Цөлжилт хурдасч, говьд амьдрал мөхөл рүүгээ явж байна
Увс аймгийг баруун таван аймгийн нэг гэж бодоод л … сайхан хангайд жаргаж байж юугаа хийж нутаг орноо орхин Улаанбаатарт нүүдлэн ирдэг хүмүүс вэ гэж зэмлэн боддог бодлоосоо би татгалзлаа.
Яагаад гэвэл Увс аймгийн ихэнхи сумын нутаг дэвсгэр цөлийн хээр, говь шиг бэлчээрт нь харгана мэтийн ганц нэг талхлагдалыг тэсвэрлэдэг ургамал, ингэж хувирч өөрчлөгдсөн бэлчээрт цөөхөн хонь, ямаа зохицон үлдсэн байгаагаас малчин гэргий галдаа хийх ганц хомоолын төлөө газар дэлхийг хэрэн хэсч байна. Тухайлбал: араг үүрсэн авгай савраа сарвайлган алхаад л… үзвээс ганц аргал, хомоол олдохгүй байгааг илтгэнэ.
Хан хөхий нурууны өвөр, Хяргас нуурын хойт хормойд ганц айлаас бас л араг үүрсэн авгай жижиг сүх барин зам хөндлөн гарав. Би эхлээд гайхаж байснаа төдөлгүй учрыг оллоо. Аргал, хомоол олдохгүй энэ газарт харганы хатсан үндэс, гишүүг цавчиж түлш бэлтгэх санаатай явааг хараад үнэхээр өрөвдөв. Тэгээд цаашлах тутам л түлшний эрэлчид тааралдана. Уулын бэлд нэг мотоцикльтай хүн тонголзоод юм түүж байх юм. Дахиад нэг гүвээ давтал УАЗ-469 машинтай хүмүүс харганы хатсан үндэс, мөчрийг түүж байх юм. Харин тэд нар хангайхан шиг биш юм. Харганы хатсан хэсгийг гараараа хугачин авч харагдана. Тэд харганы нялх найлзуурыг хараад мал идэг гэж бодоод үлдээж байгаа. Бүгд хоол цайгаа чанах түлшний төлөө бүх хүчээрээ тэмцэж байгааг харахад хөөрхийлөлтэй.
Гэтэл хангай газар тухайлбал Хөвсгөл, Булган аймгийнхан ойд унасан хатсан мод түлэхгүй зөвхөн залуу сайхан ургаа модыг хөрөөдөж аваад түлш гэж гэрийнхээ гадаа уул овоо шиг хураасныг говийн араг үүрч сүх барьсан авгайтай харьцуулахад юутай хангалуун, тансаг амьдарна вэ? гэж халаглана.
Тэгээд хангайхан үхрийнхээ баасыг хураахгүй гэрийг нь тойроод л эрээн тарлан новширно. Хонь ямааны хэвтрийг хашаанаас л гаргаж хураагаад шатааж байна. Хангайн айл бүрийн гадаа шатааж байгаа малын шивх байх юм.
Унасан мод, шатааж байгаа малын шивхийг говийн малчдад хүргээд өгмөөр санагдах юм. Санаа байвч унаа муутай гэгчээр хоосон бодохоос цаашгүй. Увс аймгийн говь талын малчид гэлтгүй ерөнхийдөө говийн малчид галд хийх түлшний төлөө хэдэн гүвээ давж эрэл болж байдаг. Говийн малчид зөвхөн цөөн тооны бог малтай үлдсэн байна. Хөдөөний айлын гадаа ганц нэг машин тосож давхих нохойноос өөр торойх юм бараг алга байна.
Гэрээ ачиж нүүдэг хөсөг тэрэг, малын хашаа, морь уяадаг шон зэрэг малчин мал бүрийг чимэж байдаг уламжлалт бүхэн устаж байх шиг санагдлаа. Дэнждүү газар буусан том том гэрийн гадуур бүрээс салхинд хөвхөлзөн сэвнэ. Үүнийг харахад үсээ хусуулсан хүний толгой шиг эсвэл юмаа мартаад явсан мэт сэтгэгдэл төрж байлаа. Ерөөсөө малчин айл зусаж байгаа дүр, зураг буухгүй байлаа.
