Author Archive

Гадаадын анчид үзэсгэлэнд оролцох гэж Монголоос аргаль агнадаг

Бямба, Тахиа сарын 23rd, 2010

Манай улсад 1000 хүрэхгүй аргаль үлдсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Түүнчлэн сүүлийн үед амьтны эд эрхтэнг худалдаалах, авах зарын дагуу ховордож буй ан амьтдыг ихээр агнах болсон гэдгийг хяналтын байгууллагууд шалгалтаар илрүүлсэн байдаг. Үүнд аргаль хонь, янгир зэрэг амьтдын эврийг нь авах зорилгоор их агнадаг гэсэн дүгнэлтүүд ч гарч байсан. Аргалийг 1953 оноос эхлэн дархан цаазтай амьтдын тоонд оруулж агнахыг хуулиар хориглосон.  Зэрлэг амьтан ургамлын ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах Конвенцийн II хавсралтад оруулсан байдаг. (more…)

Эхийн сүүгээр бойжсон хүүхэд барагтай өвдөггүй

Лхагва, Хонь сарын 25th, 2010

Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь олон талын ач холбогдолтой. Тиймээс энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ш.Тэгшбаяртай ярилцлаа. (more…)

Увсын чацарганыг Японд экспортолж байна

Бямба, Хонь сарын 21st, 2010

“Монгол төмс” хөтөлбөрийн хүрээнд чанартай үрийн сортыг нутагшуулж, “Чацаргана” хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр чацарганы тариалалт нэмэгдэж, цаашлаад экспортод гаргах боломж нээгдсэн байна. Увс аймгийн тариаланчид өмнөх жилийн тариалалтаа 1000 га-гаар нэмэгдүүлж, газар тариалангийн салбарт хувь нэмэр оруулахуйц олон бүтээлч ажлыг хийжээ. (more…)

Ирэх жил гадаадаас үр авахгүй

Лхагва, Хонь сарын 18th, 2010

1959 онд Атрын анхдугаар аян эхэлж атар газар эзэмших замаар манай улсын газар тариалангийн салбарын хөгжил эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор хүнсний үйлвэрлэл эрчимтэй нэмэгдэж, дотоодын хүнсний хэрэгцээгээ бүрэн хангадаг болсон. 1990 оноос хойш хэсэг хугацаанд уналтад орж, тухайн үед дотоодын хэрэглээнийхээ дөнгөж 20 хувийг хангаж байлаа. (more…)

Бэлчээрийн малын мах сүү нь экологийн цэвэр бүтээгдэхүүнд бүртгэгддэг

Пүрэв, Хонь сарын 12th, 2010

Монгол Улсын Засгийн газраас “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөрийг 2009 онд боловсруулаад энэ оноос хэрэгжүүлж эхлэх аж. Найман жилийн хугацаатай хэрэгжих тус хөтөлбөр нь хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжих дөрвөн том хөтөлбөрийн нэг гэнэ. “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөрийг Атрын 3-р аян, Монголд үйлдвэрлэл хөгжүүлэх хөтөлбөр, Монгол мал зэрэг хөтөлбөрүүдтэй уялдаатай хэрэгжүүлэх юм байна. (more…)

Цаатан үндэстэнийг нийгэмшүүлэх нь тэднийг мөхөөх аюултай

Пүрэв, Хонь сарын 12th, 2010

НҮБ-ын хүний эрхийн дээд комиссарын газраас Монгол улс үндэстний бүрэлдэхүүний хувьд казах, цаатан гэсэн хоёр цөөнхтэй хэмээн тодорхойлсон. Энэхүү цөөнх үндэстэн болох цаатангууд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг баруун, зүүн тайгад амьдарч байна. Одоогийн байдлаар 52 өрхийн 243 цаатан  байгаагаас 112 нь эрэгтэй, 131 нь эмэгтэй  байдаг гэсэн судалгаа байдаг юм байна. (more…)

Үгсэн хуйвалдаж үнэ нэмэхийг хориглоно

Пүрэв, Хонь сарын 12th, 2010

Өнгөрсөн долоо хоногт гурилын үнэ нэмэгдсэнээс хойш иргэд ихэд бухимдаж, гурил үйлдвэрлэгч томоохон компаниудыг монопол байдлаа  ашиглан үнэ зохиомлоор хөөрөгдөж байна хэмээн буруутгаж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч энэ тухай хэлэлцүүлэг, шүүмж маргаан ид өрнөж байна. (more…)

Дэлхийн зах зээлд дээр буудайн үнэ өссөнөөс Монголд гурилын үнэ нэмэгджээ

Пүрэв, Хонь сарын 12th, 2010

ОХУ, Украйн зэрэг томоохон экспортлогч орнуудад ган тохиолдож, ургац муудсантай холбоотойгоор дэлхийн зах зээлд буудайн үнэ өсчээ. Дэлхийн банкны урьдчилсан мэдээгээр 2010 оны дэлхийн улаанбуудайн үнийг 2009 оны ханштай харьцуулахад есөн хувиар буюу 20 ам.доллараар өссөн байна. (more…)

Нөхөрлөлүүдэд эзэмшүүлсэн ой сүйтгэгддэггүй

Мягмар, Хонь сарын 10th, 2010

Манай улсын ойн сангийн нийт талбай 18.8 сая га юм. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 12.03 хувийг эзэлдэг байна. Харин сүүлийн үед ойн түймэр, модны хулгай зэргээс шалтгаалж ойн нөөц эрчтэй хомсдох болжээ. Тухайлбал, сүүлийн гурван жилийн байдлаар 570 удаа ой, хээрийн түймэр гарч, нийт 7.9 сая га талбай шатжээ. Түймрийн 90 хувь нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй аж. Мөн ойн түймрээс болж ойн дагалт баялаг хомсдсоор байгаа юм. (more…)

Монгол залуусын ажилтай болох боломж Оюутолгой

Даваа, Хонь сарын 9th, 2010

Оюутолгойн бүтээн байгуулалтын ажилд Хятад улсаас 2600 гаруй ажилчин авах талаар яригдаж байна. Үүнийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн С.Ган. баатар эсэргүүцэж Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ. Тэрбээр хятад ажилчдыг ажиллуулах 2600 ажлын байрт монгол иргэдийг ажиллуулах саналтай байгаа юм.
Одоогоор манай улсад уул уурхайн салбарт мэргэшсэн боловсон хүчин дутагдалтай тул эдгээр ажлын байрт монгол хүмүүс тэнцэхгүй гэсэн байр суурь илэрхийлдэг хүмүүс цөөнгүй байдаг. Тиймээс энэхүү 2600 ажлын байрт монгол хүмүүс ажиллах боломтой эсэхийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн С.Ганбаатараас тодрууллаа. (more…)