Nomad Green » dorjgotovariungerel

Мөнгө тойрсон мөлжүүртэй сэдвээр хүүрнэхүй
Эрхэм төрийн түшээдийн амласан их хэмжээний мөнгө  одоогоор сураггүй байгаа ч гэсэн балга балгаар амсуулж байгаа хэдхэн төгрөгт нь манайхан туйлын ихээр баярлаж эрхэм гишүүдийн амлалтад талархаж суух юм.

Тэр дундаа тэтгэвэрийн хөгшчүүл тэдэнд бүр ихээр баярлаж дахин сонгоход ч бэлэн байна. Мөнгө хүний оюун ухаанаар тоглож чаддагийг бүгд ярилцах боловч хэн ч үүнийг зохицуулах алхам хийж хүч хүрэхгүйгээ мэддэг. Гэхдээ мөнгө хүчгүй үедээ хүчгүй болдогийг олон жилийн мөн Афганистаны тухай түүхэн баримтат киноноос харж байлаа. Уул овоо шиг хураалттай мөнгөний боолт задарч салхинд хийсч дээгүүр нь хүмүүс гишгэлж байхыг харж, түүний хэрхэн хүчгүй болдогийг олж мэдээд мөнгө хураагаад яах ч юм билээ гэсэн сэтгэгдэл төрж байсан. Гэтэл түшээд мөнгөний хүчийг ард түмэнд мэдрүүлсэнээрээ гайхамшигтай. Үүгээрээ сайн тоглолт хийж байна. Ард түмэн ядуу тусам тэдний тоглолт  илүү сайн болдог.

Төрийн албан хаагчдын цалинг 30% -иар нэмэгдүүлж байгааг хувийн хэвшлийнхэн болон ажилгүй иргэд шүлсээ гойжуулан харж юмны үнэ нэмэгдвэл яана гэхээс яс хавталж мөнгөний хүчинд дарамтлуулахаас айж байна. Манай нийт хүн амын талаас илүү нь хэтэрхий ядуу болсон учраас мөнгөний эсрэг чанга зогсож чадахгүй болжээ. Мөнгөнд дарамтлуулсаар  байгаад бараг дасал болчихоод ямар гарц байгааг  харах чадалгүй болсон байна. Мөнгө харвал нүдээ ч ухаад өгөхөөс буцахгүй  болсон энэ цаг хэдийд дуусах юм болдоо. Монголчууд бид хэзээ хийсэн хөдөлмөрийнхөө хөлсөнд таарч тохирсон хөлс  авдаг болно тэр цагт мөнгө бидний боол болох л юм л гэж бодном. Аль ч байгууллагад бид өөрсдийн хөдөлмөрөө зөв үнэлүүлж чадахгүй байна. Заавал хүчээ дуустал, хуримтлагдсан энергээ шахтал ажиллаж байж хэдэн зоос авдаг нь биднийг мөнгөний өмнөө бөхийлгөж байгаа тодорхой хэлбэр.

Тэхлээр хүний хөдөлмөрийг үнэлэх шалгуур үзүүлэлт бүхий л салбарт бий болгох шаардлагатай. Үүнийг хэн хийх вэ дахиад асуулт урган гарч байна. Бид л хийх учиртай. Хөдөлмөрийн үнэлгээ, шалгуурыг бий болгоод түүний дагуу хүчээ үнэлбэл Монголын иргэдийн эрүүл мэнд урт удаан наслах тустай гэж бодно.

Яг үнэнийг хэлэхэд биеийн хүчний хөдөлмөр хийдэг хүмүүсийн үнэлгээ хангалтгүй байгаа нь тэднийг хөгжин цэцэглэж байгаа нийгэмтэйгээ хөлөө нийлүүлэхэд саад болж байна.

Харин төсвийн байгууллагад нэг л ширээ олоод суучихвал хийдэг ч бай хийдэггүй ч бай сарын цалингаа,  дээр нь бүр нэмэгдэл хүртэл авч хүнд сурталт хүлэгдэн ганхана. Тэхлээр төрийн албанд орохын тулд ямар нэг их дээд сургууль төгссөн байх  хэрэгтэй, мөн төгсөөд хахуулийнхаа мөнгийг олоод л болоо.  Ингээд насаараа айх гайхах зовлонгүй амар амгалан өдрийн хоолоо залгуулна.

Гэвч төрийн цалин тэр албан хаагчийн амьдралын баталгаа гэвэл бас эндүүрэл болно. Мөн дураараа дэлхийг тойрно гэвэл бүр төөрөгдөл. Хөршийн Эрээн хот орох ч хүндрэлтэй байдаг учир тэд ямар нэг аргаар өөрийн ажлаа хахуулийн хэрэгсэл болгодог. Хэдэн тэрбумаар нь олохгүй ч Эрээн орох мөнгөө бол олчихно. Төрийн албыг хаших этгээдүүд хоёр зуу гаруй их дээд сургуулиудыг тэтгэнэ. Ер нь иймэрхүү хэлхээ бий болж бүгд бие биенээс хамааралтай өдөр хоногоо хаа хаанаа залгуулгана. Энэ бол энгийн дундаж амьдрал бөлгөө.

Гэтэл дээд түвшинд тэнгэр, газар шиг ялгаатай. Тэдний амьдрал бидний дэргэд сансар огторгуйд амьдрагч шидтэн гэмээр дээд зэргийн тансаг амьдралд умбана. Тэдэнд мөнгө бараг хэрэггүй, хэдий хэмжээний цалин авдгаа ч мэддэггүй. Дээдэс гэдэг эрх мэдэлтэнгүүдийг хэлж байна. Оройн хоолны урилга бол шил шилээ хараад хүлээгдэж байдаг байлгүй яав гэж.

Төрийн түшээд цалингаасаа татгалзах ёстой гэж маш зоригтой дугарсан эрхэм гишүүн Сайхансамбууд  иргэд их талархаж байна. Тэрээр манай гишүүдийн ихэнхи нь ар талдаа ямар нэгэн хувийн бизнессийн эх үүсвэртэй хүмүүс байдаг гэсэнтэй хоёр гараа өргөж санал нэгдэж байна. Энэ нь хэнд ч илэрхий ойлгогддог. Тухайлбал Сайхансамбуу гуай гэхэд л ” Наран туул” гэдэг сайн үүлдэрийн саалийн үнээнээсээ улирал харгалзахгүй өндөр ашиг олж байдаг. Энэ хүн улстөрийн туршлагаараа бус гэхэд бизнес ухааны туршлагаараа сонгогчдынхоо хайрыг хэдийнэ хүлээсэн эрхэм. Энэ эрхэмийг ирэх сургаар өвчтэй зовлонтой, өсгөлөн хоосон бүгд л ” мөнгө” гуйх санаатай буусан буудлынхан дотор, гадаа оочерлон хүлээлнэ.

Үнэхээр ард түмний төлөө чөмгөө дундартал ажилладаг бол цалингаа авах нь зөв боловч өөрийн эрх ашиг сонирхлоор асуудлыг шийдүүлж чаддаг тэдгээр эрхэмүүд цалингаасаа татгалзвал сайнсан. Зарим эрхэм гишүүд сонгуульд зарсан мөнгөө олж авахын төлөө чөмгөө дундалдаг байж болох талтай. Хувьсгалт намаас нэр дэвшсэн нэгэн эрхэм анхны сонгуульдаа зуун сая төгрөгөө зарцуулаад ялагдал хүлээгээд аав, ээжээ алдсан мэт авирлан уйлж байсан тухай би сонсож явлаа. Тэрээр цөхөртөлгүй өрсөлдөж гурав дахь удаагийн уралдаандаа ялалт байгуулсан. Тэрбээр дор хаяхад гурав удаагийн сонгуульд гурав зуун саяыг лавтай зарцуулсан гэж бодвол дөрвөн жилийн дотор түүнийг олж авч чадах болов уу? “Шархаа нөхөх”-д тэдэнд цалин  нь хангалттай гэж үү  гээд бас олон асуулт гарна. Ер эрхэм гишүүдэд бол мөнгө их ойрхон байдаг. Тэд цалигийн нэмэгдэлээс татгалзаж чадах болов уу даа гэсэн бодол л үлдлээ.

Бидний эмээ өвөө 100 төгрөгтэй явснаас 100 найзтай бай гээд учиргүй сургадаг байлаа. Тэр сургаал нь одоо бол бараг хүчгүй болсон магадгүй хуучирсан сургаалын нэг болоод байна. 100 найз байгаад би мөнгөгүй бол тэд намайг тоохгүй болжээ. Энэ бол бодит үнэн. Харин ч эсрэгээрээ 100 төгрөгтэй байвал хэн ч миний найз болно. Мөнгөтэй хүчтэй болжээ. Хоосон найз үнэхээр хүчгүй “санаа байвч унаа хүрэхгүй”.

Бас “хормой алт байвч хонины гуя олдохгүй болно” гэдэг нэг хирд хиймээр үгийг хэн ч дамжуулсан юм бүү мэд би сонссон байдаг. Энэ бол их л ухаж бодох,  цаад нарийн учрыг нь /философи/ ойлгох хэрэгтэй үг байх. Мөнгийг тойроод л мэрээд байвал их л мөлжүүртэй юм. Ингэсхийгээд дуусгаядаа.

Газар эзэмшил, өмчлөл – иргэдийг хамгийн их бухимдуулсан асуудал
Газрын тухай хуулийн 7-р зүйлд заасан иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулж хотод 0,07 га газар өмчилж авах эрхтэй болсон.

Монголчууд мөнөөх л хэнэггүй зангаараа өчнөөн жил нэг л газар, нэг л хашаанд амьдарчихаад өдий хүртэл хуулиар олгогдож байгаа газраа өмчлөхгүй явсаар хуулинд заасан хугацааг нь өнгөрөөчихнө.  Дөрвөн жил тутам болдог сонгуулийн ачаар дахин газар өмчлөлийн хугацааг хэд хэдэн удаа сунгаж өгөв. Үүний хүчинд бид өнөөдөр дүүргийн газрын албаны хороо хариуцсан мэргэжилтний ам аяыг харан түлхэлцэн оочерлон зогсож байна.

Газар өмчлөлийн шат дараалал их сонин. Насаараа амьдарсан жаахан газраа өмчлөхийн тулд дүүргийн газрын албаны хороо хариуцсан мэргэжилтэнг урьж авчирч харуулах ба түүний өгсөн зөвшөөрөлийн дагуу хашааныхаа газрын кадастрын зураг хийдэг хувийн компанид очиж газрын мэргэжилтний гарын үсэг зурсан өргөдлөө үзүүлж зургаа хийлгэнэ. Хашааныхаа газрын зургийг хийлгэсний дараа дахин газрын мэргэжилтэнд үзүүлж газрын нэгдсэн кадастрын зурагт оруулж , дараа нь газар өмчлөлийн гэрчилгээ гэгч гайхамшигт цаасыг авна.

