Nomad Green » gerelmaa

Цөлөрхөг бүс 150 км хурдтайгаар хойшоо түрж байна
Эх дэлхий гэдэг нэгэн гэрт, нэгэн дээвэр дор амьдарч байгаа хар, шар, цагаан арьстан, буддын, христийн, лалын шашинт хэн ч бай энэхэн цэнхэр гаригаа нэгэн сэтгэлээр хайрлан хамгаалах нь чухал болоод байгааг ухамсарлах цаг иржээ. Өдрөөс өдөрт байгаль ээжийн бүтээсэн бүхэн нэг нэгнээсээ хамааралтай байдгийг мэдрүүлж байна.

google.com

Энэ жилийн дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдрийг “Хөрсөө тордож амьдралаа тэтгэе” гэсэн уриан дор тэмдэглэсэн  байна. Хүн төрөлхтөнд өдөр тутам түгшүүр зарлаж байгаа цөлжилт, газрын доройтол, хэт хуурайшилтаас болж хөрсөн дэх бичил организмууд нөхөн сэргэхгүйгээр устан алга болж байна. Энэ нь аль ч улс орны нийгэм эдийн засаг, хүн ардын ахуй амьдралд нэгэнт сөргөөр нөлөөлж эхлээд одоо харин уур амьсгалын өөрчлөлтөд бэлэн байх, дасан зохицох тухай яригдах болжээ.

Цөлжилт гэдэг нэг томъёог 1947 онд Францын ботаникч, экологичАубревилле Африкийн Саваннын тропикийн ой түймэрт автаж, хүмүүс маш ихээр огтлон сүйтгэсний улмаас бий болсон экосистемийн өөрчлөлт, газрын доройтлыг судлах явцдаа гаргаж иржээ.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвеци-д “Хуурай, хагас хуурай ба гандуу, чийг дутмаг нутаг дэвсгэрт уур амьсгалын өөрчлөлт, мөн хүний үйл ажиллагаатай холбоотой олон төрлийн хүчин зүйлээс үүдэлтэй газар буюу газрын бүрхэвчийн доройтол”-ыг цөлжилт хэмээн тодорхойлсон байна./”Байгаль орчин, амьдрал” сэтгүүл 03/18/2010/

Монгол орны эрс тэс гандуу хуурай уур амьсгал, байгалийн баялаг, нөөц ашиглалтын буруу үйл ажиллагаа, хууль хяналтгүй байдал, бэлчээрийн даац хэтрэх, атаршсан тариалангийн талбай, хэт замбараагүй шороон зам гэх мэт байгалийн болоод хүний хүчин зүйлийн нөлөөгөөр цөлөрхөг хээрийн бүс 20 жил тутам хойшоогоо 150 км хурдтайгаар  түрж байгаа юм байна.

Манай улс 1996 онд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцид нэгдэн орсноор олон улсад баримтлаж буй бодлого, чиглэл, зарчимд нийцүүлэн 1996, 2003 онд  “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг тус тус батлан хэрэгжүүлж иржээ. 2010 онд тус хөтөлбөрийг дахин хоёр үе шаттайгаар шинэчлэн баталжээ. Энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд цөлжилтөнд өртсөн орон нутгийн ард иргэд гэлтгүй монгол хүн бүрийн хүчин зүтгэл, оролцоо хэрэгтэй бөгөөд зохих арга хэмжээг даруй авч газрын доройтлыг сааруулж, нөхөн сэргээх үйл ажиллагааг хийж эхлэх хэрэгтэй болоод байна.

Байгаль эхийн эрдэнэс баялаг, араатан жигүүртэн, гайхамшигт сайхан үзэгдэл бүхэн зөвхөн хүний хэрэгцээг хангахын төлөө бүтээгдсэн мэт авирлаж, уулыг нурааж, усыг эргүүлнэ хэмээн хүчит техникийн хүчин чадалд дулдуйдаж ид хавыг үзүүлж явсныхаа төлөөсийг өнөөдөр хүн төрөлхтөн тунчиг гашуунаар мэдэрч эхэлжээ. Газрын хэвлий дэх баялгийг хүртэхийн төлөө ой мод огтлогдон сүйрч, ус гол ширгэн татарч, идэх хоол, өмсөх хувцасныхаа төлөө зэрлэг амьтдыг хомроголон устгаж, үүний нөлөөгөөр байгалийн тэнцвэрт байдал алдагдсаар байна.

Дөч гаруй сая малын хөлд талхлагдсан Монголын тал нутаг цөлжилтөд маш эрчтэйгээр нэрвэгдэж байна. Эртнээс нааш адуулан маллаж, зохистой хэмжээгээр өсгөж, хишиг буяныг нь хүртэж ирсэн таван хошуу мал маань өвлийн хүйтэн, хаврын хайрууд өлдөн доройтож,  өнгөрсөн жилд гэхэд хэдэн саяараа “хонхор сахисан” гашуун сургамж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс илүүтэй хариуцлагын зуд болоод өнгөрсөн тухай одоо ч ярьсаар байгаа. Малын сүргийн бүтцийг сайжруулж, өөрсдийн хир чадалд таарсан,  тооноос илүү чанарыг дээдэлсэн сүргийг бий болгохгүй бол малын тоо хэр хэмжээнээс хэтрээд арчилж маллаж дийлэхээ больсон, бэлчээрийн даацаас болж нутаг орноо орхин дөрвөн улирлын турш отрын амьдралаар амьдрагсад олширч байна.

Монгол улсад маш хурдацтай хөгжиж буй уул уурхай, ашигт малтмал олборлолт, эрхлэлт, инженерийн барилга байгууламжийн зураг төсөлд экосистемийн болзошгүй өөрчлөлтийн талаар ач холбогдол өгөхгүй, хайхрахгүй байгаа нь даван гарахын аргагүй бэрхшээл, гарз хохиролд хүргэх магадлал өндөр байгааг, мөн говийн бүтээн байгуулалт, эрдэс баялгийн том том уурхайнууд газрын гүний усыг ховх сорж амьтан, ургамал оршин тогтнох аргагүй болгож магадгүй байгаа тухай эрдэмтэн мэргэжилтнүүд сэтгэл зовнин сануулсаар байгааг орхиж боломгүй.

Цөлжилтөөс үүдэлтэй элсэн шуурга, түйрэнд Ази даяараа булагдах шахаж байна. 2002  онд Хөх хотод явж байхад нэгэн өвөр монгол хүн “Өвөр Монголоос ирсэн элсний ширхэгийн тоогоор Бээжин зоос явуулж байна” гэж ярьж байв. Энэ үед Хятадын засгийн газар Өвөр монголын малчдаас малыг нь худалдан авч, оронд нь мод тариулж, тарьсан модны тоогоор зоос өгч, ойн зурвас байгуулж, цөөн тооны малыг зөвхөн хашаан дотор хариулгах ажил хийж байсан билээ. Шороон шуурга газрын хөрсний үржил шимтэй хэсгийг хийсгэн одож, газрыг доройтуулдаг байна. Энэ үржил шим эргэн нөхөгдөхийн тулд 1-1,5 сая жил болдог ажээ.

Дээр дурдсан сэтгүүлд: “Сүүлийн 16 жилд манай оронд цөлжилт хүчтэй илэрсэн нутгийн талбай 11,4 дахин, маш хүчтэй илэрсэн нутгийн талбай 7 дахин нэмэгдэж, цөлжилтийн зэрэглэлээр дунд болон хүчтэй илэрсэн нутаг 71,2 хувь болсон нь цөлжилт үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч, ихээхэн газар авсныг харуулж байна. Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 90 хувь нь цөлжилтөд өртсөн бөгөөд эдгээрээс нэн хүчтэй цөлжилтийн зэрэглэлд Увс нуурын хотгор, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Дундговь, Дорноговийн нутаг хамрагдаад байгаа” гэж бичжээ.

Энэ аюулыг сөрөн гарахын тулд эдгээр бүс нутагт элсний нүүдлийг тогтворжуулж, салхины элэгдлийг бууруулах зорилготой  ойн зурвас байгуулж, мод сөөг тарьж ургуулах хэрэгтэй юм байна.

banjig.net

Oрчин цагийн монгол уран зохиолын сод бөгөөд содон яруу найрагч Л.Өлзийтөгс ийнхүү өгүүлсэнбайх юм. “Онгон цэвэр байгалийн өмнө биш, байгалийн зургийн өмнө мэхийн, дуу алдацгаах юм. Алдар цуутны зурсан навчны биш авъяасын үнэр ханхалсан модны хуулбарыг ханандаа өлгөхийн тулд мөнөөхөн модоо огтлон авчирч, хүрээ, жааз хийж байна. Ямар их төөрөгдөл вэ?”

Тийм ээ. Энэ төөрөгдлөөс гарахын тулд хүмүүсийн тархин дахь цөлжилтийг арилгах хэрэгтэй. Тэгж гэмээнэ хүнээс шалтгаалах байгалийн цөлжилт зогсох болоод байна.

Ýõ äýëõèé ãýäýã íýãýí ãýðò, íýãýí äýýâýð äîð àìüäàð÷ áàéãàà õàð, øàð, öàãààí àðüñòàí, áóääûí, õðèñòèéí, ëàëûí øàøèíò õýí ÷ áàé ýíýõýí öýíõýð ãàðèãàà íýãýí ñýòãýëýýð õàéðëàí õàìãààëàõ íü ÷óõàë áîëîîä áàéãààã óõàìñàðëàõ öàã èðæýý. ªäðººñ ºäºðò áàéãàëü ýýæèéí á¿òýýñýí á¿õýí íýã íýãíýýñýý õàìààðàëòàé áàéäãèéã ìýäð¿¿ëæ áàéíà.

Ýíý æèëèéí äýëõèé íèéòýýð öºëæèëòòýé òýìöýõ ºäðèéã “Õºðñºº òîðäîæ àìüäðàëàà òýòãýå” ãýñýí óðèàí äîð òýìäýãëýæýý. Õ¿í òºðºëõòºíä ºäºð òóòàì ò¿ãø¿¿ð çàðëàæ áàéãàà öºëæèëò, ãàçðûí äîðîéòîë, õýò õóóðàéøèëòààñ áîëæ õºðñºí äýõ áè÷èë îðãàíèçìóóä íºõºí ñýðãýõã¿éãýýð óñòàí àëãà áîëæ áàéíà. Ýíý íü àëü ÷ óëñ îðíû íèéãýì ýäèéí çàñàã, õ¿í àðäûí àõóé àìüäðàëä íýãýíò ñºðãººð íºëººëæ ýõëýýä îäîî õàðèí óóð àìüñãàëûí ººð÷ëºëòºä áýëýí áàéõ, äàñàí çîõèöîõ òóõàé ÿðèãäàõ áîëæýý.

Öºëæèëò ãýäýã íýã òîìú¸îã 1947 îíä Ôðàíöûí áîòàíèê÷, ýêîëîãè÷ Àóáðåâèëëå Àôðèêèéí Ñàâàííûí òðîïèêèéí îé ò¿éìýðò àâòàæ, õ¿ì¿¿ñ ìàø èõýýð îãòëîí ñ¿éòãýñíèé óëìààñ áèé áîëñîí ýêîñèñòåìèéí ººð÷ëºëò, ãàçðûí äîðîéòëûã ñóäëàõ ÿâöäàà ãàðãàæ èðæýý.

Í¯Á-ûí Öºëæèëòòýé òýìöýõ êîíâåöè-ä “Õóóðàé, õàãàñ õóóðàé áà ãàíäóó, ÷èéã äóòìàã íóòàã äýâñãýðò óóð àìüñãàëûí ººð÷ëºëò, ìºí õ¿íèé ¿éë àæèëëàãààòàé õîëáîîòîé îëîí òºðëèéí õ¿÷èí ç¿éëýýñ ¿¿äýëòýé ãàçàð áóþó ãàçðûí á¿ðõýâ÷èéí äîðîéòîë”-ûã öºëæèëò õýìýýí òîäîðõîéëñîí áàéíà./”Áàéãàëü îð÷èí, àìüäðàë” ñýòã¿¿ë 03/18/2010/

Ìîíãîë îðíû ýðñ òýñ ãàíäóó õóóðàé óóð àìüñãàë, áàéãàëèéí áàÿëàã, íººö àøèãëàëòûí áóðóó ¿éë àæèëëàãàà, õóóëü õÿíàëòã¿é áàéäàë, áýë÷ýýðèéí äààö õýòðýõ, àòàðøñàí òàðèàëàíãèéí òàëáàé, õýò çàìáàðààã¿é øîðîîí çàì ãýõ ìýò áàéãàëèéí áîëîîä õ¿íèé õ¿÷èí ç¿éëèéí íºëººãººð öºëºðõºã õýýðèéí á¿ñ 20 æèë òóòàì õîéøîîãîî 150 êì õóðäòàéãààð ò¿ðæ áàéãàà þì áàéíà.

Ìàíàé óëñ 1996 îíä Í¯Á-ûí öºëæèëòòýé òýìöýõ êîíâåíöèä íýãäýí îðñíîîð îëîí óëñàä áàðèìòëàæ áóé áîäëîãî, ÷èãëýë, çàð÷èìä íèéö¿¿ëýí 1996, 2003 îíä “Öºëæèëòòýé òýìöýõ ¿íäýñíèé õºòºëáºð”-èéã òóñ òóñ áàòëàí õýðýãæ¿¿ëæ èðæýý. 2010 îíä òóñ õºòºëáºðèéã äàõèí õî¸ð ¿å øàòòàéãààð øèíý÷ëýí áàòàëæýý. Ýíý õºòºëáºðèéã àìæèëòòàé õýðýãæ¿¿ëýõèéí òóëä öºëæèëòºíä ºðòñºí îðîí íóòãèéí àðä èðãýä ãýëòã¿é ìîíãîë õ¿í á¿ðèéí õ¿÷èí ç¿òãýë, îðîëöîî õýðýãòýé áºãººä çîõèõ àðãà õýìæýýã äàðóé àâ÷ ãàçðûí äîðîéòëûã ñààðóóëæ, íºõºí ñýðãýýõ ¿éë àæèëëàãààã õèéæ ýõëýõ õýðýãòýé áîëîîä áàéíà.

