Цөлөрхөг бүс 150 км хурдтайгаар хойшоо түрж байна
Ням, Тахиа сарын 31st, 2010Эх дэлхий гэдэг нэгэн гэрт, нэгэн дээвэр дор амьдарч байгаа хар, шар, цагаан арьстан, буддын, христийн, лалын шашинт хэн ч бай энэхэн цэнхэр гаригаа нэгэн сэтгэлээр хайрлан хамгаалах нь чухал болоод байгааг ухамсарлах цаг иржээ. Өдрөөс өдөрт байгаль ээжийн бүтээсэн бүхэн нэг нэгнээсээ хамааралтай байдгийг мэдрүүлж байна.
Энэ жилийн дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдрийг “Хөрсөө тордож амьдралаа тэтгэе” гэсэн уриан дор тэмдэглэсэн байна. Хүн төрөлхтөнд өдөр тутам түгшүүр зарлаж байгаа цөлжилт, газрын доройтол, хэт хуурайшилтаас болж хөрсөн дэх бичил организмууд нөхөн сэргэхгүйгээр устан алга болж байна. Энэ нь аль ч улс орны нийгэм эдийн засаг, хүн ардын ахуй амьдралд нэгэнт сөргөөр нөлөөлж эхлээд одоо харин уур амьсгалын өөрчлөлтөд бэлэн байх, дасан зохицох тухай яригдах болжээ. (more…)
















