Өвөр Монголыг өмөөрсөн хэвлэлийн хурал
Бямба, Хулгана сарын 21st, 2012“Free Inner Mongolia” at press conference-part 1
“Free Inner Mongolia” press conference -part 2
“Free Inner Mongolia” press conference -part 3
“Free Inner Mongolia” at press conference-part 1
“Free Inner Mongolia” press conference -part 2
“Free Inner Mongolia” press conference -part 3
Ш.Пүрэвсүрэн
“Өдрийн сонины” энэ оны 4 сарын 18-нд мөн саяхны “Ардын эрх” сонинд өгсөн ярилцлагаа Чадраа гуай та “атомын цахилгаан станцгүйгээр Монгол улс хөгжихгүй ээ” хэмээн гарчиглажээ.
АЦС бол аливаа улс орны хөгжлийн хэмжүүр огт биш болсон гэдгийг тань шиг том эрдэмтэн мэргэд байтугай захын шалдан банди одоо мэдэх болсон цаг үе шүү дээ. Өнгөрсөн хаврын Японд болсон газар хөдлөлийн улмаас Фукушимагийн станцын гурван реактор дэлбэрсэн. Энэ аймшигт сүйрлийн дараа Герман улс цөмийн хөтөлбөрөө зогсоож, тус улсын аж үйлдвэрлэлийн тэргүүлэгч, “Siemens” компани ОХУ-ын “РосАтом”-тай хэлэлцэж байсан цөмийн эрчим хүчний талаарх гэрээгээ цуцалж байгаа тухайгаа олон нийтэд зарлалаа. Япон, Франц болоод бусад орнууд цөмийн эрчим хүчнийхэн олон нийтийн эсэргүүцлийн улмаас яахаа мэдэхээ больчихоод байгаагаас харахад АЦС нь харин ч бүр тухайн орны хөгжил дэвшлийн хэмжүүр болох нь байтугай бүр чөдөр тушаа болох нь тодорхой болж байна.
Хятадын ерөнхий сайд Вэнь Жибао ойрын жилүүдэд барихаар төлөвлөж байсан 140 атомын станцын асуудлыг зогсоосноо саяхан мөн мэдэгдэв. Хөрш Хятадууд ийнхүү атомын цахилгаан станцаас татгалзсанаар одоо ашиглаж буй нарны эрчим хүчний 10 гигаваттыг 2020 он гэхэд 50 болгож, мөн салхины эрчим хүч үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэн 2015 он гэхэд 100 Гигаватт үйлдвэрлэдэг болохоор шамдан ажиллаж байна. (more…)
Facebook дээр ”No nuclear power station in Mongolia” нэртэй эрчимтэй ажилладаг залуусын баг бий болоод бараг хагас жил болж байгаа. Тэдний өөр хоорондоо хэлэлцэж байгаа цөмийн станц болоод түүний хог хаягдлын хор хөнөөл, Фукишима-ын АЦС-ын дэлбэрэлтийн дараахь гамшиг зэрэг олон асуудлыг хөндсөн, шинэ мэдээллээ хуваалцсан, санал солилцсон идэвхтэй харилцаа нь Та бидэнд бүгдэд хэрэгтэй байдаг. нэгэнт энэ бүлгийнхний сэдэв, агуулга, зорилго нь монголчууддаа цөмийн аюул, хор хөнөөлийг аль болох өргөн хүрээнд таниулц, мэдээллийг хүртээмжтэй хүргэхийн зорьдог тул тэдний тарааж буй мэдээллээс Nomadgreen.org -ийн уншигчидтайгаа хуваалцаж байх нь зүйтэй юм гэж бодлоо. Ингээд япон хэлнээс хэн нэгний орчуулсан дараахь нийтлэлийг сонирхоё. /редактор/
Би токёогийн их сургуулийн цөмийн изотоп нэгдсэн ерөнхий төвийн захирал Кодама гэдэг хүн байна.
Манай токёогийн их сургуульд 27 цөмийн изотопийн салбар хэмжилтийн газрууд байдаг.
Тэнд цөмийн цацрагаас хамгаалах болон цөмийн цацрагын хорыг арилгах ажлыг хариуцдаг.
Би өөрөө доторын эмч бөгөөд токёогийн их сургуулийн эмнэлэгт цацраг идэвхит бодисийг цэвэрлэх ажлыг арав гаруй жил хийж байна.
Хамгийн анх 3 сарын 15 нд өглөө 9 цагт токай тосгонд 5 микро сийбэрт цацраг хэмжигдэгсэнийг шинжлэх ухаан боловсролын яамны 10-р заалтын дагуу тэр дариуд нь мэдэгдсэн юм.
