Archive for the ‘Headline’ Category

ТАРХИНЫ ЦӨЛЖИЛТӨӨ СААРУУЛЖ, ТАРЬСАН МОДЫГ МИНЬ УРГУУЛААРАЙ, ХҮМҮҮСЭЭ!

Даваа, Хонь сарын 8th, 2011



“Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг” аянг Монгол орон даяар өрнүүлээд 2 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд бид Дундговь, Дорноговь, Хэнтий, Төв, Завхан аймгийн 32 сум болон нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд улиас, хайлаас, шар хуайс, монос, гүйлс, голт бор, агч, чацаргана, үхрийн нүд зэрэг 10 гаран төрлийн 32 857 ширхэг мод тарилаа. Монголынхоо цөлжилтийг сааруулахад бага ч гэсэн хувь нэмрээ оруулахыг зорьж байгаа бидний хувьд жил хагасын хугацаанд 30 гаран мянган мод тарина гэдэг чамлахаар тоо биш шүү. Бас тарьсан моднуудын амьдрах чадвар, ургалт нь 80%-тай байгаа нь биднийг баярлуулж байна.

Дэлхийн зулай болсон монгол орон минь цөлжиж байгаад бид санаа зовнин шагширан дээр дооргүй ажиллаж байгаа ч босоо заяат, тэнгэр үзэлт монголчууд бидний оюун тархи цөлжиж байгааг төдийлөн анзаарахгүй байх шиг. Манай аяныхан ч байгалийн цөлжилттэй тэмцэхийн хажуугаар оюуны цөлжилтийг сааруулахыг хичээн иргэдэд лекц, яриа таниулга хийж явна. Хөдөөгийн сум, багуудад очиж ажиллахад зуд, ганд малаа барж амьжиргааны эх үүсвэрээсээ салсан өрхийн тэргүүн болсон залуучууд толгой гудайлган газар ширтэн суухад хажууд нь эхнэр нь “Банкны өр зээлэнд баригдан дарамтнаас нь гарч чадахгүй нь” гэж үглэж суугаа нь ажиглагддаг юм. Тэд манай аяны “Арвай жин” ТББ-ын тэргүүн П.Анхтуяа, Улаанбаатар дээд сургуулийн багш, ойн инженер, докторант Д.Сүхбат, “Хонгор говь” ТББ-ын тэргүүн С.Тунгалаг, “Баянгол” нөхөрлөлийн тэргүүн, “Энх цагийн эгэл баатар” Ганхуяг нарын ухаалаг яриаг сонсоод ёстой л гэгээрдэг дээ. Хэдхэн минутын өмнө л толгой гудайлган “Бидэнд юу ч яриад хэрэггүй дээ” хэмээн гуниглаж байсан залуус “Одоо тэгээд яахуу? Энэ модыг тарьж үзье, хамтарч ажиллий л даа, та нар ахиад хэзээ ирэх юм” хэмээн яриа өдөн хоргоож эхэлдэг юм. Бид эмэгтэйчүүдийн хорих анги дээр очиж тэнд ял эдэлж байгаа бүсгүйчүүдтэй уулзан “Манай аяныхан та нартай хамтарч ажиллана, Та нарын тарьсан модыг бид монгол орон даяар тарина. Тэгэхээр та нар үйлдсэн нүглээ түр наминчлаад энэ үрийг маш сайн арчилж тордоорой” гэж хэлээд 3 кг чацарганы үрийг бэлэглэлээ. 300 гаран эмэгтэйчүүд бидний санаачлагыг дэмжин бүгд уухайлан түрлэг өргөж зарим нь бүр нулимс дуслуулж байгаа харагдсан.

