Author Archive

Мөнгө тойрсон мөлжүүртэй сэдвээр хүүрнэхүй

Пүрэв, Нохой сарын 11th, 2010

Зургийг Д. АриунгэрэлЭрхэм төрийн түшээдийн амласан их хэмжээний мөнгө  одоогоор сураггүй байгаа ч гэсэн балга балгаар амсуулж байгаа хэдхэн төгрөгт нь манайхан туйлын ихээр баярлаж эрхэм гишүүдийн амлалтад талархаж суух юм.

Тэр дундаа тэтгэвэрийн хөгшчүүл тэдэнд бүр ихээр баярлаж дахин сонгоход ч бэлэн байна. Мөнгө хүний оюун ухаанаар тоглож чаддагийг бүгд ярилцах боловч хэн ч үүнийг зохицуулах алхам хийж хүч хүрэхгүйгээ мэддэг. Гэхдээ мөнгө хүчгүй үедээ хүчгүй болдогийг олон жилийн мөн Афганистаны тухай түүхэн баримтат киноноос харж байлаа. Уул овоо шиг хураалттай мөнгөний боолт задарч салхинд хийсч дээгүүр нь хүмүүс гишгэлж байхыг харж, түүний хэрхэн хүчгүй болдогийг олж мэдээд мөнгө хураагаад яах ч юм билээ гэсэн сэтгэгдэл төрж байсан. Гэтэл түшээд мөнгөний хүчийг ард түмэнд мэдрүүлсэнээрээ гайхамшигтай. Үүгээрээ сайн тоглолт хийж байна. Ард түмэн ядуу тусам тэдний тоглолт  илүү сайн болдог.

Төрийн албан хаагчдын цалинг 30% -иар нэмэгдүүлж байгааг хувийн хэвшлийнхэн болон ажилгүй иргэд шүлсээ гойжуулан харж юмны үнэ нэмэгдвэл яана гэхээс яс хавталж мөнгөний хүчинд дарамтлуулахаас айж байна. Манай нийт хүн амын талаас илүү нь хэтэрхий ядуу болсон учраас мөнгөний эсрэг чанга зогсож чадахгүй болжээ. Мөнгөнд дарамтлуулсаар  байгаад бараг дасал болчихоод ямар гарц байгааг харах чадалгүй болсон байна. Мөнгө харвал нүдээ ч ухаад өгөхөөс буцахгүй болсон энэ цаг хэдийд дуусах юм болдоо. (more…)

Газар эзэмшил, өмчлөл – иргэдийг хамгийн их бухимдуулсан асуудал

Пүрэв, Нохой сарын 4th, 2010

Газрын тухай хуулийн 7-р зүйлд заасан иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулж хотод 0,07 га газар өмчилж авах эрхтэй болсон.

Монголчууд мөнөөх л хэнэггүй зангаараа өчнөөн жил нэг л газар, нэг л хашаанд амьдарчихаад өдий хүртэл хуулиар олгогдож байгаа газраа өмчлөхгүй явсаар хуулинд заасан хугацааг нь өнгөрөөчихнө.  Дөрвөн жил тутам болдог сонгуулийн ачаар дахин газар өмчлөлийн хугацааг хэд хэдэн удаа сунгаж өгөв. Үүний хүчинд бид өнөөдөр дүүргийн газрын албаны хороо хариуцсан мэргэжилтний ам аяыг харан түлхэлцэн оочерлон зогсож байна. (more…)

Алс баруун хязгаарт амьдрал нэг л өөр…

Ням, Тахиа сарын 31st, 2010

Ховд аймгийн ерөнхий замын төлөв байдалХовд аймагт зам байгуулах ажил нэг өвөрмөц маягтай сонин. Хятадуудын “Хөшөөт”-ийн уурхайн нүүрс бас бусад баялагийг шууд Мянган угалзатын нуруунаас Ярантын боомтоор зөөвөрлөхөд зориулж тавьсан засмал зам нилээд содон.

Дэд бүтцийн хөгжлийн явц удаантай хөдөө орон нутгийн иргэдэд гайхуулсан юм шиг нэг үгээр хэлбэл олон хүнийг горьдоож байна уу гэлтэй сумдын төвөөс 10 гаруй км-ийн зайтай хөврөн өнгөрнө. Энэ замыг хэн ямар зориулалтаар тавьсныг мэдэхгүй зарим нь ихэвчлэн гаднаас яваа хүмүүс Мянган угалзатын нуруунаас эхтэй тэр сайхан замаар эх орныхоо хөгжил дэвшил сайн сайхныг үгээ олохгүй магтаж явтал нөгөө зам Ховд аймгийн Алтай, Үеэнч, Булган сумдын урдуур гаран хаашаа ч юм вэ жилийн одно. (more…)

“Үр” боловсролтын үе шатандаа яваа бэлчээрийн хууль

Лхагва, Тахиа сарын 27th, 2010

“Бэлчээрийн эрхзүйн орчныг боловсронгуй болгох асуудалд” бага хурал 2010 оны 10-р сарын 21-д Төрийн ордонд болсон юм. Бэлчээрийн хуулийн ” үр хөврөл” ургах ургалтын эхний үе шатуудыг тойрсон хурал цуглаан хааяа нэг болдог байсан ч ямар нэг үр дүнд хүрэхгүй л тардаг байсан. Гэвч үр хөврөл урган ургасаар зогсоож чадахгүй хөгжлийн үе шатандаа хүрсэнийг энэхүү бага хурлаас харагдаж байлаа.