Түүний дараагаа токёод 0.5 микро сийвэртийг давсан цацраг илэрсэн юм. Энэ хэмжээ удалгүй буурсан. 3 сарын 21нд токёод бороо орох үед 0.2 микро сийвэрт хүртэлээ газарт буусан нь одоо хүртлэх өндөр цацраг ялгаруулаж байгаа цаад шалтгаан болж байна. (more…)
Өглөө ажилдаа ирээд сууж байтал нэгэн эрэгтэй хүн утас цохиж “Матадын талаар хийсэн нэвтрүүлэгийг тань үзлээ. Маш чухал сэдвийг хөндсөн сайн хэлэлцүүлэг болсон, баяр хүргэе” гэж ярилаа.
Өнгөрсөн 9-р сарын 15-ны өдөр МҮОНТВ-ээр Петрочайна Дачин Тамсаг компанийн үйл ажиллагаа, Матадын байгаль орчны асуудлаар хэлэлцүүлэг нэвтрүүлэгийг манай “Ногоон цөм” ТББ зохион байгуулсан юм. Нэвтрүүлэгийн дараа олон хүн утасдаж санал бодлоо илэрхийлсний нэг нь энэ хүн бөгөөд Матад нутгийн төлөө чин сэтгэлээсээ санаа зовж шүлэг бичээд ирсэн нь үнэхээр анхаарал татсан билээ.
Тэр бол Сүхбаатар аймгийн яруу найрагч, “Тусгаар тогтнолын цом-2011” яруу найргийн наадмын тэргүүн шагналт, Айлтгүйн Төмөр-Очир гэгч сэтгүүлч байсан юм.
Тэрээр ” Нэвтрүүлэг дууссан ч Матадын тухай бодол санаанаа гардаггүй, шөнө унтаж чадахгүй, өөриййн эрхгүй үзгээ шүүрэн авч энэ шүлгийг бичлээ” гэж хэлэв. Зүрх сэтгэлээ чилээн байж бичсэн түүний нийтлэл /бараг найраглал гэмээр/-ийг толилуулж байна.
“Өнөөдөр Дорнод аймгийн Матад сумын нутаг домогт Мэнэнгийн талд БНХАУ-н Петро china dachin компаний хууль бус ажилгааны улмаас 6068 га газрын бэлчээр талхлагдан цөлжжээ.Тэнд 750 гаруй цооног ажиллаж байгаа аж.”
“Буурал ээж”ийн минь нутаг
Бууны суманд шархадлаа
Саарал төмөр илжигнүүд
Саахалтын зайгүй тонголзоно
Тал сайхан нутаг… минь
Тамд унаж тарчиллаа
Тас харанхуй шөнөөр ч
Тамлуулж гиншин сийчүүллээ
“Толь Гэндэн”-гийн цагаан тэмээ
Тоглож таваргадаг тал юмсан
Тором тайлагтай ижил сүргүүд
Тонгочиж наадсан торго юмсан
Далийн ягаан цэцгэн дунд л
Холын гийчид ирж тухалдагсан
Далайн мандал Тамсагбулагт
Чонын сүрэг хөвж эрхэлдэгсэн
Их гүрэн хар савраараа
Ичихээ мэдэхгүй тэмтэрлээ
Илүү харж билүү долоосон
Ивэрхий туламнууд олширлоо
Том айл урт сарвуугаараа
Тосонд дүрээд самарч байна
Торх шиг нууранд цагаан зээр
Тоогүй олноороо үйж үхлээ
Хар гамшигаас дайжсан сүрэгтээ
Хатиган зон харамсч мэгшинэ
Хаврын зэрэглээнд Матадхаан уул
Хаашаа ч юм бэ нүүх гэж өндөлзөнө
Зовлонд нэрвэгдсэн хялганат талд
Золбин ноход зоолж таргалнам
Зоосны нийгмийн тоосны үнэрээс
Зотол хаан цочиж хярнам
“Төрийн дуулал”-ын үгийг зохиосон
Өвгөн зохиолчийн гэрийн буурин дээр
Өрийн сүлжээнд морьд шиг ижилссэн
Харийн доншуучид завилж шулганана
“Сэрэлт” киноны асрагч Бумаа ч
Сэрэмж алдаагүй ээ, Эрхий тамгатай
Сэрүүн зүүд шиг цөлжсөн нийгэмд
Сэгэн дээр зодолдсон хэрээнүүд элбэгшлээ
Ургах нарны доор унтаж байсан Матад
Умай ариун хэвлийгээ ухуулж түнхүүлээд уйлж байна
Алиман сарны доорх амгалангийн диваажин Матад
Алтан хэвлийгээ цөлмүүлээд амьсгал хураан нухуулж байна
Дэлхийд ховорхон газрын тосыг
Дэргэдээ ундрахад дэвхцэж баярлаад
Дээлийн энгэрээ хээлж барласан
Дээдэс ноён хэн билээ
Ховорхон эрдэнэ шингэн алтаа
Ховоодоод аваарай… гээд хошгоруулсанаас хойш
Хорин жил урд хөршийн
Ходоод руу юүлээд хоосон хоцорлоо
Эзэн чингисийн эмээлийн дөрөөнд
Ээжийнх нь дусаасан сүү байснаас
Шидтэй идтэй гээд хошуураад байгаа
Шингэн алт чинь байгаагүй юм шүү
Дархан манай тусгаар улс
Да-Чин компаны… ариун голомт уу
Далай их дээдсийн гэгээн үйлс…ийг
Данжаад ухааныг дагаж мөнхжүүлэх үү?
