Author Archive

Эрчим хүч бол эдийн засаг, улс төрийн ”тамга хөзөр”

Ням, Нохой сарын 28th, 2010

Аль ч улсын хувьд эрчим хүчний аюулгүй байдал хангагдана гэдэг нь тэр чигээрээ хөгжил, хөгжлийн гарц юм. Тэгвэл Монгол улсын маань эрчим хүчний салбар ямархан байдалтай байгааг хамтдаа сонирхоцгооё. Өнгөц харахад,  технологийн хөгжлийн хурд секунд секундаар хэмжигдэх болсон өнөө үед ЗХУ-н үеийн  аль хэдийнэ хуучирч элэгдсэн тоног төхөөрөмжтэй, байнгын алдагдалтай ажиллаж, өр ширэндээ баригдсан, улсаас үргэлж татаас авдаг, байсхийгээд л тог тасалж ард иргэдийн бухимдлыг төрүүлдэг шидийн газар мэт. Бүр гүнзгийрүүлэн судалбал ямар дампуурсан төрх гарч ирэх бол гэхээс айдас хүрмээр.
Хоёрхон жишээ хэлэхэд 2008 онд тус салбарын өр 55 тэрбумд хүрч, 2009 оны байдлаар Монгол улс нэг хүнд ноогдох цахилгааны хэрэглээгээрээ дэлхийд 117-р байранд жагсаж байсан. (more…)

Хөршүүд инновацийн тогтолцоог хөгжүүлж буй нь

Ням, Тахиа сарын 24th, 2010

БНХАУ: “Мэдлэгт суурилсан нийгэм” байгуулах үзэл санаан дор инновацийг хөгжүүлэхэд оницой ач холбогдол өгч байна. 2006 онд чуулсан “Бүх Хятадын шинжлэх ухаан-техникийн хурал”-аас 2020 он хүртэл ирэх 15 жилд БНХАУ-ын шинжлэх ухаан-техникийн хөгжлийн зорилгыг инновацийн шинжтэй улс байгуулах явдал гэж тодорхойлов.

Инновацийн шинжтэй улс байгуулахын тулд нийгэм-эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангахад шинжлэх ухаан, техникийн чадавхийг үлэмж нэмэгдүүлэх, суурь шинжлэх ухаан, тэргүүний технологийн салбарт явуулах шинжилгээ судалгааны иж бүрэн хүч чадлыг үлэмж өсгөх, дэлхийд нөлөө бүхий шинжлэх ухаан-техникийн хэд хэдэн ололтод хүрэх зорилтууд дэвшүүлээд байна. (more…)

Хятад улс цэвэр эрчим хүчинд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлж байна

Пүрэв, Луу сарын 20th, 2010

Уур амьсгалын  мэргэжилтнүүд  “хятад улс 7 хоногийн дотор 2 ширхэг нүүрсэн цахилгаан станц барьж байна” гэж шүүмжилдэг. Хорт хийг үлэмж ихээр ялгаруулагч орны хувьд Хятад улсыг дэлхийн дулааралд хүргэж буй бохирдлыг багасгахад чиглэсэн ямар нэгэн үүрэг амлалт авах хэрэгтэй гэж үздэг.

Цаашлаад энэ төрлийн тогтоол нь хууль болон хэрэгжих юм бол АНУ-ын зүгээс Хятад, Энэтхэг мэтийн хорт утааг багасгах талаар ямар нэгэн ажил хийдэггүй улсуудад хандсан үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэж үзжээ. Гэвч ингэж бодох нь яах аргагүй буруу юм. (more…)

ХАВРЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ МЭДРЭЛИЙН СИСТЕМИЙГ ЭМЗЭГ БОЛГОДОГ

Даваа, Луу сарын 3rd, 2010

Хаврын улирал ирэхэд л өдөр уртсаж, нар улам идэвхтэй болж, манай гаригийн соронзон даралт өөрчлөгддөг. Энэ гадаад орчны өөрчлөлтөнд бидний биологийн цаг маш эмзэг ханддаг. (more…)

ФРАНЦЫН ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУРШЛАГААС СУРАЛЦАХ НЬ

Лхагва, Туулай сарын 21st, 2010

Дулаан байшиндаа, гэрэл гэгээтэй амьдрах нь хүн төрөлхтний энгийн нэгэн хүсэл билээ. Гэхдээ дэлхийн улс орон болгон иргэдийнхээ энэ хүслийг биелүүлэх, хэрэгцээг хангахын тулд эрчим хүчний төрөл бүрийн эх үүсвэрийг ашигладаг ч байгаль орчинд хор хөнөөл багатай эх үүсвэрийг бий болгож, түүний хэрэглээг нэмэгдүүлэх нь бидний эн тэргүүний асуудал болоод байна. Ийм учраас дэлхий нийтээр тонн тонноор шатааж, их хэмжээний нүүрс хүчлийн хийг агаарт цацдаг, нүүрс болон шатдаг түлшний хэрэглээнээс аль болох татгалзаж, түүний оронд грамм граммаар хэмжигдэх ураныг баяжуулах буюу байгаль орчинд ээлтэй хэлбэрээр цөмийн эрчим хүчийг ашиглах тал дээр ихээхэн анхаарах болсон. (more…)