Author Archive

Мах, махан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд шалгалт хийлээ

Ням, Нохой сарын 28th, 2010

Дорнот, Хэнтий, Сүхбаатар аймгуудад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлд мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.

Шалгалтад /давхардсан тоогоор / мах, махан бүтээгдэхүүнээр худалдаа, үйлчилгээ эрхэлж буй 39 хүнсний худалдааны төв, 329 хүнсний дэлгүүр, 14 мах боловсруулах үйлдвэр, 32 хиамны цех, 16 мах машиндах цэг, 23 мах, махан бүтээгдэхүүн ангилан савлах цех, 40 банш буузны цех, 20 мал эмнэлэг ариун цэврийн лабаоратори,127 нийтийн хоолны газар, 10 мал нядалгааны газар, 1197 мах, махан бүтээгдэхүүний лангуу, нөөцийн мах худалдан борлуулж буй 8 аж ахуйн нэгж, түүхий эдийн зах 3, түүхий эдийн цэг 4, түүхий эдийн агуулах 233, ясны үйлдвэр 5, өлөнгийн үйлдвэр 19, малын тэжээлийн үйлдвэр 4, ноос ноолуур угаах самнах сүлжих үйлвэр 3, өлөнгийн өнгөр боловсруулах үйлдвэр нэгийг тус тус хамрагдсан байна. (more…)

Монгол тахийн үр удам дэлхийн 100 гаруй зоопаркад бий

Ням, Нохой сарын 28th, 2010

Өнгөрсөн долоо хоногт Хустайн нуруунд очиход цас ороогүй ч сэвэлзсэн салхи үлээгээд нэг л жиндүүхэн байлаа. Одоогоос 20-иод жилийн өмнө Монгол нутагт тахь нутагшуулж, зэрлэгшүүлэх хөтөлбөрийг эхлүүлсэн нь өдгөө амжилттай хэрэгжиж тахийн тоо толгой нь жилээс жилд өсч байгаа юм.
Монгол нутагт зэрлэг адуу болох тахь хэрхэн нутагшиж байгаа талаар Хустайн тахь судлаач Б.Өсөхжаргалтай ийн ярилцлаа.

-Тахийг Монголд яагаад нутагшуулахаар болсон юм бэ?
-1880-аад оны үеэр Европт зэрлэг адуу устсан. Тэрнээс хойш дэлхийд зэрлэг адуу үлдсэнгүй гэж судлаачид итгэж байсан. (more…)

Хятад эзэнтэй ноос угаах үйлдвэрийн ажиллагааг бүрмөсөн зогсоолоо

Лхагва, Тахиа сарын 20th, 2010

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг ноос ноолуур угаах, самнах үйлдвэрүүдэд энэ сарын 18-ний өдөр мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ.

Нийслэлд нийт 30 орчим ноос ноолуурын үйлдвэр байдгаас Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монфияа”, “Хан богд”, “Эм эм Жи”, “Ви Си”, “New space” ХХК ноос, ноолуур угаах үйлдвэрт гэнэтийн шалгалт хийсэн юм байна. Шалгалтаар нэг компанийн үйл ажиллагааг бүр мөсөн зогсоож, нэг үйлдвэрт албан шаардлага өгчээ. (more…)

“Шунхлай” -н шатахуун түгээх байгууламж иргэдэд аюул заналхийлж байна

Баасан, Тахиа сарын 8th, 2010

Манай уншигчид “Nomadgreen.org” сайт дээр миний өмнө бичсэн “Гэр хороолол дунд шатахуун түгээх станц барих гэж байна” нэртэй бичлэгийг уншсан байх. Тус нийтлэлд “Сод Монгол” ХХК Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж заншсанаар шинэ замын баруун талд яг гэр хороолол дунд шатахуун түгээх станц барьж байгаа талаар бичсэн байсан. Тэгвэл энэ удаа “Шунхлай” ХХК модны захтай хаяа нийлүүлэн шатахуун түгээх станц барьж дууссан талаар бичлээ. Энэ нь маш аюултай бөгөөд иргэдэд аюул заналхийлж байгаа юм. Энэ талаар дор сийрүүлье. (more…)

