Номадгрийний иргэний сэтгүүлчид Тайванд аялав
2010 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цагт Улаанбаатар вокзалаас Nomadgreen-ий есөн иргэний сэтгүүлч Улаабаатар – Замын Үүдын чиглэлийн галт тэргэнд суусан нь Тайвань улсыг зорьсон аяны гараа байлаа. Орон нутгийн галт тэрэг өртөө дамжин, хүрд эргэх мэт дуугаа хүржигнүүлэн явсаар. Замын уртад аялалын хамт олон маань хоорондоо танилцаж, хөзөр тоглонгоо халуун яриа өрнүүлсээр оройн 11 цаг болж бүгд унтахаар хэвтлээ. Гүн нойрондоо орж амжаагүй байтал тоос үнэртэн хамар битүүрч, үс зунгааралдах нь говийн бүсэд орж ирснийг илтгэнэ. Шинэ өглөөг галт тэргэнд угтлаа. Бас л тэр болгон тохиохгүй агшин шүү.
Замын Үүд боомтод өглөөний 8 цагт ирэхэд нойтон цас шамрагалан орж, чийг үнэртэж эхлэхэд өчигдөр орой унтахын өмнө үнэртэж байсан тоосны тухай бодол толгойноос ор мөргүй замхарсан байв. Галт тэрэгнээс ачаа тээшээ авч буун Эрээн хот хүргэж өгөх автобусыг барьж авахаар бүгд яаравчлав.
Эрээн хот руу айсуу замын хоёр хажуугаар навчит, шилмүүст модыг жирийтэл тарьсан байдал нь нэг л сайхан мэдрэмж төрнө. Эрээн хотод анх хөл удаа хол тавилаа. Энд тэндгүй дэлгүүр, рестораны хаягийг хятад болон монгол крилл үсгээр (зарим нь ганц хоёр үсгийн алдаатай) бичжээ. Энэ нь миний хувьд эх орондоо байгаа мэт сэтгэгдлийг төрүүлж байв.
Цас их орсон болохоор Эрээнээс Бээжин орох Автобуснуудын явах цаг бүгд хойшлогджээ. Эрээн хотоос бид унтдаг ортой автобус хөлөглөн Бээжин хотын зүг жолоо мушгилаа. Үдээс хойш 16 цагт хөдөлсөн автобус явсаар Өвөр Монголын сайхан талаар өнгөрөх үед нэрийг нь үл мэдэх хэд хэдэн жижиг хот тааралдав. Жижиг хотыг онцлон дурьдсан шалтгаан нь хотын гадна талд зам дагуу их хэмжээний салхин сэнс тавьсан аж. Салхин сэнсийг ашиглан эрчим хүч гарган авч байгаа нь экологид ээлтэй цахилгаан гаргаж авах бас нэг хэлбэр юм. Саяхан номадгрийн сайтад салхин сэнсийг гар аргаар хэрхэн хийх талаар (http://nomadgreen.org/archives/2009/12/19/4923/) бичсэн нийтлэл уншлаа. Улс орон хотын хэмжээнд биш юм гэхэд гэр хороололын айл өрх салхин сэнс ашиглаж яагаад болохгүй гэж. Үйлдвэрээр хийгдсэн салхин сэнсийг авч дийлэхгүй бол дээрх гарын доорх материал ашиглан хэрхэн хийхийг нь заагаад өгчихөж.
Бээжин хотод 4 дүгээр сарын 27 –ны өглөөний 8 цагт орж ирлээ. Энэ өдрийн 9 цаг 30 минутад бид Бээжин-ХонгКонгийн чиглэлд нисэх онгоцонд суух ёстой байсан боловч бид Бээжин нисэх онгоцны буудал дээр 9 цаг 40 мин гэж ирэв. Ингээд дараагийн нислэгийг хүлээх хэрэгтэй болов. Нислэгээ хүлээх зуур Бээжингийн онгоцны буудлыг хэсэг сонирхов. Өдөрт хэдэн мянган зорчигч орж гарч, хэдэн ч онгоц нисдэг юм бүү мэд. Нэлээд хэдэн цаг хүлээсний эцэст Бээжин–Хонг Конгийн чиглэлд нисэх онгоцонд суулаа.
Хонг Конгод буухад чийглэг, дулаан уур амьсгалтай байсан нь газар нутгийн өргөргийн ялгаатай байдлыг тод илтгэж байв. Эхний нислэгээсээ хоцорсон нь дараагийн нислэгээсээ хоцрох бас нэг шалгаан болов. Хонг Конгийн онгоцны буудал дээр бид утасгүй интернет ашиглан Тайван нөхөдтэйгээ зөвлөлдсөөр Тайпей хот руу нисэв. Тайпейд шөнө дунд болж байхад газардлаа. Биднийг Даниел гэдэг эелдэг залуу тосон авч, шугамын автобусанд суулган Каоушин хотод хүргэж өгөв. Үүрийн таван цаг болж байхад Ашу, Портноё хоёрын бэлтгэсэн зочид буудалд ирэв. Бидэнд өглөө хүртэл унтаж амрах гурван л цаг байна. Өглөө найман цагт босно. Тайваниар аялах анхны өдөр эхэлнэ.
the attachments to this post:









Тайвань гэж бичиж сураагүйг эс тооцвол энэ арай гайгүй бичих ирээдүйтэй нөхөр байна, харин салхин сэнс тавьсан биш суурилуулсан гэдэг юм, “гарган авч байгаа нь экологид ээлтэй цахилгаан гаргаж авах ” гэсэн өгүүлбэрт гарган авах гэсэн хэллэг 2 дахин орох нь зохимжгүй юм, бусдаар бол болчих гээд байна.
That seems like a long trip, but I am sure that it was well worth the journey. Glad that you were able to write about your trip and good luck in the future!
Eddie
Hi Eddie,
Thanks a lot for your comment.
Cheers,
Bazu
Привет!Bazu
Мне нравится эта статья. Но некоторые слова, выражения неподходят ней. Так как по моему она как золотая середина. Ну в конце желаю огромного счастья в жизни и больших успехов в учёбе.
Пока!