Энэхүү үйл ажиллагаа гэрчилгээ гартал дор хаяж гурван сарыг авна. Гэтэл огт амьдарч байгаагүй газарт газар эзэмших, өмчлөх гэвэл ёстой үлгэрийн далай шиг урт түүхийг бүтээх юм. Дээрх дамжлага, явц бараг хоёр дахин их цаг хугацааг шаардана. Хажуугаар нь газрын кадастрын зураг хийдэг компаниуд газар өмчлөлийн талаар мэдлэг хомс хөөрхийсдийг даапаалж дүүргийн газрын албаны эрхэм түшмэлийн зөвшөөрөлгүй кадастрын зураг хийж будилуулна. Тэгээд газрын кадастрын зурагаа бариад эрхэм түшмэл дээр очино. Түшмэл өөрийнхөө хэмжээнд тэр газрын өмчлөх эрхийг хүсэгчийг доромжилж, тоглож ёстой нэг жижгэрүүлнэ. Тэр даргыг юу гэнэ за гэсээр зарим нь зөвшөөрүүлнэ.

Хамгийн харамсалтай нь зарим нь тэр даргын дарамтыг үл тэсвэрлэн хэрэлдэж үүрд тэр газрыг өмчлөх эрхээ хасуулна.  Аль ч түвшний газрын албаны түшмэд дураар авирлан Султан хаан шиг л дөвчигнөх нь нэн харамсалтай байна. Энэ асуудлыг дуулиан болгоод явъя гэхээр цаг нар хаана байхав.

Талхны төлөө хамаг сайхан нас зүсээ гандтал ажиллаж байгаа хүмүүс үүнийг  үг болгож босгоно гэдэг бол тэвний нүхээр тэмээ гаргахтай агаар нэг буйза. Иймэрхүү жижиг юм шиг том асуудал хаа сайгүй гаасаар, тэгэс ингэс гэж хэлэлцээр үлдэж байна. Ард түмний эрх ашиг дунд шатанд доромжлогдохыг дээд шатныхан төдийлөн мэдэхгүй. Мэдсэн ч өөрийх өчнөөн асуудал байдаг учраас мөн сонсхийгээд өнгөрөөнө. Зөвхөн өрхийн хэмжээнд эзэмших, өмчлөхөд л ийм бэрхшээл гарч байгаа юм чинь өөр зориулалтаар эзэмшил үүсгэх түвшинд их л хүндрэлтэй байдаг байх гэж санагдана.

Газрын зураг хийдэг олон компаниудтай болжээ. Тэр компаниуд бараг дүүрэг бүрт байх ба тэд хэд хэдэн хороог хариуцан газрын кадастрын зураг гэгчийг үйлдэнэ. Миний санахад дүүргийн газрын албаны зөвшөөрсөн газарт зураг үйлдэх учиртай гэж бодно. Гэтэл тэд өөрсдийн орлого, газар өмчлөх, эзэмших гэсэн иргэний нэн их хүслийг ашиглан газрын албаны зөвшөөрөлгүй газарт зураг үйлдэнэ. Тэр хэмжсэн хэмжилтийг цаасан дээр буулгасан зүйлийг дүүргийнхээ газрын албаны хороо хариуцсан мэргэжилтэнд авчирч өгнө. Тэгээд газрын албаны түшмэл тэр зураг хийлгэсэн газрыг зөвшөөрөхгүй тохиолдолд мөнгийг буцааж олгох тал дээр их чирэгдэл учирлуулж аль аль талаа зовоох юм. Хамгийн хачирхалтайн үерийн аман дээр кадастрын зураг хийнэ. Түүнийг газрын түшмэл зөвшөөрөхгүй. Тэгээд мөнгөө авах гэж зургийн компани эздийг нохой шиг дагаж доромжлогдоно. Халширамтгай нэг нь мөнгөө авах гэж хоёр гурав яваад тэгсгээд авч чадахгүйн гээд орхино, зарим учраа мэдэхгүй нэг нь ингэдэг юм байхдаа гээд амаа таглуулаад гарна. Тэгээд ядарсан амьдрал дээрээ улам л дарамт нэмнэ. Өнөөгийн амьдралд 0.07 га талбайн зурагны үнэ 35000 төгрөг дөрвөн ам бүлтэй айлын барагл хагас сарын хоолны мөнгө. Хичнээн хүн хагас сарын хоолны мөнгөө газрын зурагны компаниудад алдсан. Цуглуулбал сүрхий тоо гарч магадгүй л байна. Доор гарч байгаа энэ завхралыг дээрээ мэддэхгү й байгаа. Гэхдээ үүнд таарсан дүрэм, журам байдаг л байх. Түүнийг нь хийж байгаа нь ч , хийлгэж байгаа нь ч анхаарахгүйгээр ийм байдалд хүрч байдаг.  Хувийн компаниуд хувь хүнийг мэдлэггүйгээр далимдуулан хоолны мөнгийг нь хугасалж байх гааг эрхэм дээдэс мэддэг болов уу. Үгүй л байх гэж бодно. Яагаад гэвэл тэдний өмнө бүх зүйл нээлттэй үнэгүй шахам байдаг болохоор бага зэргийн доод түвшиний завхралыг тоохгүй байх. Иргэн төвтэй нийгэм байгуулахыг зорьж байгаа манай оронд иргэдэд ийм л хүндрэлийг бий болгож байгааг хэрхэн зохицуулах талаар тодорхой хууль дүрэм хомс. Тэхлээр иргэдэд учирах хүндрэл бэрхшээлийг таслан зогсохын тулд газрын албад дүрэм журмаа тайлбарлах сурталчлах нээлттэй өдөрлөгийг чанартай явуулах хэрэгтэй. Чанартай гэдэг нь захын хороололын ядууст газар өмчлөлийн болон кадастрын зурагны талаар мэдээллийг хүргэж тэдний хэдэн үеээрээ үе улиран суурьшсан газраа өмчлөн авахад нь тустай болох юм. Хашааны газар өмчлөлийн эрхийн гэрчилгээ авахын тулд хоёр төрлийн кадастрын зураг хийлгэх юм. Нэг дэх кадастрын зургийг хувийн компани үйлдэнэ түүнийг нь газрын мэргэжилтэн зөвшөөрсний дараа дахин нэгдсэн кадастрын зураг гэдэгт өгөөд дахиад хүлээлэлт. Энэ хоёр зураг утга санаа нэг юм. Үүнийг нэг зургаар хийж болдог юм болов уу. Тэгээд хоёр дахь нэгдсэн кадастрын зураг бас үнэтэй 2500 төгрөг төлж байж түүний хариуг авна. Энэ хоёр зургийн ялгаа буюу сайн муу талуудыг дээдэс шинжилж үзсэн байдаг байх тэгээд үүнээс өөр гарцгүй болоод хэрэглэж байдаг юм болов уу бөөн таавар. Урт замыг туулсаар насаараа суусан алга дарам газраа өмчлөн авах гэж нилээд саад, дарга нарын царайны өнгө хувиралыг харан царайчлан явж амжилтад хүрч чадах нэг байхад залхах нь бас байдаг. Тэгээд газар өмчлөлийн үргэлжлэх хугацаа дуусна. Тэхлээр үүнийг төрийн бодлого шийдвэрт тусгаж иргэдэд учирах хохиролыг бууруулах арга хэмжээ авах зайлшгүй шаардлага гарч байна.

Алс баруун хязгаарт амьдрал нэг л өөр…
Ховд аймагт зам байгуулах ажил нэг өвөрмөц маягтай сонин. Хятадуудын “Хөшөөт”-ийн уурхайн нүүрс бас бусад баялагийг шууд Мянган угалзатын нуруунаас Ярантын боомтоор зөөвөрлөхөд зориулж тавьсан засмал зам нилээд содон.

Дэд бүтцийн хөгжлийн явц удаантай хөдөө орон нутгийн иргэдэд гайхуулсан юм шиг нэг үгээр хэлбэл олон хүнийг горьдоож байна уу гэлтэй сумдын төвөөс 10 гаруй км-ийн зайтай хөврөн өнгөрнө. Энэ замыг хэн ямар зориулалтаар тавьсныг мэдэхгүй зарим нь ихэвчлэн гаднаас яваа хүмүүс Мянган угалзатын нуруунаас эхтэй тэр сайхан замаар эх орныхоо хөгжил дэвшил сайн сайхныг үгээ олохгүй магтаж явтал нөгөө зам Ховд аймгийн Алтай, Үеэнч, Булган сумдын урдуур гаран хаашаа ч юм вэ жилийн одно.

Энэ замыг хятадын хөрөнгө оруулалтаар барьжээ. Гэтэл Үенч сумаас өөр нэг зам, өмнө дурьдсан тэр сайхан замтай зэрэгцэн заримдаа бүр км хүрэхгүй зайтай уралдан хөвөрнө.  Үүнийг манай монголчууд бүтээн байгуулж байгаа,  хойтон ашиглалтад орж магадгүй гэнэ.

Цаашлах тутам  засмал нэмэгдэж  Булган сумаас бүр гурван зэрэг хөвөрнө. “Хөшөөт”-ийн уурхайгаас гарсан зам Булган сумын урдуур, баруун урдуур мурилзан явсаар Ярантийн боомт хүрнэ. Гэтэл Булган сумын зүүн талаас бас нэг засмал зам тэр Булган суманд түр жаргааад эргээд баруун хойш гаран Ярантийн боомт хүрнэ. Булган сумын урдуур хойгуур хоорондоо 5 км хүрэхгүй зайтай зэрэгцэн явах хоёр зам ямар учиртайг хэн ч таах аргагүй. Ер нь Ховд аймагт зам тавих их ” дуртай” юм. Хаа сайгүй богинохон зам сүр бараатай харагдаж хуурна.

Сайхан замаар ороод явтал удалгүй дуусч шороон зам дээр гарна. Булган сумын төвд гэхэд гурван зэрэгцээ 5 км хүрэхгүй зайтай зам хоорондоо уялдаа холбоо муутай юунд зориулагдсан сонин. Бас ойлгомжгүй. Уртасгаж ямар нэг юманд хүргэж өгөх олонд хүртээмжтэй зам хийж болдоггүй юм байх даа.

Мөн Увс аймгаас Улаанбаатар руу тавьсан зам байхгүй боловч Бургалтайн боомт руу тавьсан 100 км урттай засмал замтай. Зам дагаж хөгжил гэдэг моод болсон ч энэ олон асфальтан замыг дагасан баруун бүсийн иргэд хөгжөөгүйгээр барахгүй өсөж төрсөн нутаг усаа орхин төв суурин тухайлбал Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ рүү баруун аймгийн малчид ах дүүсээр нүүдлэн ирж бэлчээр, усанд хэт ачаалал өгч байна.

Тэр олон урт богино замыг уул уурхайн эрэл хайгуулчид, хэрэн хэсэгчид түр зуур ашиглах боловч түүнийг дагаж хөгжих хязгаар нутгаа сахин хамгаалж ирсэн малчид зах зээл, зам харгуй руу тэмүүлэн алс нутаг эзгүйрч байгаа нь харамсалтай. Тэр замыг нутгийн иргэдэд ашиглуулахгүй гэсэн аятай сумдын төвөөс алс барьсан нь хачин.