Áàéãàëü ýõèéí ýðäýíýñ áàÿëàã, àðààòàí æèã¿¿ðòýí, ãàéõàìøèãò ñàéõàí ¿çýãäýë á¿õýí çºâõºí õ¿íèé õýðýãöýýã õàíãàõûí òºëºº á¿òýýãäñýí ìýò àâèðëàæ, óóëûã íóðààæ, óñûã ýðã¿¿ëíý õýìýýí õ¿÷èò òåõíèêèéí õ¿÷èí ÷àäàëä äóëäóéäàæ èä õàâûã ¿ç¿¿ëæ ÿâñíûõàà òºëººñèéã ºíººäºð õ¿í òºðºëõòºí òóí÷èã ãàøóóíààð ìýäýð÷ ýõýëæýý. Ãàçðûí õýâëèé äýõ áàÿëãèéã õ¿ðòýõèéí òºëºº îé ìîä îãòëîãäîí ñ¿éð÷, óñ ãîë øèðãýí òàòàð÷, èäýõ õîîë, ºìñºõ õóâöàñíûõàà òºëºº çýðëýã àìüòäûã õîìðîãîëîí óñòãàæ, ¿¿íèé íºëººãººð áàéãàëèéí òýíöâýðò áàéäàë àëäàãäñààð áàéíà.

Äº÷ ãàðóé ñàÿ ìàëûí õºëä òàëõëàãäñàí Ìîíãîëûí òàë íóòàã öºëæèëòºä ìàø ýð÷òýéãýýð íýðâýãäýæ áàéíà. Ýðòíýýñ íààø àäóóëàí ìàëëàæ, çîõèñòîé õýìæýýãýýð ºñãºæ, õèøèã áóÿíûã íü õ¿ðòýæ èðñýí òàâàí õîøóó ìàë ìààíü ºâëèéí õ¿éòýí, õàâðûí õàéðóóä ºëäºí äîðîéòîæ,  ºíãºðñºí æèëä ãýõýä õýäýí ñàÿàðàà “õîíõîð ñàõèñàí” ãàøóóí ñóðãàìæ áàéíà. Áàéãàëèéí äàâàãäàøã¿é õ¿÷èí ç¿éëýýñ èë¿¿òýé õàðèóöëàãûí çóä áîëîîä ºíãºðñºí òóõàé îäîî ÷ ÿðüñààð áàéãàà. Ìàëûí ñ¿ðãèéí á¿òöèéã ñàéæðóóëæ, ººðñäèéí õèð ÷àäàëä òààðñàí,  òîîíîîñ èë¿¿ ÷àíàðûã äýýäýëñýí ñ¿ðãèéã áèé áîëãîõã¿é áîë ìàëûí òîî õýð õýìæýýíýýñ õýòðýýä àð÷èëæ ìàëëàæ äèéëýõýý áàéñàí, áýë÷ýýðèéí äààöààñ áîëæ íóòàã îðíîî îðõèí äºðâºí óëèðëûí òóðø îòðûí àìüäðàëààð àìüäðàãñàä îëøèð÷ áàéíà.

Ìîíãîë óëñûí Çàñãèéí ãàçðààñ çàðëàæ ãóðàâ äàõü æèëäýý àìæèëòòàé õýðýãæèæ áàéãàà Àòðûí 3 äàõü àÿí õ¿í àìûí ºñºí íýìýãäýæ áàéãàà õ¿íñíèé õýðýãöýýã øèéäñýí ìàãòóóøòàé àëõàì áîëñîí ÷ àòàðøñàí òàðèàëàíãèéí òàëáàé, õàãàëààä îðõèñîí òàëáàé öºëæèëòºä òîìîîõîí “õóâü íýìýð” îðóóëñààð áàéíà.

Ìîíãîë óëñàä ìàø õóðäàöòàé õºãæèæ áóé óóë óóðõàé, àøèãò ìàëòìàë îëáîðëîëò, ýðõëýëò, èíæåíåðèéí áàðèëãà áàéãóóëàìæèéí çóðàã òºñºëä ýêîñèñòåìèéí áîëçîøã¿é ººð÷ëºëòèéí òàëààð à÷ õîëáîãäîë ºãºõã¿é, õàéõðàõã¿é áàéãàà íü äàâàí ãàðàõûí àðãàã¿é áýðõøýýë, ãàðç õîõèðîëä õ¿ðãýõ ìàãàäëàë ºíäºð áàéãààã, ìºí ãîâèéí á¿òýýí áàéãóóëàëò, ýðäýñ áàÿëãèéí òîì òîì óóðõàéíóóä ãàçðûí ã¿íèé óñûã õîâõ ñîðæ àìüòàí, óðãàìàë îðøèí òîãòíîõ àðãàã¿é áîëãîæ ìàãàäã¿é áàéãàà òóõàé ýðäýìòýí ìýðãýæèëòí¿¿ä ñýòãýë çîâíèí ñàíóóëñààð áàéãààã îðõèæ áîëîìã¿é.

Öºëæèëòººñ ¿¿äýëòýé ýëñýí øóóðãà, ò¿éðýíä Àçè äàÿàðàà áóëàãäàõ øàõàæ áàéíà. 2002 îíä Õºõ õîòîä ÿâæ áàéõàä íýãýí ºâºð ìîíãîë õ¿í “ªâºð Ìîíãîëîîñ èðñýí ýëñíèé øèðõýãèéí òîîãîîð Áýýæèí çîîñ ÿâóóëæ áàéíà” ãýæ ÿðüæ áàéâ. Ýíý ¿åä Õÿòàäûí çàñãèéí ãàçàð ªâºð ìîíãîëûí ìàë÷äààñ ìàëûã íü õóäàëäàí àâ÷, îðîíä íü ìîä òàðèóëæ, òàðüñàí ìîäíû òîîãîîð çîîñ ºã÷, îéí çóðâàñ áàéãóóëæ, öººí òîîíû ìàëûã çºâõºí õàøààí äîòîð õàðèóëãàõ àæèë õèéæ áàéñàí áèëýý. Øîðîîí øóóðãà ãàçðûí õºðñíèé ¿ðæèë øèìòýé õýñãèéã õèéñãýí îäîæ, ãàçðûã äîðîéòóóëäàã áàéíà. Ýíý ¿ðæèë øèì ýðãýí íºõºãäºõèéí òóëä 1-1,5 ñàÿ æèë áîëäîã àæýý.

Äýýð äóðäñàí ñýòã¿¿ëä: “Ñ¿¿ëèéí 16 æèëä ìàíàé îðîíä öºëæèëò õ¿÷òýé èëýðñýí íóòãèéí òàëáàé 11,4 äàõèí, ìàø õ¿÷òýé èëýðñýí íóòãèéí òàëáàé 7 äàõèí íýìýãäýæ, öºëæèëòèéí çýðýãëýëýýð äóíä áîëîí õ¿÷òýé èëýðñýí íóòàã 71,2 õóâü áîëñîí íü öºëæèëò ¿íäýñíèé àþóëã¿é áàéäëûí õýìæýýíä õ¿ð÷, èõýýõýí ãàçàð àâñíûã õàðóóëæ áàéíà. Ìîíãîë óëñûí íèéò íóòàã äýâñãýðèéí 90 õóâü íü öºëæèëòºä ºðòñºí áºãººä ýäãýýðýýñ íýí õ¿÷òýé öºëæèëòèéí çýðýãëýëä Óâñ íóóðûí õîòãîð, Èõ íóóðóóäûí õîòãîð, Íóóðóóäûí õºíäèé, Äóíäãîâü, Äîðíîãîâèéí íóòàã õàìðàãäààä áàéãàà” ãýæ áè÷æýý.

Ýíý àþóëûã ñºðºí ãàðàõûí òóëä ýäãýýð á¿ñ íóòàãò ýëñíèé í¿¿äëèéã òîãòâîðæóóëæ, ñàëõèíû ýëýãäëèéã áóóðóóëàõ çîðèëãîòîé îéí çóðâàñ áàéãóóëæ, ìîä ñººã òàðüæ óðãóóëàõ õýðýãòýé þì áàéíà.

Ìîíãîë óëñûí Åðºíõèéëºã÷èéí çàðëèãààð ìîíãîë÷óóä ìîä òàðèõ ºäºðòýé áîëñîí íü öºëæèëòèéí ýñðýã ¿éëñèéã äýìæñýí ñàéõàí ¿éë ÿâäàë áîëæ áàéãàà ÷ ýäèéí çàñãèéí õºø¿¿ðýã ìóóòàé, õ¿ì¿¿ñèéí óõàìñàðò ñàéí ñóóæ ºãººã¿éãýýñ ºíãºðñºí æèëèéí õóâüä ðåêëàì ñóðòàë÷èëãàà ìýò “áóñäàä õàðàãäàõ” òºäèé ¿éë ÿâö áîëîõ øèã áîëëîî.

Îð÷èí öàãèéí ìîíãîë óðàí çîõèîëûí ñîä áºãººä ñîäîí ÿðóó íàéðàã÷ Ë.ªëçèéòºãñ èéíõ¿¿ ºã¿¿ëñýí áàéõ þì. “Îíãîí öýâýð áàéãàëèéí ºìíº áèø, áàéãàëèéí çóðãèéí ºìíº ìýõèéí, äóó àëäàöãààõ þì. Àëäàð öóóòíû çóðñàí, íàâ÷íû áèø àâúÿàñûí ¿íýð õàíõàëñàí ìîäíû õóóëáàðûã õàíàíäàà ºëãºõèéí òóëä ìºíººõºí ìîäîî îãòëîí àâ÷èð÷, õ¿ðýý, æààç õèéæ áàéíà. ßìàð èõ òººðºãäºë âý?”

Òèéì ýý. Ýíý òººðºãäëººñ ãàðàõûí òóëä õ¿ì¿¿ñèéí òàðõèí äàõü öºëæèëòèéã àðèëãàõ õýðýãòýé. Òýãæ ãýìýýíý õ¿íýýñ øàëòãààëàõ áàéãàëèéí öºëæèëò çîãñîõ áîëîîä áàéíà.

Æè÷: (Äýýð äóðäñàí òîî áàðèì

Монгол хүн “эзэнтэй” болох гэж байна
Irgenii burtgeliin gazriin daraalal 2010.10.20 photo by Otgoo

Өнгөрсөн жилүүдэд Монгол улс таван хошуу малаа тоолоод сая саяар өссөн гэж бахархдаг байлаа. Мал төрийн хамгаалалтад байх хуулийн заалттай, малын хөлийн татвар авахаа больсон болохоор эзэн нь малаа тоо толгойгоор нь бүрэн тоолж, нэг мянгат, хоёр мянгат, гурван мянгатууд болж,  Монголын хөдөөд “малаа яаж маллахаа марксизмаар заалгахгүй” гэсэн юм яриад цээж түхгэр, толгой гэдгэр сууж байна.

Харин үндсэн хуулиар амьд явах эрхээ тунхагласан Монголын хүний “тоо толгой” хэд хүрч байгааг хэн ч хэлж чаддаггүй.  Өөрөөр хэлбэл монголчууд малаа сайн тоолдог, яагаад гэвэл мал үнэ цэнтэй, харин хүнээ тоолдоггүй, учир нь монгол хүн үнэгүй.Шинээр мэндлэх үрс маань хүн амын ихэнх нь оршин сууж байгаа нийслэлийн гурван төрөх, нэг эрдэм шинжилгээний төвдөө багтахгүй болсон ч өдөр тутам хэд хэдээрээ золгүй байдлаар халуун амиа алдсан тухай мэдээ хэвлэл мэдээллийн аль ч сувгаар дуулдаж байдаг. Дээр нь өвчний улмаас, насны доройтлоос гэх мэтээр хүн ам хорогдсоор л байгаа. Гадаадад хэд хичнээн хүн ажиллаж амьдарч байгаа талаар баттай тоо байхгүй.

Миний хайрт эх орон энэ жил хүнээ тоолох нөр их ажил эхлүүлээд байна. Малаа эзэн нь нас, хүйс, зүсээр нь зүслээд тоолуулаад байдаг, харин үнэлэхийн аргагүй үнэ цэнтэй хүн зоноо тоолох эзэн нь уг нь төр боловч сонгуулийн амлалт-эх орны хишгээр барьцаалан хүн бүрийн хурууны хээг авах, бичиг баримтжуулах, шинэчилж бүртгэх ажил 7-р сард намдуухан эхэлсэн билээ.

Энэ ажил 10-р сарын 1-д дуусах ёстой байсан ч 10-р сарын 11-ний байдлаар 72 хувьтай байгаа юм байна. Хорвоод мэндэлсэн, наснаас нөгчсөн, гэрлэсэн, салсан, овгоо сольсон, нэрээ өөрчилсөн, тэр ч бүү хэл хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгө, гадаадад зорчих эрх гээд иргэнтэй холбоотой бүх мэдээллийг бүртгэх ард түмнийхээ өмнө маш их өндөр үүрэг хүлээдэг байгууллага бол Улсын бүртгэлийн Ерөнхий газар.

