МУУ ЗАСАГЛАЛ ДЭЭР БАЙГАЛИЙН БАЯЛАГ НЭМВЭЛ ДАМПУУРАЛ

Алтыг ялж, эгэл хүнийг үнэлэх

Асгаруулсан цусаараа ядуу ардыг байгуулсан

Атомын энэ зууныг хэн бүхэн мэднэм Адгийн томьёог нь мэдэхгүйд уур минь хүрнэ

гэж Төрийн соёрхолт, яруу найрагч Р. Чойном шүлэглэсэн байдаг.

Энэ шүлгэнд өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудлын голыг нь олоод хэлсэн мэт. Манай улсад тав дахь эрчим хүчний эх үүсвэрийг барих талаар сүүлийн үед нэлээд яригдах болсон. Энэ асуудлыг Засгийн газар судалсны үндсэн дээр өөрийн орныг төдийгүй өмнөд хөршийн зарим аймгийг цахилгаанаар хангах хэмжээний томоохон атомын цахилгаан станц барих талаар зөвлөлдөж эхэлжээ.

Гэтэл гадаадын ихэнх улс орнууд өнөө үед атомын цахилгаан станцаас татгалзах болсон. Учир нь энэ төрлийн цахилгаан станцаас гарах сөрөг үр дагавар, түүнээс ялгарах хор хөнөөлийг дэлхийн эрдэмтэн судлаачид зогсоож чадахааргүй хүнд байдалд орчоод байж байна. Яагаад манайхан бусад улс орнуудын татгалзаад байгаа асуудлыг заавал шийдэх гээд толгойгоо гашилгаж байгаа нь үнэхээр сонин байна. Зарим нэгэн нь атомын цахилгаан станцаас гарч болох хор хөнөөл, аюул, эрсдэлийг тооцож үзэхгүй л байх шиг.

Атомын станцаас гарах хог хаягдал нь хүн, амьтны бие бүтэц, физиологит болоод байгальд ямар аймшигтай хор учруулдагийг хүн төрөлхтөний амссан хамгийн сүүлчийн сургамж буюу 1986 оны Чернобылийн атомын станцын дэлбэрэлтийн гашуун түүхээс харж болно. Атомын станцын хөр­гөл­тийн системээс үүдэл­тэй том осол 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд Украйны Чернобылийн станцад болж байсан. Тухайн үед дэлбэрэлтийн улмаас 160 мянган метр квадрат талбайд цацраг идэвхт бодис агаараар дамжин тархсан гэдэг.

Цахилгаан станц дэлбэрэх үед 45 хүн амиа алдсан бол дэлбэрэлтийн дараагийн үед цацраг идэвхт бодисонд 93 мянган хүн хордож амиа алдсан тухай су­дал­гаа бий. Иймээс үүс­сэн хор хөнөөлийг багасгах гэж 600 мянган мэргэжилтэн эрдэмтэд ажиллсан ч тодорхой үр дүнд хүрээгүй. Цацраг идэвхт бодисын нөлөөллөөс тухайн бүс нутгийн амьтад хүртэл ургийн гаж хувиралд орсон байдаг. Тухайлбал туулай шиг том хулгана бий болсныг эрдэмтэд олж тогтоосон байсан. Одоо хүртэл дэлбэрэлт болсон газрын эргэн той­рон дахь 30 киллометр га­зарт онцгой хам­гаалалтын бүс тогтоо­гоод байгаа. Энэ аймшигт явдлаас хойш Чернобылийг орхигдсон хот гэж нэрлэх болсон. Үүний хажууд манай Хонгор суман дахь амьтдын гаж үзэгдэл юу ч биш.

Ингээд бодохоор атомын цахилгаан станц ба­рих нь асар том эрс­дэл дагуулсан алхам юм. Байгаль орчны бодлогын гол зорилго нь дэлхий дээрх амьдралыг уртасгахад оршиж байдаг.

Ураны нөөцтэйгээр нь Дорнод аймгийн Мардайн дэргэд атомын цахилгаан станц барих сурагтай байна. Хэрвээ хэзээ нэгэн цагт хууль, дүрэм нь батлагдаад атомын станц байгуулахаар болбол 126 мян км.кв нутагтай, онгон байгаль маань бүр цаашлаад монгол улс цацраг идэвхит хог хаягдалын уурхай болохын хажуугаар олон шинэ нэр төрлийн өвчин эмгэг гарахгүй гэсэн үндэслэл байхгүй шүү дээ.