Эзэн юмаа мэддэг эргэн усаа хашдаг гэдгийн үлгэрээр хятадын уул уурхайн компаниудын хөрөнгөөр боссон учраас хаагуур тавьж хэнд зориулах нь тэдний хэрэг. Гэхдээ л орон нутгийн иргэдэд хүртээмжтэй байх гэдэг энгийн зарчим зөрчигдсэн байна. Цаашлаад газрын төлбөр гээд тоочвол олон зүйл хөндөгдөнө. Үүнийг орхин байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь хэр үнэн зөв хийгдсэн гэдэг нь сонирхолтой байлаа. Гэхдээ түүнийг мань мэт үзэх эрх байхгүй л дээ. Нутгийн иргэд манай Мянган угалзатын нуруунд сүрэглэдэг аргаль цөөрч байна гээд наад захын зөрчилийг хэлж байлаа. Авто машины дуу чимээнээс дайжсан нь лавтай.

Алтай, Үенч, Булган сумдын ард иргэд гайхуулаад өнгөрөх засмал замаар давхисаар бид зорьсон ажлаа бүтээсэн. Гэвч  бэлэн мөнгө бензин тосны гачаалд үргэлж байдаг нутгийн иргэд сайхан замаар санаа амар унаа тэрэгээ гамнах аз дутсанд сэтгэл дундуур явлаа. Төр засаг их мөнгөтэй болсон, түүнийгээ хэрхэн үрж барахгүй байгаа тухай л шуугих юм. Тэр үрж барахгүй их мөнгөөрөө баруун аймгуудыг Улаанбаатартай холбосон замыг нэн яаралттай тавьбал яасан юм бол доо.

Иргэн бидний сэтгэлд  дуусахгүй их мөнгөөрөө зам тавьж болох юм гэсэн бодол орж ирж байхад тухайн орон нутгаас сонгогдсон эрхэмүүдийн толгойд аль хэдийнэ буусан байж таарна. Алтай сумыхан их хурлын дарга Дэмбэрэл ирнэ гээд л сүйд болж байсан. Тэр дарга лав сайхан засмал замаар явж байгаад Алтай сум руу ховил, говил гүнгийрсэн шороон замаар гэлдэрнэ. Эсвэл хөдөөгийн эвдэрсэн замаар явахгүй нисээд буугаад байдаг байж болно. Гэхдээ хэсэг зуур газарч машинаар явж л таараа. Тэгээд зэрэгцээ хөврөх олон богино замыг харж, замын бүтээн байгуулалт хэрхэн хийгдсэн дээр дүн шинжилгээ хийх л байхдаа. Хэн ийм олон зэрэгцээ зам барьж хөрөнгийг хайр гамгүй урсгаж байгаад бодолцох цаашдын бодлого, шийдвэртээ тусгах хэрэгтэй.

Мянга сонссоноос нэг үз гэж Дэмбэрэл дарга үүнийг лавтай үзсэн байх гэж итгэнэ. Алс баруун хязгаар нутгийн иргэд юм бүхнээс хол зарим нь бүр Улаанбаатар бүү хэл аймгийнхаа төвийг орж үзээгүй хүмүүс таарч байлаа. Тэр хүмүүсээс илүүтэйгээр төр засаг хөөрхийлөлттэй байна. Төр түвшин бол ард түмэн амар, ард түмэн түвшин бол төр амар гэдэг томчуудын уриа лоозонгийн утга энд замхарч байна. Тэд түвшин сайхан амьдралыг бодохын сөхөөгүй байгалийн эрхшээлд захирагдан амьдарна. Байгалийн бэрхшээлийг даван туулахад нэн их үүрэгтэй дэд бүтэц тэднийг тойрсоор …

Ямаа малд нөхөн төлбөр олгож байхаас зам тавьж тэндэнд буян үйлдээч. Ховдийн Булганаас хүрээ ороход сайн явбал хоёр бүтэн шөнө, гурван бүтэн өдөр шороо замаар сэгчүүлэн хүрнэ. Хүрээ гэдэг ямар хол юм вэ хүний амь гэдэг яасан бөх юм вэ гэсэн тэртээ 18-р зууны үед жин тээж явсан өвгөдийн минь хамаг хүчээ шавхан зүтгэж байж хүрээнд ирснийгээ илтгэсэн хэлц үг одоо ч үнэ цэнээ алдаагүй хэвээр байна. Сайн замтай бол нутаг орноо орхин нүүдлэн ирж бусдын нутагт хөөгдөн хөөгдөн толгой хорогдохгүй.

Ард түмэндээ түвшин амар амьдрах орчинг төр бүрдүүлж өгөх ёстой. Тиймээс энэ мөнгө хаанаас хэний карманаас гарч байгаа надад хамаагүй ч хэрэгцээтэй зүйлд илүүчих боломжтой гэдгийг бодож байлаа.

“Үр” боловсролтын үе шатандаа яваа бэлчээрийн хууль
“Бэлчээрийн эрхзүйн орчныг боловсронгуй болгох асуудалд” бага хурал 2010 оны 10-р сарын 21-д Төрийн ордонд болсон юм. Бэлчээрийн хуулийн ” үр хөврөл” ургах ургалтын эхний үе шатуудыг тойрсон хурал цуглаан хааяа нэг болдог байсан ч ямар нэг үр дүнд хүрэхгүй л тардаг байсан. Гэвч үр хөврөл урган ургасаар зогсоож чадахгүй хөгжлийн үе шатандаа хүрсэнийг энэхүү бага хурлаас харагдаж байлаа.

Их хурлын олон гишүүд орж гаран оролцож байгаа нь уг хуулийг чухалд тооцсоныг илтгэнэ. Зүүн аймгаас сонгогдсон эрхэм гишүүд их л идэвхтэй, зарим нь бүр хуулийн нэг хувилбарыг боловсруулсан өргөн барих талаар амлаж байлаа. Сүхбаатар аймгаас сонгогдсон Буд, Дорнод аймгаас сонгогдсон Алтангэрэл нар туйлын идэвхтэй байгаагаа харуулав. Хэнтий аймгаас сонгогдсон их аварга Бат-эрдэнэ гишүүүн тэднээс дутахгүй санаа тавьж байгаа нь илт.Зүүн  бүсийн аймгуудад харьцангуй бэлчээрийн асуудал багатай байдаг ч тэд их л чармайлт гаргаж байгаа олзуурхууштай. Гэтэл бэлчээр хамгийн хүндрэлтэй хүрэлцээ муутай малын тоо толгой бэлчээрийн даацаас давсан төвийн бүсээс сонгогдсон эрхэм түшээд алга байв. Тэдний хувьд бэлчээр сонин биш бололтой.

Энэ бага хурал мөн л манай доноруудын тэтгэлэгээр хийгдлээ. Гэвч хурлыг удирдан явуулж байгаа засгийн газрын эрхмүүд хандивлагчийнхаа нэрийг хэлж чадахгүй буруу л ярьж байх юм.

Монголоор алдаатай ярих, бичих бол хэн хүнийг санаа зовоохоо хэдийнээ больсон бололтой. Буруу хэлэндээ огт гэмшихгүйгээр барахгүй залруулах ч үгүй сонссон нэг нь ингэж хэлдэг болсон юм байхдаа гэж дотроо бодно, хэн нэг нь хажуугийн хүнээс асуух зүрх зориг алга яагаад гэвэл өөрчлөгдсөн бол тэр мэдлэг боловсролгүйгээрээ гайхагдах учир буруу хэлсэн эрхэмийн хэлсэн зөв болно.

Энэхүү бага хуралд хөдөө, хотын бэлчээр усны асуудлаар санаа зовж, дуугарч явдаг хэдэн хүмүүс хуралдав. Уг хуулийн эх үүсвэрийг 2004 онд ” Ногоо алт” бэлчээрийн төслийн зохицуулагч Д. Дорлигсүрэн гуай анх санаачилсан нэг хуудас ноорог явсаар одоо хэдэн хуудас бичиг баримт болжээ. Хуулийн эх ноорогийг хэд хэдэн удаа доноруудын тусламжтайгаар хөдөө орон нутагт хэлэлцүүлсэн. Үргэлж эсэргүүцэлтэй тулгардаг. Малчид их айдаг. Дураар сэлгүүцэх нутаггүй болох нь гэж сандралдана.

Нэгэн удаа 2007 оны 8,9-р саруудад Дорноговь, Сүхбаатар аймгийн малчдаар хэлэлцүүлэхэд миний бие оролцож билээ. Нийт малчдын дөнгөж 30% бэлчээрийг өмчүүлэх нь зөв гэдэг боловч үлдсэн дийлэнхи буюу 70% нь бэлчээрийг өмчлүүлж ёстой болохгүй гэдэг. Манай малчид зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө сайн ажилладаг байсан бол одоо тэдэнд бас та нар үүрэг хүлээх ёстой гэдгийг хуульчилж өгөх нь зөв гэж би боддог.

Бэлчээр эзэмшлийн хуулиас өмнө бэлчээрийн төлбөрийн тухай хууль гаргах хэрэгтэй. Ашигладаг бол хамгаалдаг, төлдөг системтэй байх ёстой. Үндсэн хуульд мал төрийн өмч гэсэн заалт л бүгдийг зохицуулж байна. Мал нэгэнт хувьд очсон учраас энэ заалтыг өөрчилвөл яасан юм гэсэн бодол төрж байлаа. Бэлчээрийн асуудал цагийн хатуу ган зудын үед хүмүүсийн санаад орж ирдэг. Хэрэв иймэрхүү хүндрэл гарахгүй бол дээр дооргүй их тайван суудаг. Гэвч олон жилийн бэлчээрийн доройтол, ган зудын бэрхшээл энэ хуулийг хурдавчлуулах тал дээр их түлхэц болсон.

Хуралд оролцогсдын ихэнхи нь “цоорхой” ч гэсэн нэг хуультай болье гэсэн саналтай байгаа нь гайхалтай. Миний бодлоор ямар ч байсан бэлчээрийн тухай хууль хэрэгтэй. Бэлчээрийн асуудал Газрын тухай хуулийн 52.2-р дугаар зүйлээр зохицуулагдаж өдий хүрсэн. Бэлчээрийн хуулийг батлахгүй байхын цаад учрыг эргэцүүлэн бодвол их л олон эх үүсвэрийг тоочиж болохоор байна. Тухайлбал хэрэв малчдад бэлчээрийн газрыг тодорхой хугацаагаар эзэмшүүлэхээр өгчихвөл хэн нэгний бэлчээрийн газарт уул уурхай үнэт орд нээгдэхэд хэрхэх вэ гэдэг асуудал байна. Бэлчээрээ эзэмшсэн малчин газраа өөрийн эзэмшлийн хугацаанд бусад зарж болно, болохгүй гэх мэт. Малчдын асуудал их хялбархан зуд тохиовол бид хаачих вэ, мөнгө төлж бусдын нутагт нүүдлэн буухааар мөнгө төлнө бид яаж төлөх вэ мөнгөгүй төр л мэднэ гээд орхих нь илүү хялбар амархан талдаа. Хэрэв бэлчээр нутаг эзэмшилээр өгчихвөл ган, зуд тохиоход бусдын бэлчээрт мөнгө төлнө гэдэгт л санаа зовж байгаа. Энэ мэтчилэн аль аль талдаа хүлээлт, хардалт байдаг. Малчин мал бүхий иргэд үнэгүй бэлчээр хэрэглэсээр байгаад хэвшил болсон учир малчдад бэлчээрийн эзэмшил, түүнийг үнээр авч ашиглан гэдэг бол ой ухаанд хэдийд ч орохгүй асуудал гэхдээ алийн болгон үнэгүй зүйл хэрэглэж үүнээсээ үнэтэй зүйл үйлдвэрлэх вэ дээ.

