Өндөр нөгжилтөй улс оронд ч өөрсдийн гэсэн зовлон бий

Бид ажлаар Тайвань улсыг зорилоо. Өндөр уулс өргөн далайг гатлаад өндөр хөгжилтэй оронд буулаа.

Аагим халууун агаар, сүрлэг өндөр байщин, сүрдмээр том том моднууд биднийг тавтай морил гэх шиг бөхийн найган тэр улсад хүний хөгжил гэж энэ байна гэсэн шиг бүхэл зүйл нь эмх замбараатай, иргэд нь хүртэл тайван, хаа нэг харц тулгарах бүрдээ хүн бүрийн нүүрэнд инээмсэглэл тодорно.

Би энд нэг л зүйлийг ойлогсон. Хүн хүнээ хайрлах хамгийн эрхэм ёс гэдгийг улам бүр мэдрэх шиг боллоо.

Хүн хүнээ хайрлана гэдэг чинь хөгжил дэвшлийг өөрөө араасаа дагууулдаг юм байна. Хүн гэдэг амьтан хөгжлийн араас тэгтлээ улайраад зүтгэх хэрэггүй байх. Хүн хүнээ хайрлаж хүндэтгэж ойлгоно гэдэг чинь нэгдэж нэг болно гэсэн үг. Нэг болсон цул нэгдэл хөгжихөд улам амархан биш гэж үү , гэхдээ хүн төрөлхтөнд төгс зүйл гэж үгүй л болвуу.

Миний тэр хэлээд байгаа өндөр хөгжилтэй улсад бас хэцүү гэмээр хэд хэдэн зүйл ажиглагдсан юм. Түүнийг би та бүхэнд хэлэхийг хүссэн билээ. Тайван нь жижиг арал улс болохоор борооны уснаас өөр цэвэр усны эх үүсвэр байхгүй бөгөөд мөн агаар нь их бөхчим халуун учраас хүйтэн агаарыг 200-н цагийг нь 30.000 төгрөгөөр худалдаж авдаг юм билээ. Нэг ёсондоо агаар худалдан авдаг гэсэн үг. Та бүхэн төсөөлж байгаа биз дээ, ус агааргүй бол бид яаж амьдрах вэ.

Бидэнд өнөөдөр ус агаар үнэгүй шахам байгаа болохоор түүнийгээ хайрлан хамгаалъя Монголчуудаа.!!!


No Comments so far.

Leave a Reply