Энэ бүх бүртгэлээ хямгадаж хадгалсан иргэний бүртгэлийн архив сүүлийн өдрүүдэд ачааллаа даахгүй болж байна. Өдөр бүр уртаас урт дараалал үүсэж, бүтэн хоног дугаарлаж байж төрсний бүртгэлийн лавлагааны мэдүүлэг гэгчийг авч асуултын дагуу бөглөөд иргэний бүртгэлийн архивт шүүлгэх ажээ./10-р сарын 27-ний өглөө 11-р сарын 2-ний 14-18 цагийн дугаар тарааж байлаа/ “Төрсөн нь үнэн” тухайгаа батлуулж, лавлагаагаа авсан Монгол улсын иргэн маань харъяа дүүрэгтээ очиж шинээр төрсний гэрчилгээ бичүүлж авна. Шинэчилсэн бүртгэлд бүртгэхдээ төрсний гэрчилгээ заавал шаардаж байгаа учраас тэр. Тус газрын www.registrationmongolia.com сайтад тайлбарласнаар “Төрсний гэрчилгээ нь тухайн хүний хувьд хамгийн анхдагч эх нотлох баримт бичигт тооцогддог. Манай улс 1980 онд улаан паспорт олгох, 1988 онд иргэддээ регистрийн дугаар олгох, 1999 оноос улаан паспортыг иргэний үнэмлэхээр солих зэрэг ажлыг зохион байгуулахдаа иргэдийнхээ мэдээллийг ямар нэг эх нотлох баримттай тулгаагүй.  70, 80-аад онд байсан зөрчлийг арилгаж чадахгүйгээр, түүнийгээ баталгаажуулах маягтай явсаар ирсэн. Үүнээс болж төрсний гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн, улмаар төрсөн он, сар, өдөр, эцэг, эхийн нэр, өөрийн нэр зөрүүтэй байх, овог нэрээ өөрчилсөн зэрэг зөрчил нэлээд гарсан.

www.registrationmongolia.com

Мөн тухайн үед бүртгэл хөтөлж байсан ажиллагсад нь мэргэжлийн бус, орон тооны бус, өөр ажил алба давхар хашдаг хүмүүс байсан, мөн бүртгэлийн ажил бүхэлдээ гар ажиллагаатай байсан зэрэг нь ч үүнд нөлөөлсөн байх талтай. Үүнээс гадна иргэдийн өөрсдийнх нь санаатай үйл ажиллагаанаас үүссэн зөрчлүүд ч бас их байна. Тухайлбал, дээхнэ үед бол иргэд сургуульд орохгүй, цэрэгт явахгүй, тэтгэвэрт эрт гарах гэж насаа дардаг байсан бол 90-ээд оны дунд үес эхлэн гадаадын өндөр хөгжилтэй улсын их дээд сургуульд суралцах, спортын уралдаан тэмцээнд оролцох гэж, эсвэл тэтгэвэрт гарахаас зайлсхийх зорилгоор насаа нэмэх, гадаад улсад зорчих виз хүсэхтэй холбоотойгоор зургаа солих, бусдын бичиг баримтыг ашиглах, улмаар бусдын бичиг баримтаар бүртгүүлэх гэх мэт зөрчлүүд байсан.

Ийнхүү нэгэнт бий болсон зөрчил дутагдлыг засч залруулах, цаашид гаргахгүй байх талаар тус газар бүхий л нөөц бололцоогоо дайчилж, иргэдтэйгээ хамтран шийдвэрлэх шаардлага гарч ирсэн юм. Иргэдээс төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхийг хамтад нь шаардаж иргэний үнэмлэхний мэдээллийн сантай тулгаснаар олон зөрчил, дутагдлыг илрүүлэн засч залруулж байна.

Өнөөдрийн байдлаар баримт бичгийн зөрчилтэй гэх үндэслэлээр лавлагаа авсан иргэдийн 46.2 хувь нь төрсний бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн сан дахь мэдээлэл зөрүүтэй байсныг залруулсан” гэжээ. Урьд өмнө нь иргэний бичиг баримтыг тэр болгон шаарддаггүй байсан болохоор бараг хэрэглэдэггүй, хаа нэгтээ гээж орхисон төрсний гэрчилгээг одоо нэхэмжилж, түүгээр үндэслэж бүртгэл явуулах болсон нь нилээн сайн бүртгэл болж, хүн амын тоо бүрэн бүтэн гарах магадлалтай ажээ.

Энд дугаарлаж байгаа хүмүүс зарим нь хөдөө аймгаас ирсэн, төрсөн тухай мэдээлэл огт байхгүй /монгол хүн мөн үү, биш үү/, овог нэр солигдсон, үрчлэгдсэн зэргээс болоод мэдээлэл нь зөрсөн, бас нэр овог, регистрийн дугаар буруу бичигдсэн гэх мэт бөөн гомдол, заргатай. Мөн хаана төрснөө ч мэдэхгүй өнчин өрөөсөн өссөнөөс төрсөн эх, эцгийнхээ овгийг мэдэхгүй байх зэргээр аль аль талдаа маш их хүндрэл үүсгэж байгаа аж.

1950-1960 оны хооронд төрсөн хүмүүс мэдээлийн санд байхгүй, маш муу хийгдсэн анхан шатны бүртгэл болон шилжилт хөдөлгөөнөөс болоод ХААТР гэх маягт нь хаа байгаа нь мэдэгдэхгүй, иргэний үнэмлэх байтугай хуучин улаан паспортоо ч аваагүй гэх мэт зөрчил их байдаг юм байна. Удахгүй далан жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа энэ байгууллагын ажил ямархуу хэмжээнд явагдаж ирсний шалгалтыг ард түмэн нь өдөр болгон авч, “онцмуу” дүн тавьж байна.

Архивын ажилчид маш их ачаалалтай байгаагаас бухимдалтай, хүнд олигтой тайлбар өгдөггүй, ийш тийш явуулдаг гэх мэтээр төрийн байгууллагын хүнд суртал энд жинхэнэ дүрээрээ байна. “Ээж аавын мөн бишийн асуудлаас болж сонин юм даа гэж урвайсан, гайхсан, итгэл алдарч толгой сэгсэрсэн хүмүүстэй олон таарна. Эцэг эхийн овог зөрж байхад регистрийн дугаар зөрөх нь байнгын үзэгдэл. Нэр нь бүрэн бүтэн таарлаа гэхэд төрсөн он сар нь зөрүүтэй. Нэг эр өөрийгөө 1964 онд төрсөн гэж бодож байтал архивын баримтад 1963 онд төрсөн гэж бүртгэгдсэн байх юм. Төдийгөөс өдий хүртэл төрсөн оноо мэдэхгүй явсан гэж үү хэмээн бурууг тохож болох ч хэдхэн жилийн өмнө гадаад паспорт авахад нь 1964 онд төрсөн лавлагаа гарсан байх юм.

МӨн амьд сэрүүн, бүтэн бүгээн залуу улсдаа өрх нэмж, шинэ гэр бүлийн 500 мянган төгрөгөө авах гэтэл өмнө нь гэрлэж байгаагүй ээ гэсэн бичиг хэрэгтэй болж. Гэтэл архиваас шүүлгэтэл “Монгол Улсын иргэн Төгөлдөр нь 2005 онд нас барсан” гэсэн лавлагаа гараад ирэв” гэж uuganzayagiinh.blog.banjig.net-д нэгэн аргаа барсан залуу бичсэнийг олж уншлаа.

Бүх зөрчил, дутагдлаа арилгаад, бүх хүний хурууны хээг арван мянган төгрөгөөр үнэлж аваад нэгдсэн дүн гаргасан чинь Монголын хүн ам юун хоёр сая зургаа, долоон зуун мянга, дөрөв таван саяд ч хүрсэн байвал мөн сайхан аа. Монголын үрс маш олон болтугай.

Эдди:Номадгрийн-ээр дамжуулж Монголын тухай олон орон мэддэг болсон
Photo by Otgoo

Глобал войс – бол  300 гаруй блогч, орчуулагчид дэлхийн өнцөг булан бүрээс мэдээ мэдээллээ  бэлтгэж, иргэний дуу хоолойг уламжлалт бус хэлбэрээр ертөнцийн сонорт  хүргэдэг олон улсын иргэний сэтгүүлчдийн мэдээллийн сүлжээ юм.

Энэ  сүлжээнд нэгдэн хамтран ажиллаж байгаа хэн бүхэн дэлхийн сүлжээний  нэгээхэн хэсэг гэдгээ ойлгож сайн дурын үндсэн дээр идэвхтэй ажилладаг.

Глобал войс төслийн нэгэн хэсэг болж ажиллаж буй Rising voice-төслийн  захирал Эдди Авила Монголд зочилж Номадгрийний  иргэний сэтгүүлчидтэй уулзалт хийж сонирхолтой яриа өрнүүлснийг та  бүхэнд уламжилж байна. Номадгрийн төсөл нь Глобал войсийн салбар, Rising voice-оос даян дэлхийд хэрэгжүүлдэг 25 төслийн  нэг нь бөгөөд монголд хоёр дахь жилдээ амжилттай  хэрэгжиж байгаа юм  байна.

Эдди Авила ярихдаа: Номадгрийн сайтаар дамжуулан дэлхийн олон блогч, уншигчид  Монгол оронтой танилцаж байна. Та бүхний бичсэн нийтлэлүүдийг бид англи,  хятад, араб, испани хэлээр орчуулдаг. Өмнө нь гадаадынхан Монголд ирж үзээд төрсөн сэтгэгдэлээ бичихийг хүлээж байдаг байсан бол одоо блог болон  интернэтээр дамжуулан монголын блогчид өөрсдийн тухай мэдээ бичиж болж байна. Монголын  тухай монголчууд өөрсдөө л сайн бичиж өөрсдөө л сайн таниулна.

Интернэтээр Номадгрийнээр дамжуулж монголыг дэлхий дахин мэдэх болж  байгаад би баяртай байна. Үнэндээ би Монголын тухай мэдээллийг  Номадгрийнээр дамжуулж авсан. Хоёр гурван жилийн өмнө Монголд ирнэ гэж  төсөөлөө ч үгүй явлаа.Энд ирээд Монгол илүү сайхан орон юм байна гэж  ойлголоо. Хөдөө орон нутаг явахад маш сайхан байлаа.

Блогчоор ажиллах амаргүй, цаг зав их ордог ч энэ ажил Монголыг  сонирхогчдод маш их хэрэгтэй чухал зүйл. Та нарын сургалт хичээлүүд  байгаль орчныг хамгаалахад их хувь нэмэр оруулж байна. Интернэтээр  дамжуулж аливаа орны соёл, нийгмийн байдлын талаар илүү их бодит  мэдээллийг авч тодорхой мэдлэгтэй болдог.

Номадгрийнд би  өөрийн чадлын хэмжээгээр туслах гэж ирсэн. Төслийн санхүүжилт хэзээ  нэгэн цагт зогсдог. Харин санхүүжилт зогсоход Номадгрийн зогсох ёсгүй.  Энд ажиллаж байгаа хүн бүхэн өөрийн юм, миний юм гэж ойлгож,  өөр ямар  арга байна, яаж үргэжлүүлэх вэ гэдэг талаар санаа тавих хэрэгтэй. Төсөл  амжилттай байхад хүн бүхний хүчин чармайлт хэрэгтэй. Би өөрийн шугамаар  туслах болно. Цаашид монголын талаар байнга бичиж байх нь чухал гэж  ойлгож байна.

Eddie and Bum talking with citizen journalists  photo by Otgo

Ингээд Эдди уулзалтад оролцогчдын асуултанд хариуллаа.

Асуулт: Бид энэ төслийг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа. Бид юу хийх ёстой  вэ?

-    Хамгийн гол нь төслийнхөө талаар танилцуулах нь чухал. Олон хүнд  уншуулах талаар хүчин чармайлт тавих хэрэгтэй. Хүмүүсийн нийтлэлийг линк  маягаар найзууддаа явуулвал зүгээр. Олон нийтэд түгээснээр танай гишүүн  болохыг хүсдэг,  санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүсдэг. Мөн коммент  бичиж байвал блогийн утга учир тэр. Харилцаа холбоо нь тэр.

Асуулт: Глобал войс, Rising voice-оос хэрэгжүүлдэг 25 төсөл нь ямар чиглэлтэй байдаг  вэ. Бүгд байгаль орчны асуудлаар байдаг уу.

- Орон бүрт төслүүд өөр өөрийн онцлогтойгоор хэрэгждэг. Дэлхий даяар жил бүр уралдаан зарлаж, төслийн санал хүлээн авдаг. Өөр  өөрийн онцлог санаа бүхий төслүүдээс тавыг  нь л сонгодог. Уриалан дуудсан,  анхаарал татсан, амьдрах бололцоотой, амжилтад хүрэх боломжтой гэж  үзсэнээ сонгож санхүүжүүлдэг. Номадгрийн бидний анхаарлыг татсан учраас  бид дэмжлэг үзүүлж сонгож авсан. Номадгрийн бол хамгийн амжилттай  байгаа төсөл гэж ойлгож болно. Глобал войсийн төслүүдэд бүх төрлийн  төсөл байдаг. Эмэгтэйчүүд, залуучууд, орон нутгийн хөгжил хийгээд тухайн улс оронд хориотойд тооцогддог сэвдээр блог хийх зэрэг, жишээ нь Египетэд сексийн талаар ярих бичих хориотой  байдаг. Гэтэл сексийг ариун цэвэр, эрүүл ахуйн талаас нь гэх мэтээр бичих  зайлшгүй шаардлага байгаад байдаг.

Асуулт: 25  төслийг яаж санхүүжүүлж байна вэ?

-    Глобал войс 2002 оноос, Rising voice- 2007 оноос төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоо тэдгээрээс 15 нь амжилттай ажиллаж байна. Зогссон зарим төслийнх нь оронд өөр  төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хувьд санхүүжилт байнгын толгойны өвчин  байдаг болохоор энэ долоо хоногт гэхэд л би хоёр санд санал явуулсан.  Санхүүжилтийн бусад бололцоог өдөр тутам хайж байдаг.

Асуулт: Номадгрийнийг яаж сурталчлах вэ? Гудамжны самбар дээр nomadgreen.org  гээд бичээд тавиад байх уу?

-    Номадгрийний танилцуулгыг А4 цаасан дээр бичээд интэрнэт  кафенуудаар тараах, наадаг цаасан дээр хэвлэж тараах гэх мэт байж болно.

Асуулт: Манай нийтлэлүүдээс мэдээж англиар орчуулсан нийтлэлүүдийг та  уншсан байх. Ямар нийтлэл нь сайн байсан бэ?

-    Нинжагийн талаар, ан амьтны талаар, зудын талаар бичсэн нийтлэлүүд  одоо санаанд маань байна.