Дорнод Монголын тал нутагт төрж өссөн залуу хүний хувьд эх нутгийнхаа онгон байгалийн эвдэн сүйтгэхээс харамсаж байна. Халх Нөмрөгийн уудам тал, Эрээний нуруу, Хөх нуурын хөндий, Соёлз уул, Угтам уул, Мэнэнгийн их тал. Монголын энэ их уудам цагаан талд зээрийн сүрэг дураа бэлчдэг. Талын саарал чонын эх орон. Яхь нуур, Буйр нуур, Хөх нуур шувуудын чуулдаг газар. Зэрлэг цэнхэр тагтаа, усны шувуугаар элбэг. Цагаан хөндийн рашаан, Утаат минчүүр- рашаантай шавартай. Уул уурхайн хөгжил энэ бүх зэрлэгонгон байнальд заналхийлнэ. Энэ бүхэн сүйтгэгдэж устана гэхээс сэтгэл минь зовж, уур минь хүрч байна.

Дэлхийн ураны талаарх статистик мэдээнд нэр нь ч ордоггүй байсан Монгол өнөөдөр 61.9 мян тонн нөөцөөр 14-т жагслаа. Ураны нөөцөөрөө манай аймаг дэлхийд дээгүүр орно. Гэхдээ байна гээд түүнийг бодлогогүй ашиглаад эхлэх юм бол хөгжил биш сүйрэл авчирна. Тийм учраас Ашигт малтмалын хуулиа нэлээд чамбайруулж, дараа нь ашиглах тухай яримаар санагддаг.

Гурванбулагийн ордоос зүүн өмнөд зүгт 25км-д байрлах Мардайн ураны орд нь 1970 онд Монгол, ЗХУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу тусгайд нь төрөлжүүлэн судлах ажлыг ЗХУ-ын Геологийн яамны Монголын геологи-зураглалын экспедиц, эрдэм шинжилгээний хүрээлэн, бусад байгуулгууд оролцон 1990 он хүртэл гүйцэтгэжээ.

Дорнодын ураны ордуудыг тvшиглvvлэн 1982-1988 онд “Эрдэс” уулын олборлох vйлдвэрийг 2 сая тонн хvдэр олборлох хvчин чадалтайгаар байгуулж тeмeр зам, eндeр хvчдэлийн шугам, ус дамжуулах хоолой, ил уурхай, гvний малталтын уурхайн барилга байгууламж баригдсан байдаг. Дорнодын ордын 2-р хүдрийн биетийг ил уурхайн аргаар 1988 оноос 1995 оны эхний хагас хүртэл ураны хүдэр олборлож байсан аж.

Гурванбулагийн орд газрын төв хүдрийн биет болон, Мардайн голын орд газар дээр далд аргаар олборлох төлөвлөгөөтэй гүнийн уурхайн ажлууд хийгдсэн байна.

Ураны нууц буюу Мардайн ордын талаар зарим мэдээлэл

Мардайн ураны талаар тодорхой материал, тоймтой тоо баримт одоогоор бараг байхгvй гэж болно. Дээрхэн үед бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч хаалттай сэдэв байсан. Энэ тухай тагнуул туршуул, ганзагын наймаачин, бизнесмен, сэхээтэн, ажилчин бас архичин хvртэл сонссон дуулсан. Нэг тонн байгалийн уран нь эрчим хvчний хэрэгцээгээр 10000 тонн газрын тос, 14000 тонн нvvрстэй тэнцэнэ. Зєвхєн ингээд л бодоход ямар гайхамшигтай эрдэс болох нь ойлгомжтой юм.

Бас бид Нагаска, Хорисимагийн гунигт тvvхийг мэдэх учраас ураны хєнєєх чадавхийг алхам тутамдаа санавал зохино. Мардай ордын гол онцлог нь тvvхэн замналынхаа 25 жилд газрын зураг дээр ч тэмдэглэгдээгvй, ус цаг уурын мэдээнд ч ордоггvй “чрезвычайный” бvс байв.
1980-аад онд дэлхийн зах зээл дээр уран нэг кг нь 112.7 ам доллар хvрч байжээ. Тэр үед манай урааныг Зөвлөлт ах нар олборлохдоо нэг кг -ыг нь хэдэн доллараар тооцож байсаныг миний бие харин олж мэдэж чадсангүй ээ.