Доктор, профессор Д. Дорлигсүрэнгийн илтгэлд хэрэв бэлчээрийг мөнгөөр үнэлж үзвэл жилд 3.5-4.6 тэрбум төгрөгөөр ДНБ-ний 76 хувьтай тэнцэх хэмжээний байгалийн нөөцийг үнэгүй ашиглаж байгааг дурдсан байна. Энэ том тоог сонсоход л хэн ч юм бодмоор санагдаж байна. Тэгээд ч малчид бэлчээрийн даац, нөөцийг хайхрахгүйгээр ашиглах өөрсдөд их хохирол авчирдагийн ухаарах хэрэгтэй. Бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашигласнаар тур зуурын байгалийн бэрхшээлийн өмнө өвдөг нугарч байдаг. Тухайлбал өнгөрсөн өвөл 9.5 сая мал хорогдсон байна. Хатуухан хэлбэл энэ нь малчдын бэлчээр нутгаа гэсэн сэтгэл дутсантай холбоотой. Малчид бэлчээрийг ашиглаж, мөн түүндээ авсныхаа хирээр хөрөнгө оруулалт хийх, амраах, өөөрсдөө санаачилга, чармайлалттай байх нь чухал.

Нийт эзэмшлийн гэсэн утгаар нь минийх биш дээр үнэгүй юм гэж хандсаар бэлчээрийн нийт нутгийн 70 % хувь бэлчээрийн доройтолд ямар нэг хэмжээгээр орсныг манай орны эрдэмтэдийн судалгаагаар батлагдсан байдаг. Төр малыг хамгаалах бус малыг маллаж байгаа малчдын боловсролд хөрөнгө оруулалт хийж мал маллагааны арга техникт сургах, тэдний туршлагыг зузааруулах тал дээр анхаарах ёстой гэж үзэж байна. Бэлчээрээс хамгийн их ашиг хүртэгч орон, экспортийн ихэнхи хувийг мал аж ахуйгаас үйлдвэрлэдэг бид бэлчээрийг хариуцсан ганц мэргэжилтэн хариуцсан яаманд байдаггүй. Доноруудын тэтгэлэгээр бэлчээрийн хэлтэс гэж гурван хүний оронтой туршилтаар ажиллаж байгаад татан буугдсан. Тэд мэргэжлийн бус хүмүүс юу хийхээ мэдэхгүй хоёр жил шахам доноруудын хөрөнгөөр цалинжиж байгаад цаашид цалингүй учир намууд нь өөр өөр ажилд шилжүүлсэн байдаг. Тэхлээр бэлчээрийн тухай хуульд бэлчээр хариуцсан ажилтанг дээр , дооргүй ажиллуулах заалт оруулах хэрэгтэй. Энэ өргөн уудам бэлчээр нутаг эзэнтэй болоосой гэж ерөөе.

Казах түмэн ондоошсоор…
Баруун аймаг ялангуяа Баян-Fлгий аймагт очиж үзэх гэсэн миний олон жилийн мөрөөдөл биелж энэ нутгийн ард түмний амьдралтай танилцах боломж олдсон юм.

Зүүн аймгийн хүмүүсийн амьдралын хэв маягаас эрс ялгаатай том том дөрвөлжин байшин, урт уньтай өндөр том гэр эд бүгд өндөр сүрлэг уулсаа даган дуурайсан мэт санагдана.  Уулсын хооронд  ус булгаа бараадан буусан хараа бараагаа харсан гэрүүдийн хооронд савхин дээл өмссөн ахимаг насны хоёр авгай арваад насны хоёр хүүхдээ хөтлөн бие биенийдээ зочилж байгаа бололтой явж байгаатай тааралдан Алтай сум орох зам асуух гээд хэл нэвтрэлцсэнгүй.

Бид монголоор яриад, тэд казахаараа яриад тэр яриан дундаас “Алтай сум” гэдэг л үг хэн хэнд нь ойлгомжтой байлаа. За ойлголцохгүй гээд хөдлөх гэтэл нэг юм заагаад хүлээ гээд байгаа бололтой байтал мотоциклийн дуу сонсогдоно. Гэтэл хэлмэрч ирлээ. Тэрээр өөрийгөө танилцуулан зам зааж өгч тус болов. Тэр энэ хавьдаа ганц “ Англи” хэлтэй хэлмэрч, цэрэгт Улаанбаатарт гурван жилийн алба хаасан болохоор ус цас шиг хайлж байлаа.

Тэрээр сүүлийн жилүүдэд залуус цэрэгт алба хаах сонирхолгүй болж монгол хэлтэй хүмүүс тасарч байна гэв. Хүүхдүүд сургууль завсардаж гэрээсээ хол явахгүй байна гэж халаглах нь нэг талдаа зөв юм шиг санагдсан ч түүнтэй би 100 % санал нийлж болохгүй санагдлаа. Учир тэд долоо хоногт нэг удаа Казах хэлээр нэвтэрүүлэг бусад цагт үндэсний ТВ үздэг. Тэхлээр тэд монгол хэлээр ойлгодог болсон байх ёстой. Энд эрэгтэй хүн л түрүүлж дугарахгүй бол гэрийн эзэгтэй эхлэж зочин урьдаггүй бололтой санагдлаа. Гэрийн эзэн хууч хөөрөхөөс гэрийн эзэгтэй огт дуугарахгүй юм.

Цааш аялалаа үргэлжлүүлэн явсаар Булган голын тохойд хадлан хадаж байгаа зургаан залуутай уулзаж зам асуух гээд бас л ойлголцсонгүй. Жолооч машинаасаа буугаад мэндэлсэн боловч хэн ч хариу дугарсангүй. Тэгээд зам асуух тухай хэлэхэд бас хэн дугарсангүйгээр барахгүй гартаа барьсан хадуураа огт хөдөлгөхгүйгээр бидэн рүү дэмий л харан зогссоноо ахлагч нь бололтой хамгийн өндөр хамгийн захын залуу хадуураа газар шидээд бидэн рүү эргэхэд бүгд команд авсан юм хадуураа хаяан зэрэг дөхөх нь нэг киноны хэсэг шиг санагдлаа. Голын нөгөө эрэгт тэд эгнэн зогсоод нэг юм ахлагч нь бололтой өндөр залуу хэлэх юм. Бид ойлгосонгүй. Гэтэл нэгэн морьтон хэлмэрч ирж бид бие биенээ ойлголцов. Тэр бас Улаанбаатарт цэргийн алба хаасан “боловсролтой” нэгэн байлаа.

Бид Дэлүүн сумын хагас нуурын дэргэд зусах хот айлын  гадаа ирэхэд гэрээс эхнэр хүүхэд гарч ирэх боловч мэндийн хариугүй биднийг ажиглан зогссоно. Би арай ахимаг настай эмэгтэйн дэргэд хүрч мэнд мэдэн танай гадаа майханаа бариад хонож болох уу гэж асуусан боловч бас ойлголцсонгүй.  Цааш хөдөлтөлт мал хотлуулж яваа хоёр эрэгтэй хүнтэй уулзан ярилцаж тэр хот айлын дэргэд майханаа барин хонов. Нар шингэтэл цаг бага байсан ч бид тэр хэлмэрчээс олон зүйл асууж амжлаа. Тэр бас эндээ ганц монгол хэлтэйн. Тэднийх гурван хүүхэдтэй. Том охин нь Баянөлгийн багшийн сургуульд сурдаг. Бусад бага хоёр дунд сургуульд сурдаг. Өөрсдөө амьжиргаагаа залгуулах малтай ах дүүгээр зусаж байгаа гэнэ. Тэр казахын залуу үеийн боловсролд санаа зовж байгаа хэлж байлаа. Залуус сургуулиас эрт гарч байна. Мөн цэрэгт явахгүй нэг голыг өгсөж уруудан насыг барьж байна. Өнгөрсөн жил зуд болж ихэнхи айлууд малынхаа 20-30 %-ийг зуданд алдсан. Үүнээс үзэхэд бүр малгүй бол энэ залуус яах вэ? Сургууль төгсөөгүй ямар нэгэн мэргэжил эзэмшээгүй хүмүүс яах вэ гэдэгт л санаа зовоодог гэж ярив.

Говь-Алтай аймгийн анагаах ухааны сургуулийг төгссөн казах залуу суманд ч ажиллаж болно. Багт ч ажиллаж болно. Ажлын байр байгаа би л сонгоно, одоохондоо ахынхаа ажилд туслангаа багийн эмч хийж байгаа тухай ярьж байлаа. Үүнээс үзэхэд Баянөлгий аймагт ямар нэгэн мэргэжлийг улсын, хувийн ямарч сургуулиар олж авсан бол бараг ажлын байр бэлэн байдаг юм шиг санагдлаа.  Алба хашдаг, наймаа хийдэг айлын хүүхдүүд Казахстан улс руу явж боловсрол олж байна. Толбо сумын тамгын газрын ажилтны охин Казахстаны хуучин нийслэл Алма- Ата хотод анагаах ухааны дээд сургуульд сурдаг, монгол хэлээр огт ярьж чадахгүй ойлгодог гэнэ. Бид монголоор ярихад ойлгох боловч хариу хэлж чадахгүй байгаадаа баахан зовж байгаа харагдав. Харин зах хязгаар нутгийн казах малчид хүүхдийн боловсрол гэхээс илүүтэй ам зуулгын хэдэн малынхаа төлөө хөдөлмөрлөж нутаг орноо сахин сууна. Голын хөндий бүрт хадланчид хадлан тэжээлээ бэлтгэн завгүй ажиллаж байлаа. Өвлийн цагт малаа бэлчээрт гаргадаггүй хашаандаа тэжээдэг өвөлжөө нь маш тохилог. Анхилгүйхан айлын гэрээс илүү тохилог харагдана. Төр засгаас өвс тэжээл гуйхгүй өөрсдийгөө нэг юм болгох гээд зуны турш хадланг базаадаг гэнэ. Энд төр засгийн болон энэрэнгүй үйлстэн төрийн бус байгууллагын ажил үгүйлэгдэж байна. Ядахдаа дунд сургуулийн хэдэн цагийн нормт монгол хэлний хичээлээс гадна тэднийг монгол хэлэнд шамдан суралцахад нь туслах үйл ажиллагаа дутагдаж байгаа нь илт байна. Тэд монгол улсын иргэн учраас монгол хэлийг төгс эзэмших ёстой гэж үзэж байна. Тэд бидний нэг хэсэг учир монголынхоо түүх соёлтой танилцахад зайлшгүй монгол хэлний мэдлэг хэрэгтэй. Каках гэлтгүй хөдөөгийн иргэдийг бичиг үсэгтэй болгох, тэднийг өөрсдийгөө авч явах чадвар эзэмшихэд боловсрол л хэрэгтэй. Хөдөөгийн иргэдийг ядууралаас гарахад гараа сунгаж байгаа нэгэн нь тур зуурын хэрэгцээ хангах гурил, будаа өгснөөс тэдэнд тодорхой хэмжээний боловсрол, мэдлэг олгох нь илүү ирээдүйд хэрэгтэй хүмүүсийг бэлтгэх ба ядууралыг бууруулахад туслах юм. Тэхлээр төрийн бус байгууллагыг нийгэмтэй ажиллуулах тал дээр засгийн газрын бодлого хэрэгтэй байна. Энэ нь аль алиныгаа дэмжиж хөгжихөд чухал алхам юм. Нийгмийг ядууралаас гарахад боловсрол л туслана гэдэгт бид итгэх хэрэгтэй

Бэлчээрийг доройтуулагч бүх хүчин зүйл Монголд бий болжээ
"Tavan tolgoi"-s nuurs zuuj baina. photo by Ariungerel

Цогтцэций сумын нутаг дах Тавантолгойн нүүрсний уурхайгаас  түүхий нүүрс ачсан 100 тн-ийн даацтай аварга том машинууд хоорондоо 5  метрийн зайтай ар араасаа цуврах нь ажилсаг шоргоолжны цувааг  санагдуулж байлаа.

