Author Archive

Баячуудын хийрхлээр зүсээ хувиргаж буй нүүдэлчин түмний наадам

Лхагва, Могой сарын 16th, 2010
Тал нутгийн нүүдэлчин ахуй хийгээд, хөх тэнгэрийг морьтойгоо хамт шүтдэг энэ л өвөрмөц шинж нь Монголчуудыг бусад ард түмнээс ялгаруулж өгдөг байх.
Морио ярихаар нүд сэргээд ирдэг монгол түмэн маань одоо тун удахгүй баяр наадмаа тэмдэглэх гэж байна. Тал нутгийн нүүдэлчин ахуй хийгээд, хөх тэнгэрийг морьтойгоо хамт шүтдэг энэ л өвөрмөц шинж нь Монголчуудыг бусад ард түмнээс ялгаруулж өгдөг байх.
Морио ярихаар нүд нь сэргээд ирдэг монгол түмэн маань одоо тун удахгүй баяр наадмаа тэмдэглэх гэж байна. Тиймээ, энэ бол монгол хүн бүрийн хүсэн хүлээдэг сайхан баяр. Хурдан морь унаач хүүхдийн гингоо, хүчит бөхчүүдийг цоллох яалгуу, мэргэн харваачийн уухай, энэ бүхэн Азийн өргөн уудам нутагт зуун зуунаар нутаглаж ирсэн нүүдэлчин ардын нэрийн хуудас. (more…)

ГУДАМЖНЫ ЗАМБАРААГҮЙ ХАЯГУУД ЭХ ОРОНЧ СЭТГЭЛ ДУТСАНЫ ТОД ЖИШЭЭ

Даваа, Туулай сарын 5th, 2010

Төрүүлсэн ээжийгээ- эх, унаж өссөн өлгий нутгаа- орон гэж нэрлээд эцэст нь нийлүүлээд монголчууд бид “Эх орон” гэдэг нэр томъёошг үүсгэж, нэрлэж, уламжилж ирсэн ард түмэн. Ийм орд түмний үр сад өнөөгийн залуус маань “Өө монголд амьдрахгүй гадагшаа гарна”, “Монголынх биш бол гоё ” гэж юм бүхнийг хэмжүүрдэх болж. Эрдэмтэн зохиолч Л.Түдэв “Хэнтэй суух, хэний төлөө саналаа өгөх, хэнтэй архи уух нь хувь хүний дурын хэрэг байдаг ч хэн ч эх ороноо бусадтай хувааддаггүй юм гэжээ”. (more…)

МОНГОЛЧУУДЫН ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ МОНГОЛ ДЭЭЛТЭЙ ХАМТ ДАХИН СЭРГЭВ

Бямба, Бар сарын 13th, 2010

Эзнийх нь зөвшөөрөлгүйгээр эд зүйлсийг оролдоход хэн ч дургүй байдаг. Тэр тусмаа бүрэн эрхт тусгаар улсын ард түмний зуун зууны туршид өвлөж  хэрэглэж ирсэн үндэсний хувцасыг  ” энэ минийх” гээд булааж авах гэвэл олон  нийтээрээ уурлан бухимдах нь зүйн хэрэг.

Зургийг http://ooolhonoo.blog.gogo.mn-ээс авав.

Соёлын өвөөс үүдэлтэй ийм л асуудал монгол залуусын эх оронч сэтгэлийг урьд хожид байгаагүйгээр хөндсөн юм. Өөрийн өв уламжлалаа бусдад алдах гэж буйгаа мэдээд “дээлтэй монгол” гэж хөдөлгөөн хүртэл байгуулснаа зарлав.  Хөдөөнийх гэж гологдон социализмын үед нүд үзүүрлэгдэж асан монгол дээлийн нэр хүнд сүүлийн зуун жилд байгаагүйгээр ихэд өслөө. Цагаан сараас бусад үед өмсөх газар олдохгүй бүтэн жилийн турш авдарт эвхээстэй хэвтсээр нугалаасаараа урагдчихдаг байсан гоёлын дээлүүд энэ жилийн цагаан сараар тэргүүн зэрэгт өргөмжлөгдөв. Баячууд өндөр үнэт торгон дээл дээр алт мөнгөн эдлэл хослуулан, залуус охид  орчин үеийн загвартай үндэсний дээлээрээ гангарсан нь гоёх дуртай манай ард түмэнд ихэд таалагдав. (more…)

ЦӨЛЖИЛТ ба ХОТ РУУ ЧИГЛЭСЭН ИХ НҮҮДЭЛ

Пүрэв, Бар сарын 4th, 2010

Сүүлийн жилүүдэд хүн ам өсч төвлөрөл нэмэгдэхийн хэрээр хүний үйл ажиллагааны нөлөөнд байгаль ихээр өртөн унаган төрхөө үндсэндээ алдаад байна. Уур амьсгалын өөрчлөлт нь манай орны экосистем байгалийн тогтолцоо ялангуяа өндөр уулын мөнх цас, мөс хайлж, бэлчээр усны нөөцөд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх болов.
Цөлжилт улам хурдацтай тэлж, усны нөөц хомсдол улс орны эдийн засаг, мал аж ахуй, газар тариалангийн салбарын хөгжилд таагүй нөлөө үзүүлж байна. Бэлчээрийн хортон шавьж, мэрэгч амьтадыг устгадаг үнэг, хярсыг их хэмжээгээр хядсанаас болж бэлчээр нутаг маань үлийн цагаан оготноор дүүрч, ортуз буюу хортой өвс ургамал үлэмж их ургах болсон байна хэмээн Монгол орны цөлжилтийг судалсан олон шинжилгээний багийн дүгнэлтэд дурьджээ. (more…)

