Цэвэр хөгжлийн механизм буюу нүүрс хүчлийн хийг бууруулахад иргэдтэй хамтарч ажиллана

Наадмын дараа намар гэдэг нь угтаа тухайн жилийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажил гагцхүү намрын эхэн сараас эхэлдэг төдийгүй хадлан тэжээл бэлтгэх зэрэгтэй уялдаатай үг билээ.

Манай улс жил бүр улсын төсвийн 20 гаруй хувийг “онд мэнд орох”-д зарцуулдаг. Бас тэр жилийн “өвөл ямар байна зун нь мөн тийм болно” гэлцдэг. Өнгөрөгч өвөл сүүлийн 40 гаруй жилд болоогүй хахир хүйтэн байсан. Цаг уурын хэтийн төлөвийн мэдээгээр 7 ба 8 – р сард хэт халж, 9 – р сард эрс хүйтэрнэ гэнэ. Тиймээс өнөөдөртөө өвөлжилтийн тухай ярих нь эрт мэт санагдаж буй боловч 9 сараас хөдөлнө нь гэвэл оройтох нь ээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдол өвлийн улиралд MNS – 4585 – 98 “Агаарын чанарын стандарт”- д заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хол давж хүний нэн ялангуяа хүүхэд, өнөдөр настаны эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна.

Бид жилийн гурван улиралд нь нүүрс түлж амьдардаг. Нүүрс шатаах нь агаарын бохирдлын гол шалтгаан юм. Нүүрсийг түлж дулаан гарган авч гэрээ дулаацуулж, хоол хүнсээ бэлтгэдэг. Харин энэ шаталтаас үүсч буй төрөл бүрийн хорт хий, тоосонцор, үнс зэрэг нь агаарын бохирдлын гол шалтгаан болдог. Бид ингэж байгалиа ч өөрсдийгөө ч бохирдуулсаар байх уу гэдгийг өдгөө хүн бүр бодох хэрэгтэй болоод байна.

Агаарын бохирдлыг яаж бууруулах вэ? Аль болох бүрэн шаталттай зуух, боловсруулсан түлш ашиглах нь агаарын бохирдлыг бууруулдаг хэдий ч гэрийн нэмэлт дулаалга хэрэглэх нь хамгийн хялбар, үр дүнтэй, хямд арга болж байна. Сүүлийн үед нэлээд дуулдах болсон Цэвэр хөгжлийн механизм гэж нэрлэгдсэн төслүүд, тэдгээрийн хэрэгжилтийн талаар сонирхожүзлээ.

Цэвэр Хөгжлийн Механизм / ЦХМ / Эрдэс баялаг, Эрчим хүчний Яам тус төсөлд хамрагдсан бүх айл өрхийг нэгтгэн төсөл болгож ЦХМ –ын хүрээнд / СО2 / нүүрсхүчлийн хий ялгаралтыг бууруулах кредит авах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Энэ ажлын хүрээнд Японы ядуурлыг бууруулах сан, Азийн хөгжлийн банктай хамтран, Улаанбаатар хотын гэр хорооллын ядуу өрхүүдийг дулааны алдагдал багатай гэрийн нэмэлт дулаалгын бүрээсээр хангаж, өрхийн халаалтанд зарцуулах түлшний хэрэглээг хоёр дахин бууруулах, ялгарч байгаа нүүрсхүчлийн хийг багасгах замаар хүрээлэн буй орчноо хамгаалах, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж цаашид гэрийн дулааны алдагдал багатай бүрээс хийх бизнесийн орчинг бий болгох зорилттой ажээ.

Иргэдтэй хамтран ажиллах хэлбэрийн хувьд: Зорилтын хүрээнд дулааны алдагдал багатай гэрийн нэмэлт дулаалгын бүрээсээр гэрээ гэрээ дулааллах сонирхолтой, газраа эзэмших, өмчлөх эрх нь баталгаажсан, харъяа хороондоо бүртгэлтэй иргэдтэй хамтран ажиллах юм байна.

Гэрийн нэмэлт дулаалгын иж бүрдлүүд, онцлог нь гэвэл: Дээвэр хоёр ширхэг, туурга гурван  ширхэг, хаяавч / ус нэвтэрдэггүй даавуугаар бүрсэн/, хаалганы дулаалга /ус нэвтэрдэггүй даавуугаар бүрсэн/, өрх  /ус нэвтэрдэггүй даавуугаар бүрсэн/, ус тусгаарлах бүрээс  / битүү брезентэн бүрээс / зэргээс бүрдэнэ.  Бүх иж бүрдлийг монгол гэрийн мод, дулаалгын бүрээсний стандарт хэмжээнд тулгуурлан хийсэн. Энэхүү төсөлд хамрагдахын тулд харъяа хороондоо хандах хэрэгтэй  юм байна.     


the attachments to this post:

images[2]
images[2]


One Comment to “Цэвэр хөгжлийн механизм буюу нүүрс хүчлийн хийг бууруулахад иргэдтэй хамтарч ажиллана”

  1. Boum says:

    Гэрийг дулаалах нь асуудлыг шийдэж буй хэлбэр биш, харин ядуу ард иргэдийг дэмжих нийгмийн чиглэлийн төсөл байх. Агаарын бохирдлыг бий болгож буй эх үүсвэрийг хязгаарлан байж, барилгажуулалт, хийн болон цахилгаан хөдөлгүүрт авто техник ашиглах, мөн цахилгаан станцуудад утааны шүүлтүүрийг суулган байж үр дүнд хүрнэ.
    Гадаадын тусламжаар 43 сая Ам. доллорыг гэрийн бүрээсэнд зарцуулж буй нь их харалган асуудал бөгөөд гадаадын төслүүд бидний амьдралд тулгараад буй хүндрэлээр хөрөнгө мөнгө босгон үр дүнгүй үйл ажиллагаа явуулж манай нийгмийг мухардалд оруулах далд бодлого хэрэгжүүлж байна.
    Ногоон эвсэл

Leave a Reply