МОНГОЛЧУУДАА ЦАГААН ХООЛТОН БОЛГОХ ГЭСЭН ЗАЛУУ ЯЛТАН БОЛЖЭЭ
Би ТББ-ынхаа ажлаар үе үе хорих ангиудаар явдаг юм. Ингэж явахдаа Д.Эрдэнэдалай гэдэг туранхай өндөр залуутай танилцлаа. Д.Эрдэнэдалай Англи улсын иргэн Тереза Сарах Геймс гэгч эмэгтэйгээс их хэмжээний мөнгө залилсан хэргээр Эрүүгийн хуулийн 148,4-р зүйл ангиар 10 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгүүлээд эдлэх ялаа дөнгөж эхэлж байгаа гэнэ. Үлгэр ингэж эхэлдэг гэдэг шиг Д.Эрдэнэдалайн ялтан болсон түүх нь ингэж эхэлжээ. Тэрээр ийн ярьж байна.”.. Англи хэлний хувийн Жет сургуульд багшилж байхдаа би Тереза Сарах Геймстэй танилцсан юм. Тэр манай сургуульд бас багшилдаг байлаа. Бид сайхан найзууд болцгоолоо. Тереза ч манай гэрээр зочилдог боллоо. Түүнийг ирэх болгонд ээж минь бидэнд дүпүтэй шөл, далайн байцаатай шөл хийж өгдөг байсан юм. Тэр болгонд Тереза ээжийгээ бас өөрт нь шөл хийж өгдөг тухай ярьж баярладаг байсан даа. Манайх цагаан хоолтон айл, өдрөөс өдөрт цөлжиж дулаарч байгаа эх дэлхийгээ аврах юмсан гэж боддог болсон. Үүнд өөрийн хувь нэмрээ оруулна даа гэж боддог байлаа.
Тереза уулзах болгондоо надад “Би эмэг эхээсээ өв залгамжилсан мөнгөтэй баян” гэж ярьдаг байсан. Тэгээд “Би чамд туслая, бизнес хийх үү, үйлдвэр байгуулах уу, чи юу л хийнэ тэр бүхэнд чинь мөнгөөр туслая” гэсэн санал тавилаа. Би Терезагийн саналыг их ч бодлоо. Ингээд Терезатай ярилцлаа. Тереза 80 сая төгрөгөөр Боржигон 64-р дэлгүүрийн байрыг худалдан авч бэлэглэлийн гэрээгээр надад өглөө. Энэ байрандаа засвар хийгээд бид интернэт кафе ажиллуулахаар боллоо. Намайг архи уудаггүй, тамхи татдаггүй, цагаан хоолтон гэдгийг Тереза мэднэ. Харин Тереза архи пиво ууж, тамхи татдаг юм. Би түүний аяыг харж голдуу бааранд сууж цагийг өнгөрөөдөг байв.
Нэг өдөр дотны найз Тереза сонин авир гаргаж намайг хамт амьдрахыг шаардаж эхлэнгүүт би түүнд сэтгэлдээ хайрлаж явдаг монгол найз охиныхоо тухай ярьж өглөө. Үүнээс хойш Терезагийн зан нь хувирч хамаг юмаа буцааж авна гэж дарамтлах болсон. Би түүний байрыг нь буцаагаад өгчихлөө. Хэд хоногийн дараа бид дахин уулзалдаж учраа олж эвлэрцгээлээ. Ингээд байраа зарж цагаан хоолны үйлдвэр байгуулан цаашид хамтран ажиллахаар болж дахин итгэлцэж тэр ч бүү хэл Тереза “Бидний ажил бүтэлгүйтлээ ч би чамд хэзээ ч муу зүйл хийхгүй. Тийм юм хэзээ ч болохгүй. Бүр эвгүйтэх юм бол чамайг би гадаад руу гаргана” гэж хэлээд байрыг миний нэр дээр дахин бэлэглэлийн гэрээ хийж буцааж өгсөн юм. Ингээд би энэ байрыг 228 сая төгрөгөөр зараад өөрийн хүсэж мөрөөдөж явсан цагаан хоолыг дэлгэрүүлэн эх дэлхийгээ аврах ажилдаа эргэлт буцалтгүйгээр ханцуй шамлан орсон юм. Нэг өдөр Тереза “Уулзая. Хамт баймаар байна” гэхээр нь “Найз охин маань Америкаас ирсэн байгаа. Тэгэж байгаад уулзая” гэчихлээ. Миний энэ үгийг сонсоод л Тереза намайг цагдаад өгч ялтан болгосон доо. Би мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нарт бүх үнэнээ ярьсан. Тэдний хэн нь ч намайг сонсохыг хүсээгүй. Зөвхөн надад хэргийг тулгаад л, үгүйсгээд л, буруутгаад л хэцүү юм билээ шүү. Бүр шүүх хурал дээр шүүгч залуу “Чиний цагаан хоолтон болж дэлхийг аврана гэж юу байдаг юм” гэж ёжлон тас тас инээсэн нь аймаар доромжлол шиг санагдаж байлаа гэж Д.Эрдэнэдалай ярьсан юм.