Цаг цагаараа байдаггүй. үнэн
Цахилдаг хөхөөрөө ургадагггүй. үнэн
Матад хэдийнэ Хятад болсоон. үнэн
Хятад хэзээ ч Матад болохгүй ээ. үнэн
“МҮОНТВ-н шууд ярилцлага”-аас сэдэвлэв.
2011.09.15
С.Будрагчаа
“…өнгөрсөн жил шүлхий өвчин далайцтай тархсан шалтгаан нь цагаан зээрийг “эрүүлжүүлдэг” чоно байхгүй болсонтой холбоотой байж болох юм. Өвчтэй амьтан чинь бие нь сульдсан байдаг. Хурд хүчнийхээ хувьд ч гэсэн бусдаасаа дутуу дулимаг байх нь мэдээж. Зээрийн цагаан хэмээн нэрлэх чоно тэдгээр өвчтэй зээрийг нь хялбархан түүж иддэг. Байгаль өөрөө хэдэн мянган жилийн турш зохицож ирсэн тэр өвөрмөц зохилдлогын сүлжээг хүн эвдчихсэн. Ер нь байгальд байгаа амьтдын идэш тэжээлийн хэлхээний хамгийн дээд оргилд байрших ангууч мах идэшт амьтан нь тухайн экологийн системээ хянаж байдаг. Дорнод Монголд байгаа амьтдын аймгийн хамгийн дээд оргилын ангууч нь “зээрийн цагаан” хэмээх чоно юм. Мэргэжлийн хэллэгээр бол идэш тэжээлийн пирамид гэж нэрлэдэг тэр пирамидын оргилд нь чоно байдаг учраас тухайн экологийн системийн байгалийн зохист төлөв байдлыг чоно хянадаг гэж ойлгож болно. Тиймээс эрдэмтэд тухайн экологийн систем эвдрээгүй, зөв зохистой байна уу гэдгийг оргилд нь байгаа амьтдаар үнэлж, дүгнэх нь бий. Тэгтэл Дорнод Монголын талд байгаа амьтдын бүлгэмдлийн оргилыг хүний буруутай үйл ажиллагаанаас болоод устгачихсан болохоор энэ системийн бүтэц, үйл ажиллагаа нь алдагдсан.”
Сүүлийн үед саарал чоно буюу зээрийн цагаан чононд устах аюул нүүрлэлээ хэмээн шуугиж, устах аюулд ороод байгаа тус амьтнаа хэрхэн хамгаалах талаар Засгийн газар хуралдах болсон. “Зээрийн цагаан” чонын устах болсон шалтгаан хийгээд түүнийг авран хамгаалах арга замын талаар МУИС-ийн багш, Биологийн ухааны докторант, Амьтан судлаач Н.Батсайхантай манай идэвхтэн сурвалжлагч Будрагчаа ярилцсан юм.
-Монголын тал нутгийн чононд устах аюул нүүрлээ хэмээн гэнэт шуугилдаад эхэллээ. Энэ амьтны талаар яриагаа эхлэх үү?
-Монголд байгаа чононууд бол Америк, Умард Америк, Канад, ОХУ, Хятадын зүүн хойд нутгаар тархсан чоно. Шинжлэх ухаанын нэр Canis lupus Дорнод Монголын тал нутагт чонын хоёр хэлбэр бий гэсэн нутгийн хүмүүсийн яриа байдаг л даа. Тэр нь “зээрийн цагаан”, “пөөвгөр хөх” гэх.Тал нутгийн умард хэсэгт байгаа уултай бартаатай хэсэгт амьдардаг чоноо нутгийн ардууд “пөөвгөр хөх” гээд байгаа. “Пөөвгөр хөх”-ийг манайхан удаан, болхи пөөвийсөн бор хөх сортой болохоор нь тэгж нэршсэн байх. Харин “зээрийн цагаан” чоно нь харьцангуй жижгэвтэр биетэй, гялалзсан хурдан цагаан чоно байдаг. Би 1999 онд Дарьгангын хялганат хээр түймэрт шатсаных нь дараахан очиход хав хар талд “зээрийн цагаан” чоно торойтол харагдаж байсан. Их л хурдан чоно юм билээ. Эхэн худаг гээд Матадын хойд талын зээр олноороо төллөдөг том уужим, хужир мараатай хотгор байдаг. Тэнд байгаа зээрнүүдийг дурандаад зогсож байхад зээрийн сүрэг дотор цагаан чоно явж харагдсан. Идэхийгээ идчихээд л байж байдаг юм билээ.
-“Зээрийн цагаан”-ыг зээрээ өдөр шөнөгүй хариулаад муугаас нь шилж идчихээд амьдардаг гэж сонссон үнэн юм уу?