Их хурлын олон гишүүд орж гаран оролцож байгаа нь уг хуулийг чухалд тооцсоныг илтгэнэ. Зүүн аймгаас сонгогдсон эрхэм гишүүд их л идэвхтэй, зарим нь бүр хуулийн нэг хувилбарыг боловсруулсан өргөн барих талаар амлаж байлаа. Сүхбаатар аймгаас сонгогдсон Буд, Дорнод аймгаас сонгогдсон Алтангэрэл нар туйлын идэвхтэй байгаагаа харуулав. Хэнтий аймгаас сонгогдсон их аварга Бат-эрдэнэ гишүүүн тэднээс дутахгүй санаа тавьж байгаа нь илт. (more…)

Казах түмэн ондоошсоор…

Пүрэв, Тахиа сарын 21st, 2010

Баруун аймаг ялангуяа Баян-Fлгий аймагт очиж үзэх гэсэн миний олон жилийн мөрөөдөл биелж энэ нутгийн ард түмний амьдралтай танилцах боломж олдсон юм.

Зүүн аймгийн хүмүүсийн амьдралын хэв маягаас эрс ялгаатай том том дөрвөлжин байшин, урт уньтай өндөр том гэр эд бүгд өндөр сүрлэг уулсаа даган дуурайсан мэт санагдана.  Уулсын хооронд  ус булгаа бараадан буусан хараа бараагаа харсан гэрүүдийн хооронд савхин дээл өмссөн ахимаг насны хоёр авгай арваад насны хоёр хүүхдээ хөтлөн бие биенийдээ зочилж байгаа бололтой явж байгаатай тааралдан Алтай сум орох зам асуух гээд хэл нэвтрэлцсэнгүй.

(more…)

Бэлчээрийг доройтуулагч бүх хүчин зүйл Монголд бий болжээ

Мягмар, Тахиа сарын 19th, 2010
"Tavan tolgoi"-s nuurs zuuj baina. photo by Ariungerel

"Tavan tolgoi"-s nuurs zuuj baina. photo by Ariungerel

Цогтцэций сумын нутаг дах Тавантолгойн нүүрсний уурхайгаас түүхий нүүрс ачсан 100 тн-ийн даацтай аварга том машинууд хоорондоо 5 метрийн зайтай ар араасаа цуврах нь ажилсаг шоргоолжны цувааг санагдуулж байлаа.

Тэд юунаас зугатаж, юутай уралдаж байгаа юм бүү мэд маш шаргуу тасралтгүй, зогсолтгүй зөөх юм. Тэр аварга том машинуудын тоос Тавантолгойн зүүн урд хөндийг дүүргэх ба тоосонд юу ч харагдахгүй байгаагаас үзвэл ойр ойрхон авар осол гардагийн учир тайлагдана. Тоосонд хаана яваагаа мэдэхгүй мэдрэмжээрээ явж байгаа жолооч авар осол хийх нь ойлгомжтой. Замын бага зэргийн ховилд гуядуулан унасан машин ч таарч байлаа.

Хөөрхий жолооч хэн нэгний тусламж хүлээн замын тоосонд машиныхаа дэргэд зогсож байхад эзэн хаа нэгтээ жаргал цэнгэлд умбаж байдаг байх. Тэр эзэд өөрсдийнхөө өмч хөрөнгөд иймэрхүү хандаж байдаг болохоор монгол орны байгаль орчинд бүр ч санаа зовохгүй байх нь аргагүй гэж ойлгогдоно. Тэр хавийн газар замаар тамгалагджээ. Хаа сайгүй зам. Хүрэх газрын чигийг бариад зам даган явахад уулын орой дээр гараад мухардана. (more…)

Цөлжилт хурдасч, говьд амьдрал мөхөл рүүгээ явж байна

Пүрэв, Морь сарын 22nd, 2010

Увс аймгийг баруун таван аймгийн нэг гэж бодоод л … сайхан хангайд жаргаж байж юугаа хийж нутаг орноо орхин Улаанбаатарт нүүдлэн ирдэг хүмүүс вэ гэж зэмлэн боддог бодлоосоо би татгалзлаа. (more…)

Хөвсгөл далай ээж мөсөн нөмрөгөө тайлаагүй байна

Мягмар, Могой сарын 15th, 2010

Хөвсгөл далайн эрэг дээр анх удаа ирлээ. Зуны сар дундаа шахуу орчихоод байхад далай ээж гэсээгүй л байна. Нуурын захаар 2 метр орчим газрын мөс хайлсан байна. Нэлэнхүйдээ мөсөн бүрхүүлтэй байлаа.

(more…)

Ой мод огт дуусахгүй мэт авирлах юм, энэ хангайхан…

Мягмар, Могой сарын 15th, 2010

Хөвсгөл аймгийн ихэнхи сумд бурхан багшийн ивээлээр ус, ургамал, уул, тал хосолсон үзэсгэлэнтэй сайхан хангай нутагт дураар амьдарч хүссэнээ хийж байна гэхэд хилсдэхгүй байна. Малчин айл бүрийн гадаа уул овоо шиг хураалттай мод. Жигд хэмжээтэй ямар нэг зориулалтаар тухайлбал байшин барих гэж хөрөөдсөн мэт хураасан мод. Холтосны байдлыг харвал хөгцөрч хатсан хөх хар бус улаан бутарсан хүрэн зарим бүр давирхайтайгаа байх юм. (more…)

Хөсөг тэргээр нүүдэг байсан заншил мартагдаж байна

Мягмар, Могой сарын 15th, 2010

Намайг хүүхэд байхад адуу мал багширсаар айлын нүүдэл ирдэг байсан. Хээрт тэмээн тэргээр нүүдэг байсан. (more…)