Nomad Green » bazu

Таксинд өрнөсөн яриа
UB. traffic jam. UB

Нарлаг зуны өдрүүд өнгөрч налгар намрын өдрүүд аль хэдийнээ эхлээд дараагийн улиралтай золгох өдөр хаяанд ирснийг сүүлийн хэдэн өдрийн хүйтрэл бидэнд сануулж байх шиг. Ажлаа тараад хүйтэн байсан болохоор такси барьж гэрийн зүг явлаа.

Энэ бол Улаанбаатар хот, мэдээж, замын бөглөрөлгүй байна гэж юу байхав. Таксины жолооч нилээн бухимдалтайгаар ээ хөөрхий манай энэ хотын зам гэж тамаас ялгаагүй гэж хэлэхэд болохоор болж дээ гэж халаглав.

Би дотроо там нь ч юу байхав гэж бодон нээрээ ч бараг л гэж дуугартал жолооч залгуулан, “төр засгийнхнаас л хамаг юм болж байхгүй юу. Энэ 76 уг нь юм хийж чадах толгойтой л хүмүүс байдаг байх, гэхдээ өөрсдийгөө л бодохоос биш улс иргэдийн эрх ашгийг боддоггүй нь харагдаж байгаа юм. Энэ зам өргөтгөх гүүрэн зам тавих энэ тэр бол хэн нэг улсын их хурлын гишүүний ард талд байдаг зам, барилгын компаний л мөнгө саах арга нь байхгүй юу. Тийм л болохоор жил болгон л замын засварын ажил явагдаж байгаа биз дээ. Зассан зам нь ганцхан жил болоод л жинхэнэ тамын зам болж хувирна. Аргагүй биз дээ тэгэхгүй бол дараа жил энэ хэдэн нөхдүүд идэх хоолгүй болно шүү дээ. Ер энэ дээрх хүмүүс ард иргэдээ боддог л байсан бол арван жил болсон ч эвдрэл гарахгүй чанартай зам тавиулах боломжтой. Япон Герман гээд өндөр хөгжилтэй орнууд замаа арван жилд л нэг удаа засдаг гэнэ лээ” хэмээн бухимдлаа илэрхийлэв.

Замын чанарын тухай яриа маань эрх мэдэлтэн, албан тушаалтныг шүүмжлэх тал руу хальтарснаа, үндсэн сэдэв рүүгээ эргэж үргэлжлэв. Тэрээр  цааш нь: “Бас энэ олон их дээд сургууль, оюутны хотхон, үйлдвэрийн газрууд гэх мэт олны хөл чиглэсэн газруудыг хотынхоо захаар байршуулчихсан бол адаглаад хотын төвдөө үүсэх энэ их төвлөрөл бага ч гэсэн багасна. Ингэснээр замын бөглөрөл тэр хэмжээгээр багасах байсан. Харин одоо бол юун багасах харин ч жил ирэх бүр хэдэн зуун мянгаараа олширч байна. Сонсоод байхнээ авто тээврийн газраас өдөрт л хэдэн зуун машин шинээр дугаар авдаг гэнэ лээ. Тэгэхлээр машины тоо нэмэгдэнэ гэдэг чинь замын бөглөрөө улам л нэмэгдэнэ гэсэн үг.

Дээрээс нь ур чадваргүй, замын хөдөлгөөний дүрмээ баримталдаггүй, нэг нэгнээ хүндэлдэггүй жолооч нар бас их байна. Харин энэ замын хөдөлгөөний хяналтын камер тавьсан нь их зөв зүйтэй шийдэл болсон юм. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийг 5000 биш дор хаяж 20000 төгрөгөөр торгох хэрэгтэй. Жолооч дүрэм зөрчөөд нэг удаа торгуулна. Хоёр дахь удаагаа дүрэм зөрчөөд торгуулна гэж бодохгүй шүү дээ. Ер нь хувь хүний эдийн засаг дээр суурилсан арга хэмжээ авах нь л туйлын зөв гэж бодож байна хэмээн таксины жолооч яриагаа дуу

сгаж амжаагүй байтал би хүрэх газартаа ирлээ.

Таксины жолооч бид хоёрын хооронд өрнөсөн энэ яриаг тантай үргэлжлүүлье.

Харин та бүхэн юу гэж бодож байна? Таксины жолоочтой санал нэг байна уу.

Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежментийн асуудалд
Улаанбаатар хот орон сууцны хороолол дах хогийн цэг

Нийтийн эдийн засгийн боломж нэмэгдэхийн хэрээр хэрэглээ ихэсч, хатуу хог хаягдлын  хэмжээг өсгөдөг. Хатуу хог хаягдлыг ихэнх хүмүүс  хатуу шинж чанартай болохоор нь хор нөлөө үзүүлдэггүй мэтээр ойлгодог. Гэвч хатуу хог хаягдлын хүрээлэн буй орчинд болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө бидний төсөөлж байснаас ч илүү их гэдгийг судлаачид нэгэнт тогтоожээ.

2007 оны байдлаар Улаанбаатар хотоос өдөрт 552,8тн хог хаягдал гардаг байсан бөгөөд дөнгөж 50 гаруй хувь нь л төвлөрсөн гэгдэх хогийн цэгүүд дээр очдог байсан бөгөөд одоо ч энэ байдал хэвээр./Жайкагийн судалгааны багийн тайлангаас/. Тэгвэл үлдсэн хувь нь хаачдаг байж таарах вэ?

Улаанбаатар хот дахь хог хаягдлын хэмжээ өнгөрсөн нэг жилд 151 мянган тонн, түүнээс 61 мянган тонн нь ачигдаж цэвэрлэгдээгүй орчин тойрноо бохирдуулсаар байна. Энэ байдал үргэлжилбэл 2020 он гэхэд 1.14 сая тонн (2.86 сая метр куб) их хэмжээний хог хаягдал (эзлэх талбайгаар нь аваад үзвэл Баян-Зүрх дүүргийн газар нутагтай дүйцэхүйц хэмжээний хатуу хаягдал гэсэн үг юм) хуримтлагдах учир Улаанбаатар хотын хувьд хогны асуудал маш тулгамдсан асуудлын нэг мөн юм.

Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Улаанбаатар хотоос өдөрт 800 – 1000  тонн хог хаягдал гарч байгаа бөгөөд үүний 25-30 гаруй хувь нь хууль бусаар захын хорооллуудын зам дагуу болон задгай газруудад хаягдаж байна.

Олон улсад хатуу хог хаягдлын үүсэл гарлын талаарх мэдээллийг нэг өдөрт нэг хүнд ноогдох хэмжээгээр /тн, кг/ нь гаргадаг. Хатуу хог хаягдлын үүсэл нь эдийн засгийн нөхцлөөс голлон хамаардаг болохыг тогтоосон ба эдийн засгийн бууралтын үед хатуу хог хаягдлын үүсэл буурч байдаг. Харин эдийн засгийн хурдацтай өсөлтийн үед хатуу хог хаягдлын үүсэл өсөж байдаг. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн амын эдийн засгийн боломж өссөнтэй уялдан хатуу хог хаягдлын хэмжээ ч эрс өссөн./Ж. Даваацэрэн/

Хот суурин газруудын хогийг цуглуулан зөөвөрлөсний дараа зайлуулж хаяхаас өмнө бохирдуулах түвшин, овор хэмжээг нь бууруулахад хэд хэдэн аргыг хэрэглэдэг ба түүнд механик, биологийн болон дулааны боловсруулалтыг хийдэг.

Доор хог хаягдлын боловсрогдох, дахин ашиглагдах боломжийг харуулав.

Материалын төрөл			Дахин ашиглах боломж %

Хөнгөн цагаан лааз 			80-95

Металл лааз				70-85

Хуванцар материал			30-70

Шил					        50-80

Цаас					        40-60

Цаасан хуванцар			        25-40

Үнс					        90-95

Дээрээс харахад дахин ашиглаж, боловсруулж болохгүй материал гэж алгаа.

Хог хаягдлыг боловсруулах аргууд:

•	Хогны хэмжээг эх үүсвэр дээр нь багасгах

•	Хог хаягдлыг дахин ашиглах/recycling/

•	Биологийн боловсруулалт хийн хогноос биохий, бордоо бэлтгэх/composting/

•	Хогийг зориулалтын инженерийн байгууламжид шатаах/incineration/

•	Хогийг газрын хөрсөнд дарж булах/landfilling/

Зарим өндөр хөгжилтэй орнууд доорх хог хаягдлыг багасгахад доорх менежментүүдийг хийж байна.

Япон

1.ахуйн хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ялгах систем – Японд ихэнх орон нутгийн захиргаанууд хогийн төвлөрсөн цэг дээрх булах хог хаягдлын хэмжээг бууруулах зорилгоор ихэвчлэн хог хаягдлыг шатаадаг. Иймд Японы хотууд ихэвчлэн 4 төрлөөр ялгадаг байна. Үүнд: шатдаг, шатдаггүй, хаягдал түүхий эд болон овор ихтэй хог хаягдал. Хог хаягдлыг булах нь хөрсний ус, бичил биетэн болон хөрсний амьд организм зэрэгт хортой нөлөө үзүүлэх хэдий ч инженерийн зөв шийдэлтэйгээр булснаар түүнээс үзүүлэх нөлөө үгүй болно. Дээрх ангиллаар хог хаягдлыг ялгаснаар дахин ашиглах боломжтой болон боломжгүй, биохий, бордоо гаргаж авч болохуйц хог хаягдлыг авч боловсруулалт төрөл бус бүрт нь ялгахад хялбар болох юм.

2. хог цуглуулах үйлчилгээний давтамж – одоогоор Японд шатдаг хог хаягдлыг 7 хоногт 2 удаа, шатдаггүй хог хаягдлыг долоо хоногт 1 удаа тус тус цуглуулж байна.  Ийм давтамжтайгаар хог хаягдлыг цуглуулснаар нэг дор их хэмжээний хогийг цуглуулдаг байна.

3. хог хаягдлыг хадгалах, хаях болон цуглуулах аргачлал – хог хаягдлыг хадгалах болон хаях арга нь тэрхүү хогийг хэрхэн цуглуулах тогтолцооноос ихээхэн хамаарна.

АНУ

Хойд Америкийн зарим хотууд нэлээд идэвхтэй рисайкл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Сан Франциско хот 2010 он гэхэд хог хаягдлыг 75 хувьтай ялгах, 2020 онд тэрхүү хувийг 100 хувьд хүргэх зорилт тавьж “шидэт гурав” гэсэн нэртэй 3 төрлийн хогийн сав ашигладаг цоо шинэ хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Тэрхүү хөтөлбөр нь энгийн рисайкл болон органик хог хаягдал ялгах хөтөлбөр бөгөөд оршин суугчид хог хаягдлыг хаягдал түүхий эд, шатах хаягдал болон бусад хаягдал гэсэн 3 төрлөөр ялгаж цэнхэр ногоон хар гэсэн 3 хогийн саванд ялгаж хаях шаардлагатай.

Камбодж

Камбодж улсын нийслэл болох Пномпень хот нь 1,2 сая хүн амтай, хотын төв хэсэг нь орон сууц, худалдаа үйлчилгээний байшин барилга шигүү баригдсан зэргээрээ Улаанбаатар хоттой төстэй бөгөөд уг хотод 2003-2005 оны хооронд хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах, замбараагүй тархах хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх зорилтойгоор хог хаягдал хаях журам тогтоож, түүнийг хэвшүүлэх туршилтын төсөл хэрэгжүүлсэн байна. Эхний ээлжинд хог хаягдлыг задгай хаяж байгаа ард иргэдэд хогоо ууталж савлан заасан хогийн цэгт хаяж байх журмыг танилцуулж, мөрдлөгө болгохыг анхааруулан төсөл хэрэгжих хугацаанд хяналтыг тависан байна. Төслийн үр дүнд хотын төвөөр тархай бутархай хаягддаг байсан хог хаягдал нь төсөл хэрэгжиж дууссаны дараа ангилагдан бас уутлагдан хаягддаг болсон байна. Тогтоосон журмыг тухайн хэсэгт мөрдүүлэхийн тулд Камбодж улсын БОЯ-аас хүмүүсээр хяналт тавиулж, гэхдээ хяналт тавихдаа тухайн субъектэд тайлбарлан ойлгуулах замаар хэрэгжүүлсэн нь дээрх үр дүнд хүрэгжээ.

Дэлхийн улс орнууд хатуу хог хаягдлыг багасгахын тулд хогийг эх үүсвэр дээр нь ангилах, багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах нь хамгийн оновчтой аргууд гэдэг дээр санал нэгдэж байна.

Гэвч Улаанбаатар хотын хувьд хатуу хог хаягдлыг эдийн засгийн хувьд үр ашигтай боловсруулах бүрэн төгс систем гарч иртэл, хатуу хог хаягдлыг хадгалах нь эцсийн дамжлага хэвээр байх болно. Гэтэл орчин үеийн өндөр хөгжилтэй орнууд хатуу хог хаягдлыг зөв боловсруулах технологи, менежментийг нэвтрүүлж үр дүн олоод нилээд хугацаа өнгөрчээ.

Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг багасгах менежментийн асуудалд дараах шийдлүүдийг үйл ажиллагаа болгож чадвал өнөөдөр хог үүсээд дараа нь яах вэ гэх арга зам нь тодорхой болох юм.

•	Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах буюу хогийн савыг төрөлжүүлэх

•	Хогийг дахин боловсруулах технологийг өргөн ашиглах, хэрэглээг нэмэгдүүлэх

•	Шатааж болохуйц (бүрэн шатдаг) хог хаягдлыг шатаах /инженерийн байгууллын шаардлага хангасан байх/

•	Хогийг дарж булах- хогийг зохих технологийн дагуу дарж булсны дараа хөрсийг тэгшлэн тухайн хөрсөн дээр цэцэрлэгт хүрээлэн байгуулах

•	Хууль хяналтын тогтолцоог сайжруулах, чангатгах

•	Ард иргэдэд хог хаягдлын хор уршгийн талаарх мэдээллийг түгээх

•	Айл бүрт ухуулга хуудас тараах

•	Баг хороо бүрийн дунд нэг мэдээллийн самбар зоох- уг самбартаа хог цуглуулалтын давтамж болоод цагийн хуваарь бусад мэдээллийг хатгаж өгөх

•	Био хогноос био хий, бордоо гарган авч зохих салбарт нь ашиглах

Тиймээ, Б-гийнх гэдэг гэр бүлээс өнөөдөр хоол хүнсний хаягдал, цаас, хуванцар материал буюу удааны сав, шил, үнс гэх мэт хог хаягдал гарлаа. Б-гийн гадаа дээр гарсан хогны төрлүүдийг ангилан ялгахад зориулсан хогийн цэг буюу савнууд байна. Тус тусын зориулалт бүхий саванд хогийг хийлээ. Энэ бол хоггүй цэвэр орчныг цогцлоох хамгийн анхны алхам.

Каошин хот-аялалын анхны өдөр: Хоол ба Нарны эрчим хүч
Тайвань дах аялалын анхны өдөр маань Формоса (Үзэсгэлэнт арал) арлын өмнөд хэсэгт байрлах Каошин хотоос эхэллээ. Каошин хот нь Тайваний хоёр дах том хот бөгөөд энэ орноор аяласан анхны сэтгэгдэл уг хотоос улбаатай.

Шөнө дундын үед ирсэн боловч бид өглөө 7 цагт босов. 8 цагийн үед бид зочид буудлын нэг давхарт байрлах зоогийн газарт өглөөний цайгаа уух тэр мөчөөс урьд өмнө үзээгүй зүйлсээ үзэж нүд тайлна гэгч нь боллоо. Ялангуяа хоолны тал дээр. Зоогийн газрын тойруулж зассан ширээн дээр элдэв төрлийн хоолны зүйлсийг тойруулж тавижээ. Энд хүмүүс өөртөө үйлчлэх бөгөөд ширээн дээрх олон төрлийн хоолноос сонголтоо хийнэ. Миний хувьд хоолны сонголтоо хийж явах зуур урьд нь ердөө харж байгаагүй сонирхол татсан зүйл нь хүрэн өнгөтэй чанасан өндөг байлаа. Эхэндээ тахианаас өөр нэг төрлийн шувууны өндөг юм байна гэж бодлоо. Гэтэл харин шувууны өндөгийг цайнд чанаж хүрэн өнгөтэй болгосон байж.

Өглөөний цайны дараа бид Асуултын тэмдэг хэлбэртэй цэнгэлдэх хүрээлэнд зочиллоо. Уг цэнгэлдэх хүрээлэнгийн дээвэр нь бүхлээрээ нарны эрчим хүчээр ажилладаг хавтан гэж сонсоод миний хувьд туйлын их сэтгэл хөдлөв. Бас бүх цахилгааныг нарны эрчим хүчийг ашиглан гаргаж авч байна. Энэ чин л ногоон зүйл. Экологид ээлтэй технологи ашигласан байна гэсэн дүгнэлт хүртэл хийгээд амжив. Харин Тайвань найз Ашугийн тайлбарыг сонсоод миний дүгнэлт өөрчлөгдсөн.

Ашугийн хэлснээр бол нарны зай хураагуур нь эдийн засгийн болон экологийн хувьд тийм ч төгс шийдэл биш юм. Учир нь нарны зай хураагуур бүхий хавтанг үйлдвэрлэх явцад маш их хэмжээний цэвэр ус болон эрчим хүч шаардагддаг.

Нарны зайн хавтант дээвэр бүхий цэнгэлдэх хүрээлэнгийн туршлагаас харахад нарны хавтан нь үе үе шороонд бохирддог бөгөөд ингэх бүрт нь цэвэрлэх шаардлага гардаг. Цэвэрлэх ажлыг хийхийн тулд хүн хөлслөх хэрэг гарна. Үүнд хүрээлэнгийн удирдлага ихээхэн хэмжээний мөнгө зардаг. Тэгэхлээр тийм ч мөнгө хэмнэсэн технологи биш байх нь. Бас дээр дурьдсанчлан хавтанг үйлдвэрлэх явцад их хэмжээний цэвэр ус шаардагддаг, хаягдал ялгардаг гэх мэт онцлогийг нь авч үзвэл цэвэр эко-технологи гэж хэлэхэд хэцүү юм. Тиймээс нарны эрчим хүч, салхины эрчим хүч ашиглах гэх мэт эко гэсэн цэг рүү чиглэсэн технологид илүү шинэчлэл, хөгжил зайлшгүй хэрэгтэй байх нь.

Цэнгэлдэх хүрээлэнгээр аяласны дараа бид бүгд өдрийн хоолонд орлоо. Урьд нь идэж үзээгүй сам хорхой, акулын мах, далайн хогийн ургамал гэх мэт төрөл бүрийн амттай хоол зооглов. Дээрх төрлийн хоолыг Монголд импортлож оруулж ирдэг газруудаас авч идэх боломжтой. Гэхдээ хэтэрхий үнэтэй. Ихэнх тохиолдолд дундаж оролготой хүмүүс худалдаж авч чадахгүй. Тэгээд ч хүнсний зүйлсийг импортлох явцад чанараа алддаг.

Эцэст нь хэлэхэд “өглөөний цайгаа өөртөө, өдрийн цайгаа найзтайгаа, оройны хоолыг дайсандаа” гэсэн үгийг л баримтлах нь зүйтэй юм болов уу. Нэг хүний лекцэн дээр сонссоноор бол Оройны хоолыг дайсандаа гэдэг нь орой хоол идвэл өөрийгөө дайсагнана гэсэн үг. Иймээс хамгийн чухал зүйл бол та юуг? хэзээ? идэж байна вэ гэж бодох бодлоос эхлэх нь байна шүү.

Хог цэвэрлэх түр ажлын байрыг дүүрэг болгон бий болгох боломжтой
Solid waste supply employment

2010 оны 5 сарын 21-ний үд дундын үед “нисэх” рүү явж байлаа. Яармагийн замаар нисэх хүртлэх зам дагуу уут барисан ногоон хувцастай хүмүүс холхилдох нь хог цэвэрлэж буй хүмүүс. Явсаар нисэхийн цагаан хаалганы наах нь хүрч ирээд гэнэт тэдний хэн нэгнээс нь ярилцлага авъя гэж шийдлээ. Хүлгийн жолоог тэдний зүг эргүүлэн, ойролцоо нь очиж зогстол 50 гаруй насны гэмээр хөрслөг бор ах намайг угтан авлаа.

	Сайн байна уу? Танаас хэдэн зүйл асууж болох болов уу ?

	За, асуу асуу.

	Таныг хэн гэдэг вэ?

	Х. Эрдэнэбат

	Та бүхэн хог цэвэрлэж байгааг хараад би хүрээд ирлээ. Хаанаас, ямар байгууллага үүнийг хийж байна вэ?

	“Хан уул” дүүрэг хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэсийн хамт олон ажилгүй хүмүүсийг дэмжих зорилгоор “Эко” ногоон бүлэг гэж байгуулсан юм.

	Та “Эко” ногоон бүлгийнхээ талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч?

	Ажилгүй хүмүүст мөнгө өгч хог цэвэрлүүлдэг гэж ойлгож болно. Манай бүлэг

яармаг, туул, дунд гол, сонсголон гэсэн дөрвөн бригадад хуваагдаж долоо хоногт гурван удаа эдгээр нэр дурдсан газруудыг цэвэрлэдэг. Нэг бригад 10 орчим хүнтэй.

	Нэг удаа цэвэрлэхэд хэр их хог гардаг вэ?

	Нэг машин дүүрэн хог цуглуулдаг.

	Энэ их хог хаанаас гарч байнаа?

	Хог цэвэрлэх явцдаа ажиглахад хүмүүс машиныхаа цонхоор хогоо хаяж байгаа нь их харагдах юм. Бас гэр хорооллын ил задгай хаясан хог хаягдал салхинд хийсэн ойр орчмоороо тардаг юм байна.

	Хогны ихэнхийг нь ямар материал эзэлж байна?

	Гялгар уут, пластик материал, ер нь салхинд амархан хийсдэг зүйлс.

	Танд баярлалаа.

	За.

Улаанбаатар хот одоогоос гурван жилийн өмнө өдөрт 800 орчим тонн хатуу хог хаягдал ялгаруулдаг гэсэн судалгаа байдаг байсан.  Харин өнөөдөр энэ тоо хэдий хэмжээнд хүрснийг мэдэхгүй. Хэд дахин ихэссэнд 100% итгэлтэй байна.

Хатуу хог хаягдал байгальд маш их хор хөнөөлтэй. Бидний өдөр тутам хэрэглэдэг гялгар уут л гэхэд хөрсөнд шингэж алга болох хүртлээ 100-500 жил хор уршигаа тарьдаг.

Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын асуудал шийдэгдээгүй, түүхийгээрээ байна. Гэхдээ энэ байдал нь Эрдэнэбат гуайтай адил хүмүүсийг бас ажлын байртай байлгаж байна. Юу ч гэж дүгнэмээр юм. Дүгнэлтийг танд үлдээе.

Nomadgreen-ийхэн Хустай нуруунд мод тарилаа
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч жил бүрийн 5 сарын эхний долоо  хоногийн  амралтын өдрийг  бүх нийтээрээ (улс даяараа) мод тарих өдөр  болгосон юм.  Өнгөрөгч Бямба гаригт “Номадгрийн”-ий иргэний сэтгүүлчидийн төлөөлөл  болон Гёте дунд сургуулийн сурагчид Хустай нурууны баруун урд энгэрт 100  ширхэг чацарганы мод суулгав.  Энэ өдөр мод тарих чин хүсэл эрмэлзэлээр нэгдсэн хамт олон бид өөр  хоорондоо мэдээлэл солилцож цагийг аль ч талаас нь харсан үр бүтээлтэй  өнгөрөөлөө.  Монгол улсын иргэн хүн жил бүр 1 ширхэг мод тарина гэсэн хууль гарсан  тухай Бум ахаас л анх удаа сонсов.

Түүнчлэн Бум ах монгол улсын 1600 багт очиж мод хэрхэн яаж тарих арга  техникийг зааж өгч цөлжилттэй тэмцэх хөдөлгөөн өрнүүлэх санааг анх  санаачилжээ. Өнгөрсөн өвлийн 12 сараас эхлэн өөрийн зорилго нэгт  нөхдийнхөө дунд уг санааг дэвшүүлж, улмаар түүнийг нь Ерөнхийлөгч ивээлдээ авахаар болсон  байна. Түүний энэ энэ өөдрөг тэмүүлэл, өргөн олонд хандсан идэвхтэй үйл  ажиллагааг сонсоход миний хувьд маш таатай санагдсан.

Дээрх яриа өрнөх зуур чацарганы модоо үргэлжлүүлэн тарив. Миний хувьд  100 мод тарина гэхэд эхэндээ хэтэрхий цөөхөн юм шиг санагдсан боловч  тэдгээрийг тарих процесс нь тийм ч амаргүй байлаа. Энэ ажил өглөөний 10  цагаас оройн 8 цаг болтол үргэлжилсэн юм.  Ингээд Та бүхэнтэй нэг өдөр чацарганы мод тарьсан туршлагаасаа  хуваалцахаар шийдлээ.

Юуны өмнө мод тарих талбайгаа сонгоно. Ажлын зэвсгээ бэлтгэнэ (хүрз,  жоотуу, лоом, хувин гэх мэт). Түүнчлэн тарих суулгац, ус, бууц  бэлтгэгдсэн байх ёстой.  Чацарганы мод тарихад 50 см диаметр бүхий амсартай, 50 см гүн нүхийг  ухаж бэлтгэнэ. Ухсан нүхний ёроолд нэг хүрз хар шороо нэг хүрз бууц хийж  сайтар холино. Үүний дараа бэлтгэсэн суулгац буюу нэгээс гурван настай  нялх чацарганыг бууц шорооны холимог дээр суулгаж үндэс дээрээс нь шороо  хийж өгнө. Тэгээд салхинд унахааргүй болтол нь хөрсийг сайн нягтаруулж  өгнө. Хийсэн шороон дээр хөлөөрөө гишгиж нягтруулах нь илүү тохиромжтой.  За ингээд суулгасан модоо 20 литр усаар (нэг модыг) усалж өгнө.

Тарьснаас хойш өдөр бүр услах ёстой бөгөөд үүнийг эхний хоёр жил  тасралтгүй гүйцэтгэнэ. Мэдээж өвлийн цагт услахгүй. Гурав дахь жилээс  чацаргана маань өсөж биеэ даах учраас та услах шаардлагагүй болно. Эхний  хоёр жилийн арчилгаа маш чухал.  Монгол улсын иргэн бүр нэг мод тарих ёстой. Надад нэгээс олон мод тарих  боломж олдсон сэтгэл хангалуун байна.

Хустайд мод тарихаар очсон хүн нэг  бүр 100 мод тарьсан гэж ойлгож болно. 100 модыг тарихад бид бүгд  хамтарч ажилласан.  Харин та ямар замаар 100-гаас олон мод тарьж болох вэ?

Нэг мод тарих  боломжийг өөртөө хэрхэн гаргах вэ?﻿

Номадгрийний иргэний сэтгүүлчид Тайванд аялав
2010 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цагт Улаанбаатар вокзалаас Nomadgreen-ий есөн иргэний сэтгүүлч Улаабаатар – Замын Үүдын чиглэлийн  галт тэргэнд суусан нь Тайвань улсыг зорьсон аяны гараа байлаа. Орон  нутгийн галт тэрэг өртөө дамжин, хүрд эргэх мэт дуугаа хүржигнүүлэн  явсаар.  Замын уртад аялалын хамт олон маань хоорондоо танилцаж, хөзөр тоглонгоо  халуун яриа өрнүүлсээр оройн 11 цаг болж бүгд унтахаар хэвтлээ. Гүн  нойрондоо орж амжаагүй байтал тоос үнэртэн хамар битүүрч, үс  зунгааралдах нь говийн бүсэд орж ирснийг илтгэнэ.  Шинэ өглөөг галт тэргэнд угтлаа. Бас л тэр болгон тохиохгүй агшин шүү.

Замын Үүд боомтод өглөөний 8 цагт ирэхэд нойтон цас шамрагалан орж, чийг  үнэртэж эхлэхэд өчигдөр орой унтахын өмнө үнэртэж байсан тоосны тухай  бодол толгойноос ор мөргүй замхарсан байв. Галт тэрэгнээс ачаа тээшээ  авч буун Эрээн хот хүргэж өгөх автобусыг барьж авахаар бүгд яаравчлав.

Эрээн хот руу айсуу замын хоёр хажуугаар навчит, шилмүүст модыг жирийтэл  тарьсан байдал нь нэг л сайхан мэдрэмж төрнө. Эрээн хотод анх хөл удаа  хол тавилаа. Энд тэндгүй дэлгүүр, рестораны хаягийг хятад болон монгол  крилл үсгээр (зарим нь ганц хоёр үсгийн алдаатай) бичжээ. Энэ нь миний  хувьд эх орондоо байгаа мэт сэтгэгдлийг төрүүлж байв.

Цас их орсон  болохоор Эрээнээс Бээжин орох Автобуснуудын явах цаг бүгд хойшлогджээ. Эрээн  хотоос бид унтдаг ортой автобус хөлөглөн Бээжин хотын зүг жолоо  мушгилаа. Үдээс хойш 16 цагт хөдөлсөн автобус явсаар Өвөр Монголын  сайхан талаар өнгөрөх үед нэрийг нь үл мэдэх хэд хэдэн жижиг хот  тааралдав. Жижиг хотыг онцлон дурьдсан шалтгаан нь хотын гадна талд зам  дагуу их хэмжээний салхин сэнс тавьсан аж. Салхин сэнсийг ашиглан эрчим  хүч гарган авч байгаа нь экологид ээлтэй цахилгаан гаргаж авах бас нэг  хэлбэр юм. Саяхан номадгрийн сайтад салхин сэнсийг гар аргаар хэрхэн  хийх талаар (http://nomadgreen.org/archives/2009/12/19/4923/) бичсэн  нийтлэл уншлаа. Улс орон хотын хэмжээнд биш юм гэхэд гэр хороололын айл  өрх салхин сэнс ашиглаж яагаад  болохгүй гэж. Үйлдвэрээр хийгдсэн салхин  сэнсийг авч дийлэхгүй бол дээрх гарын доорх материал ашиглан хэрхэн  хийхийг нь заагаад өгчихөж.

Бээжин хотод 4 дүгээр сарын 27 –ны өглөөний 8 цагт орж ирлээ. Энэ өдрийн  9 цаг 30 минутад бид Бээжин-ХонгКонгийн чиглэлд нисэх онгоцонд суух  ёстой байсан боловч бид Бээжин нисэх онгоцны буудал дээр 9 цаг 40 мин  гэж ирэв. Ингээд дараагийн нислэгийг хүлээх хэрэгтэй болов. Нислэгээ  хүлээх зуур Бээжингийн онгоцны буудлыг хэсэг сонирхов. Өдөрт хэдэн  мянган зорчигч орж гарч, хэдэн ч онгоц нисдэг юм бүү мэд. Нэлээд хэдэн цаг хүлээсний эцэст Бээжин–Хонг Конгийн чиглэлд нисэх онгоцонд  суулаа.

Хонг Конгод буухад чийглэг, дулаан уур амьсгалтай байсан нь  газар нутгийн өргөргийн ялгаатай байдлыг тод илтгэж байв.  Эхний нислэгээсээ хоцорсон нь дараагийн нислэгээсээ хоцрох бас нэг  шалгаан болов. Хонг Конгийн онгоцны буудал дээр бид утасгүй интернет  ашиглан Тайван нөхөдтэйгээ зөвлөлдсөөр Тайпей хот руу нисэв. Тайпейд  шөнө дунд болж байхад газардлаа. Биднийг Даниел гэдэг эелдэг залуу тосон  авч, шугамын автобусанд суулган Каоушин хотод хүргэж өгөв. Үүрийн таван  цаг болж байхад Ашу, Портноё хоёрын бэлтгэсэн зочид буудалд ирэв.  Бидэнд өглөө хүртэл унтаж амрах гурван л цаг байна. Өглөө найман цагт  босно. Тайваниар аялах анхны өдөр эхэлнэ.

БАЙГАЛЬД ХОР ХӨНӨӨЛ БАГАТАЙ ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
photo from http://zoieautocorner.files.wordpress.com/2008/03/green-cars.jpg

Техник технологи байгальд ямар ч хор хохиролгүйгээр хөгжих боломжгүй. Харин хохиролыг өчүүхэн бага хэмжээнд байлгаж болох юм. Улсын нийслэл Улаанбаатар хотод амьдраад даруй 5 дахь жилтэйгээ золголоо. Өнгөрсөн 5 жилд агаарын бохирдол гээч шийдвэрлэгдэж өгдөггүй асуудал болохыг олж мэдлээ. Шийдэж болмоор хэдэн хувилбарыг гаргаж ирэн, тэр шийдлүүдээ хэрэгжүүлэх гэж оролдсон. Тэрхүү оролдлогоос нь бодит үр дүн харагдаагүй гэдэгтэй нийслэл хотын хүн бүр санал нэгдэнэ.

Агаарын бохирдлын эх үүсвэр нь машины утаа, гэр хорооллын утаа байдаг. Гэр хорооллын утаа хотын агаарын бохирдлын 90 хувийг, авто машины утаа 10 хувийг эзэлж байгааг судалгааны дүн харуулсан. Гэр хорооллын асуудлын талаар бид хангалттай ярьсан. Бүрэн шийдвэрлэж болох шийдлийг нь ч гаргаж ирсэн. Харин зөвхөн хувийн эрх ашгаа бодсон эрх мэдэлтнүүд үүнийг хэрэгжүүлэх дургүй байгаа учраас бахь байдгаараа оршсор байгаа юм.

Энэ цаг мөчид та бүхэнтэйгээ автомашин хэрхэн хөгжиж байгаа болон түүний байгаль орчинд үзүүлэх хор хохиролын талаар ушсан зүйл дээрээ өөрийн бодлыг хачирлан санаа бодлоо хуваалцая.

Сүүлийн 100 жилд техник технологийн хөгжил бидний өдөр тутмын амьдралд тусгалаа олж, хүмүүний салшгүй хэрэгцээ болон хөгжсөөр. Автомашин бол үүний бодит илрэл.

Дэлхий дээр маш олон төрөл, маркийн автомашин бидний хэрэгцээнд байна. Амьтдыг (магадгүй хүнийг ч гэсэн) идэш тэжээлээр нь мах, ургамал, холимог идэштэн гэж ангилдаг шиг дээрх олон төрлийн автомашин нь бас өөрсдийн хэрэглэдэг хоолтой. Автомашины хувьд үндсэн хоол нь бидний хамгийн сайн мэддэг бензин. Тэгвэл  автомашиндаа хоол болдог бензин гэгч нь  бидэнд хор болдог. Гэхдээ дан ганц хор болоод байхгүй ээ. Энэ нь мөн л хоёр талтай. Мөн ялгаагүй амьд биед хооллосныхоо дараа ялгадас гаргадаг шиг авто машин ч бас ялгадастай.

Автомашины бензиний шаталтаас ялгардаг утаа нь амьсгалын замын архаг өвчин, хорт хавдар үүсгэх, зүрх судас, мэдрэл, сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх, хүүхдийн өсөлтийг зогсоох зэрэг үйлчилгээтэй 260 гаруй төрлийн хорт бодисыг агуулдаг байна. Нэг автомашин ганцхан минутын дотор 1000-2500 литр агаар бохирдуулдгийг эрдэмтэд тогтоосон бөгөөд нийслэлд 120 орчим мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа гэж төсөөл дөө!

Өнгөрсөн жилийн (2008) авто техникийн улсын үзлэг, тооллогод хамрагдсан нийслэлийн 106.8 мянган автомашины 75525 нь буюу 70.7 хувь нь бензинээр ажилладаг гэж бүртгэгджээ. Харин 30846 нь бензинээс ч илүү хортой дизель хөдөлгүүртэй аж. Гэтэл ердөө 514 ширхэг автомашин хийн түлшээр явдаг болох нь тооллогын үр дүнд харагдсан.

Автомашины агаар бохирдуулж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх үйлдлийг багасгах нэг шийдэл нь дээр өгүүлсэн хийн түлшээр хооллодог 514 машины тоог нийт автомашины 80-90% болтол нэмэгдүүлэх явдал юм. Миний бодлоор үүнийг хэрэгжүүлэхэд тун амархан. Хийн түлшний хэрэглээ аль хэдийн Монгол улсад нэвтэрсэн, бензинийг бодвол хийн түлш нь ямагт 25-30 хувь хямд байдаг, мөн хөдөлгүүрийн насыг уртасгаж машинд эвдрэл гарах нь бага гээд л олон давуу талтай. Хамгийн чухал давуу тал нь хорт утаа ялгаруулах нь маш бага учир сүүлийн үед эко түлш гэж нэрлэгдээд байгаа. Эдгээр олон давуу талууд байгаа учир өөрийн бодлыг дээр товчхон хэллээ.

Биднийг хийн түлшээ нийт массаар хэрэглэж эхлээ ч үгүй байтал саяхан news.mn сайт дээр “Автомашин бензин идэх биш агаараар амьсгалдаг болсон” тухай мэдээ гарсаныг олж үзлээ.

Энэтхэгийн автомашин үйлдвэрлэгч компани Tata Motors, Францийн MDI компанитай  шахсан агаараар явдаг автомашин зохион бүтээх чиглэлд хамтран ажиллахаар гэрээ хийж,  MDI компанийн инженер-зохион бүтээгч  Гай Негре (Guy Negre) -ийн 1991 онд бүтээсэн бензин болон шахсан агаараар ажилладаг гибрид хөдөлгүүрийг сайжруулж агаарын хөдөлгүүр бүтээхээр 15 жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон загваруудыг үйлдвэрлэж эхлээд байгаа гэнэ.

Tata Motors компани 2007 оноос MDI компанийн MiniCAT загварыг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд жилд 6000 “агаараар хооллодог” автомашин үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна. Машины ажиллах зарчим нь ердийн агаарыг 300 атм даралт хүртэл шахаж, тусгай банканд хурааж, буцааж гаргахдаа дотоод шаталтын хөдөлгүүрийг санагдуулам төхөөрөмжөөр дамжуулж ашиглана.  Хөдөлгүүр нь 4 цлиндртэй бөгөөд 700 м.куб–ийн багтаамжтай. Тус автомашин хамгийн ихдээ 100 км/цаг хурдалдаг ба их хотын хөдөлгөөний хурдад маш тохиромжтойгоор бүтээгдсэн. Шатахууны банкийг нь ердийн хөнгөн пластикаар хийсэн бол, бүтэн нэг банк 90 м.куб агаараар 200-300 км зам туулах чадвартай байна.

Шатахуун /агаар/ дууссан үед түүнийг тусгай зориулалтын ШТС-д ердөө л 2-3 минут орчимд цэнэглэж болдог. Иймд эдийн засгийн хувьд маш их хэмнэлттэй. Тухайлбал: 100 км явах зардал нь 2000-аас 3000 төгрөг орчим гэсэн үг /Цахилгааны үнээс хамаарна/. Харин маслийг нь 50000 км тутамд нэг удаа солих шаардлагатай. Тэрчлэн заавал тусгай ШТС-д цэнэглэхгүй байсан ч болох бөгөөд MiniCAT-ийг ердийн үүсгэвэрт залгах үед хөдөлгүүр яг компрессор шиг ажиллаж банкаа дүүргэдэг байна. Харин ийн цэнэглэхэд  3-4 цаг хэрэгтэй. Тиймээс үйлдвэрлэгч цэнэглэлтийг шөнийн цагт хийхийг санал болгож байгаа ажээ.

Үйлдвэрлэгчдийн санал болгож байгаа үнэ нь ойролцоогоор 11000 доллар. Энэхүү моделийг зохион бүтээгч MDI компани нь нийтдээ 12 орны автомашин үйлдвэрлэгчидтэй гэрээ хийгээд байгаа бөгөөд АНУ, Англи, Испани, Бразили болон бусад орны үйлдвэрлэгчид агаарын машиныг их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой гэдэгтэй санал нийлээд байна. Аль хэдийн дөрвөн  төрлийн тухайлбал таван  хүний суудалтай кабин, фургон, такси, пикап загвар бэлэн болжээ.

Хүмүүний автомашинд зориулж бүтээсэн шатахуунуудаас экологийн хувьд хамгийн цэвэр шатахуунаар шахсан агаар шалгарчээ.

Автомашины хөгжлийг түүний шатахууны хөгжлөөр ялангуяа экологид ээлтэй байдлаар нь хэмжих нь туйлын зөв юмаа. Монголчууд бидэнд ч шахсан агаар ажилладаг машиныг хэрэглээнд 100% нэвтрүүлэх боломж 100 хувь байна.

Агаарын автомашины давуу талууд:

Харьцангуй дуу багатай

Экологийн хувьд цэвэр тээврийн хэрэгсэл

Ямар нэгэн түлш шатахуун шатаах шаардлагагүй

Цахилгаан болон устөрөгчөөр ажилладаг адил төрлийн загваруудаас хямд

Ердийн агаараар цэнэглэж болдог

Агаарын температураас хамаарахгүй г.м

Дутагдалтай талууд:

Баллон болон агаарын энергийн багтаамж бага

Өвлийн улиралд салоныг халаалтгүйгээр ашиглахад тохиромж муутай

Бүх нийтээр өргөн дэлгэр ашиглаж сураагүй г.м

МОНГОЛ -ХОТ УЛС БОЛОХ ЦАГ ОЙРТОЖ БАЙНА
Монгол улс 2.6 сая хүн амтай. Хүн амын бараг 50 хувь нь буюу 1.3 сая хүн ам улсын нийслэл Улаанбаатар хотод амьдардаг. Жил дараалсан ган зуд, байгаль цаг уурын өөрчлөлт гээд олон шалтгааны улмаас орон нутгийн ард иргэдийн аж амьдрал муудаж Улаабаатарт суурьшихаар зоригсдын цуваа улам ихэссээр. Энэ их нүүдэл захын гэр хорооллын хүрээг улам тэлсээр. Өнөө гэр хорооллоос болж агаарын бохирдол, ажилгүйдэл, ядуурал, хог хаягдал гээд тулгамдсан асуудлууд ар араасаа гарч ирж байна.

Агаарын бохирдолоор жишээ авахад утаагүй түлш, зуух гээд л хэрэгтэй хэрэггүй олон шийдлүүдийг дэвшүүлсэн, хэрэгжүүлсэн. Ямар ч үр дүн гарсангүй. Гурван жилийн өмнө Улаанбаатар хотод зөвхөн өвлийн улиралд нэг хүнд 13,2 кг хорт хий ногдож байсан бол энэ онд 25 кг болж өссөн үзүүлэлт гарсан. Үр дүн нь ийм л байна.

Тэгтэл саяхан www.news.mn/news дээр Баянгол дүүргийн 100 өрхийг утаа бага гаргах хөтөлбөрт хамруулах тухай мэдээ тавигджээ. Улаанбаатар хотын нийт өрхийн 60 гаруй хувь нь гэр хороололд. Тэр дундаа Баянгол дүүрэгт хэдэн арван мянган өрх гэр хорооллын гэсэн тодотголтой. Дээрх 100 гэсэн тоо энэ дүүргийн нийт өрхийн 1 хувьд ч хүрэхгүй юм.

Хэдэн жил яриад хэрэгжүүлээд хумсын төдий ч үр дүнд хүрээгүй санааг яг тэр чигээр нь агаарын бохирдлыг буруулах хөтөлбөр хэмээн нэрлэж байгаа нь нэг талаас харахад бид тун хөөрхийлөлтэй мэт. Нөгөө талаас бид бас ч гэж гар хоосонгүй, агаарын бохирдлын эсрэг нэг үр дүн нь харагддаггүй аргатай.

Монгол улс хөгжиж байна. Гэхдээ жинхэнэ хөгжил мөн үү үгүй юу гэдэг нь бас эргэлзээтэй. Засаг захиргааны хувьд нэг улс маань 21 аймаг, 360 гаруй сум болж хуваагддаг. 360 гаруй төв суурин газартай монгол улсын маань нэг суурин газар буюу Нийслэл хот нь л дангаараа хөгжөөд байх шиг. Энэ хөгжил нь нэг цэгт маш их ачааллыг бий болгож буй нь нэгэнт тодорхой. Хөдөөгөөс хотыг чиглэсэн энэ шилжилт хөдөлгөөн цаашид ч энэ хэвээрээ үргэлжлэх хандлагатай байна.

Хэдэн жилийн дараа Монгол улсын бүх хүн ам нийслэл хотдоо амьдардаг болох нь ээ. Түүнийг дагаад нийслэлийн нийт өрхийн 90 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн судалгааны дүн гарвал гайхах зүйлгүй.

Яагаад сүүлийн жилүүдэд хотод шилжин ирэгсдийн тоо эрс өссөн бэ? “Монгол Улсын хvн амын дотоод шилжих хєдєлгєєний чиг хандлага, vр дагавар” судалгааны тайлангийн дүнгээс харахад сvvлийн арав гаруй жилд шилжих хєдєлгєєний нєлєєгєєр бvс нутгууд дахь хvн амын байршил, нягтрал эрс єєрчлєгдсєн байна. Тухайлбал, уугуул нутагт хамрагдаж буй аймгууд 1481.3 мянган хавтгай дєрвєлжин км газрыг хамарч, нэг км.кв нутагт ногдох хvн амын тоо 1995-2007 оны хооронд 0.91-0.93 болжээ.

Гэтэл шилжин суурьшигчидийн тухайд, 1995 онд нэг км.кв газарт ногдох хvн амын тоо нийслэлд 136.6, Орхонд 81.5 байсан бол 12 жилийн дарааУлаанбаатарт 1.6, Орхонд 1.3 дахин нэмэгдсэн байх юм.

2007 оны байдлаар уугуул нутгийн 18 аймгийн хvн ам Монгол Улсын хvн амын 51.2 хувийг эзэлж буй. Ийм байтал шилжин суурьшигчид хоёрхон хотод 42.1 хувь нь, vvний 39.1 хувь нь нийслэлд амьдран сууж байна. Орхон аймагт баруун аймгуудаас ирэх шилжин суурьшигчдын тоо нэмэгдэж байгаа бол эсрэгээрээ, Орхон аймгаас нийслэлийг зоригсод олширчээ. Сvvлийн таван жилд Улаанбаатарт шилжиж ирсэн єрхийн тоогоороо Тєв аймаг тэргvvлж байна. Тодруулбал, шилжин суурьшигсадын 17.6% Тєв аймгаас,   10% Хэнтий,  8.4% нь Завхан,  8.4% Архангай аймгаас ирсэн байгаа юм. Ингэснээр хотын хvн амын єсєлт улсын дунджаас гурав дахин их болжээ.

Харин хєдєєд эзэнгvй нутаг л vлдсээр. Шилжих хєдєлгєєнд хамгийн идэвхтэй оролцогчид нь 15-44 насныхан. Єєрєєр хэлбэл, ид хийж бvтээх насны залуус ажил хайж хот сууринд тєвхнєж байна. Хот бараадах, хамаатан, vр хvvхдээ тvших, хvvхэддээ сайн боловсрол олгох, ажил олох, ган, зудад амьжиргааны хэдэн малаа алдах зэрэг нь шилжилт хєдєлгєєнд нєлєєлдєг аж. http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1151070

Тиймээ шилжилт хөдөлгөөний тухайд маш бодлоготой хандаж, томоохон зоригтойхон ажлуудыг хийх цаг нь аль 10 жилийн тэртээгээс болчихоод байсан санагддаг.

Миний бодлоор, улсаа гурван бүс болгон хуваан хөгжүүлэх нь нэг зөв шийдэл. Өнөөгийн шийдвэр гаргах бүх процесс нийслэлд төвлөрч байгаа. Гурван бүсийн төв хэсэгт эсвэл аймгийн төв тус бүрт нь шийдвэр гаргах эрх мэдлийг өгөх, хялбараар тайлбарлавал 21 аймаг маань улс доторх улс шиг байна гэсэн үг. Энэ бол бүсчилсэн, харь үгээр хэлбэл деталчилсан хөгжлийн эхлэл юм.

Төвлөрөл гэдэг энэ дарамтаас салахын тулд аймгуудыг зүгээр л өнчин хурга шиг орхичих. Өнчин хурганууд шалгарлыг амжилттай давж гэмээнэ хөгжил гэдэг нь бодит утгаараа ирэх болно.

МОНГОЛЫН ЭРҮҮЛ БАЙГАЛИЙГ ИРЭЭДҮЙДЭЭ ҮЛДЭЭЕ
Дэлхийн болоод хүн төрөлхтөний  гарал үүслийг янз бүрээр тайлбарладаг. Үүний тулд төрөл бүрийн шашин, философи, түүх, палентлог, геологийн олон салбар судлагдахуунуудыг хүмүүс бий болгон түүгээрээ  дамжуулж өөрсдийгөө хэзээ үүссэн, эх дэлхийгээ хэдэн настай болохыг тайлбарлаж эхэлснээс хойш хэдэн зуун ард хоцорчээ. Эдгээр тайлбар онолуудаас аль нь чухам үнэн бэ гэдэг нь ярвигтай асуудлуудын нэг. Аль нь үнэнийг бид сайн мэдэхгүй ч, хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн байгаль дэлхийтэйгээ салшгүй холбоотойгоор хөгжин дэвшсээр өнөөгийн энэ түвшинд хүрсэн гэдэгтэй хэн ч маргахгүй.

Хүн амьтнаас юугаараа ялгаатайг, мөн хүн төрөлхтнийг одоогийн өндөр хөгжилд хүргэсэн хүчин зүйл юу болохыг асуувал “хүний оюун ухаан” гэж хариулах байх. Гэтэл үнэн хэрэгтээ өнөөгийн энэ хөгжил дэвшилд хүрэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн хүчин зүйл нь зөвхөн “байгаль өөрөө”гэхэд хэлсдэхгүй л болов уу. Жишээ нь дээрх гарал үүслийг тайлбарладаг үзэл баримтлал, онолуудаас хамгийн үнэн гэж батлагдаж буй нь хүн төрөлхтнийг бичнээс үүсэлтэй гэж нотолдог үзэл юм. Энэ нь үнэний ортой юм.

Хүн төрхт бичнээс өнөөгийн хүн төрх рүүгээ шилжин өөрчлөгдөх явцдаа байгаль дэлхийгээс л хөгжихөд шаардагдахуйц материллаг зүйлсийг авч хэрэглэж байлаа. Одоо ч мөн ялгаагүй.

Анхны хүн төрхт бич янз бүрийн ургамал, жимсээр хооллож байсан бол хэдэн зууны дараа чулуун зэвсгийн үед отог овог болон амьдарч, чулуугаар зэр зэвсэг үйлдэн ан хийдэг болов.

Улмаар байгалиас галыг нээн олж хоолоо болгож идэхийг сурлаа. Хүрэлийн үед хүн анх чулуунаас төмөрийг гарган авснаар өөрсдийн хөдөлмөрийг мэдэгдэхүйц багасгах нээлтийг хийж чадлаа.

МЭ тооллоос эхлээд хүн төрөлхтөн бүр ч хурдацтай хөгжсөөр байлаа. Үүнд нь барилга, хот байгуулалт, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, техник технологи гээд бүх салбараар хөгжөөд зогсохгүй шинэ салбаруудыг бий болгон хөгжүүлсээр байна.

Дээрх хөгжил цэцэглэлт ололтууд бидний эх орныг тойрч гараагүй ээ. Монголчууд бид, дэлхийн талыг эзэлчихээд гадаад далайн эрэг дээр алсыг ширтэн үүнээс цааш газар үгүй гэж ам бардам хэлж байсан Эзэн Богд Чингис хаан болоод түүний босгосон Их Монгол улсаар бахархах дуртай ард түмэн билээ. Чингис хаан өөрийн авъяас билэг, ур чадвар, ухаанаараа өдгөө 8 зууны тэртээх их гүрнийг байгуулахдаа хэрэглэж байсан 10-т, 100-т,1000-тын систем, Их засаг хууль гээд түүний цэцэн ухааны илрэлүүд нь одоо ч ашиглагдсан хэвээр байна.

Бидний өвөг дээдэс зөвхөн дайнч байгаагүй, юм. Бүхий л  хүн төрөлхтөн ингэхэд юуны учир өөр хоорондоо дайсагнан байлддаг байваа?

Үндсэн шалтгаан нь гагцхүү газар нутаг, тэдний оршин байгаа байгаль орчны төлөөх тэмцэл байлаа. Тиймээ, байгаль бол хүний амьдралыг тэр чигээр нь агуулж байдаг үнэлж баршгүй онгон нандин зүйл юм.

Тиймээс эрт дээр үеэс бидний өвөг дээдэс байгалиа хайрлан хамгаалж, түүнийгээ тахин шүтэж, хэрэгтэй гэж үзвэл амиа өгсөөр ирсэн бөлгөө. Үүний тод илрэл нь Хүннү гүрний их хаан Модун Шанью миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэж айлдсан нь буй.

Алдарт их засаг хуулинд байгаль хамгаалах талаар тусгагдсан заалтуудын гол үзэл санааг хураангуйлан илэрхийлбэл:

	Эх нутаг түүний байгалийг унаган төрхөөр нь байлгах

	Нутаг бэлчээрийг зүй зохистой ашиглах

	Газар шороо, түүний хөрсийг цэвэр ариун байлгах

	Усыг бүх талаар хамгаалах цэвэр ариун байлгах

	Газар нутаг, ой модыг гал түймрээс хамгаалах

	Газар шороо, хад, уулыг элдвээр сүйтгэхгүй байх

	Ан амьтныг хайрлаж хамгаалах, үл егүүтгэх

	Ан авыг тодорхой зорилго зориулалтаар дэг журамтай агнаж байх зэргээр байгаль хамгаалах асуудлыг чухалчлан тусгажээ.

Энэ мэтээр байгалиа эрт дээр үеэс хамгаалж ирсний улмаас  монгол нутгийн газар шороо онгон дагшнаараа бидний үед хүрч иржээ.

Гэтэл сүүлийн үед хүн төрөлхтөн тэр дундаа монголчууд онгон байгаль руугаа шуналын сэтгэлээр дайрах болсон нь буцаад ярвигтай асуудлуудыг бий болгож байна. Эдгээр нь уур амьсгалын дулаарал, цэнгэг усны хомсдол, цөлжилт, ойн хомсдол, биологийн төрөл зүйлийн мөхөл зэрэгээр илэрч байна.

Өнөөгийн хүн төрөлхтний хөгжлийн гол илтгүүр болох техник технологи нь дээрх асуудлуудыг улам хурдасгаж байна. Тухайлбал, автомашинаас гарах хорт хий, дулааны цахилгаан станцаас гарах нүүрсхүчлийн давхар исэл нь хүлэмжийн хийн агууламжийг ихэсгэж дэлхийн дулааралд гол нөлөө үзүүлж байна. Мөн азоны цоорхой хийгээд түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг дурьдаж болно.

Дэлхийн дулаарал Монгол оронд таагүй нөлөө үзүүлж байна. Цаг уурын хүрээлэнгийн эрдэмтэдийн судалгаагаар, агаарын температур 1940 оныхоос 2 градусаар дулаарсан дүн гарчээ. Монголчууд энэ байдлыг хурдасгахад өөрсдөө  чухал үүрэг гүйцэтгэж байна. Үүний тод жишээ нь 1997 оноос хойш манай улсад уул уурхайн салбар хөгжиж хувь хүн, аж ахуй нэгж байгууллагууд эрдэс, түүхий эд, өнгөт болон үнэт төмөрлөгийг их хэмжээгээр олборлож улсын төсөвт орлого оруулсан боловч байгалийн нөхөн сэргээлтийг орхигдуулснаас болоод сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол орны ойн нөөц 2%-иар багасаж, нийт 3500 гаруй гол горхи, худаг, рашаан ширгэжээ.

Мөн хулгайн ан агналт хяналтгүй үргэлжиж, амьтны олон төрөл зүйл устахад хүрээд байна. Өдгөө манай дэлхий дээр хоногт 70 гаруй зүйлийн амьтан устаж үгүй болж байна.

Дээр дурдсан уур амьсгалын дулаарал, хөрс ус агаарын бохирдол, цөлжилт, цэнгэг усны хомсдол зэрэг асуудлыг дэлхий нийт зүгээр нэг хараад суудаггүй, тодорхой арга хэмжээг авдаг. Байгалийн цахилгаан эх үүсгүүр, нарны энерги болон газаар ажилладаг машин экископын ламп гээд олон зүйлийг хийж  буй дэлхийд учруулах хор хохиролоо багасгахыг хичээсэн эрэлхийлэл билээ.

Байгаль хамгаалах талаар жил бүр олон улсын чуулга уулзалтууд болж цаашдаа байгалиа хэрхэн хамгаалах талаар төлөвлөгөө хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлсээр байна.

Дээр дурьдсан бүхэн хүн төрөлхтөн (монголчууд) байгаль дэлхийтэйгээ буруу харьцаж урт удаан хугацаанд үүнийгээ анхаарахгүй явсан алдаагаа ухаарч, эх дэлхий, газар ус, түүний баялагийг гамтай ашиглах арга замыг эрэлхийлж эхэлсний илрэл. Энэ эрэлхийлэлд хүн бүр өөрсдийн хувь нэмрээ оруулж, үүргээ ухамсарлан байгаль дэлхийгээ нүдний цөцгий мэт хайрлавал түүнээс гарах үр жимс нь тулгамдсан асуудлуудыг шийдэх арга замыг гэрэлтэйгээр заах буй за.

Эрүүл байгаль монголын, дэлхийн ирээдүй. Үүнтэй хэн ч маргахгүй буй заа. Эрт цагаас нааш эрүүл байгалиа түшиглэн амьдарч ирсэн монгол хүн та өөрөө хамгийн чухал баялаг яахын аргагүй мөн билээ.

Монголчууд бид Их Богд Эзэн Чингис хаан болоод түүнээс өвлөж ирсэн онгон дагшин байгалиараа дэлхийд гайхагддаг ард түмэн. Ийм  онгон зэрлэг нутагт эрдэс баялаг арвин бий. Гэтэл өнөөдөр монголын ард иргэд элбэг хангалуун сайхан амьдарч чадахгүй байна. Баялагтай орны иргэд ядуу байдаг тухай зөндөө бичдэг. Африкийн үгээгүй ядуучуудын жишээг олонтаа харуулдаг. Бид тэднээс ялгаатай  юу? Хэрэв тийм бол ямар замаар явбал тэдний алдааг давтахгүйгээр, байгаль дэлхийдээ ээлтэй, ард түмэн тустайгаар хөгжил дэвшилд хүрэх вэ?

Ямартай ч бид өнөөдөр эрүүл сайхан байгалиа маш ихээр сүйтгэж байгааг харж байна.  Хүн төрөлхтөн байгалийн баялагийг шавхаж, цөлмөсөнийхөө хор уршигийг өдгөө амсаж байгаа. Даяаршлын эрин зуунд дэлхийн улс орнууд ирээдүйд учрах хор уршигийг сааруулах талаар хэлэлцэж янз бүрийн протокл,  тогтоол гаргаж идэвхтэй хамтран ажиллаж байна. Энэ  үйлсэд улс орон, иргэдийн нийгэмлэг, хувь хүмүүс нэгдэж байгалиа хамгаалах үйл ажиллаагааг эрчимжүүлэх хэрэгтэй юм. Мөн эл үйл явцад судлаач эрдэмтдийн үүрэг нэн чухал. Мөн эртний уламжлалт байгаль хамгааллын арга ухаан ч дутуугүй ач холбогдолтой.

Байгаль хамгаалахад хүний ухамсар хамгаас чухал болохыг судлаачид тодорхойлоод байна. Энэ ухагдахууны гол ойлголт нь бүх нийтийн экологийн боловсрол юм. Өөрөөр хэлбэл бүх насны хүмүүст экологийн мэдлэгийг түгээх, тэр тусмаа дунд сургуулийн сурагчдад үүнийг тусгай хичээл болгож оруулах асуудал их дэмжигдэж байна.

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Байгаль Хамгаалал Экологийн менежментийн ангийн оюутан С. Мөнхсайхны судалгааны санал асуулгын үр дүнгээс харахад санал асуулганд оролцогсдын 95% нь бүх нийтэд экологийн боловсролыг олгох нь зөв гэж хариулжээ. Ирээдүйн эх орны эздээ бага наснаас нь экологийн боловсролтой байгальдаа хайртай иргэн хүн болж төлөвшүүлэх ажлыг яаралтай авч хэрэгжүүлэх нь чухал гэдэг нь харагдаж эндээс байна.

Хэрвээ бид ирээдүйд эрүүл байгалиа хадгалан үлдэж чадвал хэдхэн жилийн дараа цэвэр агаар, цэнгэг усаараа, үржил шимт хөрсөөрөө, үзэсгэлэнт байгалиараа дамжуулан орчин үеийн өндөр хөгжилттэй орнуудаас ч илүү элбэг баян амьдрах боломжтой гэдэгт итгэдэг ээ.

Та зөв хооллож чаддаг уу?
Хүнсний эрдэмтэдийн судалгаагаар 100 жилийн өмнөх нэг ширхэг алимны шимт чанар нь өнөөдрийн 39 ширхэг алимтай тэнцэнэ гэсэн дүгнэлт гарчээ. Энэ судалгаанаас харахад бидний хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн дээрхийн адилаар шимт тэжээллэг чанараа алджээ. Гэвч 21-р зуун техник технологийн хөгжлийн эрин үетэй уялдаад хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл тоо хэмжээ ч бас эрс өссөн (зуун жилийн өмнөхтэй харьцуулахад). Мөнгөтэй л бол дуртай зүйлээ сонгож аваад идэх боломж нь хүн бүхэнд нээлттэй нийгэмд бид амьдарч байна.

Миний ажигласнаар юу идэж уухаа хэнээр ч заалгахгүй, би дуртайгаас л хойш эрүүл мэндэд муу нь хамаагүй гэсэн бодлоор ходоодоо хогийн сав мэт болгож буй хүмүүс нь монголчууд л байх шиг. Гэтэл өвчлөлийн нийт шалтгааны 80 хувь нь буруу хооллолтоос үүдэлтэйг судлаачид аль хэдийн тогтоожээ.

Буруу хооллолт гэж юу вэ?  Монголчууд эртнээс нааш хэрхэн хооллохыг хойч үедээ сургасан “өглөөний хоолоо өөрөө ид, өдрийн хоолоо найзтайгаа хуваа, оройны хоолоо дайсандаа өг” гэсэн үг байдаг. Энэ нь өдөрт хэдэн удаа, хэрхэн яаж идэх талаар маш зөв хэлсэн зөвөлгөө гэж ойлгож болно. Оройны хоолыг дайсандаа өг гэдэг нь орой хоол идвэл өөрийгөө дайсагнана гэсэн санаа буй за. Үүнийг зөвхөн монголчууд хэлсэн бус өөр улс үндэстний зүйр үгэнд  “Амьтан шиг байя гэвэл өдөрт гурван удаа, хүн шиг байя гэвэл өдөрт хоёр удаа, бурхан шиг байя гэвэл өдөрт нэг удаа ид” хэмээн сургажээ.

Дээрхээс та бүхнийг өдөрт хэдэн удаа хооллох талаар тодорхой ойлголттой болсон гэж найдлаа. Харин нэг удаа хооллохдоо ямар хэмжээгээр хооллох талаар 5000 мянган жилийн түүхтэй Дорнын анагаах ухаанд хэлэхдээ: хүн бүр том жижиг, өндөр нам гээд харилцан адилгүй байдаг үүнтэй нэг адил бидний ходоод ч бас хэмжээний хувьд адил биш. Таны хоёр гарын хуруугаа өндгөөр нийлүүлэн алгаа тосоход үүсэх хэмжээ нь таны ходоодны хэмжээ бөгөөд энэ хэмжээгээр өдөрт хоёр удаа хоолловол хамгийн зөв хооллолт (Гэхдээ зөвхөн тоо, хэмжээний хувьд).

Дараагийн шатанд ямар зүйлсийг хүнсэндээ хэрэглэх вэ гэсэн асуулт үлдэж байна. Хүн хоолноосоо өдөрт 90 төрлийн шим тэжээлийн бодисыг авч байх ёстой. Гэтэл өнөөдрийн монголын нөхцөл байдлыг харахад юун 90 төрөл, 10 төрлийнхийг нь авч чадаж байгаа юмуу үгүй юм уу бүү мэд. Цагаан гурил, цагаан будаа гээд ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг зогсоох төрлийн хүнсийг түлхүү хэрэглэж байна.

Өнөөдрийн хүнсний бүтээгдэхүүний чанар нэгэнт доройтсон бөгөөд өдөр дутмын хүнсээр бид хэрэгцээгээ хангахад хүндрэлтэй болсон талаар дээр дурдсан. 21-р зууны эрдэмтэд хүнсний нэмэлт тэжээл гээчийг гаргаж ирсэн. Энэ хэдийгээр сайшаалтай авч хүн бүр үүнийг хэрэглэж чадахгүй. Учир нь хүнсний нэмэлт тэжээл нь ихэвчлэн хамгийн сүүлийн үеийн технологи болох биотехнологи, нанотехнологийг ашигладаг учраас өндөр үнэтэй байдаг.

Монголын хувьд хүн амын 30 хувь нь нэн ядуу учраас юун нэмэлт тэжээл хүнсэндээ хэрэглэх, өглөө идэх талхгүй айл бол өнөөдөр энгийн л үзэгдэл байна шүү дээ. Гэхдээ бас хэрэглэж байгаа хэсэг гэдгийг хэлэх хэрэгтэй. Мэдээж энэ нь нийт хүн амын маш цөөн хувь нь л даа. Би энд яагаад хоолыг чухалчлаад байна гэдгийг та бүхэн ойлгосон байх. Та бүхний ойлголтыг дахин бататгахын тулд ходоодны талаар дурдъяа.

Бидний идэж уусан хоолыг боловсруул шим тэжээлийн бодисыг тараах процесыг явуулдаг гол эрхтэн нь ходоод юм. Зөвхөн ходоод муудсанаас үүдээд бүх төрлийн харшлын өвчнөөс авхуулаад 150 гаруй өвчин үүсдгийг эрдэмтэд мөн л нэгэнтээ тогтоосон. Цагаан гурил, гурилан бүтээгдэхүүн, цагаан будаа гэх мэт цардуул их хэмжээгээр агуулдаг бүтээгдэхүүнүүд нь ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг аажмаар муутгаснаар хоолны шингэц удаашрах, өтгөн хатах гээд аюултай процессууд бий болдог. Улмаар ходоодонд боловсорсон хоолны шимт хэсэг нь цусанд нэвчиж биднийг тэжээж, илүү хаягдал хэсэг нь ялгадас болж гадагшлах учиртай. Гэтэл дээр дурдсан сөрөг процессуудын улмаас гадагшлах ёстой хорт бодис буюу ялгадас нь цусанд нэвчснээр бүх төрлийн өвчний эхлэл болдог байна. Ийм л учраас бидний эрүүл байх эсэхэд зөв хооллолт маш чухал үүрэгтэй юм.

Эцэст нь хэлэхэд Монголчуудаа орой хоол идэхээ зогсоож, өглөөний хоолондоо хар гурил, гурвалжин будаа, хүц будаа зэргийг хэрэглэж, эрүүл хооллож эрүүл мэндээ аварцгаая. Эрүүл монгол хүнээр оршиход зөв хооллолт нэн чухал гэдгийг дахин сануулъяа.