Дэлхийн дулаарлын эсрэг Монголын залуу ногоонтнууд дуу хоолойгоо нэгтгэлээ
2009 оны 12-р сарын 07–18 ны хооронд Дани улсын Копенхаген хотод болох НҮБ-ийн “Уур амьсгалын өөрчлөлт” дээд хэмжээний чуулган болох гэж байна. Энэхүү чуулганы өмнө иргэний сэтгүүлчдийн дуу хоолойг дэлхийд хүргэх зорилготой “Nomadgreen” байгаль орчны мэдээллийн веб сайтын төлөөлөгчид хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ.
“Даян дэлхийн дулааралд Монголын хувь нэмэр” сэдвийн хүрээнд өчигдөр буюу 11-р сарын 30-ны өдөр зохион байгуулсан хэвлэлийн хуралд дэлхийн дулаарлын асуудлаар судалгаа хийдэг эрдэмтэн судлаачид, “Nomadgreen”–ий залуу гишүүд, “Ногоон эвсэл” төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, монгол оронд хэрхэн нөлөөлж буй талаар үндэслэлтэй, бодит мэдээллийг сэтгүүлчдэд өгөхийг зорисон билээ.
Монголын залуу ногоонтны зүгээс Монголын ард иргэд болон залуусаа хандан та бид юу хийж чадах вэ гэсэн 11 зөвлөмжийг гаргалаа.
Удахгүй Дани улсын Копенхаген хотод болох уулзалтад явах гэж байгаа Монгол улсын ерөнхийлөгчтэй уулзаж санал бодлоо солилцох, бидний дуу хоолойг хүргэх хүсэлт гаргахаар боллоо. Үүний тул Монгол улсын Ерөхийлөгчид хандаж биднийг хүлээн авах уулзалтын цаг хүссэн албан бичгийг хүргүүлсэн болно.
Мөн “Nomdgreen”–ий залуу гишүүд 12-р сарын 7-ны өдөр Улаанбаатарын их, дээд сургуулиудын экологи, биологийн ангийн оюутнууд болон “Nomdgreen”–ий иргэний сэтгүүлчдийн дунд тэмцээн зохиож, иргэний сэтгүүл зүйг оюутан залууст танилцуулж, дэлхийн уур амьсгалын талаар сонирхолтой яриа өрнүүлэх гэж байна.
Даян дэлхий дулаарал бол дан ганц Хятад эсвэл Америк улсын асуудал бус хүн бүрийн асуудал, ойлгох ёстой зүйл зайлшгүй мөн.
БИД ИХИЙГ ХИЙЖ, ӨӨРЧИЛЖ ЧАДНА!










Ikh saikhan bolson, kharamsaltai ni UBS l irsen baisan, mun UBS ni medeegee gargakhdaa zuwkhun akhmad Nazagdorhj guain zurgiig gargaad busdig ni khassan baiw, namaig utasdaad asuukhad yu gargakhaa bid medne gew. Tiim l yum bailgui dee.
Yariad l, presskonferenz hiigeed l baihiin. Getel ytsaana chin darhan gazar alt uhah geed baihad ta nar haaguur hural hiigeed, medee bicheed suugaad baigaa yum be! Baga yarij, huvi nemree oruulaach dee! Dandaa PR-aar todorson humuus. Esvel green nereer business hiine. Esvel green gej orilj baigaad politikt orno. Uram hugarch baina. Zaluuchuud haaguur yavaad baigaa yum be! Bi ta nariig zuvhun TV-eer l presskonferenz hiij baigaag harahaas oor yu ch alga. Bolimoor yum.