-Хариулаад байх юм бол байхгүй ш дээ. Мэдээж тэр чоно чинь бартаатай газар хоноглочихоод л өдөртөө тал руугаа бууна шүү дээ. Хүмүүсийн хувьд бол хэтрүүлсэн байх л даа. Юу гэж л мал хариулдаг хүн шиг дагаад явж байх вэ. (more…)
Манай сайтын хамгийн идэвхтэй бичигч бол иргэний сэтгүүлч Л.Бор юм. Төрсөн нутаг газар шорооныхоо төлөө гэсэн түүнийг уйгагүй зүтгэл, идэвхтэй тэмцэлийн хүчээр олж ирсэн чухал чухал мэдээллүүд сүүлийн үед монголын томоохон гэгдэх хэвлэлийн хуудаснаа сенсаац болон нийтлэгдэж байгаа. Энэ удаад Зүүн бүсийнхний гол шүтээн Алтан Овоо, Дарьганга нутгийг тойрсон ноцтой асуудлыг хөндсөн мэдэээлийг хүргэе.
Засгийн газраас “Дарьганга-24” гэдэг төсөлд Мөнххаан,Түмэнцогт сумдаас бусад сумдад цацраг идэвхит ашигт малтмалын хайх, олборлох 10 гаруй тусгай зөвшөөрөл олгосон байна. Цацраг идэвхит ашигт малтмал хайх зөвшөөрөл олгосон газар нутгийн хэмжээ нэг сая га талбай буюу аймгийн нутаг дэвсгэрийн 12 орчим хувийг эзлэж байна Энэ бол яалт ч үгүй гамшиг сүйрэл дуудсан гэмт үйлдэл гэж болно.
Sukhbaatar.mn сайт-д ”….. 2011 онд Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Баруун-Уртаас бусад сумдад газрын тосны хайгуулын тусгай зөвшөөрлийг өгчээ . Ер нь энэ аймгийн хэмжээнд нефть , газрын тосны хайгуулын зөвшөөрөлтөй гурван том талбай байдаг. Дээр нь нэмээд Засгийн газартай хийсэн гэрээний дагуу цацраг идэвхит ашигт малтмалын хайх, олборлох 10 гаруй тусгай зөвшөөрөл олгосон байна. Цацраг идэвхит ашигт малтмал хайх зөвшөөрөл олгосон газар нутгийн хэмжээ нэг сая га талбай буюу нутаг дэвсгэрийн 12 орчим хувийг эзлэж байгаа аж.
Нэг талаараа байгалийн цогцолборт газар нөгөө талаас, тусгай хэрэгцээний газар нутгийн хэмжээст Ц002Х буюу Хүйтэн уул нэртэй талбайд цөмийн энергийн тусгай зөвшөөрлийг 2010 онд “Монгол Ураниум Ресурс “ ХХК-д олгосон явдал нь хуулиа зөрчсөн үйлдэл болоод байна.
Онгон, Наран, Дарьганга гурван сумын нутаг дэвсгэрийн дамнан хамрах Хүйтэн уулын
орчмын газар нутгийг ингэж хуулийнхаа зүйл заалтаас давсан эрх мэдлээр олгосон явдалд дургүйцэж Сүхбаатар аймгийн БОАЖГ-аас дээд газартаа болон цөмийн энергийн газарт энэхүү зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтээ илэрхийлэн албан тоот илгээжээ.
Гэтэл Цөмийн энергийн газар, Ашигт малтмалын газраас бид лавлагаа авахад боломжтой гэж үзээд бидэнд хайгуул хийх зөвшөөрлийг нь өгсөн учраас бид цуцлах боломжгүй, бид үйл ажиллагаагаа эхлэнэ гэсэн хариуг өгчээ.
Харин БОАЖГ-аас одоог хүртэл ямар нэгэн шийдтэй хариу хэлсэнгүй.
Хэрвээ энэ газраас бидний талд ямар нэг шийдвэр гаргахгүй бол бид хуулийн хүрээнд орон нутагтайгаа хамтарч шүүхэд хандахаас өөр замгүй гэдгийг Аймгийн БОАЖГ-ынхан хэлж байна…” гэж мэдээлсэн байна. (more…)
Газрын тосны Петрочайна Дачин Тамсаг компанийн үйл ажиллагаатай танилцах,
нутгийн иргэдийн санаа бодлыг сонсох, судалгааны ажлаар бид өнгөрсөн 6-р
сард Матад суманд очсон юм. Тэнд бид сумын Засаг дарга Наранцэцэг, Засаг
даргын орлогч Пүрэвдорж нартай уулзлаа. Засаг дарга Наранцэцэг бидэнд
ярихдаа, "өнгөрсөн жил манай аймгийн болон сумын төрийн бус байгууллагын
оролцоотойгоор байгаль орчны байдалд дүгнэлт хийж,Петрочайна Дачин Тамсаг
байгал орчны нөхөн сэргээлт хийгээгүй гэсэн үндэслэлээр шүүхэд хандаж
1,4 тэрбум төгрөг нэхэмжилсэн. Гэвч ийнхүү шүүхээр хөөцөлдөх нь орон
нутагт ямар ч үр дүнгүй байгаа. Бид энэ оноос эхлэн компанитай хамтран
ажиллах талаар харилцан ойлголцох алхамыг хийж байгаа тул ноднин жил
шүүхэд өгсөн нэхэмжлэлээ татах тухай ярилцаж байгаа" гэсэн юм.