Асуулт (“Ногоон шуудан” сонины эрхлэгч Наранцэцэг): Тухайлбал би гэхэд Иргэний үүргээ биелүүлж, идэвх сонирхлоороо ажиллаж, өөртөө машин, хувцас авахын оронд тэр   мөнгөөрөө байгаль хамгаалахын тулд сонин гаргах зэргээр ажиллаж байна.  Над мэтийн ийм хүмүүс төсөл  бичвэл дэмжих үү.

- Бид интернэтэд ажилладаг байгууллага, төслийг дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлдэн. Интернэттэй холбогдолтой төслийн  санааг үзэж болох юм.

Асуулт: Интернэтийн орчинд жишээ нь Фэйсбүүк дээр ажиллахын ач  холбогдлыг та юу гэж үзэж байна вэ?

-    Найз нөхөдтэй болох, өөрсдийн бичсэн зүйлүүдийг бусдад хүргэх,  мэдээлэл солилцох ач холбогдолтой. Дэлхий даяар маш олон сайтууд  байдгаас зарим нь маш их уншигддаг, зарим нь муу уншигддаг. Олон хүнд  хүргэж уншуулахын тулд бичлэгийн дор тайлбар сайн хийж байх хэрэгтэй.

Мөн ярилцлагад “Ногоон эвсэл”-ийн тэргүүн О.Бум-Ялагч оролцож санал бодлоо  солилцсон юм. Тэрээр Номадгрийн төслийг анх санал болгож байхдаа орон  нутгийн ард иргэдийн байгаль экологийн талаарх үзэл бодлыг олон нийтэд  сурталчилж, нийгэмд хүргэе гэсэн санаа бодолтой байжээ. Гадны хөрөнгө  оруулалтыг зөвхөн бизнесмэн хүн оруулдаг. Орон нутгийн иргэдийн газрыг  аваад уурхай гаргаад өөрөө ашиг олоод байхаас биш иргэдийн ахуй  амьдралыг дээшлүүлдэггүй.  Бидний цаашдын төсөөлөл бол газраа өгсөн хүн  тэр газрынхаа төлбөрийг насан туршдаа авч, ашгаас нь хувь хүртэж байх,  нутаг орондоо амьдарч байгаа малчин хүн цаг агаарын байдал, хүйтэн  дулааныг өдөр бүр мэдэж байх, өөрөө мэдээ мэдээлэл бичээд тавихад бид орчуулаад  цааш нь дэлхий дахинд хүргэдэг болох юм. Байгаль хамгаалах бол даян  дэлхийн анхаарлыг татаж маш том төсөл төлөвлөгөөг хэрэгжүүлдэг бизнес  болчихоод байна. Монголын байгаль орчин ямар байгааг дэлхий даяар  мэдүүлэх, дэлхийд тогтсон жишгийг монголд нэвтрүүлэх хэрэгтэй байна гэж  ярилаа.

Энэ бүхний төлөө Номадгрийний иргэний сэтгүүлч бүхэн сэтгэл зүтгэлээ  зориулж ажиллах ёстой юм байна гэдгийг улам бүр ойлгуулсан халуун дулаан уулзалт  болж өндөрлөлөө.

Алс тэртээ орноос тэнгис далайг гатлан ирж бидний төлөө сэтгэл зүрхээ  зориулан холын хүний үгийг сонсгож урам хайрласан Эдди Авила-д Монгол  хүн бүрийн өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлье.

Нийслэлийн зам хамгийн аюултай орчин болоод байна
Замын  цагдаагийн газрын www.traffipolice.gov.mn сайтад мэдээлснээр дэлхий  дээр өдөр бүр 16 мянга гаруй хүн осол гэмтлийн улмаас амиа алддаг нь хүн  амын нийт нас баралтын 12 хувийг эзэлж байна.

olloo.mn

Ослын улмаас амиа  алдагсдын гуравны нэг нь 1-40 насныхан байдаг. Эдгээр осол гэмтлийн 25  хувь буюу дийлэнх нь зам тээврийн ослоос шалтгаалдаг байна. Зам тээврийн ослын шалтгаант нас баралтын 50 хувийг 15-44 насныхан  эзэлдэг гэнэ.Харин Монгол улсад энэ оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд замын  хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 283 гарсан бөгөөд энэ нь  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25,8 хувиар өссөн дүн юм. Ослын  улмаас 58 хүн нас барж, 148 хүн зам тээврийн ослын улмаас гэмтэж  бэртжээ.

Улаанбаатарын есөн дүүргээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын  эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн тоогоороо Сонгинохайрхан дүүрэг толгой  цохиж байна. Энэ дүүрэгт 44 хэрэг гарчээ.

Миний сайн танилд нэгэн харамсалтай явдал тохиолдсон юм. 2010 оны 7-р  сарын 23-ны өдөр 12 настай Ш.Мөнх-Оргил хүү Сонгинохайрхан дүүргийн 1-р  хорооллын арын зам дээр тоглож байгаад нийтийн тээврийн микроавтобусанд  мөргүүлсний улмаас хүндээр гэмтэж 9-р сарын дунд хүртэл гэмтлийн  эмнэлэгт хэвтэж эмчлүүлжээ. Нуруу нугас, тархиндаа гэмтэл авсан жаахан  хүү үхэл амьдралын дэнсэн дээр байсан болохоор аав ээж нь уг хэргийг  дүүргийн замын цагдаад даатгаад, хуулийн дагуу шийдэгдэнэ гэсэн  ойлголттойгоор хүүгээ эмчлүүлж хөл дээр нь босгохын төлөө бүхнийг  хийжээ. Ингээд ид хөдөлгөөнтэй насандаа эрвэлзэж дэрвэлзэж явсан хүү нь  биеийн тамирын хичээлд орж болохгүй, үсэрч харайж болохгүй, маш  болгоомжтой байж, сайн гам хийх хэрэгтэй гэх мэт зөвлөгөөтэйгөөр  эмнэлгээс гарч, хичээлдээ оржээ. Цагдаад өгсөн өргөдөл гомдлоо юу болов  гэж сураглатал арга хэмжээ авсан шүү дээ гэсэн хариу сонсчээ. Ямар арга  хэмжээ авсан тухай асуутал чихэндээ итгэсэнгүй. Хүүг нь гэмтээж хэвтэрт  оруулсан микроавтобусны жолоочийг 10000 төгрөгөөр торгоод явуулсан  байжээ. Тэд дахин гомдол гаргаж, гурав дахь удаагаа байцаагчаа  солиулснаар хэргийг сэргээж мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа.

Энд  явган зорчигчийн буруутай үйлдэл байж болох ч хоёр машин хоорондоо  мөргөлдсөн ч 10000 төгрөг өгч авалцаад салдаг билүү. Хүүхдийн амь нас,  эрүүл мэнд аравхан мянган төгрөгний шийтгэлтэй, тиймхэн үнэ цэнэтэй гэж  үү.

Зам тээврийн осол хэрэг юунаас болж гардаг вэ? Мянганы сорилтын сангийн судалгааны багийнхны явуулсан судалгаанаас үзэхэд хот төлөвлөлтийн  буруугаас, хороолол дунд хүүхдийн тоглоомын талбай байхгүй болсноос  хүүхдүүд унадаг дугуй, роликоор зам дээр тоглох болсноос, авто замын  хажуугийн явган хүний зам хэт нарийн учраас зорчигч авто зам руу орж  явах, мөн явган зорчигчийн давуу эрхээ хэтрүүлж, хаа дуртай газраараа  зам хөндлөн гарах зэргийг дурдаж болох юм.

Мөн хүүхдийг сургууль,  цэцэрлэгт нь харж хандах хүнгүй явуулдаг, ногоон гэрэл, цагаан шугамны  тухай ойлголт өгөөгүй байдаг нь ч бас нөлөөлдөг байна.  Нөгөө талаас сургууль, хүүхдийн орчинд болон шөнө орой, халтиргаа,  гулгаатай үед жолооч аюулгүй байдлыг хангаж явдаггүй, хурд хэтрүүлэх,  техникийн бүрэн бүтэн байдал алдагдсан байх, согтуугаар жолоо барих  зэрэг нь осол гарахад хүргэдэг.  Бас нэг дурдахгүй өнгөрч боломгүй шалтгаан бол нийслэлийн замын хаана ч  тохиолддог энхэл донхолыг тойрч гарахаас үүдэлтэй бөглөрөл, түгжрэл ч  бас нөлөөлж байна.

Түгжрэлээс болж авто замаас гарч явган хүний зам  дээгүүр сигналдан сүнгэнэх жолооч нарыг яалтай. Хамгийн ойрын жишээ  гэхэд Эрдэнэтолгой, Шархадны “алдарт” зам дээр өглөө оройн ачааллын үеэр  байнга улаан шороо босч, бөглөрч түгжирсээр нэгэн хавар, зун, намрыг  барлаа. Энэ зам дээр зүгээр нэг донслоод өнгөрөх энхэл донхол биш том  том нүхнүүд байдаг.

Цайзын уулзвараас Шархадны эцэс хүртэлх зам дээр 321  нүх байгааг “Өдрийн сонин”-ы сурвалжлагч тоолсон байна лээ. Ойрын  өдрүүдэд Цайз захаас 16-р хороолол хүртэлх замыг засч байгаа бөгөөд “Энэ  зам дээр арваадхан л нүх байдаг. Олон нүхтэйгээр нь Эрдэнэтолгойн замыг  засахгүй” гэж микроавтобусны жолооч ярьж байх юм. Да хүрээ захаас  дөнгөж авсан япон машинтайгаа нүх тойрч яваад машинтай мөргөлдсөн залуу  уйлах шахам зогсч байх юм. Хоёр жолооч маргалдаад төлбөр тооцоо болоод  өнгөрөхөөс биш зам засагдаагүйгээс болоод ингэлээ гээд гомдол гаргаж  байгаа юм байдаггүй.

Жил бүр хураалгадаг автомашины татварын мөнгө  хаачдаг тухай нэхэмжлээд явахад болохгүй юм байхгүй.  Аль ч зам дээр хамгийн их хурд хэтрүүлж, дүрэм зөрчдөг авто хэрэгсэл бол  нийтийн тээврийн микроавтобус, том оврын автобус. Тэд хэзээ ч явган  зорчигчид зам тавьж өгдөггүй болохоор та аминдаа хайртай л бол эдгээрээс  хамгийн их болгоомжилж явах хэрэгтэйг Мянганы сорилтын сангийн  судалгааны багийнхан зөвлөж байна. Ногоон гэрлээр зам хөндлөн гарч  байгаа ч гэсэн хамгийн хурдан алхаж, эсвэл гүйж гарахгүй л бол аюултай  гэдгийг санаж явахад илүүдэхгүй. Энэ судалгаанд хамрагдагсад замын  хөдөлгөөнд хамгийн соёлгүй оролцогчид нь дээрх авто хэрэгслүүд гэсэн бол  хамгийн соёлтой нь жиптэй болон эмэгтэй жолооч нар гэсэн байна.  /Өнөөдөр сонин/

olloo.mn

Хамгийн сүүлд сэтгэл эмзэглүүлсэн тоо баримтыг дурдахад: 2009 онд хүүхэд  өртсөн зам тээврийн осол 483 бүртгэгдсэн байна. Дээрх ослын улмаас 484  хүүхэд гэмтэж, найман хүүхэд нас баржээ.  Энэ оны эхний найман сард зам тээврийн ослын улмаас долоон  хүүхдийн амь нас хохирч 372 хүүхэд гэмтэж бэртсэн байна.

Энэ нь өнгөрсөн  он мөн үеийнхээс 12,7 хувиар өссөн үзүүлэлт байгаа юм. Өөрөөр хэлбэл  өнгөрсөн оны өдийд 330 хүүхэд ослын улмаас гэмтжээ. Осолд өртсөн  хүүхдүүдийг насны байдлаар нь авч үзвэл 0-7 насны хүүхэд 42.9 хувь, 8-14  насны хүүхэд 28.6 хувь нь, 15-18 хүүхэд 28.6 хувийг эзлэж байна.  Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн судалгаанаас үзэхэд хичээл ордог  өдрүүд буюу даваагаас баасан гаригуудад тэр дундаа өглөө хичээл эхлэх  болон өдөр, орой хичээл тарах цагуудад хүүхдүүд осолд өртсөн байна.  Дээрх ослын шалтгаан нөхцөлийг үзвэл явган зорчигчийн буруугаас 72,1  хувь, жолоочийн буруугаас 22,7 хувь, 5,2 хувь нь эцэг эхийн буруугаас  болж осол гарчээ. /www.traffipolice.gov.mn/  Энэ бүхэн нь явган зорчигч, жолооч аль алинд нь гудамж замаар зорчиход  аюул дүүрэн байгааг харуулж байна.

