Х.КОЛУМБ БИШ МОНГОЛЧУУД АМЕРИК ТИВИЙГ НЭЭСЭН

Сүүлийн үед энэ дэлхийн бүхий л зүйлийн анхдагч нь Монголчууд болж тодроод байна. Үүнийг ч зарим орны эрдэмтэд хүлээн зөвшөөрч монголыг сонирхож Монголчуудыг судалж эхлээд байгаа нь нууц биш.

Бид Америк тивийг Христофор Колумб нээсэн гэдгийг мэднэ. Гэтэл Америк тивийг дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн Христофор Колумб биш харин Монголчууд анх нээжээ гэсэн мэдээг Орос Хятадын сонинуудаар дамжуулан Америкийн орон нутгийн зарим хэвлэлүүд мэдээлж байна. Энэ нь ч үнэний ортойг тэд шинжлэх ухааны үндэслэл, баталгаа нотолгоотойгоор нийтэлсэн байх юм. Аливаа шинэ юм, сонин хачин зүйлд хошууран дурладаг Америкчууд энэ мэдээллийг амтархан уншиж монголыг сонирхох нь ихсэжээ. Х.Колумбаас өмнө Монголчууд Америк тивд ирж нутагшсан гэдэг мэдээллийг профессор Ж.Сумьяа баталсан судалгаа гаргасанаа олон нийтэд дэлгэлээ. Тэр “Америк дахь газар нутгийн нэр, Монгол хэлэн дэх төстэй үгсийн” судалгаан дээрээ үндэслэн хамгийн анх Монголчууд Америкт ирсэн гэж үзжээ. Ж.Сумьяа жишээ татаж Америкийн Алеутийн (Аляскийн баруун талд орших) арал дахь 20 гаруй газрын нэрийг Монгол хэлнээс гаралтай үг гээд, Аляскийн хойгийн олон гол мөрөн, газар нутгийн нэр нь Монгол хэлний үгсүүд гэж дүгнэжээ.

Америкийн уугуул иргэд болох Индиануудын хэл Монгол хэлтэй төстэй байдаг юм байна. Жишээ нь: Индиан хэлний “Хагаан ” гэдэг үг нь Монгол хэлэнд байдаг “Өвөг дээдэс” гэсэн үгтэй адил юм гэжээ. Уугуул Америкчууд, Монголчуудын хооронд төстэй зүйл олон бий бөгөөд Алеутийн арлаас олдсон зарим чулуун зэвсгүүд нь зөвхөн Монголын говиос бас олдсон байдаг гэсэн байна. Тэгэхээр Ж.Сумьяа гуайн судалгаа Орос Хятадын эрдэмтийн судалгаатай тохирч байна. Иймээс Америкчууд өөрсдийнх нь амьдарч байгаа тивийг Монголчууд нээсэн. Харин дараа нь Х.Колумб ирээд шинэ тив нээлээ гэж дэлхийд зарласан гэж үзэж байгаа юм байна. Индиануудын зан заншил, шашин шүтлэг нь үнэхээр эртний Монголчуудынхтай төстэй байдаг гэнэ. Ялангуяа бөө мөргөлийнх нь үйл явдал бараг л тэр чигээрээ монгол бөөгийн ёс жаягаар явагддаг ажээ.

Хамгийн ойрын жишээ татахад Монголчууд эрт дээр үед ялагдсан дайсныхааа хуйхийг тасдаж авдаг байсан гэдэг. Гэтэл Индиантай кинонуудад тэд бас л алсан дайсныхаа хуйхийг нь огтлоод аваад явж байгаагаар гардаг. Монголчууд Америк тивийг нээсэн гэдэг мэдээлэл цацагдаж эхлэнгүүт Америкийн хэсэг эрдэмтэд бодит дүгнэлт гаргахаар Индиан Монгол хүмүүсийг түүх, хэл зүйгээс гадна антрополог, ДНК зэрэг бусад шинжлэх ухаантай хавсран судалж байгаа юм байна. Тэд судалгааныхаа дүнг удахгүй цацах нь мэдээж. Эцэст нь сонирхуулахад сүүлийн үед хийсэн генетикийн судалгаагаар Монголчууд бид Казахууд, Хойт Америкийн баруун эргийн Индианууд, Номхон далайн арлын Тахити, Самао арлын хүмүүстэй хамгийн илүү төстэй байжээ.


No Comments so far.

Leave a Reply