хэрэгсэл, цустай маарал гэх мэт ой гутам хаягдалаар дүүрчээ.

Олон арван жил Сэлбэ голын ойролцоо аж төрсөн ахмад настанууд 「Сэлбэ голын ус бэлхүүсээр татдаг байсан үе саяхан сан」 хэмээн хуучлах юм.

СЭЛБЭ ГОЛЫН ХОГ БАГА Ч БОЛОВ ДУНДАРЛАА

Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл, Глобал Удирдагч сангийн СО-2 нэвтрүүлэгийн Ногоон Дэлхий баг болон Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газар хамтран Сэлбэ голын ойр орчны хог хаягдалыг цэвэрлэх нэг өдрийн олон нийтийн ажлыг 2009 оны 06 дугаар сарны 18 нд зохион байгууллаа. Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газарт бүртгэлтэй цагийн ажил олж хийх хүсэлтэй оюутан залуус болон ажилгүй иргэдээс бүрдсэн 20 хүнийг уг ажилд хамруулж, Нарны замын гүүрнээс хойшхи 1,5 км газрын хог хаягдалыг цэвэрлэн ачуулж, хогонд дарагдсан сэлбэ голын хэсэгхэн газрыг ч болов хогноос нь ангижрууллаа.

УС АМЬТАЙ ГЭДГИЙГ БИТГИЙ МАРТААРАЙ, ХҮМҮҮСЭЭ!

Одонтуяа


the attachments to this post:

Picture 031
Picture 031


2 Comments to “Бэлхүүсээр татдаг байсан Сэлбэ гол хаачив?”

  1. Bayar says:

    i want to save the Selbe river ..I have idea movement for Sebe river…
    Who would join us plse contact arenastudio@yahoo.com
    Thank you

Leave a Reply