Сайн байцгаана уу Номад Гриний сэтгүүлчид ээ! Номад Гриний талаарх сүүлийн үеийн мэдээлэлийг уншина уу.
Translated into Mongolian by Odnoo

9 сарын 5-ны өдөр “Хотын ногоон тохижилт” сэдвээр Улаанбаатар хотод дараагийн сургалтаа зохион байгуулах гэж байна. Сургалтанд оролцогчидод энэ сэдвээр 40 минутын илтгэл тавихаар нэг мэргэжилтэн ирэх бөгөөд дараа нь бид Монголын Ногоон Эвсэлийн байгуулж буй ногоон байгууламжид зочлох юм.
Монголын ногоон эвсэл бол Улаанбаатар хотын хүн амын 60 –аас илүү хувийг эзэлдэг гэр хороололынхоны амьдралыи хүнд нөхцөл байдлыг өөрчлөхөөр нилээд ажил хийдэг байгаль орчны төрийн бус байгууллага юм. Энэ удаагийн сургалтын мөн адил интернет кафед явуулах ба одоогийн байдлаар 20 хүн оролцохоор бүртгүүлээд байна.
9 сарын 8-ны өдөр бид дахин нэг сургалтаа Дорнод аймгийн төв Чойбалсан хотод зохион явуулахаар төлөвлөж байна. Энэ сургалт “Хөдөө аж ахуй” сэдвийн дор явагдах юм. Учир нь Монгол орны зүүн аймгууд голдуу хөдөө аж ахуйд түшгилсэн байдаг. Бид сургалтанд оролцох хүмүүсээ бүртгэж байгаа. 10 оролцогчтой сургалтаа зохион явуулахаар төлөвлөж байна. Хөдөө орон нутагт хүрч ажиллана гэдэг бол Номад Гринээс хийж буй нэг чухал ажил юм.
Дээрх хоёр сургалтыг Номад Гриний редакторууд болох Отгоо, Одноо хоёр удирдан явуулах болно. Төсөв мөнгө бага учир энэ удаад би очиж очихгүй.
9 сарын 7 -ны өдөр би Тайванд сурдаг 15 оюутанд мөн ижил сургалтыг явуулах төлөвлөгөөтэй байна. Тиймээс би эдгээр оюутны заримыг нь Номад Гриний орчуулгын ажилд тус нэмэр болох талаас нь дэмжиж туслах болно.
Мөн Номад Гринээс Монгол, Тайваны харилцааг бэхжүүлэхээр Тайван хүмүүс / Төрийн бус байгууллагуудын төлөөлөгчидийг Монгол оронд зочилуулах ажлыг зохион байгуулж байна. Түрүүчийн удаа 7 сарын сүүлээр архитектор болон хот төлөвлөлтийн мэргэжилтэнүүдээс бүрдсэн баг Монголд очсон билээ. Харин энэ удаа цагаан хоолны ач тусыг бусдад ойлгуулахаар цагаан хоолтон хүмүүсээс бүрдсэн баг Монголд очиж байгаа. Өдөр бүр мах иддэг Монголчуудыг тэд чухам яаж цагаан хоол иддэг болгох нь надад сонирхолтой санагдаж байна.
Сургалтын дараа та бүхэнд Номад Гриний мэдээллийг бичих болно оо. Бүгдэд нь амжилт хүсье.
Бүгдэд нь амжилт хүсье!
Портной
the attachments to this post:









Портал просто супер, побольше бы таких!