Тэд юунаас зугатаж, юутай уралдаж байгаа юм бүү мэд  маш шаргуу тасралтгүй, зогсолтгүй зөөх юм. Тэр аварга том машинуудын  тоос Тавантолгойн зүүн урд хөндийг дүүргэх ба тоосонд юу ч харагдахгүй  байгаагаас үзвэл ойр ойрхон авар осол гардагийн учир тайлагдана. Тоосонд  хаана яваагаа мэдэхгүй мэдрэмжээрээ явж байгаа жолооч авар осол хийх нь  ойлгомжтой. Замын бага зэргийн ховилд гуядуулан унасан машин ч таарч  байлаа.

Хөөрхий жолооч хэн нэгний тусламж хүлээн замын тоосонд  машиныхаа дэргэд зогсож байхад эзэн хаа нэгтээ жаргал цэнгэлд умбаж  байдаг байх. Тэр эзэд өөрсдийнхөө өмч хөрөнгөд иймэрхүү хандаж байдаг  болохоор монгол орны байгаль орчинд бүр ч санаа зовохгүй байх нь аргагүй  гэж ойлгогдоно. Тэр хавийн газар замаар тамгалагджээ. Хаа сайгүй зам.  Хүрэх газрын чигийг бариад зам даган явахад уулын орой дээр гараад  мухардана.

Зам бүр маш тод, энэ бодвол нэг төв суурин газарт хүрэх зам  байх гэж бодон хэд хэдэн удаа хууртагдав. Хаа сайгүй гарсан энэ тод  замууд бэлчээрийн хомсдолд хамгийн их нөлөө үзүүлж байна гэж бодож  байна.

Хүн төрөлхтөний хурдацтай хөгжлийн түүхэн эрин үед дэлхий дахинаа бэлчээрийн өөрчлөлтийг бий болгох голлох ёсөн хүчин зүйлийг (Barney Foren, Mark Howden, 2004) тодорхойлсон байдаг.  Үүнд:

- Хүн амын өсөлт нь ирэх зуунд ялангуяа хөгжиж  байгаа орнуудад хоёр дахин нэмэгдэж 10 миллион болно.

- Үндэсний хэмжээнд хүнсний аюулгүй байдлын улмаас нилээд их хэмжээний бэлчээрийн газар нутаг хүнсний үйлдвэрлэлд зориулагдана.

- Даяарчилсан худалдаа болон бүтээгдэхүүний үний өсөлт тухайлбал уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалж ихээхэн хэмжээний бэлчээрийг алдана.

- Орон нутгийн засаг захиргааны байгууллагын чадавхийг бэхжүүлэх тал дээр буруу бодлого баримталснаас бэлчээрийн өөрчлөлтийг бий болгоход нөлөөллөнө.

- Хөдөө аж ахуй чиглэлээр ажиллагсад техник түлхүү хэрэглэх болсонтой холбоотой бэлчээрт сөрөг нөлөөллөл бий болно.

-Ирэх зуунд хүлэмжийн хийн ялгарал одоогоос илүү нэмэгдэнэ.

- Уур амьсгалын өөрчлөлт  хуурайшилт бэлчээрийн доройтолд багагүй үүрэгтэй.

-Хот орчмын бэлчээрийн төвлөрөлийн нөлөө буюу малчид хот суурин газрын эргэн тойрон суурьших нь сөрөг нөлөөлөл бий болгодог.

- Бэлчээрт аялал жуулчлал  хөгжүүлснээр түүнийг хомсдуулна.

Эдгээр хүчин зүйлсийн бараг л бүх нөхцөл манай оронд бий болсон байна. Ялангуяа уул уурхайн хөгжил, эрдэс баялаг, уул уурхайн түүхий эдийн үнэ дэлхий зах зээлд өссөнөөр уул уурхайгаар тогтвортой бизнесс эрхлэгчид Монгол руу хошуурч, газар сайгүй хайгуулийн анги төв бий болгожээ. Тухайлбал Өмнөговь аймгийн газар нутгийн нилээд хэсэгт эрдэс баялагийн хайгуул, олборолт хийж байгаа байдал үүнийг баталж байна.

Говийн бэлчээрт өөрсдийн дураар хэрэн хэсэх хайгуулчидын толгойд байгаль орчны талаар бодох орон зай бараг байхгүй гэдэгт гаргасан зам ухсан нүх, овоолсон шорооноос харагдаж байлаа.

Мөн зөвшөөрөлтэй зам байгууламж Цогтцэций сумаас хилийн боомт хүртэл үргэлжлэнэ. Төмөр зам, асфальтан зам барьж байгаа зам ангийхан бас л тэднээс дутахгүй шороо тоос босгоно. Өмнөговийн малчид эд бүгдээс дүрвээд бэлчээр нутгаа өөрчилсөн бололтой байна. Ингэж явах зам зуур мал сүрэг маш ховор зэрлэг амьтад бүр ч тааралдахгүй байлаа. Тэд дайжсан гэхэд хилсдэхгүй байх гэж санана. Дорноговь аймгийн Мандах сумын нутагт хулангийн сүрэг маш элбэг таарч байхад Өмнөговь аймгийн нутагт Ханбогдоос аймгийн төв хүртэлх зам зуурт зэрлэг амьтан тухайлбал хулангийн сүрэг бүү хэл ганц нэгээрээ ч явж байгаа хулан тааралдсангүй тэд энэ бүтээн байгуулалтаас үүрд дайжсан бололтой. Цогтцэций уулын зүүн талын Хүрэн толгойн хөндийд уул уурхай цэцэглэн хөгжиж байна. Ухсан нүх, овоолсон шороо, 10-20 гэртэй хайгуулийн анги, арай тохижсон олборлолт хийж байгаа компаний суурин, үргэлжлэн зөрөх, гүйцэж түрүүлэх ачаатай аварга машин зэрэг энэ говийн энгийн дүр зураг болжээ. Малчид хаачсан бол гэх сониуч зан өөрийн эрхгүй төрж байлаа. Тэд бурхан гуйсан ч өгөхгүй өөрийн бэлчээр нутгаа орхин хаашаа одов. Албаны хүнээс асуувал бэлчээр хомсдож, залуус мал маллахаас илүүтэй уурхайд орж ажиллах сонирхолтой болсон. Залуу малчид ховордож байгаа гэх мэдээ олж сонсоод баярлах, гайхах зэрэгцэв. Баярлахын учир гэвэл хөдөө хээр хэдэн малын араас гэлдэрч олсон орлого ч үгүй зуданд хамаг малаа барьж хуйхаа маажиж суухаас бэлэн мөнгө төгрөгтэй газарт ажилд орж хэлснийг хийгээд түүнд таарсан хэдэн төгрөг аваад амьдарсан нь дээр гэж бодсон ч өвгөдийн залгамж халаа үгүйлэгдэж мэдэх юм гэж санаа зовж байлаа. Гэвч нэгэнт галт тэрэг хөдөлжээ. Тэхлээр манай засгийн газар төр барьж байгаа дээд, доод байгууллагууд энэ асуудалд анхааралаа төвлөрүүлэн уул уурхайгаас олсон ашиг, татвараа байгаль орчиндоо хэрхэн зарцуулах талаар сайтар бодохгүй бол бараг хоцорсон байна. Хүмүүс өөрсдийн энэ насны амьдралд илүүтэй санаа зовж байгаа тэдний ядуугийн зовлонтой холбоотой. Гэтэл манай төр баян учир байгаль орчноо хамгаалах, уул уурхайн нөхөн сэргээлтийг стандартын түвшинд хийлгэн, үнэн зөв үнэлэн хүлээн авахад анхаарах хэрэгтэй болжээ. Уул уурхай хөгжиж байгаа эхний жилүүдэд нөхөн сэргээлт хийх, түүнийг улсын комисс хүлээн авах үйл явц ёстой домог төдий байв. Үүнийг засч залруулж жинхэнэ ёс журамын дагуу хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх эх үндсийг тавих цаг үе нь болсон гэж бодож байна. Техникийн ч нөхөн сэргээлт хийхгүй орхиод явж байгаа компаниудын лицензийн эрхийг цуцлах талаар ярилцах мөн нөхөн сэргээлтийг стандартын дагуу хүлээж аваагүй улсын байцаагчтай хариуцлага тооцох хэрэгцээтэй гэж үзвэл тухайн байцаагчаас нөхөн сэргээлт хийх зардлыг гаргуулахад буруудахгүй гэж бодож байна. Манайд хаа хаанаа хариуцлагын тогтолцоо үгүйлэгдэж байдаг энд ч мөн адилхан байна. Сэтгэлгүй ажилдаа хайхрамгүй ажиллаж байгаа хүмүүстэй хариуцлага тооцож дараагийн оочерт зогсож байгаа залуу боловсон хүчнийг ажиллаар хангах нэгэн арга зам энэ мөн.

Цөлжилт хурдасч, говьд амьдрал мөхөл рүүгээ явж байна
Увс аймгийг баруун таван аймгийн нэг гэж бодоод л … сайхан хангайд жаргаж байж юугаа хийж нутаг орноо орхин Улаанбаатарт нүүдлэн ирдэг хүмүүс вэ гэж зэмлэн боддог бодлоосоо би татгалзлаа.

Яагаад гэвэл Увс аймгийн ихэнхи сумын нутаг дэвсгэр цөлийн хээр, говь шиг бэлчээрт нь харгана мэтийн ганц нэг талхлагдалыг тэсвэрлэдэг ургамал, ингэж хувирч өөрчлөгдсөн бэлчээрт цөөхөн хонь, ямаа зохицон үлдсэн байгаагаас малчин гэргий галдаа хийх ганц хомоолын төлөө газар дэлхийг хэрэн хэсч байна. Тухайлбал: араг үүрсэн авгай савраа сарвайлган  алхаад л… үзвээс ганц аргал, хомоол олдохгүй байгааг илтгэнэ.

