Агаарын бохирдлоор ашиг ологсод
Улаанбаатар хотын агаарын бохирдол жилээс жилд тогтмол ихсэж байхад түүнийг бууруулахаар төрөөс зарцуулж байгаа хөрөнгө нь мөн төдий хэмжэгээр /2008 онд 2 тэрбум төгрөг, 2009 онд 3,2 тэрбум төгрөг/ өсөж байна. Сонирхолтой уялдаа холбоо ажиглагдаж байгаа биз?
Тэгвэл агаарын бохирдолыг бууруулахаар зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээг багасгах юм уу, энэ ажилд гапий улаан мөнгө ч төрөөс гаргахаа болих юм бол агаар цэвэр болно гэсэн л гажигтай дүгнэлт гаргаж бас болно. Төрийн бодлого түүний үр дүн хоёрыг холбож дүгнэдэггүй үрэлгэн байдал нь агаарын бохирдол болон бусад гамшигийг далимдуулж шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа бүлэг хүмүүс төрийн мөнгөнөөс ашиг олох зорилгоор ажилладаг байж болохыг үзүүлээд байна.
Хөрөнгийг зарцуулахаас өмнө болон зарцуулалтын явцад бодлогын сонголт хийгддэггүй, үр дүн, зарцуулагдаж байгаа хөрөнгийн энэхүү урвуу хамаарал нь хотын агаарын бохирдлоор “хооллодог” бүлэг байдаг гэж ойлгож болохоор байна.
УИХ, засгийн газар энэ асуудлыг хөнддөг боловч үнэн хэрэгтээ агаарын бохирдлыг бууруулах сонирхолгүй байна. Агаарын бохирдолын төлбөрийн тухай хуулийг дөрвөн жилийн өмнөөс санаачилсан боловч уг хуулийг батлах, хэлэлцэхээс татгалзаж байгаа нь агаарын бохирдлыг ашиг олох хэрэгсэл болгох сонирхолтой хэсэг шийдвэр гаргах түвшнийхний дунд байна гэсэн эргэлзээ төрүүлж байна. Бохирдуулагч нь төлдөг байх зарчимыг хэзээ хэрэгжүүлж эхлэх вэ?
Агаарын бохирдолтыг бууруулахаар төлөвлөсөн арга хэмжээнүүдийг цаашид төлөвлөж, хэрэгжүүлэхэд дараах хэлбэрээр зохион байгуулж үр дүнг нь дараагийн үйл ажиллагааны төлөвлөлттэй холбодог байх зарчим үгүйлэгдэж байна.
Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлтүүдийг агаарын харуулын станциудын байршил, сар өдөр, тухайн өдрийн цаг агаарын нөхцөл зэрэгтэй холбож, ажиглалт хийхэд агаарын бохиролт хүлцэх хэмжээнээс давсан хугацаа нь салхигүй тогтуун байсан өдөр болон агаарын хэм хамгийн их буурсан үетэй давхцаж байна. Түүнээс биш Улаанбаатар хотын агаар өдөр бүр бүх төрлийн бохирдуулагч бодисын хүлцэх хэмээ нь давж гарсан үзүүлэлттэй байдаггүй. Тэгэхээр агаарын чанарыг сайжруулахаар төлөвлөсөн арга хэмжээг ямар үзүүлэлтээр яагаад сонгож авсан болохыг, зорилго зорилтын хамт түүнийг хэмих тоон үзүүлэлт, хөрөнгийн зарцуулалт болон хийгдсэн ажлыг үр дүнтэй нь хамт жил бүр дэлгэрэнгүй мэдээлдэг байх шаарлагатай. Магадгүй одоо хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь оновчгүй, түүнээс хялбар, оновчтой аргаар хотын агаарын бохирдолыг бууруулах боломж байж болох юм. Боломжит бодлогын хувилбаруудыг дэвшүүлж, шинжилгээ хийсний үндсэн дээр сонголтоо хийж, мөнгөө зарцуулаг байх нь зүйтэй.
Дараагийн ажлын төлөвлөлтийг заавал өмнөх ажлын үзүүлэлттэй холбодог байхгүй бол зовлон гамшигаар хооллогсдод татвараар хураалгасан мөнгөө идүүлсээр байгаад дасах тийшээ хандаж байна.. Өнөөдөр нэг ч төрийн байгууллага, тэр дундаа “нийслэлийн агаарын чанарын алба” ажлын гүйцэтгэл, төлөвлөлт, хөрөнгө мөнгөний зарцуулалтыг нь холбож үнэлгээ дүгнэлт өгч болохуйц мэдээлэл өгөхгүй байна.
Нийгэмд айдас бий болгон/агаарын бохирдолт, гахайн ханиад, түймэр, тахал гэхчлэн/ түүнээс ашиг олох арга хэрэгсэл болгож байгаа энэ үзэгдлийг төрийн бүх байгууллагаас, ялангуяа шийдвэр гаргах эрх мэдэлтний хүрээнээс зайлуулах нь Монгол улсын бодлогын энэ тэргүүний зорилт болох ёстой.
Нийслэлийн агаар хорт бодисноос илүүтэйгээр төрийн мөнгөөр ашиг ологсдын шунал, хариуцлагагүйн зудаар бохирлогдсон байна.
the attachments to this post:





![images[12] images[12]](http://nomadgreen.org/wp-content/uploads/2009/10/images12.jpg)
![images[9] images[9]](http://nomadgreen.org/wp-content/uploads/2009/10/images9.jpg)