Машин гэрийн гадаа давхиад ирэхэд үгэнд дурласан хүүхэд, томгүй л гэрээс чихцэлдэн гарч ирдэг хөгжилтэй гэмээр дүр зураг огт байхгүй болжээ. Энэ айл чинь хүнгүй юм болов уу гэж бодмоор. Нохой хорь гэж хашгираад ч хүн гарч ирэхгүй. Удаж удаж нэг хүн толгойгоо цухайлгаад нохойгүй гээд буцаад ороод явчих юм. Нэг л их цөхөрсөн хүмүүс …
Зарим айлын гадаа цөөхөн тооны ишиг жижиг төмөр сараалжин дотор хорьсон харагдана. Бодвол цайны сүү залгуулдаг бололтой. Зуны дэлгэр цагт хар цай ууж байгаа айл бол зүгээр л хаа сайгүй тааралдах юм. Манай нутагт намар эрт хааяахан тугалаа эхлээр тавьсан айлууд л хар цай аягалж өгөхдөө баахан санаа зовсон байдалтай тугалаа махлуулах гээд … гэж хэлэхдээ хэрэг хийсэн хүн шиг гэмшингүй байдагсан. Одоо ч хөдөө цайрсан байна. Халуун зунаар хар цай аялахдаа санаа зовж байгаа хүн алга, болдог л юм болж байгаа юм шиг байх юм.
Өвлийн зуднаар хамаг малаа барьснаа гайхан ярина. Малчин хүний өөрийн өрх гэрийн менежмент үгүйлэгдэж байна. Өмнө нь бид чинь өөрийн гэсэн менежменттэй байсан. Харин жинхэнэ утгаараа менежмент ороод ирэнгүүт малчин өөрийн уламжлалт менежментээ алдсан байна. Хэдийгээр социалзмийн үед цаанаасаа малчдыг харж үздэг байсан ч тэтгэвэрт гарсан хөгшдийг тэр бүр хараад байдаггүй, тэд өөрсдийгөө болгоод хязгаарлагдмал цөөн тооны хувийн малаар амьдралаа залгуулж халуун зун гэдсээ цайруулчихдаг, тэгээд үлдснийг хураагаад өвөл хэрэглэдэг л байсансан.
Хөмүүл, таана түүгээд вааран саванд ихээр дарж өвөлжин иддэгсэн. Хэнээс ч хараат бус өвөлжин буузандаа хийх ногоотой суудаг байлаа. Зун аргалаа түүгээд бөмбийтөл хураагаад өвөл санаа зовохгүй амьдардаг байсан. Гэтэл хаанаас юм хэн нэг шидтэн гарч ирээд бүх хүслийг нь биелүүлэх юм шиг л амьдралаа хаясан байх юм даа. Үүнийг тухайлбал өрх гэрийн менежмент алдагдсныг хувь хүний чадавхитай холбохоос өөр арга алга байна. Бид бусдаас хараат амьдарч байсаар хэдэн үеэ элээх билээ дээ.
Гэрийн баруун хаяанд уут уутаар нь гурил босгож тавьсан харагдана. Энэ л тэдний ганц өл залгуулж байгаа хүнс гэхэд хилсдэхгүй шахам болжээ. Бодвол дээр нь мах хачирладаг байлгүй хөөрхийс. Монгол уламжлалаар зун цагт гэдсээ цайруулах гэж үг байдгийг бараг мартагдаж байх шиг санагдана. Эл дүр зургаас харахад хэн хэдийд хэнд туслах вэ гэдэг дээр дүгнэлт хиймээр санагдана.
Бид нар малчдад өнөө идэх хүнсээр туслаад байх уу эсвэл өнөд хэрэглэх арга ухаанд сургах уу гэдгийг бодмоор байна. Хөлжиж баяжсан ч их л байх юм. Тэд малгүй болсон нэгийгээ зарцлан өл залгуулах аятай. Гэхдээ эзэн, зарцын харьцаа үүсэн боловч энд нэгнийгээ гэх монгол сэтгэл үгүйлэгдэж байна. Зарц хийгээд хийгээд өл залгах хоолтой байвал хэдийд өдөө нар харах билээ дээ.
Шинэ үеийн баячууд хүнийг өл залгуулан зарцлах арга ухаанд сайтар суралцсан байна. Өөрөө адилхан малчин байсан. Гэтэл овсгоотой тэр хэдэн мал илүү өсгөөд эзэн болсон байх юм. Тэхлээр хувь хүний овсгоо, чадавхийг хөгжүүлэх хэрэгтэй түүнд нь туслах хэрэгтэй мэт санагдана.
Эцэст нь хэлэхэд хангайд унасан шатсан модоор түлш бэлтгэн говийхонд хэдэн бороор борлуулах овсгоотой бизнесменүүд олноор төрөөсөй билээ гэж залбирна.
the attachments to this post:









Чөлөөт зах зээл нь хөдөө орон нутгийг ядуу малчингүй болгож зөвхөн шинэ үеийн “феодал”-уудаар дүүргэж байна.
Энэ нь төр засгийн бодлогоор дэмжигдэн илэрхийлэгдэхдээ малчин түмэн гэдэгт “мянгат малчин”-ийг төсөөлөх үе хаяанд ирээд байна.
Ногоон эвсэл
Mongol ulsiin huvid tsuljilt gedeg hamgiin tos asuudal baina aa. Harahaas uruvdultei dur zurag haa saigui haragdah bolloo. Uunii negeehen hesgees durdaj hundsund tand bayarlalaa.