Хан хөхий нурууны өвөр, Хяргас нуурын хойт хормойд ганц айлаас бас л араг үүрсэн авгай жижиг сүх барин зам хөндлөн гарав. Би эхлээд гайхаж байснаа төдөлгүй учрыг оллоо. Аргал, хомоол олдохгүй энэ газарт харганы хатсан үндэс, гишүүг цавчиж түлш бэлтгэх санаатай явааг хараад үнэхээр өрөвдөв. Тэгээд цаашлах тутам л түлшний эрэлчид тааралдана. Уулын бэлд нэг мотоцикльтай хүн тонголзоод юм түүж байх юм. Дахиад нэг гүвээ давтал УАЗ-469 машинтай хүмүүс харганы хатсан үндэс, мөчрийг түүж байх юм. Харин тэд нар хангайхан шиг биш юм. Харганы хатсан хэсгийг гараараа хугачин авч харагдана. Тэд харганы нялх найлзуурыг хараад мал идэг гэж бодоод үлдээж байгаа. Бүгд хоол цайгаа чанах түлшний төлөө бүх хүчээрээ тэмцэж байгааг харахад хөөрхийлөлтэй.

Гэтэл хангай газар тухайлбал Хөвсгөл, Булган аймгийнхан ойд унасан хатсан мод түлэхгүй зөвхөн залуу сайхан ургаа модыг хөрөөдөж аваад түлш гэж гэрийнхээ гадаа уул овоо шиг хураасныг говийн араг үүрч сүх барьсан авгайтай харьцуулахад юутай хангалуун, тансаг амьдарна вэ? гэж халаглана.

Тэгээд хангайхан үхрийнхээ баасыг хураахгүй гэрийг нь тойроод л эрээн тарлан новширно. Хонь ямааны хэвтрийг хашаанаас л гаргаж хураагаад шатааж байна. Хангайн айл бүрийн гадаа шатааж байгаа малын шивх байх юм.

Унасан мод, шатааж байгаа малын шивхийг говийн малчдад хүргээд өгмөөр санагдах юм. Санаа байвч унаа муутай гэгчээр хоосон бодохоос цаашгүй. Увс аймгийн говь талын малчид гэлтгүй ерөнхийдөө говийн малчид галд хийх түлшний төлөө хэдэн гүвээ давж эрэл болж байдаг. Говийн малчид зөвхөн цөөн тооны бог малтай үлдсэн байна. Хөдөөний айлын гадаа ганц нэг машин тосож давхих нохойноос өөр торойх юм бараг алга байна.

Гэрээ ачиж нүүдэг хөсөг тэрэг, малын хашаа, морь уяадаг шон зэрэг малчин мал бүрийг чимэж байдаг уламжлалт бүхэн устаж байх шиг санагдлаа. Дэнждүү газар буусан том том гэрийн гадуур бүрээс салхинд хөвхөлзөн сэвнэ. Үүнийг харахад үсээ хусуулсан хүний толгой шиг эсвэл юмаа мартаад явсан мэт сэтгэгдэл төрж байлаа. Ерөөсөө малчин айл зусаж байгаа дүр, зураг буухгүй байлаа.

Машин гэрийн гадаа давхиад ирэхэд үгэнд дурласан хүүхэд, томгүй л гэрээс чихцэлдэн гарч ирдэг хөгжилтэй гэмээр дүр зураг огт байхгүй болжээ. Энэ айл чинь хүнгүй юм болов уу гэж бодмоор. Нохой хорь гэж хашгираад ч хүн гарч ирэхгүй. Удаж удаж нэг хүн толгойгоо цухайлгаад нохойгүй гээд буцаад ороод явчих юм. Нэг л их цөхөрсөн хүмүүс …

Зарим айлын гадаа цөөхөн тооны ишиг жижиг төмөр сараалжин дотор хорьсон харагдана. Бодвол цайны сүү залгуулдаг бололтой. Зуны дэлгэр цагт хар цай ууж байгаа айл бол зүгээр л хаа сайгүй тааралдах юм. Манай нутагт намар эрт хааяахан тугалаа эхлээр тавьсан айлууд л хар цай аягалж өгөхдөө баахан санаа зовсон байдалтай тугалаа махлуулах гээд … гэж хэлэхдээ хэрэг хийсэн хүн шиг гэмшингүй байдагсан. Одоо ч хөдөө цайрсан байна. Халуун зунаар хар цай аялахдаа санаа зовж байгаа хүн алга, болдог л юм болж байгаа юм шиг байх юм.

Өвлийн зуднаар хамаг малаа барьснаа гайхан ярина. Малчин хүний өөрийн өрх гэрийн менежмент үгүйлэгдэж байна. Өмнө нь бид чинь өөрийн гэсэн менежменттэй байсан. Харин жинхэнэ утгаараа менежмент ороод ирэнгүүт малчин өөрийн уламжлалт менежментээ алдсан байна. Хэдийгээр социалзмийн үед цаанаасаа малчдыг харж үздэг байсан ч тэтгэвэрт гарсан хөгшдийг тэр бүр хараад байдаггүй, тэд өөрсдийгөө болгоод хязгаарлагдмал цөөн тооны хувийн малаар амьдралаа залгуулж халуун зун гэдсээ цайруулчихдаг, тэгээд үлдснийг хураагаад өвөл хэрэглэдэг л байсансан.

Хөмүүл, таана түүгээд вааран саванд ихээр дарж өвөлжин иддэгсэн. Хэнээс ч хараат бус өвөлжин буузандаа хийх ногоотой суудаг байлаа. Зун аргалаа түүгээд бөмбийтөл хураагаад өвөл санаа зовохгүй амьдардаг байсан. Гэтэл хаанаас юм хэн нэг шидтэн гарч ирээд бүх хүслийг нь биелүүлэх юм шиг л амьдралаа хаясан байх юм даа. Үүнийг тухайлбал өрх гэрийн менежмент алдагдсныг хувь хүний чадавхитай холбохоос өөр арга алга байна. Бид бусдаас хараат амьдарч байсаар хэдэн үеэ элээх билээ дээ.

Гэрийн баруун хаяанд уут уутаар нь гурил босгож тавьсан харагдана. Энэ л тэдний ганц өл залгуулж байгаа хүнс гэхэд хилсдэхгүй шахам болжээ. Бодвол дээр нь мах хачирладаг байлгүй хөөрхийс. Монгол уламжлалаар зун цагт гэдсээ цайруулах гэж үг байдгийг бараг мартагдаж байх шиг санагдана. Эл дүр зургаас харахад хэн хэдийд хэнд туслах вэ гэдэг дээр дүгнэлт хиймээр санагдана.

Бид нар малчдад өнөө идэх хүнсээр туслаад байх уу эсвэл өнөд хэрэглэх арга ухаанд сургах уу гэдгийг бодмоор байна. Хөлжиж баяжсан ч их л байх юм. Тэд малгүй болсон нэгийгээ зарцлан өл залгуулах аятай. Гэхдээ эзэн, зарцын харьцаа үүсэн боловч энд нэгнийгээ гэх монгол сэтгэл үгүйлэгдэж байна. Зарц хийгээд хийгээд өл залгах хоолтой байвал хэдийд өдөө нар харах билээ дээ.

Шинэ үеийн баячууд хүнийг өл залгуулан зарцлах арга ухаанд сайтар суралцсан байна. Өөрөө адилхан малчин байсан. Гэтэл овсгоотой тэр хэдэн мал илүү өсгөөд эзэн болсон байх юм. Тэхлээр хувь хүний овсгоо, чадавхийг хөгжүүлэх хэрэгтэй түүнд нь туслах хэрэгтэй мэт санагдана.

Эцэст нь хэлэхэд хангайд унасан шатсан модоор түлш бэлтгэн говийхонд хэдэн бороор борлуулах овсгоотой бизнесменүүд олноор төрөөсөй билээ гэж залбирна.

Хөвсгөл далай ээж мөсөн нөмрөгөө тайлаагүй байна
Хөвсгөл далайн эрэг дээр анх удаа ирлээ. Зуны сар дундаа шахуу орчихоод байхад далай ээж гэсээгүй л байна. Нуурын захаар 2 метр орчим газрын мөс хайлсан байна. Нэлэнхүйдээ мөсөн бүрхүүлтэй байлаа.

