Хүүхдийн паркд Диснейлэнд биш Шангрила зочид буудал баригдах гэж байна

IMG_0003Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк бол хүүхэд бүрийн очих дуртай газрын нэг байлаа. Харин 2006 оноос уг паркийн үйл ажиллагааг нь зогсоож, дэлхий даяар хүүхдийн мөрөөдлийн ордон гэж нэрлэгддэг Диснейлэнд барихаар болсон.

Гэтэл одоо энд Диснейлэнд биш харин, Шангрила хэмээх томоохон зочид буудал барихаар Мицүбүши компани аль хэдийн үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн байна.

Монголчууд ийнхүү хүүхдүүддээ зориулсан газраа бизнесийнхэнд алдчихаад зүгээр л хараад сууж байхад, дэлхий даяар алдартай аялал жуулчлалын 「Lonely planet」 -номын сэтгүүлч, гэрэл зурагчин залуу биднээс илүү сэтгэл зовинон энэ асуудлаар, Монголын Үндэсний ногоон эвсэлийн тэргүүн, Нийслэлийн Ногоон намын дарга О.Бум-Ялагчтай санал бодолоо солилцохоор ирсэн юм.

Удахгүй Ногоон Эвсэл, Ногоон нам болон иргэний нийгмийн бусад байгууллагууд энэ талаар хэвлэлийн бага хурал хийх гэж байна. Хүүхэд багачуудад зориулсан цорын ганц газраа харийнхны гарт алдахгүй, ядаж л хүүхдийн паркынхаа талбайг авч үлдэе гэсэн сэтгэлтэй аав ээж, хүүхэд залуус, иргэний нийгмийн байгууллагууд байвал дуу хоолойгоо нэгтэгхийг Ногоон эвсэл,Нийслэлийн Ногоон намаас уриалж байна.
Холбоо барих утас: 99173719, 1131456


3 Comments to “Хүүхдийн паркд Диснейлэнд биш Шангрила зочид буудал баригдах гэж байна”

  1. sumya says:

    aria denduu yum aa! huuhdiin togloomin talbaigui bolj bna shuu dee!! humuusee duu hooloigoo negttsgeeye!!! disneyland gej hudlaa huurch bgaag ni zugeer haraad suuna gej uu!

  2. Portnoy says:

    It is really difficult for me to believe that a Disneyland would ever built in Mongolia…

  3. Boum says:

    We are discussing with other children organization on that issue, but mostly of them are not concern on that case (we have still some connection). We would ask our representative of greens and green group in parliament taking care on that issue.
    Green Coalition

Leave a Reply