Author Archive

“Дэлхийг аврах боломж бидэнд байна” гэдэг өөрийнхөө бодлыг хуваалцах гэсэн юм

Мягмар, Нохой сарын 29th, 2011

Translated from English by Mongoloo

Хөгжил дэвшлийн үед хүмүүс өөрсдийгөө байгалийн бүтээгдэхүүн бөгөөд олон арга замаар алдаа гаргадаг гэдгээ мартсан бололтой. Гэхдээ гэнэт хүн төрөлхтөн дэлхий ээжийгээ сэтгэл зүрхнээсээ дээдэлж хайрлах ёстой гэдгээ ойлгож эхэлсэн. Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалж манай дараагийн үеийнхэнд бас дэлхийд маань бидний туслалцаа хэрэгтэй болоод байна. Бидний ойлголтоор тодорхой хөгжлийн дараа аюул нүүрлэдэг. Иймд ойрын 50 жилд цаг уурын өөрчлөлт сөргөөр нөлөөлнө гэдгийн хэн хүнгүй бид мэдэж байна. Дэлхийн дулаарлын эсрэг дорвитой алхам хийхгүй бол бид өөр гариг руу шилжин суурших магадлалтай болоод байна. Итгэхэд хэцүү ч гэсэн 2035 онд дээр дурдсан бүхэн болох магадлалтай. Бид цаашид оршихуй эс оршихуй гэдэг асуудал шийдэгдэх болоод байна. Бид хөгжлийн төлөө анхаарч яваад байхад дэлхий маань устаж байгаль орчин нь сүйдээд байна. Үүний эсрэг бид юу хийх ёстой вэ? Дэлхий дээрх хүн амыг аврахын тулд сэтгэл зүрхээ зориулах цаг ирээд байна. Цаг уурын өөрчлөлтөд хүмүүсийн анхаарлыг хандуулах үүднээс Дэлхийн Амьд Байгалийн Сан 2007 оноос хойш  “Дэлхийн цаг” хэмээх аяныг зохион байгуулж эхэлсэн. Энэхүү байгууллагын гол зорилго нь таны хийдэг өдөр тутмын үйлдлээрээ дэлхийг аврахад асар бага ч атугай хувь нэмэр оруулж буйг ойлгуулах явдал юм. Жишээ нь: хэрвээ та гэрлээ ердөө ганц цаг унтраавал дэлхийг аврахад өөрийнхөө зүгээс асар том хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болоод дэлхий ертөнц сөнөж буйг ухаардаг хэсэг бүлэг хүмүүс байдаг ч тэд өөрсдөд нь хамааралгүй гэж аашилдаг. Иймд дээр дурдсан байгууллага эдгээр үл ойшоож буй хүмүүсийг ухааруулахыг зорьдог. Улаанбаатар хотын иргэд энэхүү аянд 2 удаа оролцсон.  1970-2004 онд хүлэмжийн хийн ялгарал 70 хувиар нэмэгдсэн бөгөөд аж үйлдвэржилтээс өмнөх үе хүртэл хүлэмжийн хийн ялгарал тогтмол нэмэгдсээр байна. Мөн CO2-ын ялгарал 80 хувиар нэмэгдсэн. Энэ бүхний шалтгаан нь хүлэмжийн хийн ялгаралт нэмэгдсэн, ургамал ойн хэмжээ буурсан, далайн усны хэмжээ буурсан гэх мэт. Дэлхийн гадаргын температури дахь дэлхийн дулаарал тогтмол өссөөр байна. Агаарын дундаж температури өнгөрсөн 10 жилийн турш байнга өссөөр байсан бөгөөд энэ нь цаашид ч үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй. Дэлхийн дундаж температури 0.74=0.18 градиусаар нэмэгдсэн бөгөөд агаарын дундаж температури нэмэгдэх болсон шалтгаан нь агаарт байх хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн хүлэмжийн хийн ихсэлтэй шууд холбоотой байх магадлалтай. Гэхдээ энэхүү өөрчлөлт нь 2100 он хүртэл үргэлжилнэ гэсэн судалгааг эрдэмтэд гаргаад байна. Эрдэмтдийн үзэж буйгаар хүлэмжийн хийн энэ хэмжээ агаарт ирэх 1000 жилд энэ хэвээрээ байвал дэлхийн дулаарал болон усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна гэж үзэж байна. Энэ бүхнийг шийдвэрлэх үүднээс бид юу хийх хэрэгтэй вэ гэдгээ олон улсын хэмжээнд ярилцах хэрэгтэй байна. Мөн дэлхийн дулаарлыг хэрхэн бууруулах талаар бас бодох хэрэгтэй. Түүнчлэн бид тодорхой ажлуудыг хийх ёстой. Сүүлийн жилүүдэд ихэнх орнууд дэлхийн дулаарлын талаар санаа зовниж эхлээд байна. Тэд дэлхийн дулаарлын эсрэг яам байгуулсан. Жишээ нь: Австри улс Цаг уурын өөрчлөлт болон энергийн асуудал хариуцсан яам байгуулсан бол Германын засгийн газар цаг уурын өөрчлөлтийн эсрэг яам байгуулжээ. Бусад орнуудтай харьцуулахад Монгол орон энэ асуудлыг хариуцсан хүчирхэг агентлагуудтай байхын оронд жижиг жижиг хэсгүүдэд хуваагдсан байгаль орчны асуудал хариуцсан агентлагуудтай байна.

