Author Archive

Ногоон бүсэд хяналт тавьсан иргэдийн мэдээлэл, гэрэл зургаар

Лхагва, Хулгана сарын 12th, 2011

Хот орчмын ногоон бүсэд Иргэний нийгмийн байгууллагынхан хяналт тавьж, 14 хоног  ажиллах явцад илэрсэн зөрчилийг баримтжуулж авсан гэрэл зургаа та бүхэнд толилуулж байна.


Hulgain xairga achij yavaa mashintai taaraldav

(more…)

Иргэд экологийн боловсролгүй, мөн байгалиа хайрлах сэтгэл дутаж байна

Пүрэв, Гахай сарын 2nd, 2010

Монгол орон зах зээлийн өрсөлдөөнтэй системд эргэлт  буцалтгүй шилжин 20-н жил хөгжихдөө хүний эрх, эрх чөлөөг илүү хангаж өгч чаджээ. Энэ байдал хаана тод илэрч байгааг, хүмүүс хаана амьдрахаа өөрсдөө чөлөөтэй сонгож, тэр газартаа амьдарч, хөдөлмөрлөж байгаагаас харж болно. Мөн юу хүссэнээ хийж, байгалийг хүртэл өөрсдийн эрх ашиг, хүсэл зорилгод нийцүүлэн ашиглаж байна. (more…)

Ядуусыг гэртэй болгож нэг дор төвлөрүүлсэн боловч тэд гуйлгачин амьдрал руугаа яаран оджээ

Пүрэв, Гахай сарын 2nd, 2010

Бид өөрсдийн түүхээ эргэн харахад ардчилал зах зээлд шилжсэнээр хүмүүсийн хооронд нийгмийн амьдрал эрс өөрчлөгдөж баян чинээлэг, ядуу хоосны хооронд зааг гарч ирлээ.

Гадны хөрөнгө оруулагчид манай улсыг сонирхох байдал нь улам ихсэж янз бүрийн замаар нийгэм эдийн засаг, хүн ардын амьдрал, улс орны  хөгжилд хувь  нэмэр оруулсаар….. (more…)

Хотын хүн амын 55% нь найдвартай эх үүсвэрээс ундны усаа авдаг

Пүрэв, Гахай сарын 2nd, 2010

Дэлхийн банкнаас 2010 онд Монгол улсын байгаль орчин,байгалийн  нөөцийн менежментийн нийгэм эдийн засгийн  талаар хийсэн судалгааны талаарх мэдээлэлийг иш аван энэхүү сайтаар зочилогч бүхэнд толилуулж байна. (more…)

СТРАТЕГИЙН ОРД УУ ЭСВЭЛ СТРАТЕГИЙН КОМПАНИ УУ

Бямба, Туулай сарын 24th, 2010

Эртний Хүннү гүрний түүх, соёлын өвийг хадгалагч олон булш, бунхныг хэвлийдээ агуулсан Ноён уулын зүүн суга, Нарийн Гацууртайн голын хөндийг харийнхан ухаж төнхөж, хэвлийд нь байгаа алт эрдэнэсийг цөлмөх бэлтгэлээ хангаж байна. (more…)

АШИГТ МАЛТМАЛ БА ХҮНИЙ ЭРХ

Баасан, Үхэр сарын 12th, 2010

Монгол улс эрт дээр үеэс байгалийн баялагаа ашиглан өөрсдийн амьдрах орчин,ахуй нөхцөлөө бүрдүүлж ирсэн уламжлалтай орон билээ. Ардчилал хөгжсөн сүүлийн 20 жилийн хугацаанд улс орны хөгжил эрчимтэй хөгжиж улс орны хөгжлийн тэргүүлэх салбарын нэг нь уул уурхайн салбар гэж тодорхойлж бид ч мөн байгалийн баялагаа ашиглан түүнээс багагүй ашиг олж байгаа. Гэсэн хэдий ч хүний амьдрах орчин, эрүүл мэнд ихээр хохирч байгаа байдал сүүлийн 5 – 6 жилийн хугацаанд ажиглагдах боллоо. (more…)

БАЙГАЛИА ХАМГААЛАХ ТУХАЙ ХАМГИЙН АНХНЫ ХУУЛИЙГ МОНГОЛД ГАРСАН

Бямба, Тахиа сарын 3rd, 2009

NOMADGREEN-ээр зочилж буй зочилж буй уншигчидаа энэ удаад би эх нутаг, уул ус, ургамал мод, ан амьтан, эх болсон байгаль дэлхийгээ хамгаалж ирсэн ардын байгаль хамгаалах арга зүй уламжлалт ёс заншлыг өгүүлсэн С.Цэрэндорж, Б.Цэнддоо, Д.Намсан нарын “Ардын байгаль хамгаалах арга зүй” номноос цуврал болгон түүвэрлэн та бүхний экологийн мэдлэгт тань хувь нэмэр болгож байна.
Эхний удаад нутгаа дээдлэж ирсэн ёсны талаар бичье.

Эх дэлхийгээ хамгаалах тухай яриа хэлэлцээр дэлхийн өнцөг булан бүрт өрнөж, иргэд олон нийт тэмцэж буй энэ үед монголчууд бид энэ талаар эртний уламжлалтай, тэр бүү хэл, хамгийн анхны байгаль хамгаалах хуулийг Их касаг хуулиндаа баталсан орон болохоо дуулгах нь зүйтэй болов уу.

