Шинэ сортын төмсийг амжилттай тарилаа
“Атрын 3-р аян”-ы хүрээнд төмсний салбарыг хөгжүүлэх үүднээс ХХААХҮЯам, Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоотой хамтран шинэ сортын үрийг төмс хүнсний ногоо тариалагчдад нийлүүллээ. Энэхүү шинэ сортын төмс нь Голланд улсаас гаралтай, амт чанар сайтай Импала, Санте, мөн Германаас гаралтай Витара сортын төмснүүд юм. Эдгээр төмсний сортуудыг тусгай арга зүйн дагуу монгол нутгийн газар шороонд тохирох үгүйг судалсаны эцэст нутагшсан, ирээдүйтэй сортоор баталсан байна.
Мөн энэ жил эдгээр шинэ сортуудыг 1200 га талбайд тариалсан нь улсын хэмжээнд төмс тариалсан нийт талбайн 10 хувьтай тэнцэж байгаа юм. Энэ сортуудыг шинэ сортын төмсний үр үржүүлдэг холбооны гишүүн фермер, компаниудаас нийлүүлсэн бөгөөд 600 тн сайн чанарын үр авч Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Баян-Өлгий, Дорнод, Ховд, Сэлэнгэ, Төв аймаг болон Улаанбаатар хотын 9 дүүргийг хамруулж, тухайн бүс нутгийн ядуу айл өрхүүд, жижиг дунд бизнес эрхлэгчид, дунд төвшиний газар тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийлүүлсэн байна. Цаашид төмсний шинэ сортын үр үржүүлэгчдийнхээ борлуулалтад дэмжлэг үзүүлэх, шинэ сортын төмсийг тариаланчдад таниулах, хэрэглэгчдэд ач холбогдлыг нь таниулах ажлыг зохион байгуулах юм байна..
the attachments to this post:








