Author Archive

Уран үйлдвэрлэх “халуун там”руу Монголыг хэн түлхээд байна бэ?

Лхагва, Бич сарын 7th, 2011

  Хүний оюун ухааны гайхамшигаар бүтсэн орчин үеийн шинжлэх ухаан технологийн ололт хүн төрөлхтөнд  үсрэнгүй хөгжил дэвшил  авчирсан нь маргаангүй үнэн.

Гэвч  юм бүхэн тодорхой цаг хугацааны  дараа төгс биш нь илэрч  дараагийн  шинэ зүйл гарч ирдэг жамтай.  Хүн өөрөө байгалийн төгс төгөлдөр бүтээгдэхүүн биштэй адил мөнхийн төгс төгөлдөр бүтээл бүтээгдэхүүн  гэж байдаггүй ажээ.Үүний нотолгоо нь Японд болсон Цунамигаас үүдэлтэй Фукашимагийн атомын цахилгаан станцын осол юм. Эндээс  алдагдаж   буй цацраг идэвхийн тархалт Япон төдийгүй дэлхий дахиныг түгшээж байна.  Японд 50 атомын цахилгаан станц байдаг бөгөөд дэлхийн II дайнд Америкчуудын хаясан  атомын бөмбөгний хор хөнөөлийг   хэдэн үе удмаараа амсан тарчилж байгаа  японы ард түмэн атомын цахилгаан станц ямарч аюулгүй гэж эрх баригчид  хуурсаныг   ойлгоод  одоо эсэргүүцэж байна.

Саяхан Монголын Ногоон эвсэлийн урилгаар ирсэн  “Ногоон Япон” эвсэлийн тэргүүн  Маэгава Такэш  бидэнд Фукашимагийн  хор хөнөөлийн талаар ярьж өгөөд Монголчууд та нар нутагтаа  атомын цахилгаан станц бариулж хэрхэвч болохгүй. Атомын цахилгаан станц баригдах л юм бол тэндээс гарсан ураны хог хаягдлыг булшлах  шаардлага гардаг. Японд ч  атомын цахилгаан станцыг  ядуу хөгжил муутай хот тосгонд барьсан байдаг.   Манай засгийн газар ч атомын цахилгаан станц барих гэж байгаагаа урьдчилан ер хэлж байгаагүй. Барьчихсан хойно л ард түмэн мэддэг эрх баригчид аюулгүй  гэж сурталчилдаг.Танайд ч энэ жишигээр явагдаж байна гэсэн юм. (more…)

“ Адуунаас ч чухал нь эх оронтойгоо байх…”

Ням, Хонь сарын 21st, 2011

                   “ Адуунаас ч чухал нь эх оронтойгоо байх…”

D.Odkhyy

  Дүүрэнтөгсийн Одхүү “Загасан нүд” олон улсын кино сонирхогчдын       наадмын Байгаль-номинацд шалгарчээ.

РНЦК  буюу Оросын Соёлын төвд олон улсын кино сонирхогчдын  “Загасан нүд” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа  боллоо. Ёсдэхь удаагаа болж байгаа уг наадмыг  энэ жил ” Ногоон ирээдүй” уриан дор зохион байгуулж байна гэж наадмыг зохион байгуулагч   УБ Телевизийн захирал ноён З.Балхжав хэлэв.Энэ удаагийн олон улсын  кино сонирхогчдын наадамд Япон,Солонгос,Орос,Хятад,Монгол зэрэг  таван орон оролцож  байна. ӨМӨЗОрны Одон ТВ анх удаа оролцжээ.           Кино наадамд дээрхи орнуудын кино сонирхогчоос  ирсэн олон арван бүтээлээс Байгаль, аялал,эх дэлхий-гэр орон,комьпютер график ,хөгжилтэй агшин  зэрэг таван төрөл дээр 7 номинацд бүтээлүүдийг шалгаруулжээ. Энэ наадмын зорилго нь Хүн төрөлхтөн- эх дэлхийгээ хайрлах, улс үндэстнүүдийн ёс заншил,урлаг соёлыг харилцан танилцуулах, хүний амьдралын эргэн тойронд болдог  чухал   үйл явдалын торгон агшиныг  киноны хальснаа буулгаж олон нийтэд хүргэх  ажээ. Энэ  наадмын санаачлагч нь Оросын Аист ТВ –ын захирал Базараев гэнэ.Кино наадам жилээс жилд өргөжиж одоо дэлхийн  50 сая орчим  хүн мэддэг үздэг болжээ. Энэ удаагийн “Загасан нүд”  наадмын Тэргүүн Гранпри шагналыг Солонгосын “Үүнийг мэдэх үү?” кино  шалгарч цом 3000 доллар авлаа.

Харин монголоос ганцхан  хүн  Байгаль номинацд шалгарч  шагнал  авсан  залууг Дүүрэнтөгсийн Одхүү гэдэг ажээ.

Кино наадмын шагнал авсан Д.Одхүүтэй уулзаж  хэдэн асуулт асуусан юм.

За Монголоос ганцаараа шагнал авсанд баяр хүргэе.Өөрийгөө танилцуулна уу?

Би Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул одоо Улаанбаатар хотын иргэн Хятад хэлний мэргэжилээр сургууль төгсөөд  ирсэн.

-Энэ наадамд хэдийнээс эхлэн оролцох болсон бэ?

“Загасан нүд” кино  наадамд манай аав Ж.Дүүрэнтөгс   2004,2005 онуудад  Дарьгангын архилоги,түүх дурсгалын үнэт өв соёлыг хамгаалах сэдэвүүдээр хийсэн  бүтээлээрээ оролцож  үндэсний болон олон улсын  энэ наадмын  шагналыг  авч байсан.Би аавыгаа дагаж л энэ наадамд 2005 оноос эхлэн оролцох болсон.

-Байгаль номинацд  шалгарсан  энэ кино  бүтээлийн гол санаа юу байсан бэ?

“Адуу л лав биш үүнээс чухал… ” нэртэй энэ киногоо Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын  Хар ямаат,  Баян-Овоо  зэрэг  үзэсгэлэнт сайхан  ууланд зургийг нь авсан. Гол дүр нь хөдөөний малчин залуу адуугаа алдчихаад эрээд явж байхдаа, нутаг ус нь уул уурхайд сүйтгэгдэж,хамаг баялагийг харийхан зөөж байгааг олж мэдээд ихэд эмзэглэдэг байна. Төрсөн  нутагтаа тааваараа  амьдарч байсан малчин залууг  Хятадын уул уурхайн   хүнд даацын машин  дайрч  эрэмдэг болгодог ажээ. Энэ үедээ  монгол хүн өөрийхөө эх орон газар нутагтаа ямарч үнэ цэнэгүй болсоныг ухаарч, адуу ч яахав эрээд явахад олдоно,олдохгүй байлаа  ч яахав дээ худалдаад авчихна. Харин  алдагдаж буй эх орон, эрх чөлөөгөө яах бэ? Адуунаас чухал нь бидэнд эх орон газар шороо минь  юм шүү дээ гэж ухаарсаныг    харуулахыг зорьсон  нь энэ  киноны гол утга байгаа  юм.

Замбараагүй  уул уурхайн ашиглалтыг  хараад залуу хүний хувьд дургүйцэж , Монгол хүн  эх орон газар нутагтаа эзэн байх ёстой гэсэн сэтгэлээр  хийсэн юм.  Шагнал авсандаа баяртай байна.

- Өөр нэмж хэлэх зүйл байна уу? Төөрсөөр төрөлдөө гэгчээр манай  нутгийн хүүхэд  байна шүү дээ? “Баяншарга уул” сонин болон Баяншарга сайтаараа дамжуулан чиний  амжилтыг ард түмэнд хүргэе.

Баярлалаа.Та түрүү  наадмуудад оролцсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байгаа  бол манай аав Ж.Дүүрэнтөгстэй яриарай. Аавдаа их баярлаж байна.

Ирэх жил Японд болох наадмаас Тэргүүн байрын шагнал Гранпри авахыг хүсэн ерөөе. 

Л.Бор    2011.08.14          РНЦК- Улаанбаатар хот

 

Баяншарга ТББ, урлаг уран сайханаар дамжуулан нөлөөллийн ажил зохион байгуулжээ.

Баасан, Морь сарын 1st, 2011

урлаг уран сайханаар дамжуулан нөлөөллийн ажил зохион байгуулжээ.
Udirdah zebleliin shine gishuud

Bayansharga TBB Udirdah zebleliin shine gishuud

Udirdah zebleliin shine gishuud

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод  МУАЖ  Ш.Чимэдцэеэгийн байгуулсан “Алтан-Овоо”-ны авшигт холбоо хамтлаг Баяншарга уулын нэрэмжит хандивын тоглолт хийжээ.Тоглолтыг Баяншарга ТББ тэргүүн Л.Бор санаачлан зохион байгуулжээ. Байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор дуу хөгжим урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулсан нь  шинэлэг арга хэлбэр юм. Баруун-Урт хотоос урагш 30 кмд орших Баяншарга  уул нь  эртний тахилгат түүхэн дурсгалт газар бөгөөд одоо энэ уулын ганжираас 2-11 км-т уул уурхайн хайгуулын 4 тусгай зөвшөөрөл байгаа юм. АМГ,ЭБЭХЯаманд эдгээр зөвшөөрлийг цуцлуулах талаар 2009 оноос эхлэн удаа дараа шаардлага тавьсан ч үл ойшоож хуулийн дагуу олгосон цуцлах үндэслэлгүй гэсээр байгаа ажээ.

Мөн Баяншарга уулын  дэргэд  Баруун-Урт  хотын иргэдийн ундааны  усны эх үүсвэр байдаг. Гэтэл энд олон уурхай нээгдэх юм бол нутгийн иргэдийн ундааны ус бохирдох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөх  аюултай юм.

Энэ бүхэнд олон нийтийн анхаарлыг хандуулах нөлөөллийн ажлыг урлаг уран сайханаар дамжуулан хүргэсэн нь үр дүнтэй боллоо.

Энэ  арга хэмжээг Аймгийн орлогч дарга Д.Хосбаяр, БаруунУрт хотын дарга М.Төмөрчулуун, Цагдаагийн дэд дарга Н.Лхагвасайхан, Дөрвөлж компани  захирал Ц.Алтансүх, Эрчим хүч компани  захирал Д.Гансүх, Талын гал компани захирал С.Ганзориг нарын  хүмүүс ивээн тэтгэж  тусалжээ.

Баяншарга ТББ-ын  Аймаг дахь салбарыг залуучуудаар шинэчилж Аймгийн   БОАЖАлбаны ахлах түшмэл Н.Мөнхбаатарыг даргаар сонгож,ажлын албаны даргаар Ц.Батзаяаг, удирдах зөвлөлийн гишүүдээр  Ц.Адяабаатар,Н.Лхагвасүрэн,Б.Баярцогт, Н.Гантөмөр нарын 11 хүнийг сонгожээ.

МУАЖ  Ш.Чимэдцэеэ, МУСТА Ч.Мөнхжаргал нарын дуулсан  “Наран мандах зүг нутаг минь байгаа”, Баяншарга уулыг магтан дуулсан “Бурханы бүрэлбаатай уул” зэрэг дуунууд нутгийн иргэдийн сэтгэлийн утсыг хөндөж, настан буурлууд нь мэлмэрч,залуус нь самсаа шархиран  байжээ.

Баруун-Урт хот 2011.06.12

Хятад улс Японоос импортлодог бүтээгдэхүүнийг шалгах хэрэгтэй гэж үзжээ

Баасан, Туулай сарын 1st, 2011

2011.03.22 ны  өглөөнөөс Японы Фукушимагийн атомын үйлдвэрийн 2-р

 Fukushima 3 reactor

Fukushima 3 reactor

реактороос  утаа хаяж бас нэг шинэ  айдас  түгшүүр  төрүүлсэн азгүйдэл болоод байна.

“Фукушима 50” ажилчидыг үйлдвэрээс  түргэн зуур гаргах арга хэмжээ авчээ.

Эхний утаа  3-р реакторыг хөргөж байсан ниймэл нуурын шахуун дамжуулах хоолойн орчмоос гарч  2-р реакторт дамжжээ.

Японы Ерөнхий сайд Naoto Kan мэдэгдэлдээ: Инженерүүд ажиллаж байгаа “ алгуур боловч ахицтай гарч  байна”. Атомын үйлдвэрт гарсан хямралын талаар бид хэлэлцэж байна гэжээ.

Японы Electric Power Companу төлөөлөгч  Hiroshi Aizawa  хэлэхдээ: Шалгалтын явцад  хөргүүрийн 3-р хэсгийн  хиймэл нуурын  түлшний агуулахын өмнө талаас саарал утаа гэрэлтэж харагдаж байсан.  Ажилчид амжиж бүх 6 реакторыг залгасан боловч хөргүүр удалгүй унаж  эхэлсэн .

Тэрээр: Үйлдвэийн аюулгүй байдал хяналтанд байгаа. “Энэ асуудал дууссан,опеоратор болон ажилчид аюулгүй, одоо нөхцөл байдлыг  шалтгаж байгаа” гэжээ.

Японы Засгийн газар Фукушимагийн  атомын үйлдвэрийн  ойролцоох 30 км\19 мile\ доторх  тосгонуудад сүү,болон хүнсний ногоо худалдаалахыг хоригложээ. Мөн атомын  үйлдвэрийн эргэн тойрны далайн гаралтай хоол хүнснээс шинжилгээ авахад “cesium” илэрсэн байна.

Цацрагаар хордсон бүс нутагт  радиацын түвшин 2 дахин нэмэгджээ.

Токиогийн төвд 13 сая хүн, эргэн тойрны  газруудад 39  сая хүн оршин суудаг. Гэтэл Токиогийн ундааны уснаас цацраг илэрч  бас л аймшиг түгшүүр төрүүлж бага насны хүүхдэд  бүр их илүү аюултай гэж зөвлөжээ.

Японы зарим иргэдээс авсан ярилцлагад цацрагийн түвшин буурч байгаа гэдэг  нь хүмүүсийн сэтгэл зүйг тайвшруулах гэсэн “тоглоом” би л лав итгэхгүй гэх мэтээр ярьсан байна.

Америк  улс Японоос хүнсний зүйл  худалдан авахыг хоригложээ.

Хятад улсын  худалдааны хамгийн том түнш Японоос импортлодог бүтээгдэхүүнээ шалгах шийдвэр гаргаж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  Японы хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг шалгахыг шаарджээ. Энэ бүх хямралаас дэлхий нийтэд хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж  магадгүй болоод байна.

Parents’ from  Evening Standard and Metro  23 March 2011

Л.Бор  2011.03.24    Лондон хот.     /Flat 2, 12 Hatherley Street London SW1P 2QT/

Дэлхий дахин Японы атомын станцийн радиацийн тархалтаас түгшиж байна

Мягмар, Бар сарын 22nd, 2011

Япончууд атомын цахилгаан станцын ректорын температурыг буулгаж  хөргөхийг оролдож байсан ч 2011 оны 3 сарын 16 ны өглөөгүүр Фукушимагийн  атомын станцын 4-р ректорт  гал гарч ноцтой байдал үүсгээд байсан.

Японы атомын цахилгаан станцаас  алдагдаж байгаа цацраг ихдэвхт бодисын тархалт дэлхий дахиныг  түгшээж эхэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Овама телевизээр хэлсэн үгэндээ “Японы атомын цахилгаан станцаас алдагдаж буй цацраг идэвхт бодис  агаарын урсгалаар Хавайн арал руу тархаж болзошгүй байна” гээд  цацрагаас хамгаалах  калий иодыг үрэл хэлбэрээр  маш ихээр худалдаалах, Японд байгаа америкийн иргэдээ татаж авах талаар мэдэгдсэн байна.

АНУ –ын Батлан хамгаалахын сайд Begina Benjamin  хэлэхдээ Радиацын аюулаас урьдчилан сэргийлэх нь зөв. Салхины чиглэл Японы Баруун эрэгт  нэвтэрч, цунами газар хөдлөлтийн шалтгааны улмаас атомын цахилгаан станцын аюул дахин сэргэж болзошгүй юм гэжээ.

Фукушимагийн  атомын станцад ажиллаж байсан 50 хүний цацрагийн түвшин эрүүл мэндэд аюултай хэмжээнд хүрсэн гэжээ.

Гэвч Японы Засгийн газрын албан ёсны мэдээллээр цацрагийн түвшин хэвийн хэмжээнд  байгаа, буурч байгаа  гэж мэдэгдсээр байна. (more…)

ИХ Британи улс иргэдээ онцын шаардлагагүй бол Япон руу аялахгүй байхыг зөвлөжээ

Пүрэв, Бар сарын 17th, 2011

Манай сайтын идэвхтэн бичигч Л. Лондонгоос мэдээлэлж байна.

damage at Fukushima Dai Ichi powerЯпонд болсон цунами, хүчтэй газар хөдлөлтийн улмаас  гаазны үйлдвэрүүд дэлбэрч мөн атомын цахилгаан станцын  4 ректорт гал гарч ноцтой байдал үүсээд  иргэдийгээ цацраг идэвхийн хортой бүсээс  20 км-с цааш нүүлгэн шилжүүлж эхлээд байгаа талаар ВВС-ээр мэдээлж байна.

Одоогоор  амь  үрэгдсэн болон алга болсон иргэдийн тоо 10 000 илүү байх гэсэн тоо баримтууд явж байна. Атомын цахилгаан станцын 2 ажилтан алга болжээ.

Японд байдал ноцтой болж атомын цахилгаан станцууд хяналтаас гарч байгаа талаар эзэн хаан Акихито ард түмэндээ хандаж  хэлсэн үгэндээ   “deeply worried” гэсэн үгийг  ВВС-онцлон, Британии  иргэдийг онцын чухал шаардлагагүй бол Япон руу аялахгүй  байх  зөвлөмжийг  ТВ-р явуулж  байна.

Японы машины том том үйлдвэрүүд зогсонги байдалд орж, бизнесийн салбарт хүнд цохилт  болж, хөрөнгийн зах зээл дээрх хувьцааны үнэ ханш эрс унаж байгаа гэж байна. Гамшиг болсон бүсийн иргэдэд  ундааны ус хоол хүнсээр дутагдаж байгаа гэнэ. (more…)

Японы зөн билигч Чингэс хааны сүнтэй холбогдож, түүнийг хятадад буйг “олсон” гэнэ

Ням, Хулгана сарын 23rd, 2011
hijinping

chinges-hijnping

Бидний одоогийн ядуу буурайгаа  цайруулж  нүүр тахлах дуртай бахархал болсон Чингэс хаан маань  өмнөд хөршид өндөр албан тушаал хашиж амьдарч байгаа гэнэ.

Үүнийг Японы нэгэн далд ертөнцтэй  /зөн билигч/холбогдогч Чингэс хааны  сүнстэй холбогдож ярилцсан талаар Японы “Либартари” сэтгүүлд гарч тэр нь англи хэл дээр орчуулагдаж тодорхой хүрээний хүмүүсийн сонирхлыг татаж бас цочирдуулж эхэлжээ.

Японы зөн билигч тэрээр Чингэс хааны  сүнстэй  тохиолдлоор холбогдсон аж. Түүнээс 2012 онд Хятадын дараагийн ерөнхийлөгч хэн болох талаар асуужээ.  Тэгээд Хятадын дараагийн ерөнхийлөгчийн сүнсийг дуудан нилээн олон асуулт асууж  ярилцсан гэнэ.

Гэтэл тэр сүнс одоо ямар албан тушаал хашиж байгаа, цаашдын бодол зорилгынхоо тухай тодорхой ярьсны зарим нэгээс  уншигчдадаа тоймлон хүргэе. (more…)

Тахилгат сүмбэр уулсыг минь өршөө!!!

Даваа, Нохой сарын 22nd, 2010

Нүүдэлчин ард түмэн бидэнд уул уурхайн талаар олигтой мэдлэг мэдээлэл ч байсангүй. Социализмын үед уул уурхайн асуудал олны анхаарал татсан эрх ашгийг хөндсөн асуудал биш байлаа. Гэтэл зах зээлийн нийгэмд орсноос хойш иргэд газрын доорхи баялаг нь ард түмний өмч гэдгийг ойлгож, түүнд бид хяналт тавьж байх учиртайг ойлгох болсон ч яаж хянах тухай мэдлэггүй хэвээр байв.

“Лиценз эзэмшигч” гэдэг үг гарч, гадаад дотоодынхон түүнийг авч газар шороог ухаж алт эрдэнэсийг нь зөөж эхлэв. Нэг л босоход өвөлжөө, хаваржаан дээр минь машин тэрэг сүлжилдэн давхилдаж энд тэндгүй ухаж сэндийлэх болсноор малчин ард, хэн хүнгүй бидэнд ямар хамаатай билээ гэж хайхрамжгүй хандаж болохгүйг ухаарав. Гэвч хаанахын хэн гэгч яамар зорилгоор ингэж олон үеэрээ аж төрсөөр ирсэн нутаг усыг минь түйвээж амгалан тайван байдал алдагдуулж байгааг мэдэх сөгөөтэй нь цөөхөн. (more…)

Багш Э.Одонгэрэл: Хүүхдэд туслах нь бурханы өмнө хүлээх хүн бүрийн үүрэг

Ням, Нохой сарын 14th, 2010

Их  Британд амьдардаг багш  Э.Одонгэрэл Монголдоо түр ирээд байхад нь түүнтэй уулзаж  ярилцлаа.

-Британд амьдраад хэдэн жил болж байна?

-Би Британид амьдраад 10 гаруй жил болж байна. Нутагтаа ирж очиж л байдаг.Монгол байхдаа МУИС –н ЭЗДСургуульд  багшилж байсан.

- Гадаадад олон жил амьдарч байгаа хүнээс монголчууддаа хэрэгтэй санаа авчихмаар  зүйл асуувал зүгээр  байх. Их Британид  иргэн хүн хувиараа бизнес эрхлэхэд ямар нэг дарамт шахалт  байдаг уу? (more…)

Лондонгийн хөрөнгийн биржийн ажилтан Г.Ичинхорлоо: Бэрхшээл бүхний ард амжилт байдаг юм байна

Баасан, Тахиа сарын 29th, 2010

Британид ажиллаж амьдардаг Монголчуудын дундаас төрөн гарсан анхны “Морьтон Баатар Эрдмийн Одон” шагналын эзэн, Лондонгийн Хөрөнгийн Биржийн ажилтан Гомбодоржийн Ичинхорлоотой ярилцсанаа та бүхэндээ хүргэе гэж зорьсон юм.

Лондонгийн хөрөнгийн биржд дадлага хийж, ажил ихтэй яваа энэ бүсгүйтэй ярилцсанаа уншигчдадаа толилуулъя.

Юуны өмнө бидний хүсэлтийг хүлээн авч ярилцлага өгөх цаг зав гаргасан танд их баярлалаа. Та эхлээд өөрийнхөө талаар танилцуулахгүй юу? Англид ирээд одоо хэр удаж байна? Өнгөрсөн хугацаанд та хаана юу хийж байв?

Танд ч гэсэн талархал илэрхийлье. Намайг Ичинхорлоо гэдэг,  гэхдээ дотны найз нөхдүүд маань ихэнхдээ Ичко гэдэг нэрээр маань мэднэ. Сүхбаатар аймгийн Баруун- Урт хотод төрж өссөн. Лондонд анх 1998 онд ирж байсан. Түүнээсээ хойш сайхан үедээ сайхан, хэцүү үедээ хэцүү адал явдлаар дүүрэн 10 жилийг ардаа үдэж байна даа. Хоёр хөөрхөн хүүхдийн ээж болсон, одоо найм, есөн настай охин хүү хоёр бий. Тэгээд дараа нь хоёр их сургуулийг баклавр, магистераар сурч дөнгөж энэ жил дүүргэж байна. (more…)