“Эмзэг эрсдэлтэй” бүлгийн эрчүүд ба ачааны хүндийг үүрсэн монгол бүсгүйчүүд
iNET.mn

Монголын улс төрөөс бусад бараг бүх салбарт яруу алдарт эмэгтэйчүүдийн дуу хоолой, нэр сүр цуурайтаж байна. Урлаг, спорт, бизнес санхүүгийн ертөнцөд цоглог дайчин бүсгүйчүүдийг захаас аван нэрлэж болох ч бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд шингэн дуу дэндүү бүдэг сонсогдож байгаа нь юуных юм болоо? Зам барилга, эрчим хүч, уул уурхай гээд эрчүүд хэрэгтэй тэр л салбар хүн хүч дутаж байна гэж дуулдах юм. Ингэхэд Монголын хүдэр чийрэг харчууд хааччихав? Харийн оронд гарч боолын хөдөлмөрт зүтгэж явна уу, архин далайд живж өөрийн ухаангүй мансуурч явна уу, хуулийн дээгүүр алхаж гараад харанхуй гянданд тарчилж сууна уу, эрх мэдэл, өнгө мөнгөний төлөө юугаа ч хайрлахгүй зүтгэж явна уу?  Идэр насны эрчүүд харийнхны сонгон шалгаруулалтанд сайн дураараа орж, эрүүл мэнд, боловсрол, сэтгэхүйгээрээ шилэгдэн боолын хөдөлмөр хийхээр хилийн дээс алхах болсноос хойш тэдний араас үргэлжлэх эрчүүдийн цуваа  сүүлийн 20 жилд тасралтгүй нэмэгдсээр байна.  Амьдрал хүнд хэцүү, ялангуяа залууст бусдаас дутахгүй амьдрахад хүрэлцэх хөрөнгө мөнгө байхгүйгээс Монгол эрчүүд орон байр, унах унаатай болохын тулд харийн оронд хар хөлсөө асгаруулан зүтгэж байгаа нь үнэн. Ийнхүү харийн оронд ажиллаж амьдрах тэдний ар гэр үр хүүхдээ гэх сэтгэл нь хэвээр хэдий ч  Үр хүүхэд, найз нөхөд, ах дүү, амраг садан нь тэднийг бараг л мөнгөний машин гэж ойлгодог байсан бол  тэд эх орондоо эргэж ирээд мөнгө олохоо больж, нэр хүндээ алдаж, хэнд ч хэрэггүй болсон мэт санагдаж эхэлдэг. Ингээд боломжтой нэг нь ирсэн газар луугаа буцаж, боломжгүй зарим нь ажилгүйчүүд болон архичдын тоог нэмээд үлддэг болоод байна. Харь оронд ажиллаж олсон мөнгөөрөө үйлдвэр байгуулаад, худалдаа эрхлээд явж байгаа нь тун цөөн.

xorom.com

Жил бүр шилдэг татвар төлөгчөөр архи, тамхины аль нэг үйлдвэр шалгардаг болохоор хамгийн ашиг орлого сайтай салбар нь тэд байх. Хэрэглэгчид нь харин хэн бэ. Дийлэнх нь эрчүүд. Монгол үндэстнээ сүйрлийн ирмэгт аваачаад байгаа энэ их архины үйлдвэрлэл, энэ их татвар, ашиг орлогын цаана хичнээн хүний амьдрал, амь нас, эрүүл мэнд сүйрэн замхарч, цус, нулимс гол ус мэт урсаж, зовлонгийн далай цэлэлзэн байна вэ. Өглөө, өдөр, үдэш, орой хэзээ л бол хэзээ, хаана л бол хаана согтуу эрчүүд хог шороотой хутгалдан архиралдан бархиралдан зодолдох нь нүд халтирам.  Амьдралаа аваад явах чадваргүй архичин, тамхичин, агсан, дээр нь боловсролгүй, мунхаг харанхуй эрчүүдийг борви бохисхийлгүй ажиллаж, хэдэн бор хүүхдээ тэжээж буй эхнэрүүд илүү ачаа мэтээр тээршааж эхэлдэг.  Үнэхээр “аманд орохдоо алтан шумуул мэт, амнаас гарахдаа арслан барс мэт” бор дарснаас болж халхын эрчүүд мөхөх гэж үү.

Зарим нэг нь бас л архинаас, авир араншингаасаа болж хуулийг уландаа гишгэж төрийн цээрлэл хүлээн олон арван жилээр “засран” хүмүүжихээр явж оддог. Энэ олон жилд тэвчээр заан хүлээх нь ч байна. Бас эхний нэг хоёр жилдээ эргэж тойрж байгаад орхих нь бий.“Хар гэр”-ээс гарч ирээд засарсан байх нь бараг л үгүй. Айдас хүйдэс дагуулсан, бас л олонх нь эрүүл мэнд, итгэл найдвараа алдсан байдаг. Тэдэнд ажил төрөл олж хийж, ахуй амьдралаа өөд татах боломж бараг л байхгүй болсон байна. Мөн дээрх тохиолдлуудад амь насаа цаг бусаар алдах нь хамгийн эмгэнэлтэй.

Харин төрийн албанд шургалж, эрх мэдэл, албан тушаалын төлөө нам бараадан, нэр төр, эрхэм нандин бүхнээ золиослон зүтгэгчид хүссэндээ хүрснийхээ дараа хэт өндөр аван алга болдог. Зарим нэг нь хэсэг хугацааны дараа тэртээ өндрөөс маш хүчтэй газардах нь ч бий.

Zurgiig banjig.net-ees.

Эгэл жирийн монгол эрчүүд гэрийн хоймор билэгдэл төдий сууж, хүүхдээ асарч, эхнэрийнхээ жолооч, бие хамгаалагч төдийхөнд тооцогдох шахаж, мөнгө санхүүгийн эрх мэдэл гүйлгээ ухаантай, ажилсаг эхнэрүүдийн гарт шилжих болжээ. Яагаад гэвэл хэн сурч байна, эмэгтэйчүүд, хэн ажиллаж байна, эмэгтэйчүүд, хэнээс ухаан гарч, амьдралаа зохицуулж байна, эмэгтэйчүүд. Өнөөдөр бидний дунд уран бэрийн ухаанаар амьдралаа зохицуулж, турьхан мөрөндөө хүндхэн ачаа үүрч яваа олон мянган бүсгүйчүүд алаг үрсийнхээ аав, нэгэн биенийхээ нөмөр түшигээр дутаж явна.  Архи, алдаа хоёроосоо болж элэг бүтэн амьдралаа нураасан эрчүүд эргэж ирэх нь тун ховор. Хүн дэмэндээ байдаг болохоор хэн хэнээрээ дутсаар хорвоог элээх болдог.

Эцэст нь news.mn -ээс авсан /http://www.ireport.mn/-ээс авсан тоо баримтуудыг харъя.

- Сүүлийн 10 жилийн байдлаар манай 5000 гаруй иргэн харь орны хүнтэй гэрлэлтээ батлуулсны 95 орчим хувь нь монгол бүсгүйчүүд харь эрчүүдийг сонгожээ.

- 1994 оны байдлаар боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын 40 хувь нь эрэгтэйчүүд байсан бол 2000 онд 30 хувь, 2006 онд 20 хувь болтлоо буурчээ.

- Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн тоон мэдээллээс харвал эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс даруй 6.8 жилээр бага насалж байна.

- Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 69.38, харин эрэгтэйчүүдийнх 62.59. Тэгэхээр хүн амын насны бүлэг ахих тутам эрэгтэйчүүдийн хувийн жин буурч, эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байна. Тухайлбал, 55-59 насны 100 эмэгтэйд 90.6 эрэгтэй ногдож байгаа бол 60-64 насны 100 эмэгтэйд 86.4 эрэгтэй ногдож байна.

- Эрэгтэйчүүдийн осол гэмтлийн шалтгааныг авч үзвэл унаж гэмтсэн 18.9 хувь, хүн хоорондын хүчирхийлэл 17.8, механик хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн гэмтэл 11.8 хувь, тээврийн осол 10.2 хувь, түлэгдэл 2.2 хувийг эзэлж байна.

- Мөн байгалийн хүчинд өртөх, хөлдөж осгох гэмтэл эмэгтэйчүүдийнхээс 10 дахин өндөр. Нийт тусламж авагчдын 11.2 хувь нь согтуугаар гэмтсэн байх ба үүний дийлэнх нь эрэгтэйчүүд байгаа гэх судалгааг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хийжээ.

- Амиа хорлосон тохиолдол долоо дахин, бусдад хорлогдсон тохиолдол тав дахин, зам тээврийн ослоор нас барсан тохиолдол дөрөв дахин их байна.

- ДОХ-ын 48 тохиолдлын 70 хувь нь эрэгтэйчүүд гэсэн тоо байна.  – Эрчүүдийн эрүүл мэнд дорой байгааг илтгэх бас нэгэн тоо нь цэргийн албанд татагдан ирсэн гурван эрэгтэйн нэг нь эрүүл мэндийн шалтгаанаар тэнцдэггүй явдал юм.

Эдгээр баримтаас үзвэл манай нийгмийн хамгийн “эмзэг, эрсдэлтэй” хэсэг нь эрчүүд болоод байгаа юм биш үү.

Халх Монголын ханагар эрчүүд жинхэнэ гэрийн эзний дүрээр хоймор эзлэн сууж, хийморь дүүрэн байх цаг хэзээ вэ. Хаана явнаа, халхын эрчүүдээ?!

Ирээдүйн сүйрлээс сэрэмжлүүлсэн иргэдийн дуу хоолойд хүч нэмье
Ус судлалын олон улсын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс жил бүр зохион  байгуулдаг дэлхийн усны долоо хоног өнгөрсөн өдрүүдэд Стокгольм хотноо  болж өнгөрчээ. Энэ удаагийн уулзалтаар цэвэр усны нөөцийн хуваарилалт,  усны бохирдолт болон хүний эрүүл мэндэд нөлөөлөх хор уршиг зэрэг  тулгамдсан асуудлыг авч хэлэлцсэн байна. Энэ мэдээг уншаад саявтархан  шуудангаар өдөр тутмын сонингуудтай хамт ирсэн сэтгэл сэрхийлгэсэн  захидал санаанд орлоо.

Энэ нь “2070 оноос ирсэн захидал” байсан юм. “Би саяхан 50 нас хүрлээ. Гэхдээ 85-тай юм шиг харагддаг. Би  бөөрний хурц үрэвсэлтэй. Яагаад гэвэл ус бараг уудаггүй. Надад амьд явах  хугацаа маш бага үлдсэн гэж би бодож байна. Би энэ нийгмийн  хамгийн өндөр настай хүний тоонд орно. Намайг таван настай байхад юмс  одоогийнхоос маш өөр байсныг би санадаг юм. Мод бутаар дүүрэн  цэцэрлэгүүд, цэцэг зүлгээр хүрээлүүлсэн байшингууд гээд л… Ваннтай усандаа арьсаа дэвттэл хэвтээд л, шүршүүрт ороод бүтэн цаг  болдог байж билээ. Одоо бол бид нэг удаагийн, тэгээд тосны гаралтай  чийгшүүлэгч цаасаар биеэ арчиж цэвэрлэж байна даа. Эмэгтэйчүүд урт  сайхан үсээр гангардаг байсан үе мартагдаж дээ. Одоо бол ус  хэрэглэхгүйгээр цэвэрхэн байхын тулд үсээ бүгд хусуулдаг. Манай аав  даралттай усаар машинаа шүршиж угаадаг байж билээ. Өнөөдрийн хүүхдүүдэд  усаар машин угаадаг байсан гэвэл итгүүлэхэд бэрх гэдгийг би мэдэж байна”  гэсэн байна.

Tуул голын эрэг дээр өнөөдрийн бидний дуусахгүй мэт урсгаж, бохирдуулж байгаа ус тавь жархан  жилийн дараа байхгүй болоход үгүй гэх газаргүй болжээ. Тэр үед одоогийн  хүмүүсийн амь тавин зүтгэж буй алт эрдэнэ, хөрөнгө мөнгө усны дэргэд юу ч  биш болж хувирах нь. Цааш нь энэ захидалд: Усаа гамна гээд л байнга сануулдаг байсан ч хэн ч  тоодоггүй байж дээ. Бидний хүрээлэн байгаа орчин эцэс төгсгөлгүй элсэн  цөл болж хувирчээ… Одоо бол би өдөрт нэг аяга усны зөвшөөрөлтэй. Бид хувцасаа угааж  чадахгүй болохоор хаяхаас өөр аргагүй болдог. Үүнээс болж хогны асуудал  хүнд болж байна. Бид эргээд өнгөрсөн зууны эхэн үе шиг газар ухаж бие  засдаг болсон. Яагаад гэхээр бохирын шугам усгүйгээс болж бөглөрч  ажиллахаа больсон. Хүмүүс аймаар төрхтэй, сул хатингар биетэй болж халуунаас хатан хорчийж,  озоны давхарга цоорсноос нарны хэт ягаан туяа дэлхий дээгүүр нэвтэрч,  түүнд хордсон хүмүүсийн арьс нь тэр чигтэй өвчтэй, толбоор дүүрч байна.

Арьсны хуурайшилтаас болж 20 настай эмэгтэй 40-тэй мэт харагдаж байна. Эрдэмтэд маш олон төрлийн судалгаа, эрэл хайгуул хийсээр байгаа боловч  одоогоор ямар нэг найдлага төрөхөөр зүйл харагдахгүй байна. Бид ус  үйлдвэрлэж чадахгүй нь… Мод ургамал цөөрсөнөөс хүчилтөрөгчийн хэмжээ  багасаж улмаар бидний хойч үеийнхэнд оюун ухааны хомсдолд өртөх аюул  нүүрлээд байна. Хүний үр хөврөлийн эсийн бүтцэд нь өөрчлөлт орж төрөл  бүрийн гаж согоггой, эд эрхтэн дутуу хүүхдүүд олноор төрөх болсон. Засгийн газар бидний амьсгалах агаараас татвар авдаг болсон. Насанд  хүрсэн хүн өдөрт 137м3 агаар /141,500 литр/ амьсгалдаг. Хүний дундаж  наслалт 35 боллоо. Зарим улс орон ус, ургамал бүхий арлуудаас хэдхэнийг  байгалийн төрхөөр нь авч үлдэж чаджээ. Тэдгээр нь армийн нарийн чанд  хамгаалалт дор байдаг.

Ус нэн ховор байнгын эрэлт хэрэгцээт зүйл болсон  бөгөөд хэзээ ч алт болон алмаазаар сольшгүй үнэт эрдэнэ болжээ. Энд гэхэд л ямар ч модгүй болсон нь бороо орохоо больсных бөгөөд хааяа  нэг орох хүчлийн бороо нэмэр эс болно. Улирал солигдох гэж байхгүй. 20-р  зуунд бидний зөнгөөр нь орхисон хүлэмжийн хий болон байгалийн бохирдол  эргэх дөрвөн улирлыг маань авч одсон доо. Байгаль дэлхийгээ хамгаалах  талаар бидэнд байнга л анхааруулдаг байсан, даанч хэн ч санаа зовдоггүй  байж. Охин маань надаас: Залуу насанд тань энэ бүхэн ямар байсан бэ? гэж  асуухад би ой мод ямар сайхан байсан гээч гэж санаа алддаг юм. Би түүнд  бороо яаж ордог, цэцэгс яаж ургадаг, усанд орохын сайхан нь юундаа  байдаг, тэгээд гол мөрөн нууранд загасчилахын тухай, хэн ч хүссэн  хэмжээгээр ус уух боломжтой байх ямар сайхан байсныг ярьж өгдөг юм. Би  түүнд хүмүүс ямар сайхан эрүүл байсан юм бэ гэж хэлдэг. Охин маань  лавшруулан: Ааваа, Яагаад одоо ус байхгүй болчихсон юм бэ? гэж асууна.  Тэгэхэд хоолой дээр минь бөөн юм тээглэхийг мэдэрдэг юм. Би хичнээн  харамсаад бардаггүй юм”.