Хамгийн сүүлийн мэдээгээр монгол улс маань 83 мянган тонн ураны нөөцтэй хэмээн тогтоогдсон нь дэлхийд тогтоогдсон нөөцийн 1,8 хувь бөгөөд дэлхийн жилийн хэрэглээг нэг жил хангах нөөц гэнэ. Өнөөгийн байдлаар цөмийн эрчим хүчийг голдуу аж үйлдвэр өндөр хөгжсөн орнууд ашиглаж байна. АНУ 103, Франц улс 58, Япон 55, ОХУ 31, Өмнөд Солонгос 20, Англи 19, Канад 18, Герман 17, Энэтхэг 16, Украин 15, Хятад, Швеци 10, Испани 8, Бельги 7, Чех 6, Словак, Швейцарь 5, Финлянд, Венгри 4, Аргентин, Бразили, Болгар, Мексик, Пакистан Өмнөт Африк тус бүр 2, Армени, Литва, Нидерланд, Румын, Словени тус бүр 1 атомын цахилгаан станцтай аж. Франц улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 88, Литва 68.6, Словени 56.1 хувийг цөмийн эрчим хүч эзэлдэг байна.

Цөмийн эрчим хүчний эзлэх хувийн Ази тивээр авч үзвэл, Өмнөт Солонгос 44.7, Армени 42.7, Япон 29.3, Энэтхэг 5.5, Пакистан 2.8, Хятад 2 хувь байна. Гэхдээ шинээр барьж буй атомын цахилгаан станцуудын хувьд арай өөр дүр зураг ажиглагдаж байна, тухайлбал одоо баригдаж байгаа 28 станцын 16 нь хөгжиж буй оронд баригдаж байгаа гэнэ. Энэ мэт хөгжилөөр сул дорой улс орнуудад буй байгалийн баялагийг түрүүлж эзэмшихийн төлөө тэмцэл газар хүчтэй өрнөж байгааг бид харж байна.

“Адагт үлдсэн тэрбум” номонд уул уурхайгаар “амьдардаг” орнуудын бараг 80 хувь нь хөгжөөгүй орнууд гэж бичсэн нь үүнийг батлана. www.wikipedia. com дээр энэ тухай бичихдээ ашигт малтмалаар хөгжихдөө “адагт үлдэх” эрсдэлтэй 60 орны дотор манай улс багтжээ. Эл жагсаалтаас гарахын тулд манай орон сайн засаглал буюу хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагууд, шүүх, чөлөөт хэвлэлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх шаардлагатай гэнэ.
Үүний тод жишээ нь Норвеги улс. Норвеги ашигт малтмалаар “амьдардаг” орон мөртлөө хөгжиж чадаж байгаагийн шалтгаан нь уул уурхайн салбараа хөгжүүлэх, байгалийн баялгаа ашиглахаас урьтаж тус улсын ардчиллын институцууд бүгд “байрандаа” оччихсон байсан явдал гэнэ.

Харин манай орны хувьд дээрх институцууд бэхжээгүй байхад байгалийн баялгаа ашиглах гэж яарч байгааг “Муу засаглал дээр байгалийн баялгийг нэмбэл дампуурал гэсэн хариу гардаг аксиом бий.
“Монгол Улсыг хоцрогдсон орон. Хєгжилтэй орны хойноос хөөгөөд хэзээ ч гvйцэхгvй. Харин орчин vеийн технологиор амдаж, нэг тєвшинд очих боломж бидэнд байна” зарим судлаачид гэж үзэж байгаатай санал нийлж байгаа боловч тэрхүү торчин үеийн технологи нь заавал атомын цахилгаан станцыг барих, ашиглахад чиглэгдсэн байх юм гэвэл ногоон үзэл баримтлалыг дэмжигч залуу хүнийхээ хувьд эрс эсэргүүцэж байна. Яагаад гэвэл түүний үр дүнд байгаль орчинд цацраг идэвхит бодисын хаягдал тарж хордуулахаас гадна нийгэмд ямар асар их хор хохиролтой.

Хэрвээ атомын цахилгаан станц баривал манай улс хэдхэн жилийн дотор зүүн азийн цацраг идэвхит бодисын хог хаягдалын гол цэг болох магадлалтай гэж ярьдаг “Ногоон эвсэл” ТББ-ын тэр­гүүн О.Бум-Ялагч гуайтай санал нийлж байна аа.

Нөгөөтэйгүүр атомын ца­хилгаан станцын хөр­гөлтийн системд маш их ус шаардагддаг болохоор манайх шиг усны нөөц багатай улсад маш том аюул, эрсдэл дагуулна. Иймээс Атомын цахилгаан станцыг барих асуудлаас татгалзах хэрэгтэй.


No Comments so far.

Leave a Reply