БОРОО ИХ ОРСОНООС БУС ХҮНИЙ ХАРИУЦЛАГАГҮЙ ҮЙЛДЛЭЭС ГАМШИГ НҮҮРЛЭЛЭЭ
Давагдашгүй хүчин зүйл, байгалийн гамшгийн улмаас орон гэргүй болсон 126 өрхөд гэр олгох ажил үргэлжилж байна. Эхний ээлжинд ЗГ -ын нөөц хөрөнгөөс 57 өрхөд гэр олгожээ.
Үүнд үерийн гамшигт хамгийн ихээр нэрвэгдсэн БЗД -ийн 19 -р хорооны айл өрхүүд хамрагдсан. Мөн үерийн голомтод ажилласан 400 гаруй хүнийг хоол хүнсээр хангах ажлыг БЗД –ийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс даасан юм.
Үерийн гамшигт орон гэр нь урссаны улмаас бичиг баримтгүй болсон иргэдийг баримтжуулах ажлыг эхлүүлжээ. Эхний удаад 43 хүний бичиг баримт зөрчилтэй байсныг тогтоон зөрчлийг арилгуулсан байна.
зураг: www.news.mn/…/section=news
Үер буух шалтгаан нь бороо их орсноос бус харин хүний хариуцлагагүй үйл ажиллагаанаас шууд хамааралтай гэж Нийслэлийн захирагчийн ажлын алба, ОБЕГ болон холбогдох албаныханы дүгнэжээ. Тухайлбал: Баян зүрхт байрлах 「Вьетнам」 авто угаалгын газар үерийн усны хамгаалалтыг хааснаас, Сонгино хайрхан дүүрэг дэх 「Орчлон」 констракшин хог хаягдлаа Толгойтын голы
н гольдрилд хаяснаас үүдэн гамшиг нүүрлэх нөхцөл бүрдсэн ажээ.
Үерийн аманд буусан айл өрхүүдийг Налайх, СХД -ийн Жаргалант хотхон, төмөр замын хэдэн зөрлөгт, Хан- Уул дүүргийн долоогийн задгайд нүүлгэн шилжүүлэхээр дөрвөн газрыг төлөвлөөд байна. Энэ ажлыг хийхэд 3,9 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцжээ. Мөн цахилгаангүй айлуудыг цахилгаанаар хангана. Эдгээр ажилд найман тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэх төсвийг төрөөс баталж өгсөн байна.
the attachments to this post:







![images[2] images[2]](http://nomadgreen.org/wp-content/uploads/2009/08/images21.jpg)
![images[2] images[2]](http://nomadgreen.org/wp-content/uploads/2009/08/images2.jpg)


