МОНГОЛ -ХОТ УЛС БОЛОХ ЦАГ ОЙРТОЖ БАЙНА
Монгол улс 2.6 сая хүн амтай. Хүн амын бараг 50 хувь нь буюу 1.3 сая хүн ам улсын нийслэл Улаанбаатар хотод амьдардаг. Жил дараалсан ган зуд, байгаль цаг уурын өөрчлөлт гээд олон шалтгааны улмаас орон нутгийн ард иргэдийн аж амьдрал муудаж Улаабаатарт суурьшихаар зоригсдын цуваа улам ихэссээр. Энэ их нүүдэл захын гэр хорооллын хүрээг улам тэлсээр. Өнөө гэр хорооллоос болж агаарын бохирдол, ажилгүйдэл, ядуурал, хог хаягдал гээд тулгамдсан асуудлууд ар араасаа гарч ирж байна.
Агаарын бохирдолоор жишээ авахад утаагүй түлш, зуух гээд л хэрэгтэй хэрэггүй олон шийдлүүдийг дэвшүүлсэн, хэрэгжүүлсэн. Ямар ч үр дүн гарсангүй. Гурван жилийн өмнө Улаанбаатар хотод зөвхөн өвлийн улиралд нэг хүнд 13,2 кг хорт хий ногдож байсан бол энэ онд 25 кг болж өссөн үзүүлэлт гарсан. Үр дүн нь ийм л байна.
Тэгтэл саяхан www.news.mn/news дээр Баянгол дүүргийн 100 өрхийг утаа бага гаргах хөтөлбөрт хамруулах тухай мэдээ тавигджээ. Улаанбаатар хотын нийт өрхийн 60 гаруй хувь нь гэр хороололд. Тэр дундаа Баянгол дүүрэгт хэдэн арван мянган өрх гэр хорооллын гэсэн тодотголтой. Дээрх 100 гэсэн тоо энэ дүүргийн нийт өрхийн 1 хувьд ч хүрэхгүй юм.
Хэдэн жил яриад хэрэгжүүлээд хумсын төдий ч үр дүнд хүрээгүй санааг яг тэр чигээр нь агаарын бохирдлыг буруулах хөтөлбөр хэмээн нэрлэж байгаа нь нэг талаас харахад бид тун хөөрхийлөлтэй мэт. Нөгөө талаас бид бас ч гэж гар хоосонгүй, агаарын бохирдлын эсрэг нэг үр дүн нь харагддаггүй аргатай.
Монгол улс хөгжиж байна. Гэхдээ жинхэнэ хөгжил мөн үү үгүй юу гэдэг нь бас эргэлзээтэй. Засаг захиргааны хувьд нэг улс маань 21 аймаг, 360 гаруй сум болж хуваагддаг. 360 гаруй төв суурин газартай монгол улсын маань нэг суурин газар буюу Нийслэл хот нь л дангаараа хөгжөөд байх шиг. Энэ хөгжил нь нэг цэгт маш их ачааллыг бий болгож буй нь нэгэнт тодорхой. Хөдөөгөөс хотыг чиглэсэн энэ шилжилт хөдөлгөөн цаашид ч энэ хэвээрээ үргэлжлэх хандлагатай байна.
Хэдэн жилийн дараа Монгол улсын бүх хүн ам нийслэл хотдоо амьдардаг болох нь ээ. Түүнийг дагаад нийслэлийн нийт өрхийн 90 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн судалгааны дүн гарвал гайхах зүйлгүй.
Яагаад сүүлийн жилүүдэд хотод шилжин ирэгсдийн тоо эрс өссөн бэ? “Монгол Улсын хvн амын дотоод шилжих хєдєлгєєний чиг хандлага, vр дагавар” судалгааны тайлангийн дүнгээс харахад сvvлийн арав гаруй жилд шилжих хєдєлгєєний нєлєєгєєр бvс нутгууд дахь хvн амын байршил, нягтрал эрс єєрчлєгдсєн байна. Тухайлбал, уугуул нутагт хамрагдаж буй аймгууд 1481.3 мянган хавтгай дєрвєлжин км газрыг хамарч, нэг км.кв нутагт ногдох хvн амын тоо 1995-2007 оны хооронд 0.91-0.93 болжээ.
Гэтэл шилжин суурьшигчидийн тухайд, 1995 онд нэг км.кв газарт ногдох хvн амын тоо нийслэлд 136.6, Орхонд 81.5 байсан бол 12 жилийн дарааУлаанбаатарт 1.6, Орхонд 1.3 дахин нэмэгдсэн байх юм.
2007 оны байдлаар уугуул нутгийн 18 аймгийн хvн ам Монгол Улсын хvн амын 51.2 хувийг эзэлж буй. Ийм байтал шилжин суурьшигчид хоёрхон хотод 42.1 хувь нь, vvний 39.1 хувь нь нийслэлд амьдран сууж байна. Орхон аймагт баруун аймгуудаас ирэх шилжин суурьшигчдын тоо нэмэгдэж байгаа бол эсрэгээрээ, Орхон аймгаас нийслэлийг зоригсод олширчээ. Сvvлийн таван жилд Улаанбаатарт шилжиж ирсэн єрхийн тоогоороо Тєв аймаг тэргvvлж байна. Тодруулбал, шилжин суурьшигсадын 17.6% Тєв аймгаас, 10% Хэнтий, 8.4% нь Завхан, 8.4% Архангай аймгаас ирсэн байгаа юм. Ингэснээр хотын хvн амын єсєлт улсын дунджаас гурав дахин их болжээ.