Монголчууд цаг уурын өөрчлөлтийн талаар хангалттай мэдээлэлгүй байхад дэлхийн нөгөө хэсгийн хүмүүс цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал нь улам бүр эрчимтэй болж байгааг мэдэрч байна. Дэлхийн дулаарлыг бий болгоход голлох нөлөө үзүүлдэг хүлэмжийн хий нь метанаас шалтгаалж нэмэгддэг байна. Амьтдын сэг үлдэгдлээс үүсэн бодис агаарт тархан улмаар метаныг үүсгэдэг. Ойролцоогоор 40 сая гаруй амьтад амьсгалж хий ялгаруулснаар дэлхийн дулааралд хувь нэмэр оруулж байна. Дэлхийн дуалааралд нөлөөлж буй өөр нэг хүчин зүйл нь хог хаягдал.  Монголд хог хаягдал дахин боловсруулдаг үйлдвэр байдгүйн улмаас нүх ухаж булдаг. Үүнээс үүдэн газрын хөрс бохирдож байна. Ургамал мод жилд 60 тэрбум карбоныг агаар мандлаас сорж авах чадвартай байдаг. Хэрвээ бид мод ургамлаа тайрсаар байвал агаар мандал дахь карбоны хэмжээ улам нэмэгдэх болно.  Судлаачид 48 цаг уурын станцид судалгаа хийсэн. 1940-2007 оны хооронд цаг агаарын дундаж температури 2,1 градусаар нэмэгдсэн гэх дүгнэот гарсан бөгөөд энэ нь маш муу юм. Энэ бүхний хамгийн том шалтгаан нь хүлэмжийн хий юм. Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх ямар нэгэн алхамыг Монголын засгийн газар огт хийхгүй байгаа тул хүлэмжийн хийн хэмжээ нэмэгдсээр л байна. Гэхдээ дэлхийн дулаарал дэлхийн бүх орнуудад нөлөөлж байна. Япон улсад болсон газар хөдлөлт нь зүгээр ч нэг санамсаргүйгээр болсон байгалийн гамшиг биш юм. Энэ нь цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан зүйл. Дэлхийн өөр аль нэг хэсэгт мөн байгалийн гамшиг ээлж дараалан болсоор л байна. Иймд бид бүхэн хүлэжийн хийг бууруулахад гар бие оролцож дэлхийгээ аварцгаая.

Эко-Ази их сургуулийн 3-р курсын оюутан А.Алтанцэцэг

Хуурайшилт ба “Ойн түймэр”- энэ зуны гол бэрхшээл

Пүрэв, Морь сарын 15th, 2010

Улирал дагасан асуудлууд Монгол улсын хувьд их олон байдаг. Жилийн дөрвөн улирал даган нүүдэлчин Монголчууд нүүдэллэдэг байсан бол одоо орчин үед улирал даган ундран гарч ирэх асуудлууд олширсоор байна. Өвөл болохоор утаа агаарын бохирдол, зуд гэж хэн хүнгүй ярилцаж улсын нийслэл Улаанбаатарыг Утаанбаатар гэж нэрийдэх болсон.

