БИД ӨӨРСДӨӨСӨӨ Л ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ

-1997770521 Сайн байцгаана уу

Монгол улсынхаа  оюунлаг ард түмэн та бүхэнд энэ өдөрийн мэндийг хүргье.

Би өнгөрсөн 7 хоногт НомадГреений хамт олоноос зохион явуулсан сургалтанд суугаад их л зүйлийг бодлоо. Тулгамдаж байгаа асуудлыг сэдэвээ болгоод бичих гэсэн сүүлийн үед Монгол улсад маань үнэхээр олон асуудлууд үсээд байгаа болохоор аль сэдвээр нь бичихээ мэдэхгүй их л эргэлзэж байлаа.

(Эдгээрийг сайн судалж байгаад санал бодолоо хуваалцах болноо…)

UB hogЮуны түрүүнд би хогны талаар бичихээр шийдлээ.  Хог гэдэг асуудал манай улсад тэр дундаа Улаанбаатар хотын хувьд тулгамдаад байгаа яах аргагүй нэг томоохон асуудал юм. Би уг сэдэвийг эхлэхдээ оюунлаг ард түмэндээ  нэгэн зүйлийг уриалж бас санал болгох  гэсэн юм.

Бид бүхэн өөрсдөөсөө л эхлэх хэрэгтэй!!! биД өөрсдөө хичээвэл хог гэдэг энэ асуудлыг үнэхээр хурдан хугацаанд шийдэж чадна. Учир нь хүн нэг бүр цаашлаад айл өрх, хамт олон бүр зөвхөн өөрсдийн ашигласан зүйлийг хямгадаж гарсан хогоо байх ёстой газар нь хийж цааш хог тараахгүй байх талаар л жаахан санаа тавих хэрэгтэй байгаа юм.

Та үүнийг уншиж суухдаа “би хэр их  хог тарьдаг  билээ” гэж өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.  Бага биш байгаа биз.   Та гадуур явахдаа хэрэглэсэн зүйлийнхээ цаас уут зэрэгийг хогийн саванд хийж чаддаг уу? Эсвэл шууд хаячихдаг уу?  За тэгээд жаахан салхи ихтэй өдөр  гэр хорооллын гудамжаар явахад  нүүрэн дээр гялгар уут, бохирын цаас наалдчих гээд л үнэхээр хэцүү байдаг шүүдээ

「Хүн хэлэхээс нааш ойлгохгүй …」 гэдэг.  Тиймээс бид бүхэн бусаддаа хэлж ярьж хогоо цэгцтэй байлгаж хүрэх ёстой газар нь хүргэх  талаар бусаддаа ойлгуулах хэрэгтэй.hog1-middle

Хог тарихыг хүсдэг хүн байхгүй ч хог тарьж байгаагаа анзаардаггүй хүмүүс цөөнгүй.  Ямар нэгэн баяр ёслол болоход бид цэв цэвэрхэн талбайд цуглараад тарахдаа зөвхөн хог л үлдээдэг шүү дээ.  Хог хаяж байгаа хүнийг харсан ч бид та хогоо аваад хогийн саванд хий гэж сануулах нь бараг л үгүй.

Үүнийг уншиж суугаа  та бүхэн  одооноос хог хаяхгүй гэж шийдэн, хэрэгжүүлж эхлэх  юм бол танийг олон хүн дагах болно гэдэгт итгэлтэй байна.

ger_hog-middleХоггүй цэвэр орчинд амьдрах хүсэл минь нэгэн цагт биелэлээ олж  Улаанбаатар хот маань нэг өглөө  цэвэрхэн сайхан хот  биднийг угтаасэай. Үүний тулд оюунлаг ухамсартай иргэн та бид бусдыгаа уриалж уусан ундааны сав, хэрэглэсэн бүтээгдэхүүнийхээ  баглаа,  цаасыг хотоор нэг хөглөрүүлэхгүй байхад анхаарцгаая.

Бидэнд хогийн сав дутагдаж байгаа бус, харин цэвэрхэн байх сэтгэл л дутаад байгаа юм биш үү.


the attachments to this post:

UB hog
UB hog

UB hog
UB hog

UB hog
UB hog

UB hog
UB hog


4 Comments to “БИД ӨӨРСДӨӨСӨӨ Л ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ”

  1. Nandia says:

    Єнгєрсєн vеийнхээ булшин дээр амьдарч буй бид Євєг дээдсийнхээ цусаараа тамгалж Нулимсаараа бvлээцvvлсэн Єлгий сайхан эх орноо Єр зvрхнээсээ хайрлахгvй юм бол Татсан тамхиний иш, талаар тарсан лонх Дагтаршиж муудсан хєрс шороо болж Хатгах модгvй, урсах голгvй Халуун зун цас орж, хvйтэн євєл бороо шивэрч Цєл газар, цэвдэг мєс Цээрлэх ёсгvй Цагааныг хар гэж Ясаан тавих газаргvй Ядрах цаг ирж мэднэ Та хогоо хаана ч хамаагvй битгий хаяарай.

  2. batchimeg says:

    Chamd bayrlalaa.
    Bid onoodor yamarch horongo mongo zaralguigeer oorsdiinhoo tarisan hognoosoo salakh bolomj bii. Hun bur dor burnee setgel gargan hogoo hognii savan hiij baih l heregtei.

    Ene bol tiim ch hezuu zuil bish. Hogoo hogiin savand khiilgedeg bolgokh ayang nomadgreeniin surgaltand suusan khumuusiig orolzuulaad neg bodit yum khiigeed uzvel yasan yum be

  3. азжаргал says:

    яг зөв хүн бүр л хог оо хогийн саванд хий гэж хэд алхаад л хогийн сав байгаа шүү дээ

  4. ariua says:

    bid hogoo hogiin savand hiigeerei hogiin sav baihgui bol halaasandaa hiigeeg l gertee avaachaad havchin shuu dee humuusee

Leave a Reply