Орон нутгийн удирдлагууд уул уурхай, улс төрийн сонгууль хоёрыг илүүтэй сонирхдог

S4200025Уул ус хослож, цэцэг жимс алагласан, айраг цагаа дэлгэрсэн Архангай аймгийн малчин зонгийн амьдралаас уншигч олонтойгоо хуваалцая.

Хангай газрын өндөр сахлаг өвст бэлчээр нь шимт чанараараа говь хээрийн бэлчээрийг гүйцэхгүйгээс гадна өвөлжих ургамлын тоо хязгаарлагдмал байдаг. Учир энд алаг өвс голлон ургадаг. Алаг өвс нь ишин дээрээ өвөлждөггүй намар эрт хагдардаг, хагд хуримтлал үүсгэдэггүй. Тиймээс хангай газарт өвлийн малын тэжээлийг хадлан нөөцөлж базааж ирсэн уламжлалтай байсан. Гэтэл малын тоо толгой нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрч, хадлангийн талбай доройтсон нь зуднаар мал сүргээ алдах гол шалтгаан болсон.

Зуны дэлгэр цагаар хангай газар шиг диваажин Халх нутагт ховор. Энэ дэлгэр цагаар айраг цагаа, найр наадам эргүүлсээр өвлийг мартдаг зан бидний дунд бий болж удамших аястай болжээ. Үүнийг дэмжих мэт сум, багийн засаг дарга нар ч цуг л дэрвэсээр өвлийг умардаг. Дөрвөн улирал жамаар солигдож өвөлтэй золгоход хадлан бордоо базаагаагүй малчид ихэд сандран дээш , доошоо царай алддаг хачирхалтай тогтолцоо энд тэндгүй байдаг. Гэтэл Монгол орны баруун хэсэгт нүүрлэсэн 2000-2001 онуудын зуд малчдад нэгийг бодогдуулсан нь Архангай аймагт ажиллаж байх явцад харагдлаа.

Өвөл, хавар болохгүй юм шиг дэлгэр цагаар хөгжиж явсаар зудтай золгож нүдэнд дээр нь хоттой хонь нь үс ноосоо зулгааж идэн, бөөнөөрөө харангадаж үхэх, үхрийн хөл зулгарч цус шүүрэн хөлдөж байгааг зүрх шимшрэн харж байсан малчдын сэтгэл саннаа ямар байсныг төсөөлж байна. Би тэр их гамшигийг  телевизээр хараад сэтгэл маш их хоосорч байсан билээ.

Завхан, Архангай аймагт энэ зуд илүү хүнд туссан. Монгол хүний цусанд байдаг хамгийн муу зан бол өөрөө заавал биеээрээ үзэж байж зовлонг ойлгодог зуршилтай билээ. Ингэж малчид өөрийн биеэр мэдэрсний дараа амьдралдаа бид өөрсдөө санаа тавих хэрэгтэй гэдгийг ойлгосон бололтой. Архангай аймагт  малчид өөрсдөө хадлангийн талбайгаа сэргээн тордох, бордох, хашиж хамгаалах, ойн цоорхойг хашиж хадлан бэлтгэх, булаг шандаа сэргээх, зарим зүйл ургамлыг шимтэй дээр нь хатааж тэжээл бэлтгэх зэрэг өвлийн бэлтгэл ажил ид явагдаж байлаа. Тухайлбал: Тайжын жинс( Echinops dahuricus) ургамлын толгойг (баг цэцэг) тасдан авч хатаах болов. Мөн зуны цагт мал огт иддэг зарим зүйл лууль, шарилж (Chenopodium, Artemisia ) зэрэг ургамлыг ногооноор нь хатааж тэжээл бэлтгэж эхэллээ. Энэ бол  бидний бахархан дуурайх ажил үйл.

Эдгээр ололттой санааг дэмжин олон нийтэд дэлгэрүүлэх , сурталчилан таниулах ажлыг засгийн газраас дэмжих хэрэгтэй байна. Орон нутгийн удирдлагууд доороос гаргасан санал, санаачилгыг хөхүүлэн дэмжиж түгэн дэлгэрүүлэх ажилд их хойрго ханддаг.  Гэтэл  нэг том бооцоотой морины уралдааны болоход тухайн орон нутгаас төрж гаран мөнгөтэй бэл бэнчинтэй болгонд хандаж туслуулж дэмжүүлж чаддаг.  Орон нутгийн удирдлага ялангуяа сумдын засаг дарга нар нутаг орныхоо сайн үйлсийг түгээх ажилд заавал гадны доноруудын дэмжлэгийг хүлээж, мөнгөгүйн зовлон тоочиж дэлхий нийтийн сонорт  түгээх сонирхолтой байдгийг арав гаруй жил орон нутагт ажилласан миний бие ойлгоддоггүй. Үнэхээр хийе гэж санаад мөнгө санхүүгээс болоод чадахгүй байгаа бол гадны доноруудын төслөөр хийсэн ажлыг цааш нь зогсоохгүйгээр авч явах ёстой. Гэтэл төсөл дуусвал тэдний гуйж гувшиж байж эхлүүлсэн ажил нь бас дуусдаг  жамтай.

Үнэхээр санаа байгаад чадал хүрэхгүй ажил дээрээ дэмжлэг авсан бол түүнийг улам хөгжүүлэх ёстой. Гэтэл  тэд сонгуулийн цикльд ямар нэгэн ажил хийсэн болж харагдан улстөр хийх гэсэн амин хувиын өчүүхэн хүсэлд захирагддага нь Монгол орныг гадаад ертөнцийн өмнө арчаагүй  болгон харагдуулдаг.  Эрүүл саруулаар сэтгэдэг хэн бүхэн хэн бүхэн үүнтэй санал нэгдэх бай.

Орон нутагт ажиллаж байхад өөр нэг анзаарагдсан зүйл бол орон нутгийн удирдлагууд, ашигт малтмалын хайгуулын болон олборлолтын лиценз эзэмшигчтэй уулзах тэндтэй ярилцахдаа тун дуртай байдагийг олж мэдсэн юм. Ийнхүү тэд уул уурхайд онц сонирхолтой ханддаг шигээ байгаль орчиндоо санаа тавьдаг уу гэвэл огт үгүй.  Ер нь шулуухан хэлэхэд сумдын засаг дарга нар өнөөдрийн байгаль орчины доройтолын талаар санаа зовдоггүй хүмүүс гээд хэлчихэд хилсдэхгүй.

Сум орон нутаг маань хэзээ нэг уламжлалт ахуй,  байгаль экологио хамгаалах сэтгэлтэй, малчдаа дэмжих чин шударга  удирдлагтай болох бол доо. Нутгийн иргэдийн оролцоог дэмжиж, хамтын төлөвлөгөөндөө  тусгаж  хамтарч ажилладаг  баг, сумын сайн даргатай болох нь малчин  ардад, цаашлаад байгаль эхээ хайрлан хамгаалахад тус дэм болох учиртай.

PICT2507PICT2563


the attachments to this post:

S4200025
S4200025

PICT2507
PICT2507

S4200025
S4200025

PICT2563
PICT2563

PICT2507
PICT2507


No Comments so far.

Leave a Reply