Засаг дарга Наранцэцэгийн яриа бүрэн эхээр нь видео хэлбэрээр оруулсан тул энэ удаад орлогч дарга Пүрэвдоржийн яриаг толилуулья.
Засаг даргын орлогч Пүрэвдорж:
-Энэ компани нь сүүлийн 4-5 жилд 80 гаруй тэрбум төгрөгийг бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Засгийн газарт өгсөн байдаг. Уг компани гэрээнийхээ дагуу өгөх ёстойгоо өгөөд яваад байдаг, гэтэл энэ мөнгөнөөс аймаг суманд наалдац байдаггүй. Энэ бол Петрочайна Дачин Тамсаг компани Матадын ард түмэнтэй ойлголцохгүй байгаа асуудал биш. Асуудлыг гол шийдэх арга зам бол ЗГ, УИХ-аар газрын тосны хуулийг өөрчлөөд олж байгаа ашгийн 10 хувийг нь суманд нь 20 хувийг нь аймагт нь гэх гаргалгаануудыг хийж өгөх ёстой.
Тэгсэний дараа энэ маргаантай асуудал шийдэгдэнэ. Манай сум бол зүүн гурван аймагтай хиллэдэг ганцхан сум юм. Ийм их хөрөнгө оруулалт орж ирээд байхад ЗГ нь суманд хөрөнгө өгдөггүй. Манайх 1,5 тэрбум төгрөгөөр Дачин компаниас Матад хүртлэх 80 км өндөр хүчдэлийн шугам татах ёстой. Ийм санал тавигдаад энэ жил улсын төсөвт 225 сая төгрөг суулгагдсан. Энэ хаанаа ч хүрэхгүй. Энэ асуудлыг шийдэх ганц зам бол газрын тосны хуулинд яаралтай өөрчлөлт оруулах.
Дачин компанийн хувьд сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтыг нилээн их хийсэн. Энд хамгийн түрүүнд зам тавих асуудал чухал байна. Анх хатуу хучилттай зам гэж яригдаж байсан ч тэр нь шийдэгдэхгүй байна. Одоо бол цайран хучилттай зам хийж байгаа. Энэ нь ердөө 6 метр өргөн учраас хүнд даацын хоёр машин зөрөхөд хүндрэлтэй. Замын өргөн 8метрээс наашгүй байх ёстой. Тийм ч учраас саяхан Ерөнхий сайдыг ирэхэд энэ тухай яригдлаа шүү дээ.
Хоёрдугаарт: Матад сумыг гэрэлтэй болгох асуудал байгаа юм. Өнгөрсөн оны 8 сар гэхэд гэрлйин асуудлыг шийднэ гэж байсан юм. Дорнод аймгаас Дачин хүртэл 150 км замд гэрэл тавих асуудал яригдах үед Хятадын тал 2010 оны 8 сар гэхэд гэрэл тавина гэж байхад нь манай Дорнодын эрчим хүчний станц зэрэг байгуулагууд бид тавина гэж өөрсдөө тендэрийг нь авсан. Гэтэл энэ ажил нь тодорхой хэд хэдэн шалтгаанаас болж удаашралтай байна. Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол Дачингаас Матад хүртэлх өндөр хүчдэлийн асуудал мөн л хойшлоно гэсэн үг.
Гуравдугаарт: нөхөн сэргээлтийн асуудал. Үүнийг 2-3 жил ярьж хэлсэний эцэст сая төхөөрөмжөө барьж байна. Одоо байгаа тэр далан шуудууг байхгүй болгоод цооногуудаа хоолойгоор холбоог хаягдалаа нэгдсэн нэг байгууламжид оруулаад тэндээсээ хийгээ нэг тийш нь ялгадаг, шингэнээ өөр тийш нь ялгадаг болох юм. Энэ баригдвал 600 цооногуудын хооронд явдаг замууд байхгүй болно. Сая дорнод аймгийн 16 сумын засаг дарга нарыг урьж Дачин компанийг үзүүлсэн.
Орон нутгийн иргэдийг ажилд түлхүү авах тухай ярьж байна. Энэ бол амжиргааны асуудал л даа. Ногоо цагаа, мал махыг нь боломжийн үнээр худалдаж авах, 50 хүн авна гэсэн л бол тэр 50-ыгаа л эндээс авчихчихдаг байвал болж байгаа юм.