Хүн төрөлхтөн энэхүү аймшгийг үзэхгүй байх болтугай. Орчлон сансарын дундах  амьд бүхний бодгалиудын дотроос хамгийн ухаантай бодгаль нь хүмүүн  заяанд төрөгсөд билээ. Одоо дэлхий дээр амьдарч байгаа ухаантай сэхээтэй  болгоны дуу хоолой байгаль хамгаалал, эх дэлхийгээ аврах асуудал дээр  нэгдэх болжээ. Мөн маш их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулагдаж байгаа  болохоор ийм байдалд арай ч хүрэхгүй байх гэдэг горьдлого байсаар байна.

Захидалд цааш нь “Яагаад гэхээр би өөрөө байгаль орчноо устгасан тэр үед  амьдарч байсан болохоор устгахыг нь харсаар байж олон дахин янз бүрээр  анхааруулж байхад тоохгүй байсаар … Миний амьдарч байсан тэр үеийнхэн  бол ямар нэгэн зүйл хийж болох байсан сүүлчийн үе нь юм. Гэвч юу ч  хийхгүй байх замыг нь сонгосон доо. Бид өнөөдөр, бидний үр хүүхэд үйлийн  үрийг нь маш хатуугаар амсаж байна даа. Шуудхан хэлэхэд тун удахгуй энэ  ертөнц дээр амьдрал устаж үгүй болно гэж би боддог. Яагаад гэвэл бидний хүрээлэн буй орчин эргэн хэзээ ч сэргээгдэхгүйгээр  сүйрэлд оржээ. Хэрэв би цаг хугацааг буцааж чаддагсан бол хүн төрөлхтөнд  энэ бүхнийг ойлгуулахыг ямар их хүснэ вэ? Эх дэлхийгээ аврахад ямар  нэгэн зүйл хийх боломжтой байсан тэр цаг үед буцаж очихсон!” гэжээ.

Монголчууд бидний дунд энэ мэтээр сэрэмжлүүлэг тарааж, аюулын харангыг  хамгийн чангаар дэлдэж байгаа хүмүүс байгаа нь юутай сайшаалтай.    Дэлхий дэлдийлгэсэн баялгаараа гайхуулж буй Монгол улс Засгийн газраа  тэртээ говийн харгана бударгана дунд хуралдуулж, үйлдэл нь хууль бус ч  гэлээ нутаг усаа бүрэн бүтэн байлгахын төлөө аргаа барахдаа буун дуу  тавьж тэмцэж байгаа жирийн иргэд, энэхүү сайтанд өөрийн чадлаар дуу  хоолойгоо нэмэрлэж буй би болоод миний нөхдийн дуу хоолой бага гэлтгүй  эх дэлхийгээ аврахын төлөө сэтгэлийн жигүүр болон дэвж байна.

Магадгүй уяхан замбативийн наран доор энэхэн дэлхий даяхнаараа олон  зууны тэртээ далай дор живэн одсон Атлантидын домгийг амилуулж, түүнээс ч  үзэсгэлэнтэй амар амгалан, энх жаргалангийн орон болохын эхлэл цэнхэр  бөмбөрцгийн хойморт гялалзан байгаа оюунтай төрсөн монголчууд бидний эх  орон Монгол нутгаас эхлэхийг хэн байг гэх билээ.

Монгол наадам-хүүхдүүдийн эрхийг зөрчсөн харгис баяр уу?
Монгол орноо намар хэдийнээ айлчилсан ч наадмын дараа наадмууд үргэлжилсээр л…Энэ удаад би наадмын тухай бус хурдан морь унаач хүүхдийн тухай хэдэн үг хэлмээр санагдлаа.

Монгол наадмын нэг чимэг нь хурдан морь. Гарааны зурхайгаас эргэн цойлж, хурсан олон, унаач хүүхдийн гүүргийн дуунаар сарвайтал давхисаар барианд орж байгаа морьдыг харсан монгол хүн бүрийн сэтгэл хөөрөн догдолж, яруу найрагчийн дуу алдсанаар хамрын самсаа шархирахгүй байхын аргагүй байдаг.

Монголын морин спорт уяачдын холбоо 2009 оноос эхлэн хурдан морь унаач хүүхдийн аюулгүйн даатгалыг “УБ даатгал” компанитай гэрээ байгуулан 100% хариуцаж байхаар шийдвэрлэжээ. Одоогийн байдлаар 1500 орчим хүүхдийг даатгалд хамруулаад байгаа бөгөөд аюулгүй байдлыг хангасан хувьцас хэрэглэлтэй долоогоос дээш насны хүүхдээр хурдан морь унуулах шаардлага тавин ажиллаж байгаа юм байна.

Мөн энэ жил үндэсний спортоор хичээллэж байгаа хурдан морь унаач хүүхдүүдийг спортын цол, зэргийн нэгдсэн ангилалд оруулснаар спортын мастер цолыг оны шилдэг унаач хүүхдээр гурван удаа шалгарсан хүүхдэд, спортын дэд мастер цолыг оны шилдэг унаач хүүхдээр хоёр удаа шалгарсан хүүхдэд олгохоор болжээ.

Энэ жил дараах хүүхдүүдэд анх удаа спортын дэд мастер цолыг хүртээжээ. Үүнд:

1.Б.Адъяабазар “Агт Эрдэнэ” гал

2. П.Энхтөр “Талын хүлэгч” гал

3. Ц.Лхагвасүрэн “Ажнай шарга” гал

4. Мягмарсүрэн “Босоо хүлэг” гал

5. З.Шинэбаяр “Түмний эх” гал

6. Л.Лхагвасүрэн “Макс” гал /hiimori.mn/

Наадам хавтгайрч, найр олширч байгаа энэ цагаар хурдан морь, уяач эзнийг магтан дуулсан их найрал дунд унаач хүүхдийн гавъяа алдар, эр зоригийн тухай дуулал байхгүй байгаа нь анзаарагдаж байна. Баяр наадамтай холбоотой мэдээ, мэдээлэл гарсан өдөр тутмын сонин, телевизийн мэдээ, вебсайтуудад унаач хүүхдийн тухай дээрхээс өөр мэдээ харамсалтай нь олдсонгүй.

Унаган биеийн шөрмөс чадал, уяач эзний эрдэм ухаан дээр унаач хүүхдийн авхаалж самбаа, гүйлгээ ухаан, мэдрэмж оюун нэмэгдэж байж, төрийн наадмын түрүү магнай, ажнай хурдан хүлэг олныг баясгаж, түмнийг хөгжөөдөг билээ.

Хар бага наснаасаа малын захад өсөж, морин дэлэн дээр дарцаг шиг дэрвэж явахын сайхныг мэдэрсэн хамгийн цовоо цолгиун, сэргэлэн, бас бие хөнгөн, давжаахан жаалууд моринд хорхойсож,  хурдан морь унадаг. Уях морио барьсан өдрөөс эхлэн өдөр бүр өглөө эртлэн босч, зуны аагим халуунд морьдоо уяж, сунгаж, тарлаж, хөлс авахуулж, өдөржин уяа тойрон гийнгоолох хөлсөндөө халтартсан хүүхдүүдийг харахад өмнөөс нь халширмаар бэрх харагдавч тэд үнэн голоосоо адуунд хайртай, тэдний тэсвэр тэвчээр хэнээс ч дутахгүй агуу их бөгөөд унаж байгаа морьтойгоо хамт өөрийгөө сойж хоол унднаас гарчихдаг хүүхэд ч байдаг гэдэг.

uukhai.org

Гарааны зурхайгаас барианд ортол ямар ч эрдэмт уяачийн уяа сойлгыг нь тааруулсан ажнай хурдан хүлэг унаач хүүхдийн барьсан ташуур, жолооны эрхэнд явдаг. Унаач хүүхэд хаана амыг нь тавих вэ, хаана ташуурдах вэ, газрын бартаа, багцаа ямар байгааг мэдэрч, овсгоо самбаа, мэдрэмж хүчээрээ залж давхиулдаг. Олон жил морь унасан хашир хүүхэд алтан туурайт хүлэг, авъяас эрдэмт уяачийн ир чадлыг гайхуулж түрүү магнайд ирж хурсан түмнээ баярлуулж байдаг нь монгол наадмын гайхамшиг.

Харамсалтай нь наадмын дэвжээн дээр хурдан морины удам угсаа, нутаг ус, уяач эзний ололт амжилт, алдар гавъяаг дуудаад байхаас биш хэний хэн гэдэг хүүхэд унасан, хэдэн жил ямар ямар морь унаж түрүүлгэсэн, энэ наадмаар хэдэн насны морь унаж байгаа, унасан морьд нь хэд хэдээр давхисан зэрэг мэдээ байдаггүй. Айргийн тавд уралдаад ирсэн морьдын эзэнтэй нь хамт баярлаад, морины хөлсөнд хүрээд байхаас биш тэр л морины нуруун дээр дөрвөн мөчөө савчин гүүргийлж ирсэн унаач бяцхан хүүхдүүдээс манай бүх зураглаачдын камер, сэтгүүлчийн дуран төөрч орхидог гэмтэй.

orloo.info

Эрт урьд цагаас уяач хүн өөрийн унаган хүлгийн нуруун дээр төрсөн хүү, охиноо мордуулаад явуулдаг байсан нь унаган морь эзнээ хаядаггүйтэй холбоотой байж. Харин одоо хурдан морьдын уралдаан эгэл ардын гэхээсээ илүү эрхтэн дархтан, ихэмсэг ноёдын наадам болоод байгаагаас унаач хүүхдүүд нь голдуу ядарсан айлын, эсвэл ганц бие ээжийн хүүхэд байдаг нь нууц биш. Хурдан морь унаснаар амьдрал ахуйдаа нэмэр болох, ядаж л хичээлийн хэрэглэлээ бэлтгээд авдаг болохоор тэд л морины нуруун дээр гардаг болоод байна. Тэд дөрвөн хананы дунд өссөн борви нь тэнийгээгүй суурин газрын нялзрай жаалуудаас өөр, зуны халуун, өвлийн хүйтэнд ажирдаггүй, гурав дөрвөн наснаасаа хурга ишигтэй хөөцөлдөж, хөл гар нь чангарсан, морь малд нүдтэй хэрсүү, хэвлүүн жаалууд байдаг.

Хүүхдийн төлөө нэртэй хүүхдээсээ олон шахуу төрийн болон төрийн бус байгууллагууд баяр наадам дөхөөд ирэхээр унаач хүүхдийн тухай хүүхдийн эрх зөрчигдөж байна гэцгээж, бага насны хүүхдээр морь унуулахыг хориглох хэрэгтэй, хэл мэдэхгүй адгуусан дээр нялх хүүхэд унуулаад явуулдаг наадам гэж монголоос өөр газар байхгүй, наадмын морин уралдааныг хамгийн харгис баяр гэх мэтээр үзэл бодлоо илэрхийлдэг.

Монгол улс, монгол үндэстэн байгаа цагт монгол наадам байх л болно. Монгол наадам гэж байгаа цагт морин уралдаан байх л болно. Морин уралдаан байгаа юм бол цангинатал гийнгоолж наадмын хийморь сэргээх тэсвэр тэвчээртэй, ухаалаг хэрсүү сэргэлэн бор жаалууд хэзээд байх нь үнэн. Харин тэд унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах гэж байгаа бол тэднийг алдаршуулан сайшааж, монгол хүүхдийн эрэмгий, баатарлагийн дууриалал, бахархал болгох, морины бай шагналаас хувь хишиг хүртээх, эрүүл мэнд, аюулгүй байдлын талаас нь хяналт тавих, жил бүрийн төсвөөс гурав дөрвөн зуун саяар нь зарцуулах эрх эдэлдэг наадам зохион байгуулах комиссынхон энэ төсвөөсөө хэдийг нь унаач хүүхдэд зарцуулдаг тухай гэх зэрэг асуудлуудыг хөндөн тавих шаардлагатай болжээ.

Монгол наадмын хийморь хүчит бөх, эрхий мэргэн харваач, аргамаг хурдан хүлэг, алдар цуут уяачдаас гадна морь унаач халтар жаалуудад ч оршин байдаг билээ.

Арвайн домог сэдрэхэд өвгөд хуучилна

Адтай гийнгоо цангинахад асар эзгүйрнэ

Үрээ морьдын давхианд дагуул олширно

Түрүү магнайд ирэхэд нь хадаг ховордоно оо… гэж.

Шинэ цагийн хөдөө ба нүүдэлчдийн өнөөгийн дүр төрх
Тэшиг хангайн уулс алсын алсад цэнхэртэнэ

Унасан газар, угаасан ус Булган аймгийн Тэшиг сумандаа сар гаруй амраад ирэхэд хөдөөгийн малчдын амьдрал тийм ч тартагтаа тулсан биш болох нь анзаарагдаж байлаа. Айл бүхэн таргийн таван үхэр, ташуурын арван адуутай байх бөгөөд хангай дэлхийн өгөөж арвин болохоор мал цөөтэй өрх айлынхан жимс самар түүх, айлд мод бэлтгэх, хадлан хадах, сааль саах зэргээр амьдарч болоод байгаа харагдана. Гэвч хүн бүхэн л бэлэн мөнгөний бараа харахаа байсан, юмны үнэ тэнгэрт хадаж байгаа тухай ярьцгааж байна.

