Уул уурхай ба Цөлжилт

Монгол улсын цөлжилтийг асар хурдацтай идэхижүүлж байгаа зүйл бол уул уурхай юм. Үүнийг хэд хэдэн жишээгээр тайлбарлаж болох юм.

1. Уул уурхайд ашиглалттай холбоотой усны хэрэгцээ асар их байдаг. Уул уурхайн үйлдвэрлэлийн явцад гүний болон гадаргын усны ундарга, савыг гэмтээх зэргээс байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, улмаар усны түвшин доошлоход хүргэж хөрсийг чийггүй болгодог байна.

Гадаргын чийг доошлох нь маш сөрөг үр дагавар авчирдаг байна. Учир нь өвс ногоо ургац эрс багасахын хэрээр ерөнхийдөө гандуу, цөлжилтийн эхний үедээ ордог. Улмаар хур тунадас гадаргуу дээр тогтолгүй хөрсний гүнд шурган ордог аж. Харин дулааны улирал болоход хөрсний халалтыг ихээр бий болгодог байна.

Манай орон баруун хойноос ихэвчлэн салхины чигтэйн дээр Хөвсгөл далай орчмын бүс нутаг өнөөдөр манай улсын хангайн бүсийг тодорхойлж байна. Түүнээс наашилсан хур тунадас цөлжилтийн бүсээр дамжин өнгөрөхдөө хөрсний халалтаас хамааран тунадас унагалгүй эргэн уурших процесс явагддаг. Тиймээс урд бүсийн нутгуудаар тунадас үзэх магадал нь улам буурсаар байдаг байна. Цөлжилтийн хамгийн гол аюул нь эхэндээ аажуу удаан мэт боловч өрнөл нь прогрессоор хурдасч маш богино хугацаанд цөл бий болгодогт байдаг.

2. Уул уурхайтай үйлдвэрлэлтэй холбоотойгоор 24 цагийн турш хүнд даацийн машинууд сүлжилддэг газруудад зам гэмтэх нь түгээмэл. Ийнхүү зам эвдрэх бүрт шинэ зам гарган өргөсгөж тухайн орчиндоо томоохон хэмжээний хөрсний элэгдэл үүсгэж байна. Энэ мэтээр гадаргын үржил шимт хөрс нь сүйтгэгдсэн газар эргэн нөхөн сэргээгдэх хүртэлээ 50,000 жилийн хугацаа шаардагдаг аж. Гадаад орнуудад байгаль орчноо хамгаалах үүднээс тусгай сайжруулсан замаа эхлээд байгуулахыг уул уурхай бизнес эрхлэгчдэд шаардаж, хүнд оврын ачааны даацын дээд хэмжээг мөн зааж өгөх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг бол манайд ийм зохицуулалт байдаггүй тул Монголын газар нутгаар 100 хүртэлх тоннын даац бүхий тээврийн хэрэгсэлийг чөлөөтэй ашигладаг. Харин БНХАУ-н хил дээр ирээд тухайн орны шаардлагад нийцсэн тээврийн хэрэгсэлд шилжүүлэн ачдаг байна.

Энэ бүгдээс харахад уул уурхайг зохистой л ашиглахгүй бол доторх усыг нь авах гээд ваараа хангалаад аль ч үгүй үлдэх үлгэр адил, амьдрах нөхцөлгүй газар мөнгө үнэ цэнэгүй болно гэдгийг анхааран үзэх нь зүйтэй юм.


No Comments so far.

Leave a Reply