Гэтэл ажилчид авна гэж сумын захиргаанд мэдэгдэхэд нь бид хүмүүсээ бүртгэчихдэг. Тэгтэл дараа нь танай хүмүүсийг аймгийн халамжийн газарт бүртгэнэ гээд бид зар гаргадаг ч иргэдийн ихэнх нь хөдөө байдаг, энд холбоо мэдээллийн технологи муу болохоор хэл хүргэж амждаггүйгээс сумын иргэд ажилд хамрагдаж чаддаггүй. Энэ эрхийг сумд нь шилжүүлчих юм бол ийм асуудал гарахгүй.
Барилга угсралт, газар шорооны ажил зэрэгт бол эндээсээ ярьчихаж болдог. Харин мэргэжлийн болоод ирэхээрээ одоохондоо сумд бол хаалттай заавал аймаг орох шаардлага гардаг даа.

Ойрын жилүүдэд үзээгүй сайхан зун, сайхан наадам болох шинжтэй. Энэ жил монголчууд тусгаар тогтнолоо дахин сэргээсний 100 жилийн ой, Монгол нутагт тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ой, Ардын хувьсгал ялсны 90 жил зэрэг олон олон түүхэн ойнуудыг тэмдэглэж байна. ”Бүх юм зөвхөн 1921 оноос эхэлсэн, тэрнээс өмнө Монголд үлэг гүрвэлээс өөр юм байгаагүй шахам юм ярьдаг өвчнөөсөө бид салж л байна” гэж БААБАР бичжээ. Үнэхээр олон зүйл өөрчлөгдөж байгаа. Олон өөрчлөлтүүдийн нэг нь байгаль орчны төлөө дуугардаг, тэмцдэг бүлэг хүмүүс бий болж, тэдний үйл ажиллагаа улам нарийсаж, мэргэшсэн чиглэл рүү хөгжиж байгаа. Байгалийг баялагийг хязгааргүй, хяналтгүй ашиглаж болохгүй учрыг сануулсан олон үйл явдал өрнөж байгаагаас хамгийн гунигтай нь ийн тэмцснийхээ төлөө зарим нь баригдаж хоригдож байгаа явдал. /Өмнөх үйл явдлын бичлэгийг Munhbayar shot by archery -үзнэ үү/
Бид өмнөх нийтлэлдээ “Гал үндэстэн”-ий хөдөлгөөний гишүүдийн монголчууддаа хандсан захидлыг нийтэлсэн. Тэднийг өмөөрч байгал орчны төлөө ажилладаг бүх иргэний нийгмийн байгууллага дуу хоолойгоо хүргэж байгаа боловч наадмын дуулианд живсэн Монголын нийгэм биднийг төдийлөн сонсохгүй байна. Зуун жилийн өмнө өвгө дээдэс маань эрх чөлөөний төлөө тэмцэж асан бол өнөөгийн бид байгалийн баялагаа бусдаас хамгаалах их тэмцэлийг өрнүүлж байна. Тусгаар тогтнолоос дутахааргүй ач холбогдолтой энэ тэмцлийн түрүүнд яваа нөхдөдөө сэтгэлийн дэм, итгэлийн галд цучил нэмэхээр энэхүү нийтлэлэ зориулж байна. Та бүгдийн хойно ард түмэн тань байгаа гэдгийг хэлье. Харин байгалиа хамгаалан тэмцсэн иргэний нийгмийн байгууллагуудын хувьд хамтран зүтгэгчдээ “Ганц”-аас гаргаж чадаагүйн төлөө харуусал тээсэн Наадам ын өдрүүд үргэлжилж байна.
Бидэнд мэйл хаягаар ирүүлсэн эл захидлыг бүрэн эхээр нь нийтэлж байна. Захидалд ямар нэгэн засвар хийгүй болно.
“ГАНЦ ХУДГИЙН УРЬДЧИЛАН ХОРИХ ТӨВ БОЛОН НИЙСЛЭЛИЙН БАРИВЧЛАХ БАЙРАНД ХОРИГДОЖ БАЙГАА “ГАЛ ҮНДЭСТЭН” ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭЭС ”
Магадгүй зарим хүн биднийг “Хэтэрхий давраад байсан юм. Шоронд нь хатаа!” хэмээн тавлах нь байгаа л байх. Гэхдээ бид хулгай хийж, бусдыг дээрэмдэж, хэн нэгнийг залилж, гэмгүй иргэдийг зодож, амь насыг нь хохироогоогүй. Бид бас төсвийн хөрөнгө идэж, авилга авч, газар нутгаа зарж, хорт бодисоор ус байгалиа хордуулаагүй. Банкнаас их хэмжээний зээл авч, казинод тоглож банк дампууруулаагүй, хилээр хууль бус бараа оруулж, эсвэл хар тамхи борлуулж, хүний наймаа эрхлээгүй ээ!
