2010.01.01-нээс нийлэг уутны хэрэглээг хориглоно
Засгийн газраас энэ оны эхний хагаст байгаль орчны талаар авч хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллээ дүгнэн гаргажээ. Монгол Улсын цөлжилтийн явц, тархалтыг сааруулах талаар авч байгаа арга хэмжээ, цаашдын зорилт”, “Усны үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, цаашдын зорилт” илтгэлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж зөвлөмж гаргажээ. Мөн УИХ-д хуулийн төсөл оруулан хэлэлцүүлж, батлуулснаар нийлэг уутыг сав, баглаа, боодлын зориулалтаар импортоор оруулах болон хэрэглэхийг 2010 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хориглох болсон.
Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулж модыг барилгын хэв, хашмалын тулаасны зориулалтаар ашиглахыг хориглов. Түүнчлэн 2010 онд тусгай төлбөртэйгээр 50 толгой угалз, 200 толгой тэх, 50 толгой бор гөрөөс, 80 толгой цагаан зээр, 200 толгой агнуурын шувуу агнуулахаар, 240 хүртэл толгой идлэг шонхор амьдаар бариулахаар шийдвэрлэсэн байна.
Уул, уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан байгаль орчинд үүссэн хор, нөлөөг арилгах, цаашид бууруулахыг зорьж байна. Энэ дагуу химийн хорт бодисоор бохирдсон талбайг цэвэрлэн, хог хаягдлыг булшилж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Төв, Сүхбаатар, Дорноговь аймагт энэ ажлыг дуусгаж Сэлэнгэ, Дархан-Уул, Өмнөговь аймагт үргэлжлэхээр зэхэж буй.
2009 онд 8539 га-д ойн нөхөн сэргээлт, 132 га-д “Ногоон хэрэм”-ийн зурвас, 1200 мянган га-д ойн хөнөөлт шавьжийн судалгаа явуулах, 68.5 мянган га-д тэмцлийн ажил, 174.6 мянган га-д ойн зохион байгуулалт хийн 1428.2 мянга шоо мод бэлтгэхээр шийдвэрлэлээ.
“Байгаль орчны шинэчлэл-2″ төсөлд 700 гаруй иргэн, баг, төрийн бус байгууллага оролцсоноос 230 гаруй сая төгрөгийн төсөвтэй 35 төслийг шалгаруулан хэрэгжүүлж байна.
Хан Хэнтийн, Нөмрөгийн дархан цаазат газрыг дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлэхээр ЮНЕСКО-гийн холбогдох хороонд хүргүүллээ.
Бэлчээр шахагдан, цаг агаарын байдал хүндэрснээс амьдрах нөхцөл нь хумигдаж байгаа ан амьтдад зориулж нэр бүхий байгалийн цогцолбор газруудад хужир шүү, өвс тэжээл тавьж өглөө. Мөн холбогдох арга хэмжээг тухай бүр нь авч байна.
the attachments to this post:









Sounds like wonderful. I wish these new laws can be fully implemented.
You know we have enough laws but it is hard to implement them.
We should try to implement the law, it is only way to get law based society, not like today, society for reach people, who are making rule of game.
That is why we should support public mind and find power in us to fight against corruption and rule of oligarchy.
Boum