Харин хүйтний ам цаашлан хаврын улирал ирэхэд зуднаар хамаг малаа алдсан малчдад тусламж илгээх аян зохион байгуулдаг. Зуны дэлгэр цагт газрын хөрсны хөлдөөс ариллаа гэсэн шиг зам засварын ажил эхэлж хаа сайгүй зам хөндөж онгорхой цоорхой нүх үлдээж засварласан замууд энд тэндгүй харагдана. Өндөр өсгийт өмссөн ганган сайхан хүүхнүүд өнөөх зам засвараас үүдэлтэй нүхэнд нь гутлынхаа өсгийг хугалах шахам хотын гудамжаар алхана. Ингээд ч дуусахгүй хэт халууны улирлаас болж уур амьсгал хуурайшин ойн түймэр гарч мөнгө хөрөнгө болон хүний алтан амь насыг авч одох боллоо. Иймд энэхүү сэдвээрээ дамжуулан ойн түймрийн талаар дурдаж түүнээс хэрхэн сэргийлэх талаар багахан хэмжээний мэдээлэл өгөх гэсэн юм. (more…)

МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН “БИШ” БОЛТУГАЙ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ?

Ням, Туулай сарын 25th, 2010

Би ангийнхантайгаа хамт Анагаах ухааны музейг очиж үзсэн юм. Тэнд бидний урьд өмнө төсөөлж ч байгаагүй зүйлс угтсан. Эхлээд хаалгаар нь ороход хамар сэтлэм эвгүй үнэр угтаж  хоргон шилэн дотор амьтдын биеийг задлан уусмалд байршуулж бүр цаашлаад сар сараар нь ангилсан ургийг уусмалтай шилэнд хийж харуулсан байлаа. Тэдгээр ургийг харах ямар өрөвдөлтэй гээч. Нэг шилэнд байгаа нь эрхий хуруугаа хөхчихсөн, нөгөө шилэнд ихэр ураг нүдээ аниастай байрлана. Зүүдэнд ч оромгүй явдал гэдэг шиг л гэнэтийн бөгөөд аймшигтай үзмэрүүд тэнд байна. Харин музейг үзэж дуусаад гарахдаа би нэг л зүйлийг ой тойндоо шингэтэл сайн ойлгосон. Энэ бол эмэгтэй хүн үр хөндүүлэх гэдэг үгийг оюун ухаанаасаа ор тас мартах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. (more…)

ЭХ ХЭЛЭЭ БОХИРДУУЛАХАД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭН “ТУСАЛЖ” БАЙНА

Ням, Туулай сарын 18th, 2010

Мэ IV зууны үеэр өмнө зүгт одоогийн Өвөр Монголын нутагт төр улсаа байгуулан амьдарч байсан Сяньбичууд харийн соёлд автан мөхжээ. Сяньбичуудын байгуулсан Да Вэй хэмээх Хятад нэртэй улсын хаан эх хэл бичгээ хэрэглэхийг хориглож Хятад хэлийг нийтээрээ хэрэглэх зарлиг буулгасан байна. Тус улсын ард иргэд зарлигийг зөрчин эх хэлээ хэрэглэж байсан учир хааны ордноос эхлэн  зарлигийг биелүүлэх нь зөв гэж үзжээ. Гэвч ордны хөгшин настай түшмэдүүд зарлигийг зөрчин эх хэл бичгээ хэрэглэн төрийн үйл хэрэгт оролцож байсан тул дахин зарлиг буулгаж хааны ордонд 30-аас дээш насны түшмэдүүд ажиллахыг хориглов.  Л.Н.Гумилев “Түүх соёлоосоо тасарсан ард түмэн амархан мөхдөг”гэж хэлсэн шиг Да Вэй улс харийн соёлд автан эх хэлээ мартан мөхжээ. (more…)

ТЭНЭМЭЛ ГЭГДЭХ ХҮҮХДҮҮД ХААШАА АЛГА БОЛООД БАЙНА?