ӨГҮҮЛЭХ НЬ: Чингис хааны зарлигт”Хөрс шороог алдаж өвс бэлчээрийг хохируулахыг хориглоно” гэж заасан байна. 13 дугаар зууны эхэнд ийнхүү хэлсэн нь монголчууд байгаль дэлхийгээ харлын хамгаалах их эртний уламжлалтайг баталж байна.
1206 онд хаад, ноёдын их хуралдайгаар хэлэлцэж баталсан “Их засаг” хуулинд” Газар дээр сүү буюу идээ цагааны зүйл асгаж болохгүй, тэрчлэн хотон дотор шээхийг цээрлэгтүн энэ бүгдийг зөрчвөл даруй цаазлагтун” хэмээн зарлигдсан байна.

Мөн 13 дугаар зуунд баталсан Монгол-Ойрдын хууль цаазны бичигт ” Ган гачиг, зуд,цасан шуурга, хүйтэнд нэрвэгдэж үхсэн малын зовлогыг малын эзэн хүн авч орчин тойрныг цэвэрлэж байх тухай хуульчлаад үүнийг гүйцэтгээгүй буруутай хүнийг гунжин үнээгээр торгохоор заажээ”.  Ийнхүү байгаль орчин, мал адгуустай холбоотой харилцааг зохицуулж, хөрс шороош бохирдохоос хамгаалж, хямгадаж ирсний үрээр нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн монголчуудын амьдралын хэв маяг, эцэг өвгөдийн байгаль хамгаалах ёс заншил, байгальтай харьцах өндөр соёлын ачаар монгол нутгийн газар шороо төдийлөн эвдэрч эмтрэлгүй үе дамжин уламжлагдан хадгалагдсаар ирсэн түүхтэй.

Байгалийг танин мэдэх уламжлал нь амьдрал ахуйн ердийн ажиглалтаар тухайлбал мал сүрэг, ан амьтны үйл хөдлөл, нар, сар, од мичидийн байрлал, хүний өөрийн бие эрхтний хувирал зэрэг шинж төлөв байдал дээр үндэслэн баримжаа таамаглал хийж, түүнийгээ ургуулан дүгнэлт хийдэг байжээ.

Одоо үед бараг мартагдсань байгаль цаг уурыг шинжлэх  зарим уламжлалт ухаанаас толилуулбал:

-Хөхөө шувуу эрт донгодвол зуны улирал богино болж эрт намаршина.
-Нар сар хүрээлбэл цаг агаар муудна. Өвлийн шөнийн одны өнгө хурц гялгар байвал хүйтэрнэ.
- Мичид сарны тохиолд мичид дээгүүр нь өнгөрвөл хүйтэрнэ хэмээн шинжиж байгаль дэлхийнхээ олон зүйлийг танин мэддэг байжээ.

Монгол хүний хүч чадлыг монгол газрын шороо л тэжээн тэтгэдэг. Газар шороо монгол түмэндээ элгэмсэхийн учир энэ билээ. Монгол газрын шороонд “бутравч чулуу хэвээрээ үлддэг” эгэл боржин ч бий. Алт, эрдэнэс ч бий. Бас хүмүүний бие сүнс сүлд ч бий. Газар шороогоо хайрлахгүй байхын аргагүй.
Хүмүүн бид, тэр дундаа монголчууд бид л газар шороогоо сайн мэддэг билээ.

Монголчууд эрт дээр үеэс өөрсдийгөө “хөх тэнгэр эцэгтэй,хөвчин дэлхий эхтэй хэмээн бахархаж, байгаль орчноо шүтэн биширч байгаль хамгаалах уламжлалаа үр хүүхэд, ач гучдаа өвлүүлэн үлдээж ирсэн сайхан уламжлалтай.

Баялаг ашигласны төлбөр юунд зарцуулагдаж байгаад иргэд хяналт тавих эрхтэй

Пүрэв, Бич сарын 3rd, 2009

tuul_gol-middleАшигт малтмал ашигласаны төлбөр хуулиар орон нутгийн төсөвт төлөгдөж байх ёстой төдийгүй төлөх хувь хэмжээ нь хүртэл тодорхой тогтоогдсон байдаг.

Гэтэл нөгөө төлөгдөх ёстой төлбөр нь төдийлөн хуулийн дагуу төлөгдөхгүй ор нэр төдий байна. Ашигт малтмалын хуулинд заасанаар ашигт малтмалын төлөх төлбөрийн хэмжээг 5 хувь, 2,5 хувь гэж заасан байдаг. (more…)

АСАР ИХ ҮНЭЭР ҮНЭЛЭГДСЭН ШОНХОР……

Даваа, Хонь сарын 24th, 2009

shonhorНамайг Наранцэцэг гэдэг энэ удаад би та бүхэнтэйгээ мөнгө болж харагдаад багагүй хугацаа өнгөрсөн,түүнээс ч мөн чамлахааргүй мөнгийг улс болон эрх бүхий албан тушаалтанууд олоод байгаа дэлхийн улаан номонд агнаж устгахыг хориглосон,2002 оноос дэлхийн байгаль хамгаалах нийгэмлэгээс нэн ховордож устаж үгүй болох магадлалтай амьтаны тоонд орууулж хориглосон амьтаны нэг болох шонхор шувууны талаар бичиж санал бодлоо солилцох гэсэн юм. (more…)

“Үхэшгүй мөнхийн эрдэнэ”-ийн эрэлд

Даваа, Хонь сарын 24th, 2009

Хүн төрөөхтөн үүссэн цагаасаа эдүгээ хүртэлх энэ олон зууны явцад”үхэшгүй мөнхийн эрдэнийн “эрэлд гардаг байжээ.Үхэшгүй мөнх гэхээр уншигч та бүхэн өнөд мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгийн тухай бодол орж ирэх байх гэвч энэхүү цэцгийн тухай бус түүнийг тэжээн тэтгэж аьмдруулагч “Ус”-ны тухай бичиж санаа бодлоо хэлэх байна. (more…)