Хөдөөнийхний хэрэглээ энгийн, гурил мах, сүү цагаа байхад болоод явчихдаг болохоор нэг төлөгөөр 25 кг-ийн шуудай гурил гурвыг авах мэтээр бараа солилцоо хийгдэх болжээ. Орон нутгийн гурилын үйлдвэрийн 25 кг-ийн шуудай гурил 9-10 мянган төгрөг байдаг гэнэ. Бага оврын портер машинтай гурил ачиж айлуудаар тойроод л хэдэн хонь ачаад явж байгаа наймаачид их байна. Тэд хот руу, эсвэл Эрдэнэт рүү хонио авчирч зарахад нэг төлөг 45-60 мянган төгрөг хүрч байна гэхээр хэр ашигтай наймаа болох нь харагдана. Хөдөөгийнхөн “гэрийн минь гадаа бэлэн аваад ирж байхад” гээд баярлан авцгаах юм. Багийн төв дээр нэг багахан дэлгүүрээс өөр худалдаа үйлчилгээ байхгүй болохоор тэр байх.

Мөн мотоцикль дээр цүнхтэй бараагаа ачсан ганзагын наймаачид гутал, хувцас зарж явах бөгөөд хэрээс хэтэрсэн үнэтэй болохоор бэлэн мөнгөгүй тэд бараг л худалдан авахгүй юм билээ.

Айл бүр гаднаа Оросын УАЗ469, эсвэл хятадын “пад” буюу бага оврын трактор, “хужаа” мотоцикль, нарны зай, тавган антеннтай. Хятад техник бензин түлш бага иддэг, бүтээмж нь боломжийн болохоор монголын хөдөөг эзэгнэх болсоор удаж байна. Хятад мотоцикль нэг сая орчим төгрөгийн үнэтэй, жилд нэг мотоцикль элээдэг “хүнд гарууд” ч байх юм.

Залуучууд голдуу мотоцикльтой давхилдах агаад саахалт хоорондоо ч эхнэр хүүхдээ сундлан давхиж гангарна. Тэр ч бүү хэл адуу мал хайх, хонь тугал эргүүлэхдээ унах нь ч бий. Хангай газар болохоор эрхбиш мотоцикль явахааргүй бартаа саад байх тул огт морь унахгүй байна гэж байхгүй. Айлын гадаа уяан дээр уяатай өнжих морь бол хүүхэд эсвэл хөгшчүүлийн л унаа.

Борооны дараа

Үхэр тэрэг хөллөөд ус түлээгээ зөөх,  татдаг хөрөөгөөр түлээ хөрөөдөх хүн бараг байхгүй болжээ. Түлээ түлш бэлтгэх, хадлан өвс авахад “пад” трактор чухал үүрэгтэй.

Хуучны орос “Дружба” хөрөөгөөр түлээгээ хөрөөдөөд, хагалаад овоолоод хаячихсан байна. Энэ мэт эрчүүдийн гараар хийх ажилд техник хүчээ өгөх болсон боловч малчин эзэгтэй нар борви бохис хийх завгүй ажилладаг нь хэвээрээ. Өглөө эрт босч цайгаа чанаж, үнээгээ сааснаар өдрийн их ажил эхэлнэ.

Энэ нутагт буриад нар голдуу байх тул огт гүү барьдаггүй, тэд үнээнийхээ сүүг хөөрүүлж өрөм тавихгүй, харин сүүгээ машиндаж цөцгий цохино. Тогоо нэрэх, аарцаа шүүх, ааруул тавих, бяслаг шахах гээд сүү цагаа боловсруулахыг өглөөгүүр, нар халахаас өмнө хийж дуусгахгүй бол сагана гээч нь болох бөгөөд ингэж цагаан идээгээ сагуулсан эзэгтэй хамгийн арчаагүй муугаараа дуудуулна. Түүнтэй залгаад угааж арчих, хоол ундаа бэлдэх, хүүхдээ арчлах нөр их ажил хөвөрнө.

Хөндлөнгөөс харахад сунаж унамаар байвч ажил хийж сурсан тэр эзэгтэй нар гарын үзүүрээр хөнгөхөөн хийчихээд өөртөө зав гаргаад солонгос киногоо үзчихнэ, айл саахалтаараа ороод ойр зуурын хов жив ярьж, хол ойрын сонин хачин сонсчихно, ой руу яваад жимс түүчихнэ, чанамал хийгээд тавьчихна, оёдол, хатгамалаа ч хийчихнэ.

Сайхан зун болж байна

Мал, ахуйн их ажлынхаа дундуур зав зай гармагц зурагтаа асаан тухалцгаана. Тэдний голчлон сонирхох нэвтрүүлэг гэвэл “цагийн хүрд”, цаг агаарын мэдээ, солонгосын олон ангит кино. Солонгос киногоо бүр үнэхээр дэргэдийн амьдрал мэт шүүмжилж, сайшааж, үзэн ядаж, бие биедээ ярьцгааж их идэвхтэй үзнэ.

Монголын радио сонсдог хүн бараг үгүй болсон тул радиотой айл ч байхгүй болсон юм шиг байна лээ. Оройдоо нарны зайгаар чийдэн асаагаад гэрэл гаргадаг болохоор “Одоо хүлээн авагчийн зай, лаа, шүдэнз зардаг наймаачин явахаа байсан” гэж хөгшчүүл ярина лээ.

Монгол эсгий гэр энд бараг харагдахгүй, буриад, монголгүй айл бүр хаваржаа, намаржаа, зуслан, өвөлжөө тус бүрдээ дүнзэн байшинтай. Өөрсдийн амьдардаг байшингаас гадна бараа хураах амбаар барина. Зусландаа бол гал түлж цагаан идээ боловсруулах жижгэвтэр байшин айл бүхэнд байна. Хүүгээ гэрлэж айл болоход гэр бүрж өгдөг бол эндхийнхэн дүнхийсэн сайхан дүнзэн байшин барьж өгөөд гаргана. Нүүдэл суудал хийхэд энэ нь амар, хэдэн ор, гудас, хөнжил, авдар саваа ачаад л нүүчихнэ. Бэлээхэн байшиндаа оруулаад тавьчихна.

Гүзээлзгэнэ жимс амттайхан даа.

Энэ жил хангайд жимс, самар элбэг гарах шинжтэй. Сүүлийн хоёр гурван жил гараагүй их гүзээлзгэнэ  гарчээ. Ажилсаг авхаалжтай нөхдүүд явуулын хүмүүст нэг кг-ийг нь 2000 төгрөгөөр зарж, чанамал хийсэн айлууд ч тааралдаж байна. Арай боловсорч гүйцээгүй улаалзгана, үхрийн нүд кг нь 2000 төгрөгөөр сумын төв дээр зарагдаж байгаа гэнэ.

Нутгийн хөгшчүүл жилээс жилд усны ундарга муудаж байгаа тухай сэтгэл түгшин ярьж байлаа. Хур ихтэй жил уулын ам болгоноос горхи булаг урсаж орж ирдэг байсан бол энэ жил байхгүй гэнэ. Ой хөвчөөр бүрхэгдсэн Хантай, Бүтээлийн бэсрэг уулсын араас усжих Тарвагатайн гол Эгийн голд бэлчирлэн цутгадаг. Тэгвэл Тарвагатайн голд цутгадаг жижиг гол горхинууд ихэнх нь энэ жил тасарсан байна. Зуны цагт үе үе үерлэн шуугиж хүний хөл хорьдог ус ихт гармууд намар оройнх мэт гүехэн байлаа.

Мөндөр оров

Сүүлийн жилүүдэд Монголчууд өөрсдөө эх орныхоо үзэсгэлэнт байгалиар аялах болж, зүгээр харж баясах төдийгүй агнах, загасчлах сонирхол ч байдаг байх. Голын эрэг тохойд майхан барьсан жийп хөлөглөсөн аялагчид их байдаг болж. Зарим нь бууриа цэвэрлээд, хогоо аваад явж байхад, тэр сайхан байгаль дунд өөрт хэрэггүй гэсэн бүхнээ хаяад явах хүйтэн сэтгэлтнүүд бас байх юм.

Нийгэм солигдож, мэдээлэл технологийн эрин зуунд амьдарч байгаа хэдий ч хүн төрөлхтөний хөгжил дэвшил хорвоогийн өнцөг булан бүрд тэгш хүрдэггүй болохоор Монголын хөдөөгийн байдал шалдар булдир, цагийн байдал ороо бусгаа байсаар байна.

Алтаргана–2010 оны наадам буюу буриад зоны угсаа гарвалын тухай
Hаадмын нээлт /bolod.mn/

Хүн төрөлхтөний түүхэнд өөрсдийн туулж өнгөрүүлсэн түүхээрээ зүй ёсоор бахархах эрхтэй, өнөө үед он цагийн эрхээр дэлхийн даяар тархан амьдардаг болсон ч үндэс угсаа, хэл, соёл, шашин нэгтэй үндэстэн бол монголчууд буюу монголын туургатнууд юм.

Армонгол буюу халхмонголчууд Монгол улсад, Өвөрмонголчууд Хятад улсад, Буриадмонголчууд ОХУ, БНХАУ, Монгол улсад, Ойрадмонголчууд Шинжаанд, Монгол улсад, Халимагмонголчууд ОХУ-д, хэл соёл нь өөр болсон Тувамонголчууд ОХУ-д, Хазаармонголчууд Афганистанд, Өмнөдмонголчууд Өмнөдхятадад гэх мэт монгол угсаатнууд тархан амьдарцгааж байна. Цөөн бүлэг хүмүүс Халимагмонголчууд (АНУ-д), Өвөрмонголчууд (Тайваньд), Буриадмонголчууд (Австрали, Францад), өнгөрсөн зууны эхээр цагаачлан гарсан байдаг юм байна.

бух ноён

Тэдний нэг Буриад зоны Алтаргана 2010 наадам ес дэх удаагаа болж байгаагаас анх удаа Улаанбаатар хотод зохиогдож байгаа бөгөөд ОХУ, БНХАУ-ын буриад угсаатангууд ирж оролцсон том хэмжээний баяр болж өнгөрлөө Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн соёл урлагийн байгууллагууд буриад зоны өв соёл, дуу хуур, авъяас билгээр цалгиж байв. Хотын төвөөр улаан залаатай шовгор малгай, гурван өнгийн энгэртэй дэгэлээ өмссөн буриад баавай нар, басгад, хөвүүд хаа сайгүй тааралдаж байлаа.

Буриад зоны ахуй амьдрал, аж байдлыг харуулсан үзэсгэлэнгүүд Уран зургийн галерей, Занабазарын нэрэмжит Дүрслэн урлагийн музейд дэлгэгдэж, сүсэгтэн олон бурханы шашны нэрт зүтгэлтэн Итгэл хамбын эдлэл хэрэглэлд гар хүрэн адис авч, түүний гайхамшигийн тухай видео кино үзэж байв.

үйсэн урлал

Буриад ардын соёл, урлаг, дууны “Алтаргана” наадам анх 1990-ээд оны эхээр үүссэнээс хойш Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Батширээт сум, Дорнод аймгийн Дашбалбар сум, ОХУ-ын Агын Үндэсний тойрог, Чойбалсан, Улаан-Үүд, Эрхүү хотуудад зохион байгуулагдаж байжээ.

Хоёр жилд нэг удаа зохиогддог энэхүү наадам нь өргөжин тэлж эдүгээ урлаг, спорт, гар урлал, ардын ёс заншил, хэвлэл, дизайн гэх мэт гуч гаруй номинацаар өрсөлддөг том наадам болон өргөжиж байна. /toonto.mn/

Буриад зоны хэлэлцэн ирсэн нэгэн домогт “Эрт цагт овог аймаг хоорондын их дайн тулааны үеэр Барга баатар Тайсан ноён хааныхаа отгон хүү Бүртэ-Шоныг аван амь гарч Байгал нуурын өмнө этгээдэд ирэн суурьшжээ. Барга баатар Гүрэ-Буриад, Элюүдэр мэргэн, Хоридой мэргэн гэсэн гурван хүүтэй байжээ. Хоридой мэргэний Баргажин гуа гэргийгээс нь Алан-гуа охин, удаах гэргий Шаралдайгаас Галзууд, Хуасай, Хүбдүүд, Гушад, Шарайд гэсэн таван хүү, гуравдахь гэргий Нагатайгаас Харгана, Бодонгууд, Худай, Батнай, Сагаан, Халбин гэсэн зургаан хүү төржээ. Хоридой мэргэний арван нэгэн хүү нь өсөж үнэржин Хорийн арван нэгэн эцгийн буриад зон болсон түүхтэй.

Харин Гүрэ-Буриад нь эхирэд булагадын, Элюүдэр мэргэн нь ойрадын өвөг хэмээжээ” гэж өгүүлсэн байдаг.

Монголын Нууц Товчоонд Хорилардай мэргэн хори түмэдийн газарт булга хэрэм зэрэг ан гөрөөс агнахаа хориглон булаалдаж, харилцан муудалцаад салж, хорилар овогтон болоод Бурхан Халдун уулын зүг ирсэн тухай өгүүлдэг. Энэхүү хорилар хэмээх овгийн нэр яваандаа горлос гэгдсэн бололтой. Горлос нь хожим халхын арын долоон отгын нэг болж, Гэрсэнзийн гутгаар хөвгүүн Онохуйн мэдэлд очсон аж.

Монголын нууц товчооны нэгдүгээр бүлэгт “… 5. Нэгэн өдөр Дува сохор, Добу мэргэн дүүтэйгээ Бурхан халдун ууланд гарав. Дува сохор Бурхан халдун дээрээс харвал Түнхэлэг горхин руу нэгэн бүлэг иргэн нүүж айсуй.

6. Дува сохор өгүүлрүүн “Тэр нүүдэл иргэний дотор тэрэгний мухлагийн өмнө нэг сайхан охин сууж явна. Хүний гэргий болоогүй бол Добу мэргэн дүү чамд гуйж гэргий болгоё” гээд түүнийг үзүүлэхээр Добу мэргэн дүүгээ илгээв.

7. Добу мэргэн, тэр нүүдэлд хүрч охиныг үзвэл үнэхээр алдартай, гоо сайхан охин бөгөөд хүний гэргий болоогүй ажээ. Нэр Алун гуа гэнэ.