ӨРХ БҮР ХАШААНДАА 10 МОД ТАРЬЖ, БАЙГАЛЬ ЭХДЭЭ БУЯНЫ ХАНДИВ ӨРГӨЕ

Даваа, Бар сарын 1st, 2010

Засгийн газар нэг өвөлдөө л 300  шоо метр огтлож түлэх зөвшөөрөл олгодог. Мод огтлохдоо шатсан, хортон шавьжид идэгдсэн, хөгширч өмхөрсөн модыг хэрэглэ гэсэн заалттай ч модны хулгайчид энэ заалт хамаарахгүй. Тэд залуу модыг сорчлон шилж хяргасаар байна. (more…)

ОЙН “ХАТАД” УЙЛСААР БАЙНА

Бямба, Гахай сарын 12th, 2009

Ой мод нь байгаль орчинд ямар нөлөө үзүүлдгийг хүн төрөлхтөн хэзээний мэдэх болсон билээ. Мод нь хөрсийг усны элэгдлээс хамгаалах ,усны чанарыг сайжруулах ,агаарыг цэвэршүүлэх гээд олон давуу талтай.

Гэхдээ дунд сургуулийн сурагчдын мэдэх төдий зүйлийг нуршаад яахав.
Монгол орны есөн аймгийн нутаг дахь 1,2 га талбайг 65-67 сая шоо метр хусан ой эзэлдэг. Сая гэдэг тоо танд их юм шиг санагдаж магадгүй.Тэгвэл энэ нь монгол орны ойн сангийн ердөө л 20 орчим хувь юм. (more…)

Олон зууныг хамт элээсэн хүн буга хоёр

Лхагва, Гахай сарын 2nd, 2009

Эх орныхоо төвөөс мянгаад кйлометрийн алсад орших онгон дагшин байгалийн төгс үзсгэлэн цогцолсон Хөвсгөл аймгийн хөвч тайгад цаа бугаа даган нүүдэллэн амьдардаг цөөн тоот ястан бий. Цаатан гэхээр цаа буга  малладаг хүн гэсэн ерөнхий ойлголт бидэнд байдаг. Үнэхээр ч хүний хөл хүрээгүй онгон тайгыг эзэгнэж,цаа буга адгуулан амьдардаг хүмүүсийг цаатнууд гэх. Цаа бугаа даган хөвч тайгаар нутагладаг цаатнууд дэлхийн 10 орчим улсад байдаг ажээ. (more…)

Мөхлийн ирмэг дээрх хатан Туул

Лхагва, Нохой сарын 25th, 2009

Байнгын урсгалтай усны нөөц ихтэй гэгддэг Туул,Тэрэлж, Хүйн голын усны түвшин багассаар тун удахгүй ширгэж үгүй болох дээрээ тулаад байна. Туул голын сав газарт 500 мянган га ойн сан байсан бол ойн талбай 19484 га-гаар, ойн нөөц 35 хувиар буурчээ. Голын сав газрын ойн мод багассанаас голын урсац 9,8 хувиар буурсан. Туул голын орчим арьс ширний 40 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Тэд үйлдвэрлэлдээ хүхрийн болон давсны хүчил, идэмхий натри гээд 10-20 нэр төрлийн бодисоос гадна хорт хавдар үүсгэдэг гурван валенттай хромын давсуудыг ашигладаг байна. Дээрх үйлдвэрүүд бохир усаа төв цэвэрлэх байгууламжаар цэвэрлэдэг гэх боловч энэ нь хангалтгүй байна. (more…)

Хойч үе маань чихмэл амьтан харж баясах уу?

Баасан, Нохой сарын 6th, 2009

huurhun_buhun-middleБидний сайн мэдэх аргаль, монгол бөхөн гээд нэн ховор амьтдаас гадна харьцангуй элбэгт тооцогддог агнуурын зориулалттай тарвага, цагаан зээрийн тоо толгой ч сүүлийн жилүүдэд эрс цөөрсөн талаар мэдээлж байна. Хамгийн сүүлд Монгол Улсын Засгийн газар тул загас, баавгай хоёрыг ховор амьтны жагсаалтанд оруулжээ. Энэ нь нэг талаасаа мөнөөх хоёр амьтныг хамгаалах гэсэн хүсэл эрмэлзэл мэт харагдавч нөгөөтэйгүүр Монголын ан амьтад ховордсоор байгааг илэрхийлж буй хэрэг.  Энэ бол яах  аргагүй түгшүүрийн дохио. Ийнхүү ховор амьтдын жагсаалт уртассаар байгаагийн  шалтгаан чухам юу? Хариулт нь даанч амархан. (more…)