Түүний яриаг сонсож суухдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн “Монгол залуусаа шорон руу биш сургууль руу илгээе” гэж хэлсэн нь гэж бодогдлоо. Гэтэл хийж бүтээх оргилсон хүсэлтэй Д.Эрдэнэдалай мэтийн өчнөөн олон залуу шударга бус хуулийн золиос болон өргөст торны цаана илгээгдэж байгааг эрхэм Ерөнхийлөгч анзаарч байгаа болов уу?
Хэдхэн хоногийн өмнө Д.Эрдэнэдалайн ээж утас цохиж хүүгээс нь захидал ирсэнийг дуулгаад надад захидлыг авчирж өглөө. Тэрээр захидалдаа “…Бид мөнгө булаацалдаж суух хооронд дэлхийд маань аюул нүүрлээд эхэлчихсэн байна. Дэлхийн дулаарлаас болж мөнх цэвдэгтэй газрууд гэсч метан их хэмжээгээр ялгарч 2012 оны эцэс гэхэд хойд туйлын мөс хайлж дууссанаар түүний дор маш өндөр нягттайгаар шахалдаж байсан метан агаар мандалд дэгдэж дэлхий ертөнц дарьтай торх болох аймшигт цаг үетэй хүн төрөлхтөн нүүр тулах болоод байгаа. Үүнийг би ганцаараа яриагүй. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж үер усны аюул, далайн хар салхи, шувууны ханиадны халдварт тархалт, үхрийн галзуу(BSE), гахайн өвчин(PMWS) гэх мэт өвчний аюулыг илгээж дэлхий маань өөрийгөө илчилж байгаа. Энэ бүхэн нүднээ ил байна. Тиймээ, хүн төрөлхтөн зөв амьдарч чадаагүй энхрийлж өсгөсөн мал сүрэг, гэрийн тэжээвэр болон лусын амьтад, өдтөн жигүүртэн, анд нөхдөө хэдэн зуун мянгаар нь хэрцгийлэн хороож буй явдал маань ийм аюулд хүргэж байгааг би ухамсарлан хүлээж авдаг.
Бид эх дэлхийдээ өртэй. Иймийн учир мөхөс би шар буурцгийг хэрхэн боловсруулж мах адил болгож байгаа аргыг сурахад ихэнх мөнгөө зориулсан. Сувгыг нь ч олсон. Би Тайвань улс руу явж цагаан бууз, глютин, вежертеран хиам, вежертеран нухаш/веже/, өндөггүй майонез, дүпү, дүпүний сүү зэргийг үйлдвэрлэх аргыг сурч монголд нэвтрүүлж амжсандаа баяртай байдаг.
Монгол эх орон ард түмэн маань удахгүй хоолны хомсдолд орох хүнд хэцүү үе тулахад би бэлэн байхыг хичээсэн. Олон хүнийг өлсгөлөнгөөс аврахын тулд цагаан хоолыг дэлгэрүүлэн идүүлж сургахад зорьсон минь энэ. 2012 он хүртэл эх дэлхийгээ аврах ганцхан боломж бол хүн бүр цагаан хоолтон болж амьдралынхаа хэв маягыг өөрчлөх явдал юм. Хүн бүр эх дэлхийнхээ төлөө, өөрсдийнхөө төлөө, гэр бүл үр хүүхэд ач гуч нараа аврахын төлөө цагаан хоолтон байгаасай. Гариг дэлхийгээ аврахад үнэтэй хувь нэмэр өргөөсэй гэж хүсье! Амжиж олон хүнийг аврах гэсэн цагаан сайхан үйлийг минь бодож ялтан Д.Эрдэнэдалай намайг уучилж өршөөгөөч” гэж бичжээ.
Тэр одоогоор Дээд шүүхэд давж заалдаад байгаа юм байна. Дээд шүүх хэргийг нь үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэлтэй байгаагаа Д.Эрдэнэдалай захидлынхаа төгсөлд бичжээ. Жирийн Монгол залуугийн ялтан болсон түүхийг танд хүргэлээ. Монгол төрийн сүлд Д.Эрдэнэдалайг удахгүй өршөөх болтугай.








Энэ материалыг уншлаа. Мэдээж энэ Англи бүсгүй Монголын хуулийнханг худалдаж авсан нь гарцаагүй юм бишүү. Монголчуудынхаа төлөө гэсэн зүрх сэтгэлтэй энэ залуугийн төлөө харамсаж сууна. Монгол Улсын Дээд Шүүхийг энэ Англи эмэгтэй худалдаж авч чадахгүй гэдэгт би итгэж байна. Монголын Шүүх засаглал мөнгөөр нүдээ боомилуулахдаа хүрэхээр тийм арчаагүй биш байлгүй дээ
Ял авч буй хүмүүсийн шүүх явцийг хянадаг алба яагаад байгуулж болдоггүй юм бэ?