8.Энэ охин хорь түмдийн ноён Хорилардай мэргэний гэргий Баргужин гуагаас хорь түмд \хорь буриад\-ийн нутаг Ариг ус гэдэг газар төржээ. Түүний эх Баргужин гуа бол хол газрын Баргужин төхүмийн эзэн Баргудай мэргэний охин бүлгээ… Энэхүү хорь түмдийн ноён Хорилардай мэргэний охин, Ариг уснаа төрсөн Алун гуаг гуйж, Добу мэргэний гэргий болгсон ёс тийм ажээ…” хэмээн өгүүлсэн нь буриад нарын угсаа гарвалын тухай юм.

Буриад нар хун шувуун гарвалтай гэж өөрсдийгөө үзэх өгөөд, бух ноён, эрээн гутаарыг онго шүтээнээ хэмээн шүтэж, буриад бөөгийн дуудлага татлагад эдгээрийн тухай орсон байдаг ажээ.

буриад бөө

Байгаль далайн сав газраар эртнээс нааш ан гөрөө эрхлэн амьдарч, ажилсаг гавшгай,  овсгоо самбаа, зориг зүрх, цөс ихтэйгээрээ монгол туургатан дотроо шагшигдсаар ирсэн энэ зон олныг хүн төрөлхтний түүхийн нэгээхэн гажуудал гамшиг тарин цусан замаа татуулсан нь бий. Өнгөрсөн зууны эхээр Иргэний дайн, Октябрийн хувьсгалын үед зах хязгаар нутгаа хянаж чадахааргүй бужигнаж байсан Орос орноос цаг төрийн амгалан тайвныг бараадан дүрвэж ирсэн буриадууд “Яблоной давааг давахад Ясны хөлс дуслана л” гэж дуулалдан уул усны хол, аян замын хүндийг туулан байж Монголын хойт хилийн дагуу Хэнтийн уулс, Бурхан халдун, Онон Балжийн нутгаар орж ирснийг Богд хаант Монгол улс нэгэн хошуу болгон хүлээн авсан гэдэг. Харамсалтай нь тэднийг хэлмэгдлийн бараан сүүдэр дайрч 1939 он гэхэд насанд хүрсэн буриад эр хүн бараг үлдээгүй гунигтай түүх бий. Тэр үеийн тухай Монголын утга уянгын их мастер Сэнгийн Эрдэнэ баавайн зохиол бүтээл, дурдатгалд олонтаа өгүүлсэн байдгаас эр нөхөр, аав, ах, дүүгээ хаачсаныг нь мэдэхгүй сураггүй үлдэж, байгаа эд хөрөнгөө эсэргүүнийх хэмээгдэн хураалгасан  хүүхнүүд, хүүхдүүд амьдрахын төлөө хүчээ шавхан зүтгэж, эргэж ирэхгүй тэднээ дурсан, нэрмэлээ уун дуулалдаж суудаг сан гэсэн байдаг. Одоо ч “эсэргүү” болсон эцгээрээ биш эхээрээ овоглон ажил амьдралын зам хөөсөн буриад баавай нар олон байгаа нь тэдний нэрлэдгээр “бариа тавианы жил”-үүдийн хар мөр  арилаагүй байгаа нь тэр .

Буриад үндэстний соёлын өв уламжлал, ардын зан заншил, урлаг, спортын төрөл, зүйлийг хадгалж хамгаалахын зэрэгцээ уламжлан хөгжүүлэх онцгой ач холбогдол бүхий “Алтаргана” 2010 наадмын тугийг дараагийн наадам зохиогдох Чита мужид шилжүүлэн өгснөөр наадам өндөрлөв.

Дашрамд өгүүлэхэд “Алтаргана” нэрийн учрыг:

Шинжлэх ухааны нэр caragana pygmea (L)  Ямаан харгана гэх бөгөөд нутаг бүрт өөр өөрөөр одойхаргана, алтан харгана, нарийн харгана, алтаргана гэх зэргээр нэрлэдэг.

Алтан шаргал холтостой үзүүрлүүгээ ихээр салаалсан иштэй сийрэг бутаар ургадаг . 1-2 м өндөр ургадаг Жижигхэн сааралдуу ногоон навчтай өргөстэй, ган, хүйтэнд тэсвэртэй, үндэс иш бөхтэй (мод) сөөг юм . Манай орны тал хээр говь нутгаар элбэг ургадаг.

altargana /toonto.mn/

Говь хээрийг ойжуулахад ашиглаж болохоос гадна чимэглэлийн зориулалтаар цэцэрлэгжүүлэлтэнд тарьж болно . Үрээр үржинэ . Зун шар цэцэг , өвөл нь шар холтостой гоёмсог харагддаг.

Алтлаг шар холтсоор нь наамал, хурдан морины эмээлийн гоёл, монгол гутлын хээ угалзыг чимэглэдэг ба ишээр нь бишгүүр, тогооны угаалтуур хийдэг.

Манай Монголчууд айл гэрийг хэрүүл хэл амнаас хамгаалдаг хэмээн бэлгэшээж тотгоны дээд талын униндаа хавчуулдаг заншилтай гэж Бодонгууд овгийн Аралдийн Дэмбэрлийн Дэнсмаа гуай (ойн инженер, дендрологич) тайлбарлаж байна. /toonto.mn/

“Ара газар ургаhан

Аса бүхэтэй алтаргана

Алиган дээрээ тэнжээhэн

Аба ижы хоёрнай” гэж буриад ардын дуу байдаг.

Алт эрдэнэсгүй амьдарч болно, харин усгүйгээр амьдрах уу?
tagtaa us uuj bna

Амьдралыг тэтгэгч рашаан болсон усыг физик химийн шинжээр тодорхойлбол: H20 гэсэн химийн томъёогоор илэрхийлэгдэх, устөрөгч, хүчилтөрөгчийн нэгдэл бодис юм. Ердийн нөхцөлд өнгө, үнэргүй. Бага зэрэг хөх ногоон туяа бүхий тунгалаг, шингэн төлөвтэй. Харин 0 хэмд хатуу (мөс), 100 хэмд хийн (усны уур) төлөвт орно. Дэлхий дээрх амьд организмуудын амьдралд чухал үүрэгтэй. Хүний биеийн ихэнх хэсгийг ус бүрдүүлдэг.  /Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас/

Өчигдөр /07.27.2010/ news.mn-д дараахь тоо баримтыг дурдсан байна. Монголчууд бид жилд  500 сая шоо метр ус хэрэглэдэг байна. Нийт хүн амын 30.5 хувь нь төвлөрсөн ус түгээгүүрийн сүлжээнээс, 35.8 хувь нь зөөврийн ус тээврийн үйлчилгээнээс, 24.6 хувь нь ус түгээх байр, худгаас, 9.1 хувь нь булаг, шанд, гол горхиноос усаа авч байна. Хот, суурин газрын орон сууцанд оршин суугчид хоногт дунджаар 230-350 литр ус хэрэглэдэг бол хөдөө орон нутаг болон гэр хороололд оршин суугчдын хоногийн хэрэглээ 5-10 литр байдаг аж.

Сүүлийн 40 жилд хийсэн судалгааны дүнгээр Монгол орны усны нийт нөөц 608 000 сая шоо метр болох нь тогтоогджээ.  Үүний 34 600 сая шоо метр нь гол, мөрөн, 500,000 сая шоо метр нь нуур, 62,900 сая шоо метр мөнх цас, мөсөн гол, 10,800 сая шоо метр нь газрын доорх ус ажээ. Гадаргын усны нөөцийн 70 хувь нь Алтай, Хангай, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн уулс, Их Хянганы нуруу зэрэг уул нуруудын өндөрлөг хэсэгт буюу монгол орны нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувийг эзлэх талбайд бүрэлдэн бий болдог. Бүрэлдсэн нөөц нь Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн гадагш урсгалгүй ай савуудад хуваарилагдах ба тэдгээрт багтах 17 томоохон гол, мөрөн, тэдгээрийн цутгалуудыг тэжээж, ихэнх голууд нийлэн хөрш орнууд руу урсан гардаг онцлогтой.

Монгол орны гадаргын усны ууршилт  2020 он гэхэд  39-66 мм-ээр, 2050 онд 50-72 мм,2080 онд 106-193 мм-ээр  нэмэгдэх магадлалтайг эрдэмтэд тогтоожээ. Түүгээр ч барахгүй 50 метрийн зузаантай мөстөлт  2040 оны үед, 100 метрийн зузаантай  мөстөлт 2050-2060 оны үед хайлж дуусч болзошгүй байна.

2007 оны бүртгэлээр гадаргын усны тоо нийт 5121 гол, горхи бүртгэгдсэнээс 887 нь, 9340 булаг, шанд бүртгэгдсэнээс 2096 нь, 3732 нуур, тойром бүртгэгдсэнээс 1166 нь ширгэсэн харамсалтай дүн гарчээ.

Хүмүн төрөлхтөн бидний амьдран буй дэлхий ээж маань алс сансраас цэнхэртэн харагддаг нь амьдралыг тэтгэгч усны өнгө. Усыг бүх төрлийн мэдээллийг шингээж  дамжуулдаг гэдгийг сүүлийн жилүүдэд дэлхийн олон орны эрдэмтэд дуу нэгтэй хүлээн зөвшөөрөх болсон байна. Сайн, муу бодол санаа, үзэл хандлагыг тусган авч тэр хирээрээ хүн, орчиндоо нөлөөлөөд байгааг олон янзаар баталсан байдаг. Хүний биеийн 70 хувь нь уснаас бүтдэг. Иймээс санаа сайн бол заяа сайн, муу санаат яван хатна гэх зэргээр монголчууд хэлэлцсээр ирсэн нь сайхан сэтгэл, сайн санаа хүнд сайнаар нөлөөлдөг, бодол санаа муу байх нь ажил үйлс, алсын зам мөрд саадтай гэдгийг эртнээс мэдэрсээр ирсэнтэй холбоотой.

Монголчууд эртнээс усыг чандмань эрдэнэ гэж дээдэлж ирсэн уламжлалтай. Уул ус, хангай дэлхийдээ ойр байх тусмаа түүнийгээ хайрлах сэтгэлээ огоорч умартдаггүй юм уу даа гэмээр санагдах нь бий. Хөдөөгийн буурлууд маань ууланд гарахдаа модны мөчир бүү хугал, цэцэг навчийг дэмий бүү тасал, усанд бохир зүйл бүү оруул гэж багачууд хүүхэддээ сургадгаас гол усыг бохирдуулж, сүү цагаа хийх, горхи булгийн эхэнд хог тарих, бие засах, юм угаах зэргийг жигшин зэвүүцэж, цээрлэж байсан нь эдүгээг хүртэл хадгалагдсаар байна. Нүүдэлчин ард түмний ахуй амьдрал байгалиас хамгийн их хамааралтай байдаг учраас уул усаа шүтэх, хайрлах, гамнах сэтгэлгээ тэдний мах цусанд шингэсэн байдаг. Тиймээс ч тухайн газар оронд амьдарч байгаль дэлхийн хишиг буяныг хүртэж, өсөж өндийсөн, өвөг дээдсээ онголон оршоосон, ханат гэрийн бууриа тамгалсан унаган нутгийн хүмүүс цэвдэг хүйтэн сэтгэл гаргах нь ховор. Харин ч гадны хүнд онгон тахилгатай уул хайрхан, рашаан ус, араатан жигүүртэн, жимс самар элбэг газраа зааж өгөхгүй байх нь бий.

Харамсалтай нь сүүлийн жилүүдэд газрын доорх баялагт шунагсад, голдуу алт олборлогчид усны ундарга, уулын оргил, тэр ч байтугай эртний булш бунханыг ч ухан сүйтгэж бүхнийг зоосны нүхээр харах болж, ирээдүй хойчоо умартан зөвхөн өнөөдрийн өөхний төлөө Монгол орны олон гол горхины голыг таслан дахин хэзээ ч ундрахгүйгээр, урсахгүйгээр ширгээж байгаа дээрх тоо баримтаас харагдаж байна. Алт хэмээх нүгэлт хүмүний шуналын сэтгэлийг даллан дуудагч шаргал металл байгалийн хамгийн үзэсгэлэнтэй сайхан газарт, усны эх ундарга доор газрын гагнаас болон оршдог ажээ. Бурханы номонд бичсэнээр хүн гэгч амьтан зуу хүрэхгүй жил наслахдаа бусдын юмыг түрхэн зуур хэрэглэж байгаад дараагийн хүндээ үлдээж орхих өртэй амьтан гэдэг.

Энэ бүхнийг ухааран сэхээ авахгүй бол Болгарын алдарт зөнч Ванга эмээгийн “XX зууны эхний хагаст дэлхий дээр усны төлөөх дайн болох магадлалтай” гэсэн үг биеллээ олоход тун ойрхон болоод байна. Хүн төрөлхтөний усны хэрэглээ дуусашгүй бөгөөд зөвхөн 0.5 л кока кола үйлдвэрлэхэд гурав, нэг кг төмс тарихад 250-500, бие гүйцсэн нэг үхрийг амьдралынх нь турш ундаалахад 5-20 мянга , нэг машин үйлдвэрлэхэд 400 мянга, нэг гулдмай алт боловсруулан гаргахад найман сая литр ус зарцуулагддаг гэсэн тоо баримт байдаг.

Ус цас шиг элбэг дэлбэг гэдэг үг монгол хэлэнд байдаг ч эх газрын цэнгэг усны бараг тал хувь нь ямар нэг хэмжээгээр бохирдсоны улмаас дэлхий дээр өдөрт 10-20 мянган хүүхэд устай холбоотой янз бүрийн өвчнөөр нас барж байгаа тухай гашуудалт мэдээ аюулын харанга дэлдэх боллоо.

Хүний буруутай үйл ажиллагааны нөлөөгөөр усны нөөц, чанарт өөрчлөлт орж улам бүр хомсдож байгаа нь хүн төрөлхтөнийг мөхлийн ирмэг дээр аваачиж, алт үнэтэй юү, ус үнэтэй юү гэдгийг ялган салгах цаг нэгэнт ирсэн байна.