Тендер будлиантуулж, гадаадын хаягдлыг хямд авчирч улсын байгууллагад өндөр үнээр шахаагүй. Эрх мэдэлд хүрэхийн тулд олон нийтэд худал амлаж, албан тушаалын суудлыг худалдаж аваагүй. Ердөө л амьдралд хайртайдаа, амьдралын сайн сайхан бүхнийг устгаж байгааг зогсоох гэж л оролдсон. Ард иргэд үй олноороо ажилгүйдэж, өдрөөс өдөрт ядуурал нэмэгдэж, юмны үнэ өсөж байхад тэр бүхнийг өөрчилж ард иргэдээ ядуурлаас гаргаж болох асар их хөрөнгийг цөөн хэдэн хүн зориуд нийгэмд ямар ч ашиггүйгээр үгүй хийж, амьдрах нөхцөл боломж бүхнийг устгаж байгааг зүгээр хараад сууж чадсангүй. Наад захын жишээ нь Монгол уран барималчийн “мөрөөрөө” байсан бүтээл Сүхбаатарын хөшөөг БНХАУ-д хүрлээр цутгуулан өөрчилж, элдэв хөшөө энд тэнд босгож, нийслэлийн төв хэсгийн хэвээрээ байгаа явган замуудын хавтанг жил бүр хуулан хаяж, өмнөд хөршөөс замын хавтан хашлагын чулуу худалдан авчирч голдуу хятад ажилчдаар хийлгэж, гудамжны самбар, гэрлийн шон, хашлага хайсийг байн байн сольж, сонгуулийн саналын цахим тоолуур, хүний хөгжлийн сангийн дэвтэр, иргэний “ухаалаг” үнэмлэх гэх мэт ард түмний амьдралд ямар ч үр өгөөжгүй зуу зуун тэрбумаар тоологдох хөрөнгө барах зарлагуудыг бодож олж, татварын хөрөнгийг үр ашиггүй гарын салаагаараа урсгасаар байгаа! Зөвхөн өөрсдөө зугаалах, иргэдээ эх орноос нь шахан зайлуулж, гадаадад золбин тэнүүлчлүүлэх, боолын хөдөлмөрт “экспортлох”-од л нөлөөлөхөөс өөр өчүүхэн ч ач холбогдол гарахгүй консул, төлөөлөгчийн олон газрыг Америк, ази европын хотуудад, арабын улсуудад нээж байгаа нь албан тушаалын бэлэг гэгч албан ёсны шинэ авлигатөдийгүй, захиргааны зардлыг л асар их нэмэгдүүлж, татварын хөрөнгийг үргүй зарах, ард түмний өмч баялгийг гадагшлуулах нэг үүд хаалга болох нь ч тодорхой билээ. Гэвч энэ бол эрх баригчдын хувьд өчүүхэн асуудал. Тэд улс орныг өндийн босохгүй болтол асар их өр зээлийг ямар ч ашиггүй, үр өгөөжгүй элдэв төсөл хэрэгжүүлэх нэрээр гаднаас авч, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн газрын хэвлий дэх баялгийг бүгдийг зэрэг зэрэг онгичин цөлмөж, ургамал бэлчээр, уух усыг нь ч нэлэнхүйд нь устгахаар улайран дайрч байгааг та бид бүгдээрээ харж байгаа. Чухам тэгэж улайрч байгаа уул уурхайн амьдрал нь Зөвхөн Борнуурт гэхэд л “арав гаруй жилийн турш тэсрэх дэлбэрэх бодисыг хууль бусаар ашиглаж, химийн хортбодист хордож, сүүлийн хэдхэн жилийн хугацаанд арав гаруй хүн Сүжигт ууланд амьнасаа алдаж, 6 хүн уушигны хорт хавдар тусч, олон иргэн тэсрэх бодист гэмтэн нүд,гаргүй болон бэртэж гэмтэн эрүүл мэндээрээ хохирсон” үр дүнг үзүүлжээ. Гэтэл үүнээс ч аюултай үр дагавар нь аль хэдийн илэрч Хонгор, Заамар, Өмнөговь гэх зэрэг олон газарт бохирдсон хөрс, ус, агаарын нөлөөгөөр эрэмдэг зэрэмдэг ураг төрөх болж, мал амьтны үр төлд ч энэ үзэгдэл түгээмэл болсон. Өнөөдөр Монгол улс 100 мянган хүнд ногдох хорт хавдраас үүдсэн нас баралтынтоогоор дэлхийн 192 орноос 2-т бичигдэж Элэг, улаан хоолойн хавдраар дэлхийд 1-д,ходоодны хавдраар 2-т тэргүүлж явна. Гэтэл эрх баригчдад энэ бүхэн чамлалттай санагдаж төрийн айлчлалын нэр барин Монголын газар нутагт цөмийн хорт хаягдал булшлахаар газар бүр санал тавин доншуучилж байгаа нь ч ил боллоо. Сүүлийн 20 жилд өмнөх байсныг нь л устгаж дуусгаснаас биш ганц ч боловсруулах үйлдвэр байгуулж чадаагүй эрх баригчид гэнэтхэн цөмийн эрчим