МОНГОЛЫН БАЯЛАГ ГАДААДЫН БИРЖ ДЭЭР ЗАРАГДВАЛ САЙН ГЭНЭ

1996 онд батлагдсан хууль нь тухайн vеийнхээ байдлаас шалтгаалан хєрєнгє оруулагч нарт тааламжтай нєхцєлтэй байсан юм. Учир нь, тэр vед манай улсад хєрєнгє оруулалт хэрэгтэй байсан, тэгээд л хєрєнгє оруулагчдыг татах зорилгоор зєєлєн хууль гаргасан гэж хэлж болох юм.

Харин єнєєдєр бол бусдад биш бидэнд ашиггай хууль хэрэгтэй байна. Тийм ч учраас 2006 онд ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулсан гэдэг. Шинэчилсэн хуульдаа лицензийн наймааг таслан зогсоох зорилгоор хувь хvмvусийн гap дээр лиценз олгохыг хориглосон. Гэвч лицензийн наймаа байсаар л байна.

Хэн нэгэн этгээд компани байгуулан хайгуулын лиценз авчихдаг. Тvvнийгээ компанитайгаа хамт єндєр vнээр зардаг.  Тэр тусмаа бvр гадаадынханд зарах нь элбэг болжээ. Харин гадаадынхан нь түүнийг томоохон биржүүд дээр худалддаг байна.  Энэ талаар хэд хэдэн баримт дэлгэе.

“World Star Energy” корпорац Монголын нутаг дэвсгэрийн 8200 хавтгай дєрвєлжин километр газарт хайгуул судалгаа хийх болон олборлох эрхийн лицензийг Лондонгийн бирж дээр худалдаж байгаа талаар мэдээлжээ. Худалдах vнээ нэг сая ам.доллараар тогтоосон байна.

Тvvнчлэн “World Star Energy” корпорац “Булган монгол” компанийн эзэмшдэг ашигт малтмалын 50 лицензийг шууд бусаар эзэмших хувиа 70 болгож өсгесєн байна. Ємнє нь 50.96 хувийг нь эзэмшдэг байжээ.

Мєн “Polo Resources” компани Монголд хайгуул хийх 26 лиценз эзэмшиж байгаагаа хvлээн
зєвшєєрчээ. Тус компанийн лицензээр нvvрс, уран, вольфром хайх эрхтэй аж. 26 лицензийн 22 нь уран, хоёр нь нvvрс, vлдсэн хоёр нь вольфромын хайгуулын лиценз.

Энэ талаар нэгэн сайтад товч мэдээлэл гаргасан байна. Нvvрсний лиценз”Polo Resources” компанийн эзэмшиж байгаа нvvрсний хайгуулын хоёр лицензийн эхнийх нь Чойр-Нялгын сав газар. Энэ газар нь олон тэрбум тоннын нvvрсний нєєцтэй.

Сvvлийн vед уг сав газраас олборлосон нvvрс нь єндєр илчлэгтэй нь тогтоогдсон гэнэ. Хоёр дахь лиценз нь Євєрхангай аймагт хайгуул хийх эрхтэй. Энэ орд газарт 12 метрийн гvнд єрємдлєг хийж vзэхэд хар нvvрстэй болох нь тогтоогджээ. Эхний 18 сард хайгуул хийх зардал нь ойролцоогоор хоёр сая ам.доллар.

Ураны лиценз

“Polo Resources” компани 617 ам километр газарт ураны хайгуул хийх 22 лиценз эзэмшдэг. Ураны хайгуул хийх лицензийн бvс нутагт галт уулын чулуулаг ихтэй. Заримд нь оросууд ерємдлєг хийж байсан юм билээ. Эхний 18 сарынхайгуулын зардал нь хоёр сая ам.доллар.

Вольфромын лиценз
“Polo Resources” компани нь вольфромын хоёр лиценз эзэмшдэг. Хоёр ордын альд нь ч єрємдлєг хийж байгаагvй. 2008 оны эхний улиралд вольфромын талбайн хайгуул хийж, єрємдлєг хийхээр тєлєвлєж байсан. Энэ төлөвлөгөө нь биелсэн эсэх нь мэдээлэгдээгүй байна.  Эхний 18 сарын хайгуулын зардал хоёр сая ам.доллар гэж мэдээлж байж.

Эдгээр лицензийг “MUC Resources”, “World Uranium Works”, “Polo Resources” зэрэг компани худалдаж байгаа юм байна. Лиценз худалдах гэрээ нь хоёр сая ам.долларын єртєгтэй гэнэ. Энэ гурван компанийн “MUC Resources”, “Polo Resources” нь монголын компани юм. Дээрх гурван компaнийг нийлvvлээд “Polo Resources Limited” компани эзэмшдэг аж.

“Polo Resources Limited” компани нь байгалийн баялаг, ашигт малтмалын хєрєнгє оруулалтын компани бєгєєд Монголд нvvрс, уран, вольфром хайх ашигт малтмалын лицензийг Лондонгийн хєрєнгийн бирж дээр худалдаалдаг юм байна.