Ашинга голын их хэмжээний булингар Онон голыг бохирдуулжээ

Пүрэв, Тахиа сарын 7th, 2010

Хойд хөршөөс манай улсын нутагт орж ирдэг цөөхөн голын нэг болох Ашингаар дамжин Монголын Онон гол бохирдсон талаарх мэдээллийн мөрөөр салбарын яамнаас тус улсын холбогдох албаныханд энэ оны долдугаар сард албан бичгээр мэдэгдэн, арга хэмжээ авч өгөхийг хүссэн. (more…)

“Далан давхар” цэцэрлэгт хүрээлэн болох нь ээ

Пүрэв, Тахиа сарын 7th, 2010

Япончууд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Дэнжийн мянга”, тэр тусмаа “Далан давхар”-ын оршуулгын газарт барилга барих мөн оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох сураг сонсогдоод удаж байна. “Далан давхар”-ын оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн VII, X, XII хорооны нутаг дэвсэрт 137 га газрыг хамардаг. Өдгөө 250 мянган бурхан болоочдын шарил энд бий. Харин “Гэр хорооллыг барилгажуулах төсөл”-д багтсанаар Чингэлтэй дүүргийн IX, X, XI, XII хорооны нутаг дэвсгэр хойшид орон сууцны хороолол болохоор төлөвлөгдсөн байдаг. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөгөөр “Далан давхар”-ын оршуулгын газрыг орон сууцны хороолол, цэцэрлэгт хүрээлэн болгоно гэсэн үг юм. Одоогоор тус оршуулгын газрыг айлуудаас тусгаарласан хашаа, хашлага татаж эхлээд дуусах шатандаа ороод байна. (more…)

Айлын эзэмшлийн газрыг дээрэмдэж үйлдвэр барьжээ

Пүрэв, Бич сарын 9th, 2010

Иргэн Б.Булганлхагва гэдэг хүн Баянзүрх дүүргийн XIX хорооны нийтийн байранд эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Гэвч эднийх гаднаа бохир усаа асгах газаргүй, мөн бие засах газаргүй аж. XIX хорооны нийтийн I байрны найман айл амьдардаг ч ердөө дөрөвхөн бие засах газартай тэдгээр нь бусад айлын өмч учраас байнга цоожтой байдаг. Тиймээс зарим аргагүйн тохиолдолд бусад айлаасаа гуйх тохиолдол цөөнгүй гардаг.

Б.Булганлхагва дөрвөн жилийн өмнө тус хорооны нийтийн байранд нэг өрөөг хувь хүнээс худалдан авчээ. Тухайн үед гэрийнх нь гадаа бе засах газар барих талбай хангалттай байсан  боловч тэр газарт дугуйны үйлдвэр барина гэж нэгэн иргэн худалдан авсан байсныг Б.Булганлхагва хожим нь мэджээ. (more…)

Гэр хороолол дунд шатахуун түгээн станц барих гэж байна

Даваа, Морь сарын 5th, 2010

Сүхбаатар дүүргийн IX дүгээр хорооны нутагт, шинэ замын ойролцоо айлуудын дунд шатахуун түгээх станц барьж байна гэсэн иргэдийн гомдол тасрахгүй байна. (more…)

Геологийн салбарыг ашигт малтмалаас салгаж ойлгох хэрэгтэй

Даваа, Луу сарын 17th, 2010

Эрдэс баялаг, Эрчим хүчний яамны харьяа хэрэгжүүлэгч  агентлагуудын удирдах ажилтны  зөвлөгөөн өчигдөр боллоо. Гурван салбар болох Геологи, Ашигт малтмал, Газрын тосны салбарынхан  тус тусдаа хуралдах бөгөөд өчигдөр Геологийн салбарыхан төрөөс баримтлах геологийн бодлого, цаашид хэрхэн ажиллах талаар санал бодлоо солилцсон юм. (more…)

ЭМНЭЛЭГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ТУСАД НЬ ШАТААХ ЗУУХ МАНАЙД БАЙДАГГҮЙ

Пүрэв, Гахай сарын 31st, 2009

Нийслэлчүүд биднийг өглөө 06,00-10,00 цагийн хооронд ажил, сургууль, цэцэрлэгтээ явах зуур Эх нялхасын дээгүүр хар утаа байнга гарч байдгийг санах буй за. Санахгүй, эсвэл огт хараагүй  бол тэр хавиар явах замдаа зориод нэг хараарай. Хар утаа гарч байгаа. (more…)