хүчний тухай ярих болж цөмийн эрчим хүчний гэх нэр хаяг бүхий төрийн байгууллагын бүтцийг ч байгуулж, Гадаад харилцааны яаманд ч энэ асуудлыг хариуцсан элчин сайд тохоон томилсон нь цөмийн хаягдал булшлах бэлтгэл ажлаа хангаж эхэлсний бодит баримт билээ. Тэртэй тэргүй явуулж буй бодлого үйл ажиллагааных нь үр дүнд монгол газарнутагтаа эзэн болох монгол хүн үлдэхгүй гэж ч тооцоолсон уу, газар нутгаасаа зарж эхлэж байгааг ч Солонгосчууд Монгол Улсаас 30.000 га үржил шимтэй нутгийг нь худалдан авч байгаагаа сайрхан мэдээлж нотлолоо. Харийн иргэд монгол хүнийг эх оронд нь машинаар санаатайгаар дайрч хөнөөнуур омгоо харуулж, монгол цагдааг нь ч тахир дутуу болтол нь зодож танхайрч байхад чалуурчид, танхайрагчдыг өмгөөлөн хамгаалж байсан эрх баригчид, тэдний дуулгавартайгүйцэтгэгчид нь болсон хуулийн байгууллагынхан /энд зөвхөн эрх мэдэлтнүүдэд ая талзасагч дуулгавартай гүйцэтгэгч хэсгийг нь л хамруулж байгаа хэрэг юм шүү/ харинбиднийг уух ус, байгаль нутаг орноо хамгаалахыг оролдлоо хэмээн гэмт хэрэгтэн болгонзарлаж, зусардан бялдуучлагч хань хамсаатнууд нь “даврагсадыг…” хэмээн занажбайна. Эрх баригчид мөр зэрэгцэн нөхөрлөж явсан /Зоригоос эхлэн АТГ-ын даргаДангаасүрэн гэх мэт/ нөхдөө ч зэрлэгээр хөнөөж балмад жудаггүй авирлаж, хулгайлж,луйвардаж, хуулийг улан дороо гишгэлэхийг нийгэмд үлгэрлэснээр Монгол хүнийг оюунсэтгэхүйн хувьд хэрхэн зэрэмдэглэн, араатнаас ч дор аминчхан бэртэгчид болгосныгМонгол Улсын хэмжээнд сввлийн 20 жилийн хугацаанд 200 мянган гэмт хэрэг бүртгэгдэж,гэмт хэргийн улмаас 17 мянган хвн нас барж, 70 мянган хвн хөнгөн болон хвндэвтэргэмтэл авсныг, хоногт улсын хэмжээнд дунджаар 56 гэмт хэрэг вйлдэгдэж, таван хвн насбарж, 20 хвн гэмтдэг статистик тоо мэдээ илэрхийлнэ. Энэ бүхнийг хараад бид зүгээр сууж болсонгүй ээ! Ард иргэд маань бүгдээрээ ажилтай, орлоготой, хийж бүтээснээрээ бахархаж,бахархуулж, эрүүл саруул, сайн сайхан амьдрахсан гэхдээ бид тэмцсэн. Ураг удам маань эрэмдэг зэрэмдэг бүү төрөөсэй гэхдээ, хойч ирээдүй маань уухустай, идэх хоолтой, гишгэх ариун газар шороотой, айх аюулгүй байгаасай гэхдээ бидтэмцсэн. Сүйтгэж, ширгээсэн гол нуурыг өнөөгийн УИХ-ын зарим гишүүн, сайд, дарганарын хэлж байгаа шиг буцаагаад бий болгодог нөхөн сэргээлт гэж байхгүй билээ. Тийм чучраас монголчууд голын эхний ширхэг чулууг ч хөнддөггүй явж ирсэн уламжлалтай. Үүний л тулд гуйж учирлаж, хүсэж шаардаж, өдий төдий албан бичиг өгч, жагсаж,цуглаж, уйлж дуулж ч үзсэн. Хариуцах төр нь хайхарч үзээгүй, хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хууль дүрмийгхэрэгжүүлээгүй учраас эцэст нь аргагүйн эрхэнд бид өөрсдийн хүчээр хуульзөрчигчдийн гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд орсон. Өнөөдөр Монголд хэн нь илүү даварч, хэн нь гэмт хэрэг үйлдэж байгааг ардтүмэн минь шүүн тунгаацгаа! Тиймээ бид амьдралд хайртайдаа, амьдралаа, улс орноо аврахын тулд тэмцэж байгаа юм. Энэ бол эх орныхоо төлөө иргэн бүрийн гүйцэтгэх ёстой ариунүүрэг, нэр төрийн хэрэг мөн. Хэрэв уух ус, газар нутаг, улс орноо аврахыг зорьсон бидний тэмцлийн аргабуруу байсан юм бол зөв аргыг мэдэж байгаа хүмүүс яагаад тэр аргаа хэрэглээд эхорноо аврахгүй юуг хүлээгээв?!
Бид өөрсдийн үйлдлээрээ монголын нийт ард түмэндээ өнөөгийн сүйрэл мөхлийгмартаж уймрахгүйгээр тодоор сануулан хэлэхийг зорьсон юм.