ENE ANGLI BUSGUI MONGOLIIN HUULIINHNIIG HUDALDAJ AVSAN N TODORHOI BNA,MUNGUTEI HUND L HUULI UILCHILDEG BOLJEE.
Sain baina uu. Ene materialiig anlgi hel deer avmaar baina. Angli hel deerj version baina uu
ene material English deeree heregtei bainaa. TA BUHEN ANGLI HEL DEER TAVIJ OGOOCH!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
English version ni bgaa shdee. English gesen iig i songood uzeerei. You welcome
sain bain uu ene medeeg angli hel deer tavih heregtei bna ter zaluu odoo yasan yum bol dahin survaljilj uguuch odoo yu bolj bna ter emegtei hulihdsan yum bna shdee
yamar ontsgui yum be. Manaihan munguur nudee boolguulaad hamriinhaa door yu bolj baigaag ch anzaarahgui yum. tsag n bolohoor bugd oilgoh bolno. hussen huseegui uhaarah bolno oo. Enrdenedalai chamaig BUIRHAN iweeg.
tiimee setgeleerei buu unaarai bid hamt baigaa shuu erdendalai bidend medeegee ilgeej bgaarai
Bid bugd chinii tald shuu
Цагаан хоолтон залуугийн ялтан болсон тухай материалыг уншиж сэтгэгдэл санал бодлоо бичиж байгаа бүх хүмүүст баярлалаа. Яг одоогийн байдлаар Эрдэнэдалай бидний нэрлэж сурсан Тоосгоны гэх тодотголтой шоронд ялаа эдэлж байгаа. Тэр хамгийн сүүлд Ерөнхий шүүгчид давж заалдаад хариу нь хэвээрээ ирсэн гэсэн. Одоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандах л дутуу байгаа. Би та бүхний урмын үгсийг Эрдэнэдалайн ээжид дамжуулнаа. Удахгүй бас Эрдэнэдалайн тухай шинэ материал нийтлэнээ. Баярлалаа. Д.Наранцогт
Zaluud haramsaj baina .
Medeej gegeen saihan husel muruudliin tuluu zutgej yawjee.Gehdee tsaashid bas bodoh zuil baigaa l baih .Ene zaluu bodvol hariin shashin hariin soyol humuujiltei l baih gej bodoj baina.Mongol tumnii urs miny ueiin ued amar amgalan amidrahiin tuld uvul deedsee hundel shut uv soyloo hamgaalj yaw.Bidnii uvug deedes uhaanguidee amitdiig garshuulg ami zuuj ireegui ugaasaa l burhnaas bidend ugsun huns bolon amidraliin heregtsee.
Hoyort mongol nutagt mahnaas uur bidnii bie organizmd zohitsoh hool huns baihgui mahnii himiin nairlagad ul orlodoh 16 amin dem baidag uuniig orloh yamarch urgamal bahgui “soybean meat”
Herew bid tsagaan hooltnuud baisan bol mongol nutagt baatar ers, erdemt merged turuhgui bailaa.
Bid burnaas zayasan huvy tavilantai busdaas huby iluu zayatai uls.
Mongolchuud hargis hertsgiidee mal alj iddeg yum bish bid maliig hairlaj usguj urjuuldeg hamgiin hairtai malaa uuriin garaar muuldag ene l tuuniigee busdaar zovoolgohguin tuld buyan hishgiig ni avch uldehiin tuld uuriin garaar hiideg ene bol haa ch ugui niguulsengui setgel .
Tsagaan hoolnii huvid soya mongol nutagt tarialahad bolovsorch guitsehgui bid zailshgui hyatad yum uu orosoos hudaldaj avna.Orosoos ch avahad hetsuu oros export hiihiig hyazgaarladal ene bol srategiin ach holbogdolmoi urgmal bid urgelj l gadnaas avah bolno hunsnii ayulgui badal talaasaa ch ediin zasag talaasaa ch ashiggui urgmal.
Engiin ard tumend hereggui.Tern d orvol malaa mallaad malaaraa bagalaa bordood uul asaa hunduhgui shuteed tasaan ideegee hereglej tsagaan hoolton bolbol bidnii uvug deedes miny bayrlaj burhan sahius miny bayrlaj demjine.
MONGOL NUTGIIN HURSUN DEER HARIIN BURHAD SUR HUCHEE ALDDAG ENE BIDNII UVUG DEEDSIIN MINY SUR HUCH ENE NUTGAA HAMGAALJ BAIDAG YUMAA .
Minii duu UVUG DEEDSEE SHUD ZALBID HEREV cHI MONGOLiin ur sad bol chamaig tushij tusalnaa amjilt husie