Мєн гадаадын биржүүд дээр монголын ашигт малтмалаар барьцаалж мөнгө босгож байгаа тухай өнөөдөр манай хэвлэлүүдээр шуугиж байна. Хонконгийн бирж дээр манай улсын газар нутгийг зарж байгаа гэсэн мэдээлэл байна. www.mongolia-energy.com сайт руу ороод vз. Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хєшєєтийн нvvрсний уурхайн талаар танилцуулаад, хувьцааг нь арилжаалж байгаа гэнэ.

Хувьцааг арилжаалагч компани нь “Монголиа Энержи”. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас авсан тухайн компанийн хайгуулын болон олборлолтын лицензийн хvчинтэй хугацаа нь 70 жил. Анх 1967 онд оросуудын тусламжтайгаар тус ордод хайгуул хийж 2.4 тэрбум тонн нvvрсний нєєцтэй хэмээн тогтоожээ.

Гэхдээ нєєцийг нь бvрэн тогтоож чадаагvй юм байна. Цааш нь хайгуул хийвэл 3.4-аас 4.4 тэрбум тонн нvvрсний нєєцтэй байж болох магадлалтай гэнэ. Хэрвээ энэ таамаглал vнэн бол Таван толгойн ордын дараа орохуйц нvvрсний том орд байх нь. Гэтэл хятадууд аль хэдийнэ эзэмшээд авчихсан хувьцааг нь зарж байна.

Бурхнаас ч харамлаж байсан газар, нутгийг минь лиценз нэрээр хэдхэн луйварчид гадаадынханд худалдсаар байна гэж монголын шар, бор хэвлэлүүд шуугиж байна. Гадаадынхан  манай баялагийг барьцаалж мөнгө босгоод байхад манайхан яагаад өөрсдөө энэ бүхнийг хийж болдоггүй юм, энэ дээд нөхдүүд ер нь юу бодож явдаг юм бол гэж өөрийн эрхгүй бодогдоод энэ талын мэдээллийг “нэт”-ээс хайлаа.

Ингээд нийтлэлч Баабарын бичсэнийг олж үзлээ. ” Олон улсын том бирж дээр гарна гэдэг нэр төрийн хэрэг. Ядуу буурай орнууд энд юугаа ч гаргаж чаддаггүй. Бирж хүлээж авахгүй гэсэн үг. Дахиад л олон улсад танигдсан том компаниуд л нэр сүр итгэл даах чадвараараа дулдуйдан буурай орны ялангуяа уул уурхай ашигт малтмалыг гаргаж дөнгөнө. Бирж дээр үнэ үргэлж хэлбэлзэж байдаг. Үр ашиггүй, нуугдмал, хүн мэдээгүй юмыг итгэл даах компаниуд “боож баглаад” үнэлэмжийг нь дээшлүүлнэ, хувьцаа эзэмшигчид эндээс хожоо олно. Ухаан нь Монголд байгаа нэг орд газрыг үйлдвэрлэл явуулах нэртэй зүстэй компани аваад хэрхэн босгож, ирээдүйд ямар ашиг гарах тооцоог нь хийн аудитаар шалгуулж тайлангаа үзүүлбэл олон хүмүүс үүнд нь итгэн хувьцааг нь авна гэсэн үг.  Хувьцаа гаргагч хэний ч үл таних нэгэн байвал, цаад газар нь тогтворгүй байвал, ордын олдворын эрэлт бага байвал, үйлдвэр нь хэтэрхий муу технологитой бол… хувьцаа борлогдохгүй. Иймээс хувьцаа худалдаж авч буй болгон авах юмаа нягт шалгадаг. Өөрөөр хэлбэл бирж дээр гарсан болгон үй түмэн хянагчтай гэсэн үг. Бирж дээр Засгийн газрууд нэлээд амжилттай гарч чаддаг. Учир нь орчин үед улс алга болно гэж байдаггүй бололтой. Гэхдээ л зэрэглэлтэй. Америк, Японыг Афгани, Суданы Засгийн газартай захын хүн харьцуулж тооцно шүү дээ. Нэр хүндтэй бирж дээр олон компани бараа нь гарч чадсан газар хүндлэгдэнэ, итгэл хүлээнэ. Энэ бол найдвартай гэсэн тамга шүү дээ.”

Тэрээр ийн бичжээ. Түүний бичсэнийг олон уншдаг, олон хүн итгэдэг. Үнэхээр тийм байдаг байх.

Монголчуудад хувьцаа бирж, үнэт цаас гэдэг ойлголт цоо шинэ зүйл. Тийм болохоор энэ тухай мэдэхгүй нь олонхи.  Тэгэхээр монголын ашигт малтмалын лиценз хувьцаа болж гадаад бирж дээр зарагдах нь үнэхээр нэр төрийн хэрэг мөн л бол бид удахгүй боломжийн баян тансаг амьдаралд хүрэх нь гэж ойлголоо.

Гэтэл Засгийн газар бирж дээр амжилттай гарч ирж чаддаг юм бол яагаад манай хамтарсан Засгийн газар үүнийг хийхгүй байгаа юм?

Ард түмнийхээ хадгалуулсан мөнгийг казинод очиж тоглоод дуусгачихдаг тиймэрхүү л түшээдтэй бидний монголчууд дэлхийн соёлт ертөнцийн эдийн засгаа хэрхэн хөгжүүлсэн туршлагаас суралцах цаг нь хэзээ юм бол оо.


No Comments so far.

Leave a Reply