Алтайн сонгины гайхамшигт чанарыг монгол эрдэмтэд нээв
Ням, Тахиа сарын 31st, 2010Монголын хөрсөн ургасан Алтайн зэрлэг сонгино дэлхийн эрдэмтдийн анхааралыг татаж байна. Энэ ургамлын биологийн онцлогийг сайтар судалсны үр дүнд түүний олон давхар булцуу нь хүйтэнд маш их тэсвэртэйгээс гадна хүний биед зайлшгүй шаардлагатай уураг, РР, В С Д витаминуудыг ихээр агуулдаг болохыг баталжээ. Навчиндаа 877мг булцуундаа 257мг витамин С – агуулдаг энэ сонгино зүрх судас, ходоод гэдэсний өвчинд гойд сайнаас гадна сапонин гэдэг бодисын үзүүлэлтээрээ бэлгийн чадавхийг дээшлүүлэхэд онцгой нөлөөтэй гэнэ. Гайхамшигийг нээн илрүүлсэн монгол эрдэмтэд уг ургамлыг биологийн нэмэлт бүтээгдхүүн болгож “ALLMON” нэртэйгээр удахгүй Монгол орондоо үйлдвэрлэж эхэлнэ гэнэ. (more…)