Харин хєдєєд эзэнгvй нутаг л vлдсээр. Шилжих хєдєлгєєнд хамгийн идэвхтэй оролцогчид нь 15-44 насныхан. Єєрєєр хэлбэл, ид хийж бvтээх насны залуус ажил хайж хот сууринд тєвхнєж байна. Хот бараадах, хамаатан, vр хvvхдээ тvших, хvvхэддээ сайн боловсрол олгох, ажил олох, ган, зудад амьжиргааны хэдэн малаа алдах зэрэг нь шилжилт хєдєлгєєнд нєлєєлдєг аж. http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1151070
Тиймээ шилжилт хөдөлгөөний тухайд маш бодлоготой хандаж, томоохон зоригтойхон ажлуудыг хийх цаг нь аль 10 жилийн тэртээгээс болчихоод байсан санагддаг.
Миний бодлоор, улсаа гурван бүс болгон хуваан хөгжүүлэх нь нэг зөв шийдэл. Өнөөгийн шийдвэр гаргах бүх процесс нийслэлд төвлөрч байгаа. Гурван бүсийн төв хэсэгт эсвэл аймгийн төв тус бүрт нь шийдвэр гаргах эрх мэдлийг өгөх, хялбараар тайлбарлавал 21 аймаг маань улс доторх улс шиг байна гэсэн үг. Энэ бол бүсчилсэн, харь үгээр хэлбэл деталчилсан хөгжлийн эхлэл юм.
Төвлөрөл гэдэг энэ дарамтаас салахын тулд аймгуудыг зүгээр л өнчин хурга шиг орхичих. Өнчин хурганууд шалгарлыг амжилттай давж гэмээнэ хөгжил гэдэг нь бодит утгаараа ирэх болно.









Het tovlorol, het hotjilt ni ergeed hun ardinhaa eruul mended sorogoor noloolj bgaa. Aimag sumdad ajlin bairig iheer nemegduulj, jijig dund uildveriig hodood iheer bii bolgoj tendhiin hun amig naidvartai ajlin bair, tsalingiin eh uusvertei bolgoh heregtei. Tiimguigees l hotod ijr yuhan heehen hiigeed boloh baih gej bodood irdeg, getel hodoo baisnaasaa ulam dordoj yaduuchuudin egneeg nemegduuldeg.
Ер нь нилээд улиг болсон, шийдвэрлэхэд бэрхшээлтэй сэдвээр бичсэн боловч үнэхээр гоё болжээ. Энэ асуудал бодлогын хүрээнд маш сайн боловсруулагдаж, менежментийн зөв бодлогоор шийдэгдэх болов уу. Улсын хэмжээний геополитикийн асуудал болохоор хурдан хугацаанд өөрчлөлт хийгдэж, үр дүн нь харагдахаасаа илүү цаг зах зээл аяндаа зохицуулалт хийх бизээ. Аймгууд зөвхөн төсвөөс хуваарилагдаж байгаа хөрөнгөөр санхүүжиж, тэнд оршин суугаа иргэд энэ санхүүгийн эх үүсвэрийг даган амьдардаг болохоор хөгжих боломж маш хязгаарлагдмал. Яахав уурхай, төмөр зам гэсэн том салбаруудыг даган төвлөрөл бий болж, тэнд эргэлдэж буй санхүүгийн эх үүсвэрээс улбаатай хөгжил бий болох л байх.
Миний бодлоор манай улс хүн ам багатай юм чинь зөвхөн нэг хотдоо төвлөрөөд хөгжих нь хамаагүй дээр санагдах юм. Хаа сайгүй тарсан жижиг суурин газрууд(сумын төв) нь зах зээлийхээ төвөөс алслагдмал, бас дэд бүтэц муу болохоор үлгэн салган л оршиж байна ш дээ. Бас тэнд түлш, хог хаягдал, бохир ус, усны хэрэглээ гээд асуудалууд хүндрэлтэй байдаг. Эдгээр асуудал зохицуулах менежмент зохион байгуулалт муу болохоор байгаль орчинд мөн л тулгамдсан асуудлуудыг бий болгодог. жишээ нь. Өвөл бүр л хангайн бүсийн аймаг, сумдын төвүүдийн айл өрх ойр хавиасаа түлшний модоо бэлтгэдэг, бохир усаа ойролцоох голруу нийлүүлдэг гээд л бас л проблем.. Тэгэхээр Улаанбаатар хотдоо л нэгдсэн сайн зохион байгуулалт хийчихвэл, олон газар хүндрэлтэй асуудалыг үүсгэхээс зайлж болох юм.