Даваа, Туулай сарын 5th, 2010

1990 он гарсаар Ардчилал гэх улс төрийн шинэчлэлийн ачаар бид гадаадад дуртай сургуульдаа сурч олон улсын харилцаа хамтын ажиллагаа сайжирч хүмүүсийн амьжиргааны түвжин нэмэгдсэн. Гэхдээ мэдээж юм бүхнэд сайн муу тал гэж байдгаас хойно Ардчилалын ачаар бидний траншейны гэж нэрлэж заншан хүүхдүүдийн тоо нэмэгдсэн. Нэг хэсэг Их дэлгүүр, Нэг дүгээр хорооллын Саппоро, Хархорин зэрэг газруудаар нэлээд түгээмэл байдаг өнөөх гудамжны гэх тодотголтой жаалууд одоо эрс цөөрч буйг та бүхэн надаар хэлүүлтгүй харж мэдэрч байгаа байх. (more…)

СҮРЬЕЭГИЙН ӨВЧЛӨЛӨӨР МАНАЙ УЛС БҮС НУТАГТАА ТЭРГҮҮЛЖЭЭ

Баасан, Хулгана сарын 29th, 2010

Та өмнө нь нийгмийн өвчин гэж сонссон уу? Нийгмийн өвчин гэхээр л стресс дарамт сэтгэцийн гажиг гэх мэт сэтгэл зүйтэй холбоотой өвчин гэж бодож байна уу? Тийм биш шүү . (more…)

ДАВС – ХООЛ БИШ, ХОР БОЛОХ НЬ ЭЛБЭГ

Пүрэв, Гахай сарын 31st, 2009

SaltДавс гэж юу вэ?
Ингэж асуувал хүн бүр хариулах боловч үнэн хэрэгтээ хэн гэдэг хүн, юуны улмаас, юунд хэрэглэх гэж анх бий болгосонг хэлж чадахгүй байх. Тэгвэл чухам давс гэж үнэн хэрэгтээ юу болох талаар өгүүлье. (more…)

Давс идсээр үхэх үү, монголчууд аа!

Бямба, Тахиа сарын 24th, 2009

Монголчууд бид  орсон борооны араас цув нөмөрцгөөдөг хүмүүс. Энэ муу зуршлаа хэдий болтол хадгалсаар амьдрах вэ?

Бидний хэнэггүй, эрүү амьдрахауйн талаар ойлголт муутайгаасаа болоод  удаан хугацаанд өлөн хоосон явж байгаад хэт идэх, архи тамхи хэтрүүлэн хэрэглэх, хуршиж муудсан, хоносон, удсан хоол хүнс хэрэглэх явдал түгээмэл байдаг.  Эдгээр нь ходоодны хэвийн ажиллагааг алдагдуулан, үрэвсэлт өвчин, цаашилбал ходоодны шарх, ходоодны хавдар үүсэхэд нөлөөлдөг. Хорт хавдар гэдэг өвчин гурван хүн тутмын нэгд тохиолдож болзошгүй  байгааг өнөөдөр эмч мэргэжилтнүүд анхаауруулж байна. Тэр дундаа ходоодны өмөн үү өвчин нь өвчлөлтөөрөө Монгол улс  дэлхийд хоёр дугаар байранд явж байна. (more…)

Үр хөндүүлэн хүүхэд алах бол гэмт хэрэг

Баасан, Бич сарын 18th, 2009

Шинэ хүн мэндлэхэд баярлаж, бэлгэшээдэггүй монгол хүн гэж үгүй. Гэтэл хорвоод мэндэлсэн бяцхан иргэд төрийн дансанд бүртгэгдэж амжилгүй ихэнх нь энддэг. Энддэг гэдэг үг зөөлдөж магадгүй. Хүүхэд шинээр мэндлэхэд тухайн амаржих газраас эрүүл мэндийн хуудас л өгдөг. Тэр нь зүгээр л цаас гэсэн үг. (more…)