Егүзэр хутагт жинхэнэ байгаль судлаач, хамгаалагч байлаа

aduuСүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын  7-р багийн нутаг Зүүн нүхтийн Мэндсайхан хэмээх хээрийн тэр орчиндоо үзэсгэлэн бүрдсэн сайхан нутаг Егүзэр хутагт Галсандаш 1869 онд төрж шашны гүн ухаанд төгс гэгээрч өөрийн нутагт 「Өнө өглөгт」 хийдийг байгуулсан нэгэн билээ. Тэрээр шашин номын хажуугаараа байгаль орчины нарийн зохилдлого, тогтоц түүний төрөл зүйлийн хамгаалах тал дээр маш олон ажлуудыг хийсэн байдаг. Тухайн цагтаа тэр зүүн хязгаарыг засан тохинуулах эрхтэй тамгатай 13 хутагтын нэг байсан.

Тэр Хэнтийн аймгийн Хөвчийн Жон вангийн нутаг одоогийн Өмнөдэлгэр сумаас буга,согоо, эр эм тарвага зэргийг аваачин,  тарвагыг Эрдэнэцагаан сумын Хурангийн энгэрт,буга, согоогоо Хөндлөн хайлааст хэмээх газарт нутагшуулж байжээ. Нутагшсан тарвага нь Эрдэнэцагаанчууд биднийг лав таван үеэр минь тэжээсэн.

Буга согоо нь 300 гаруй болж үржин өдгөө Хятад наймаачдын бэл бэнчинг зузаатгаж байгаа сурагтай. Яагаад гэвэл манай нутагийнхан хутагтынхаа тэр хайрханд гар хүрч зүрхэлдэггүй юм. Хутагт байгаль хамгаалах үйлсдээ шашны зан үйлийг сайн ашигласан байдаг. Тухайлбал: Хурангийн энгэрийн тарваганаас манай нутгийн хэн ч агнахгүй. Тэр хүн биологийн төрөл зүйлийн амьдрах орчин гэдгийг маш нарийн сайн мэддэг хүн байжээ.

Буга согоо хоёрыг тал дээр авчираад орхиогүй тухайн орчиндоо арай л хангайрхуу газар болох Хөндлөн хайлаасыг сонгосон нь тэр амьтны амьдрах орчинд тохирсон учраас өссөн. Тэр нохойн хошуу, мойл, гандигар зэргийг тариалсан байдаг. Гэтэл одоо тэр газар уул уурхайн хайгуулаар ухагдаж овоолсон шороо , онгойж харласан нүхний орон болж байна. Хутагтын яг төрсөн газраас 5 км орчим зайтай хоёр уурхай 2007 оны зуны байдлаар гэхэд ажиллаж байлаа. Зүүн нүхтийн малчдын бэлчээрт орохоос гадна хойморт нь Хятадын компаний удирдлагууд заларчээ. Тэр газарт төрж өссөн би нутгийн онцлог нарийн ширийнийг нь сайн мэднэ.

Ус маш ховор, хөрсний үржил шимт үе давхрага нимгэн, эмзэг учраас машин техникийн замаар л эргэн сэргэхгүй болтол талхлагдах магадлалтай. Манай сумын удирдлагагүйд уул уурхайн асуудалд дэндүү хайхрамжгүй хандаж байна. Зүүн нутгийн тэр хоёр уурхайгаас гадна Далай булагийн нүүрс, Билүүтийн гянтболд Хятад руу зөөгдөж байгаа. Гэтэл уурхайн хүчин чадал болон нөөц бага учраас манай томчууд улс төрийнхөн огт сонирхохгүй байна. Тэд түүний төлөө дугараад түүний төлөө тэндээс өчүүхэн ашиг олох учир ер тоохгүй байна. Орон нутгийн удирдлагууд нь мянгатай мөнгөний тоо хэлбэл нутаг орноо хэнд ч өгөхөд бэлэн байгааг нэг өгүүллэгээс уншсан. Манай нутгийн иргэд хилийн боомтод амьдрах учир Хятадаас үнэ багатай бараа таваар аваад хэрэглээд амьдрал нь болоод байгаа болохоор бусад зүйлд санаа зовдоггүй. Маш тайван, ер жаахан залхуудуу хүмүүс. Бидэнд ямар хамаа байна дээгүүрээ л үүнийг шийднэ биз гээд ер тоохгүй байх юм.

Сумын засаг дарга Батсайхан хоёр сонгууль дамжин сонгогдсоны бодохоор нутагийнхаа, нутгийханыхаа төлөө их зүйл хийдэг юмуу гэлтэй. Гэтэл бас үгүй ч юм шиг. Одоо цагт уул уурхайн асуудал дээр орон нутаг тодорхой эрх мэдэлтэй болсон цагт 50000 төгрөг улаан загалмайн дансанд хийчих тэгээд наад газраа ух гэж зөвшөөрсөнийг бодоход эсвэл өөрийхөө эрх мэдлийг мэддэггүй, эсвэл ерөөс Хутагтын босгосон, бүтээсэн бүхний эсрэг хүн гэж үзэж байна. Би түүнийг сайн мэднэ. Эрдэнэцагаан суманд төрж өссөн Дорнодын ХАА техникумд сурсан дөрвөн жил л нутагтаа байгаагүй бусад жилүүдэд тэр нутагтаа амьдарсаар байгаа нэгэн.

Олон түмний итгэлийг хүлээн он удаан ажиллахдаа нэг ч гэсэн буянтай үйл хийгээсэй билээ. Өөрөө санаачлагатай мөн орон нутгийн байгаль хамгаалах хөдөлгөөнтэй сайн хамтран ажиллах хэрэгтэй. Үнэхээр төсөв хөрөнгө чинь болдоггүй юм бол ахиухан үнээр газар орноо ухуулаач. Болоод байвал тэднээр бүү сэндийчлүүлээч. Уул уурхайн нөхөн сэргээлтэд илүүтэй анхаарч ажиллах хэрэгтэй. Манай энэ уурхай бага юм чинь гэж орхиж тоомжиргүй хандаж болохгүй. Нөхөн сэргээлтийг сайтар хийлгүүлэх хэрэгтэй гэж би бодож байна. Юм нэгээс эхлэдэг болохоор томчуудын тоохгүй тэр ордууд чинь нэг л мэдэхэд мал бэлчих газаргүй болгон шүү.


the attachments to this post:

aduu
aduu


No Comments so far.

Leave a Reply