Яг энэ цаг мөч бол 2010 оны 6-р сарын 12 өдөр. Бид модон хүй арлыг харан нуурын эрэг дээр хоноглов. Нууранд усны шувууд огт харагдахгүй ч ойд хөхөө донгодсон сайхан өглөө нуурын захад сэрээд үнэхээр үзэсгэлэнг бишэрч далай ээждээ мөргөлөө. Далай ээжийн эрэг орчмоор олон өвөлжөөтэй, ер холдохгүй зусдаг малчид их байна. Далай ээжийг тэтгэх олон гол горхиудтай бараг л 10 км тутамд таарч байна. Зарим нэг горхины усанд загас их үхжээ. Загасны төрөл зүйлийг танихгүй ч 20 см орчим урттай загаснууд байна. Нэг дор 10 -аад тийм загас үхсэн байна. Тэр газар машин замын ойролцоо болохоор машинд дайруулсан юм болов уу гэж дүгнэх гэж оролдов. Гэтэл гол уруудаад үхсэн загасны тоо өсч байлаа. Яагаад ийм болсныг одоохондоо мэдэх юм алга. Нутгийн хүмүүс мэдэхгүй хараагүй л гэж байна. Бидний замд зөрсөн оросууд тэр орчим үдэлж байлаа. Ер нь замд орос ах нар гар гозогнуулан зөрөх нэг дулаахан. Бид нар хэзээ ч орос ах нартай найрсаг байх юм даа. Бодвол тэд монголтой танилцах л гэж яваа жуулчид болов уу даа. Далай ээжийн зүүн тал Ханх руу цаанаасаа оросууд орж ирж зугаалахгүй юм өөр зугаалах хүн тун ховор байхаа. Учир нь зам үнэхээр хүндрэлтэй явахад хэцүү. Намаг, балчигтай ой, хад чулуу үргэлж тааралдана. Бид 84 км зам явах гэж дөрвөн цаг зарцуулсан. Очиж уулзах гэтэл зам буруу орсон учир тэдэн рүү дөхөж очих боломжгүй байв. Нэг айлд орж энд ирсэн өөрсдийн зорилго чиглэлээ танилцуулав. Тэд нар баахан л америк, орос хүмүүсийн нэрийг хэлэн тэдний талаар сураг сонсохыг хүслээ. Монголчууд гэхээсээ илүүтэй гадныхан далай ээжийг сонирхон судалж байна. Дэвид хэмээх монгол авгайтай хүн бүх л төрлийн судалгааг тасралтгүй сүүлийн арав гаруй жил хийж байгаа талаар нутгийн хөгшин хуучлав. Яг ямар судалгаа хийдгийг та мэдэх үү гэвэл амьтан, ургамал ноднин бүр бидний өвөлжөө, хаваржааны талаархи судалгаа хийсэн гэв. Хэсэг оросууд ирж судалгаа хийдэг тэд юу хийдгийг мэдэхгүй бас ургамал, амьтан байх гэнэ. Нутгийн хөгшин яриан завсар хоолны амтлагч байвал цагаан идээгээр солих тухай цухайлгав. Тэд гадны хүмүүстэй бараа солилцоо хийж хэдийнээ сурчээ. Тараг, сүү, баяслагийг хоол амтлагч, лаазласан ногоо, жимсээр солилцдог юм байна. Бид ч гэсэн сүү тараг авч оронд лаазалсан загас, солонгос хоолны илүү гарсан амлагчаа өглөө. Тэд их л баяртай байгаагаас үзвэл бараа солилцоо ашигтай байсныг илтгэнэ. Далай ээж хэдийд гэсдэг тухай асуухад өдийд гэссэн байдаг энэ жил их хүйтэн байсан учраас оройтож байна. Гэхдээ нэг шөнө мөсгүй болдог гэв. Нэг хоногийн дараа ёстой хөгшний хэлснийг батлах мэт далай голоосоо харлан мөсөө зах руугаа түрсэн байв. Сүхбаатар хөлөг онгоц хөдлөх өдрөө хүлээн зангуундаа үүрэглэн зогсчээ. Гадаадын жуулчид Хатгал сум хүрээд буцдаг бололтой байна. Нуур тойрсон олон бааз отгоор хэсвэл ихийг мэдэх бололтой юм. Нутгийн хүмүүс нуураас амьдралаа тэтгэж бүр нуураа бусад үзүүлж мөнгө олох аргад гаршсан мэт харагдана. Говьд бол биднийг сонирхон байдгаа барин ирж сонин сонсох гээд суудаг. Энд бол байдаг нэг ашиг хайгчид эсвэл байгалийн сайхныг сонирхогчид гээд тоосон шинжгүй харагдана. Хатгалаас гарахад л бараг хамт шахам гарсан хоёр морьтон дахиад л Ханхын замд өглөөний цайгаа ууж байгаа харагдана. Тэр хоёр их зорилготой урагшилж яваа бодвол байгалаас ашиг хайч байх. Айлд хонохгүй гадаа хоноод л явж байх юм. Бас майхан саваа мориндоо ачсан хоёр өвгөнтэй тааралдав. Тэд юу хийж хөдөө, гадаа хонож явдаг юм бол. Тэд нэг нууцлаг үйлдэл хийж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн. Гартаа барьсан хүрз, зэвсэггүйгээс үзвэл тэд алт хайгчид бус нь тодорхой. Тэнд бас хүнд хэрэгтэй тэдний санхүүд нэмэртэй нэг юм байгааг мэддэг хүмүүс бололтой. Тэгээд би анчид л байгаль сүйтгэж явна гэж бодов. Нарийн гол хатлаад иртэл голын эрэг дээр нүсэр хар бараан юм хөшөө мэт зогсоно. Ойртоод ирвэл хүчийг үзүүлэхийг хүссэн мэт сарлагийн хар бух хөлдөхгүй зогсоно. Эндээ л хүчтэйгээ мэдэрсэн амьтан гэлтэй сүрлэг сайхан. Түүнийг хараад өөрийн эрхгүй хүүхэд байхдаа сонсож байсан хөгжилтэй гэмээр нэг хэллэгийн талаар бодоод инээд хүрлээ. Тэр нь “говьд хүн болж төрснөөс хангайд бүх болж төр” гэсэн хэллэг манай нутгийнхан дунд элбэг яригддаг байлаа. Тэрийг санаад үнэхээр үнэн үг юм шиг санагдав. Энд мал дураараа идээшлэн жаргаж байна. Хөвсгөл ай сав газарт мал ялангуяа сарлаг нэн таатайгаар идээшилж байна даа. Энд мал усаа угаад голын зүлэг шар шархийтэл зулгаан идэж байгааг хараад говийн малыг өрөвдөж байв. Задгай ус байхгүй. Гүехэн устай худаг бараадан эзнээ харуулдан өдрийг өнгөрөөнө. Эзэн нь хаагаа ханзартал ус татана. Тэгээд өдөржин худгийн дэргэд ус бараадсан мал үд өнгөрөөд бэлчээрлэх аядна. Уснаас холдоод бэлчээрт идэх юм маруухан гүйж гүйж нэг ургамал олно. Ингээд дүрслэн бодохоор үнэхээр говьд амьдрал хүнд. Дэлгэр цагт хангайд хүн малгүй жаргаж байна. Гэхдээ өвөл хүндэрвэл хаана ч адилхан байдаг л даа. Хангай хүмүүс өвс тэжээл сайтар бэлтгээд говийн малчидад зарж борлуулж болдоггүй юм байх даа. Малчид өвс тэжээлийн асар бага өртөгөөр үнэлээд сурсан болохоор энэ төрлийн бизнесс цэцэглэх боломжгүй байдаг байхаа. Үүнийг цэцэглүүлэх тал дээр арга хэмжээ авч чадвал хангай малчид зун найр гэсэж сэлгүүцэхгүй л өөрсдийн хөлс хүчийг дуслуулан мөнгөжиж болох талтай. Гэвч хэн үүнийг эхлүүлэх бэ гэдэг дээр гацдаг… Хөвсгөл нуурын эрэг орчмын амьдрал иймэрхүү л байна.

Ой мод огт дуусахгүй мэт авирлах юм, энэ хангайхан…
Хөвсгөл аймгийн ихэнхи сумд бурхан багшийн ивээлээр ус, ургамал, уул, тал хосолсон үзэсгэлэнтэй сайхан хангай нутагт дураар амьдарч хүссэнээ хийж байна гэхэд хилсдэхгүй байна. Малчин айл бүрийн гадаа уул овоо шиг хураалттай мод. Жигд хэмжээтэй ямар нэг зориулалтаар тухайлбал байшин барих гэж хөрөөдсөн мэт хураасан мод. Холтосны байдлыг харвал хөгцөрч хатсан хөх хар бус улаан бутарсан хүрэн зарим бүр давирхайтайгаа байх юм.

Тэгээд нэг малчныд бууж энэ хураасан модоор хэр том байшин барих вэ гэж асуулаа. Гэтэл малчин ихэд гайхаж энэ гадаах хураалттай түлээний модоор уу гэв. Тэгээд түлэх гэж зориудаар хөрөөдөж авчирсан юм уу, унасан хуучин мод түлшиндээ хэрэглэдэггүй юм уу гэтэл тэрээр ой цэвэрлэж унасан мод л түүж авчирсан гэж хэнэг ч үгүй зална. Тэрээр хэрэг биш дэв гэж бодон унааг авахгүй бол та нар ойгоор явж болохгүй хэцүү биз дээ гээд сонин юм ярьлаа. Түүнийг тэвдэж байгаа би ойлгож цааш яриулахгүй хүсээгүй.

Ганц энэ хүн хийж байгаа бус бүгд л хийж байгаа болохоор түүнтэй өөр сэдвээр ярилцах санаатай гэрийн зүүн урьд талд гарч байгаа утааг яах гэж байгааг сонирхон мал тамгалах гэж байгаа юм уу гээд бараг л айл бүрийн зүүн урьд талд суунаглах утааны талаар ярилцах гэж оролдов. Би угарсуулаад мал тамгалах цаг мөн билүү гэв. Нөгөө малчин бүр сандран бид нар хотныхоо хогийг шатааж байна. Үүнийг чинь хаяад нүүвэл газар орон бохирдуулдаг гээд л түгдчинэ. Тэхлээр би үүнийгээ түлж болдоггүй юм уу гэлээ. Тэр “болохгүй нойтон” гэнэ.

Тэдний гадаа буугаад л үхрийн баасанд хөл бүдчээд явахгүй байлаа. Энэ үхрийн баасаа нэг дор овоолж түлшиндээ хэрэглэдэггүй юм уу гэв. Тэрээр бас болохгүй нойтон гэв. Түүний яриа хангайд зөвхөн залуу нойтон мод түлшинд тохирдог гэсэн бодол төрүүлэв.

Судалгааны талбайд хүрэхийн тулд ой мод, уул даваа өсгөж уруудаж явахад байгалийн жамаар тухайлбал хүчтэй салхи, үерээр унасан мод маш элбэг, хөгцөрч муудан газарт хөглөрнө. Хээр, говийн хэн ч харсан шүлс сул асгармаар, халагмаар хайран…

Тэгээд би хангай хүмүүс унасан модоо яагаад түлдэггүй заавал шинийг хөрөөдөж түлж байгааг ер ойлгосонгүй. Энэ талаар ойлголттой болох талаар нутгийн хүмүүстэй яриа өрнүүлэх гэхээр өөр тийш явчих юм. Эцэст нь тэднийг зөвтгөхөөр шүтлэгтэйн холбоотой байдаг юм болов уу гэж бодлоо. Надтай хамт явсан хүмүүс байгалийн жамаар унасан модноос гадна хөрөөдөөд, хөрөөдөөд орхисон модыг хараад халаглана. Зарим нь бүр моднуудыг авч явж юм хийхсэн хөгцөрсөн модыг өөр эх үүсвэртэй нийлүүлэн түлш үйлдвэрлэх юмсан даан ч газар хол гэх мэтээр халаглан ярина.

Би дотроо энд ойн цоорхойд цаасны үйлдвэр барихсан гэж бодогдоно. Нутгийн хүмүүс бол хэдэн зуун жилээр түлсэн хэрэглэсэн одоо ч байгаа юманд өчүүхэн ч санаа зовох юмгүй байгаа нэн харамсалтай санагдана. Говьд үхрийн нэг ширхэг баас ч газар хэвтэхгүй. Үхэр адуу бараг байхгүй зөвхөн хонь ямааны хоргол, хэвтрийг түлшинд аргадан хэрэглэж байна. Энд хонь малын хэвтрийг бөөгнүүлэн зүгээр зорилгогүй шатааж байна.

Модыг түлшиндээ хайр гамгүй хэрэглэхээс гадна малын хашаа саравчийг энд тэндгүй бариад орхиод нүүсэн харагдана. Хээр, говьд бол малын хашаа нэг ширхэг л юм харагддаг. Энд 5-6 өрөө тасалгаатай үргэлжилсэн нүсэр юм барих юм. Тэр үргэлжилсэн нүсэр хашааны үүдээр дүүрэн малын ялгадас. Холоос айлын өвөлжөө хаваржааг харахад уулын өвөр доод бэлд нэг том тод хар юм лүглийнэ. Хүрээд ирэхэд нөгөө нэг янзын загвар хийцтэй өвөлжөө малын ялгадасанд даруулан эзэндээ хаягдсан байна. Энд модыг ер хайрлахгүй яаж бол яаж хэрэглэж байна. Өөрийн юм гэсэн сэтгэл энд алга. Уул усны сайханд бялуурч байна даа хөөрхийс. Азтай төрсөн ард түмэн уул усаа, модоо хайрлахгүй бол хэдэн жил дураар дургих билээ. Манай малчин ер хэнд ч би энэ уул усны эзэн тэгээд үүнийгээ үр хойчдоо өвлүүлэх юм гэсэн сэтгэл дутагдаж байна.

