Бэлчээрээ хамгаалахын тулд малчдын “тархинд хөрөнгө оруулах” хэрэгтэй
Монгол орны бэлчээрийн нийт нутгийн 70-80% талхлагдсан гэж манай эрдэмтэд тооцоолж байгаа. Энэ тоо нилээд эргэлзээтэй байдаг ч бид үүнийг анхааргүй бол маргааш бэлчээргүй болох аюул тулгарч байна. Гэвч малын тоо толгой аль хэдийнээ бэлчээрийн боломжит даацаас давж 42 сая толгой болоод байгаа өнөөгийн бэлчээрийн мал аж ахуйн хувь заяаны талаар ярилцахгүй байхын аргагүйд хүрээд байна. Бэлчээрээс хамгийн их ашиг хүртдэг малчид энэ байдлыг сайтар ухааран бэлчээрийг хэрхэн хамгаалах талаар ажил үйлсээ эхлүүлэхгүй бол хэн нэгэн гадаадын хүн ирээд бэлчээрийн талхлагдал, доройтлыг сэргээж чадахгүй гэдгийг маш олон төслийн хэрэгжилтийн гүйцэтгэлээс харагдаж байна.
Донорууд манай монголын бэлчээрт маш их санаа зовнин бэлчээрийн нөхөн сэргээлт, доройтлыг багасгах, цөлжилтийг бууруулах гэх мэт маш гоёо нэртэй малчдын санаа сэтгэлийг сэргээсэн олон төслүүдийг хэрэгжүүлсээр байгаа боловч цөлжилт, талхлагдал, доройтол улам нэмэгдсээр байна. Бүх л доноруудын хөтөлбөрт ямар нэг байдлаар бэлчээрийн талхлагдыг бууруулах, хөдөөгийн малчдын амьжиргааг дээшлүүлэх гэх мэт зорилтууд тавьдаг ч цөлжилтийнш бууруулсан нь харагдсангүй.

Одоогоор Швейцарийн хөгжлийн агентлагийн тэтгэлэгээр ” Ногоон алт”, “Цөлжилтийг сааруулах нь”, Дэлхийн банкны тэтгэлэгээр “Тогтвортой амьжиргаа”, НҮБ болон ДДБХС тэтгэлэгээр “Цөлжилтийг бууруулах ба газрын тогтвортой менежмент” , “Алтай Саяаны эко бүсийн нутгийн иргэдэд тулгуурласан байгалийн нөөцийн менежмент” зэрэг олон төлүүд хэрэгжиж байна. Эдгээр олон төслүүд хэрэгжиж байгаа ч бэлчээрийн талхлагдал , доройтлын хэмжээ улам л тэлсээр байгааг яаж тайлбарлахаа мэдэхгүй м. Уншигч авгай та бүхнээс санал нэмэрлэхийг хүсч байна.
Нэг талаар бид муу ч юм шиг нөгөө талаар доноруудын төслийн зорилгоо буруу тодорхойлсон ч юм шиг санагдах юм. Зарим тохиолдолд бусдаас буруу хайхаас өмнө өөрөөсөө бурууг хайхаар шийдлээ. Тэгээд “эзэн хичээхгүй бол заяа хичээхгүй “-г сануулмаар санагдлаа. Эзэн хүн өөрийнхөө өмчид санаа зовж зөв ашиглахгүй бол болохгүй юм байна.
Гадны донорууд яах вэ цаг болоод мөнгө нь дуусвал төсөл дууслаа ийм ийм юм хийсэн үр дүн нь энэ гээд гараад явчихна. Тэдний биднийг гэсэн сэтгэл мөнгөтэйгээ хамт алга болдог. Нэг жишээ дурья. НҮБ болон ДДБХС тэтгэлэгээр 2002-2007 онуудад 「Бэлчээрийн тогтвортой менежмент」 төсөл Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймгуудад амжилттай хэрэгжиж хандивлагч байгууллагын бие төлөөлөгчийг ирэхэд ийм үр дүнд хүрсэн гэж танилцуулах аялалд би оролцож явсан билээ. Тэр аялалыг 2007 оны 8-р сард сүүлээр Сэлэнгэ аймагт зохион байгуулж байсан. Сэлэнгэ аймгийн Баруун хараа голын ар талд бэлчээрийг 2-3 жил чөлөөллөсөн тусгай бэлчээрийн мониторингийн талбайг байгуулсан байсан. Үнэхээр бэлчээр сэргэж мониторингийн талбай доторхи өвс 1 метр гаруй өндөр ургасан, хадлангийн талбай сэргэж хүмүүс хадлан хадах газартай болсон гэж баярлаж байлаа. Гэтэл энэ жил буюу 2009 оын 7-р сарын 28 –нд энэ газраар дайран өнгөрөх шалтаг тохиосон юм. Би нүдэндээ ч итгэсэнгүй. Мөнөөх , бараг л босоо хүн далдрах шахам өндөр ургасан бэлчээр маань яг өчигдөр хадсан талбай шиг болсон байлаа.
Эндээс, донорууд төслийн зорилгоо сайтар боловсруулах, зорилгын дагуу хэрэгжиж чадаж байна уу үгүй гэдэг дээр хариуцлагатай дүгнэлтүүдийг тогтмол хийж байх, нөгөө талаар малчид, орон нутгийн иргэдийн санааг тусгаж, ямар байдлаар хамтарч ажиллавал илүү үр дүн хүрэх талаар өргөн асуулга явуулах хэрэгтэй юм гэсэн нэг дүгнэлтэд хүрч байна. Мөн малчид, нутгийн иргэд, мэргэжилтүүд, судлаачид яавал бид энэ төслийг үр дүнтэй өөрсдийн цаашдын амьдралд хэрэгжүүлэх, бэлчээрээ хэрхэн урт удаан хугацаанд тогтвортой ашиглах вэ гэдэг дээр оюунаа уралдуулах хэрэгтэй байна.
Бэлчээртэй ажиллахаас илүүтэй хүнтэй тэдний сэтгэлгээтэй ажиллах хэрэгтэй нь харагдаж байна. Малчин бүрт бэлчээрийн талаархи мэдлэг олгох, бэлчээрийн мал аж ахуйн уламжлалтай бидэнд хамгийн үнэт эрдэнэ нь бэлчээр юм гэдгийг ойлгуулахын тулд заавал гадаадын доноруудаас мөнгө хүлээгээд суулгүй, Засгийн газар эхлүүлэх хэрэгтэй байна. Үргэлж мөнгө төгрөг дээр гацаад сууж болохгүй байхаа.
the attachments to this post:












We are thinking, that for nature protection should not be a border and we happy for support of foreign aid organization, other hand as you mentioned, we are Mongolians as local representative of humanity more responsible for protection of nature and should do more environmental soft development.
Green Coalition
Hi Ariungerel, I agree with the idea in this post. Most of the projects brought by foreiners turned out to be total failure without consecutive attention. I also have a question: what is the "purpose" that you think is the most fundamental?