Тайваньд цайны тариалангийн тайлбарлагч эмэгтэй бид хүний юмыг зээлээр хэрэглэж байгаа буцахдаа эзэнд өгнө гэсэн гүн гүнзгий философийг нутгийн гэлтгүй монгол хүмүүсийн уураг тархинд суулгаж өгөх юмсан. Цаашлаад ухан бодвол бид ер нь их аминчхан хүмүүс бололтой. Зөвхөн өөрөө болж сайхан амьдарч байвал бидний хойч ирээдүйн хувь заяа бидэнд огт хамаагүй мэт санадаг.

Зам зуур хамт яваа хүмүүс дэлхий хөл бөмбөгийн аваргын тэмцээн яаж байгаа бол. Манайд багийн спорт зохихгүй. Ганцаарчилсан спортод л амжилт олно гээд ярина. Үүнийг эргэцүүлэн бодоод л би бид аминчхан хүмүүс гэж дүгнэлээ. Мөн жалга довонд ганц нэг гэрээр амьдарсаар байгаад бусдын дэм тусыг мартсан байдаг юм болов уу гээд тэр нь бүр генд удамшин үлдсэн юм болов уу гэж санагдана.

Тэгээд бид яагаад бусдыг бодож бусдын төлөө амьдарч болдоггүй юм бол. Ер нь ухаа орсон цагаас эхлэн гадны зээл тусламж гэдэг үгийг өдөр бүр л олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сонсдог, бид хүнд тусалж байна гэдэг үгийг ер бараг сонсоогүй санагдана. Саяхандаа Сичуаны газар хөдлөлтөд нэрвэгдсэд цугларсан тусламж болох инээд хүрмээр 5000 доллор ч билүү юмыг цаг тухайд нь өгөөгүй хэзээ хойно хүргэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн зүйл телевизээр явж байсан. Ингээд бодохоор бид үнэхээр аминчхан ард түмэн. Тэр цугларсан далайд дусал төдий юмыг чинь бараг тэр өдөр нь элчин сайдаар нь дамжуулан хүргүүлж болдоггүй байсан юм байхдаа. Эсвэл хүнд тусалж үзээгүй хүмүүс чинь мартчихдаг юм болов уу. Сонин байгаа биз. Эцэст нь хэн нэгний нэгэндээ өгсөн зүйлийг ч дамжуулж чадахгүй болтлоо аминчхан болжээ гэж хатуурхмаар санагдлаа. Мэргэн та бүхний саналыг сонсоё.

Хөсөг тэргээр нүүдэг байсан заншил мартагдаж байна
Намайг хүүхэд байхад адуу мал багширсаар айлын нүүдэл ирдэг байсан. Хээрт тэмээн тэргээр нүүдэг байсан.

Дундаж нэг айл гэхэд л бараг 5-7 тэргэнд ачаалдаг байсан санагдана. Их л олон тэмээн тэрэг хөтөлсөн голдуу эмэгтэй хүн нүүж явдаг байлаа. Эрчүүд нь малаа туугаад л … түрүүлж буйраа сэлгэсэн айлууд нүүдэл тосон ундалдагсан. Хөсөг тэрэгний цувааны эхэнд байх мухлаг тэргэнд настан, нялх балчир сууна. Удаахь тэргэнд уна, хана, тооно, дараагийн тэргэнд авдар сав цаашлаад малын хашаа хороо, хамгийн сүүлийн тэргэнд усны сав ачиж нүүдэг заншил хээрт байсан. Хамгийн эхний мухлаг тэргэнд номхон дөлгөөн ааштай гаршсан сайхан ат хөлөөд … заримдаа айлын эзэгтэй түүнийг мухлаг тэргэн дотроос удирдана. Нүүдэл дагасан ноход элдэвт хэрэг дурлан уралдаж ядраад хэлээ унжуулан хөсөг даган шогшдогсон. Хээрийн нүүдэл иймэрхүү л байдаг байлаа. Сэтгэлд нэг сайхан дулаахан дотно санагддаг сан.

Гэтэл орчин үеийн малчдын нүүдэл огт өөр болжээ. Эрин үеэ даган хувирах ч байгаа соёлоо гээвэл бид хэн болох вэ? Хэнээс ч онцгойрох юмгүй хэсэг бүлэг хүмүүс болох байхдаа. Говь, хээр, хангай аль ч газарт нүүдлийн уламжлал алдагдаж байна. Өвөрхангай орох замд их л ачаатай хятад ачааны бэсрэг машин тааралдаж байлаа. Эхлээд би ер сонирхоогүй энэ хөөрхөн жижигхэн юм бас холын замд ачаа тээгээд амьдрал залгуулж байна даа гэсэн шүү юм л бодоод явж байлаа. Гэтэл орос 69 машин, пургон машин бүгд юм ачсан тэгээд бүр гэрийн тооно ачаан дээрээ даруулсан, ачааныхаа нэг талаас араг унжуулсан байхыг хараад энэ чинь нүүдэл байна гэж ойлгосон.

Зуны эхэн сар гарч байгаа болохооор малчид зунлангаа зорин яваа энэ бөлгөө. Өнгөрсөн өвөл хаа сайгүй тухайлбал Өвөрхангайд хатуухан хүндхэн зуд болсон. Тэгээд нутгийн малчид аймаг сум алгасан нүүдэлсэн. Тэд л нутаг буцаж нүүж байгаа энэ гэж бодож явсан. Энэ тухай хүмүүст бичие гэж бодоогүй. Хөөрхий алс холоос аргагүй биздээ унаа мал цуцаа биз гэж бодож байлаа.

Гэтэл зуны дунд сард зуслангийн буйраа сэлгэж байгаа малчид бас хятады”н пад пад” хэмээх бяцхан тракторт гэрээ ачаа нүүж байхтай Хөвсгөл аймгийн зүүн талын сумдаар явах хэд хоногт өдөр бүр тааралдана.

Эхлээд мал туусан явган нүцгэн эмэгтэйчүүдтэй тааралдана. Морь мал унасан нь цөөхөн. Говийг бодвол хангай газар урт хөлтэй мал элбэг харагдах боловч уналганд хэрэглэдэг нь бас ховордсон ажээ. Эмэгтэйчүүд пүүз гутлын оронцогтой өмдөн дээгүүрээ бас европ хийцийн цамц угалсан монгол биш төрхтэй хүмүүс л цөөн тооны малын араас үүрэглэн дагана. Хажууд нь хөөрхийс бидний мөнхийн хань үүлдэр нь муудсан хотны банхар хань болж яваа харагдана.Тэд замаар яваа машиныг нэг нүдээрээ ч тоож харахгүй байдаг л юм гэсэн янзтай гав ч гэхгүй шогшино.

Бараг хоёр цагийн дараа гэр бараа ачсан гурван падтай тааралдав. Падаа эрчүүд барьж хажуу талдаа бага насны хүүхдээ суулгасан малынхаа араас явж байна. Яагаад гэвэл тэдний ачаан дээр гэрийн тооно, ахуй хэрэгслийн зүйл байхыг үзээд тэр малын араас явж байгаа нүүдэл явж байна гэж ойлгосон.

Хангайн уул даваа мод хадтай газраар үхэр тэргэнд гэрээ ачаад нүүж яваа хүмүүсийг телевизээр олонтоо харж байсан боловч газар дээр нь ер харсангүй. Тэдний хэв маяг хэдийнээ өөрчлөгджээ. Хөдөөд эрэгтэй эмэгтэйчүүдийн ажлын хуваарь солигдож эмэгтэйчүүд голдуу малдаа явж, ид хавтай залуус буюу гэрийн эзэн техник жолоодон нүүдэл дагадаг болжээ.

Говийн малчид илүү үнэтэй техникээр нүүж байна. Тэд хэдэн ямааны ноолуурын буянд ингээ болов уу. Хангай малчид том оврын машин хөлөглөхгүй өөрсдийн хэрэгцээ хадлан бордоо бэлтгэхэд гол хэрэгсэл болох пад трактороор хөл залгуулж байна. Арга ч үгүй биз дээ зуслан бүртээ модон гэртэй болов уу гэж таамаглана. Тиймээс тэдэнд их ачаа ачих унаа хэрэггүй. Мод элбэгтэй хүмүүс модон тухайлбал дүнзэн байшинг бүх суурьших газартай барьдаг.

Монголын нүүдлийн соёл уламжлал энэ мэтээр алсласаар байна. Орон нутгийн удирдлага, настай буурлууд л тэнд ердийн хөсөгний ач тусыг олонтоо ухуулах хэрэгтэй юм шиг санагдана. Яагаад техникийн хөгжлийг хөдөөд нэвтрүүлэхэд дургүйцээд байгаа юм бол гэж уншигч та гайхаж байгаа. Энэ нь олон талын үр шиггүй зардлыг эзэндээ болон байгаль орчинд бий болгож байна.Ердийн хөсгөөр нүүхэд тэмээ малаа цуглуулж ирээд үнэгүй л нүүнэ. Техникээр нүүхэд тэр техникийн идэш хоолонд бас л нэг малаа барьж өгөх, зарах маягаар мөнгө олж худалдаж авна. Малчин хүнд бүү хэл төрийн албан хаагчидад ч бэлэн мөнгө нүдний гэм байдгийг эрх биш ойлгож байгаа биз та бүхэн. Бэлэн мөнгөгүй хүн техникт зарсан мөнгөөрөө хэдэн хүүхдийнхээ нэгний хөлд углах гутал авбал өөрсдөд нь хэрэгтэй баймаарсан.

Хоёрдугаарт тэд хаа сайгүй зам харгүй гаргаж тэр замаар газар мэдэхгүй хүмүүс давтан давхиж бүр тодруулж байна. Хөдөөгийн олон замыг улам олон болгож байна. Зам олон болох тутам бэлчээрийн газар төдий чинээ хумигдаж байна гэсэн үг.

Гуравдугаарт тэр техник эвдэрч хаягдахад хэнд ч хэрэглэгдэхгүй, дахин ашиглахгүй эд анги монголын хөдөөг дэндүү бохирдуулж байна. Айлын буйран дээр дахиад ирэхэд хэрэглэгдэх боломжгүй техникийн эд анги, аккуммилатор гэх мэтийг ил задгай хаяаад л явж байгаль орчныг санаандгүйгээр бохирдуулахад хамгийн их хувь нэмэр оруулж байгаа хүмүүсийг орчин үеийн малчин гэж хэлмээр байна.

Бид байгаль орчны бохирдлын талаар өргөн дэлгэр мэдлэгийг малчдад өгвөл эрх биш тэд ойлгох байх. Байгаль орчны бохирдлын талаар ер нь байгаль орчин талаархи мэдлэгийн малчдад өгөх цаг нь болжээ. Би тааралдсан малчидтай ярилцахад тэд маш сайн ойлгож байгаа боловч гарцаа мэддэггүй юм шиг санагдсан. Яагаад гэвэл нүүхдээ зарах бензиний мөнгөө хэрхэн хэмнэх талаар ярилцахад нүд илт сэргээд ирж байлаа. Ер зардлаа хэмнэх талаар боддог ч мөн л гарцаа мэддэггүй. Малчин хүнд боловсрол мэдлэг илүүтэй өгүүлэгдэж байна