Гэтэл 3 хоногийн дараа хорих ангиас залгаад “Та нар ирж чацарганы үрээ буцааж аваа, манайд талбай байхгүй, хэрвээ та нар манай газар дээр мод үрээр тарих гэж байгаа бол бидэнд мөнгө төл” гэсэн хачин болзол тавьдаг юм байна. Хүйтэн цэвдэг сэтгэлтэй шоронгийн хянагч бүсгүйтэй бид маргалдахыг тухайн үедээ хүсээгүй л дээ. Энэ мэтчилэнгээр бид бага бага саадуутай учирж байсан л даа. Гэхдээ бид зорьсондоо хүрэхийг хичээж л явна. Бид аянаа монгол орны хамгийн их цөлжилттэй газрын нэг Дундговь аймгийн Өндөршил сумнаас эхэлсэн юм. Манай аяныхны ажлыг ойлгож дэмжсэн тус сумын иргэд мод тарих гээд бүгдээрээ ирсэн шүү. Тэд модоо тарингаа “Үлэмжийн чанар”-ыг дуулцгааж байгааг хараад С.Тунгалаг эгч “Ямар гоё юм бэ? Өчигдөр уулзахад энэ залуус мод тарих ямар хэрэгтэй юм.

Манай энд тэгээд ч мод тариад ургадаггүй юм гэж уурлаж байсан ш дээ. Бид энэ залуусын тархинд оюуны модны үрийг суулгаж чадсан байна. Би 20 гаран жил мод тарихдаа ингэж сэтгэлээсээ дуулцгааж мод тарьж байсан хүмүүсийг харж байсангүй. Бид маш зөв ажил санаачиллаа” хэмээн хоолойгоо зангируулан баярлан зогсож байсан юм. Үнэхээр л Тунгалаг эгчийн хэлснээр энэ нутагт тарьсан бидний 2000 мод маш сайхан ургасан шүү. Гараагаа бид ийм сайн эхэлсэн болохоор бидний бариа сайн байх нь мэдээж. Бид өнгөрсөн жил гарны хугацаанд 30 гаран мянган мод тарихдаа нэг ч дарга эрхмийн өрөөний хаалгыг татаж төсөл болон санхүүжилт гуйгаагүй. Ёстой л өөрсдийнхөө бор зүрхээр бүгдийг болгосон доо. Утга авцалдаа муухан энэ нийтлэлийнхээ төгсгөлд хүн бүр тарьсан модоо арчилж ургуулахын төлөө амьдарцгаая. Монголчууд бүгдээрээ тархины цөлжилттэй тэмцэж оюуны хурыг бие биедээ бэлэглэж хэвшцгээе гэж уриалмаар байна. ТАРХИНЫ ЦӨЛЖИЛТӨӨ СААРУУЛЖ, ТАРЬСАН МОДЫГ МИНЬ УРГУУЛААРАЙ, ХҮМҮҮСЭЭ!

Д.НАРАНЦОГТ

“НОГООН-999” аян

Даваа, Хонь сарын 8th, 2011

Байгаль эх дэлхийнхээ хөрсөнд мод тарьж баярлуулах, Нийслэл Улаанбаатар хотынхоо өнгө төрхийг сайжруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,

тэр дундаа ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ, ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН гадаа талбайг моджуулан, тохижуулж, иргэдийг мод тарьж, ургуулах ажилд идэвхитэй оролцуулах, өсвөр үе, залуусыг нийгмийн сайн үйлсэд нэгтгэх зорилготой “НОГООН-999” аяныг зохион байгуулж байна.

Уг аяны хүрээнд Баянгол, СонгиноХайрхан дүүргийн бүх хүүхдийг хүлээн авч эмчилдэг, хүүхдийн хэмээх тодотголтой Сонгино Хайрхан Дүүргийн  Нэгдсэн Эмнэлэгийн гадаа талбайд 500 ш Хайлаас, тус дүүргийн хүүхдийн цэцэрлэгүүдийн хүсэлтийг харгал

зан мөн тооны Хайлаасыг нийтдээ 999 ш Хайлаас тарьж ургуулахаар төлөвлөлөө.

“НОГООН-999” аян нь
хамгийн сүүлийн үеийн технологиор бортогонд үрээр тарьж ургуулсан 100% ургах чадвартай Хайлаас модыг цаг хугацаа харгалзалгүйгээр шилжүүлэн суулгаж байгаа төдийгүй залуусын сайн дурын идэвхитэй оролцоотой, тэдний хамтын хүчээр тарьж суулгаж буйгаараа онцлог юм.

Бидний санаачлан хэр

эгжүүлж буй “НОГООН-999” аянд та бүхнийг дэмжин оролцож өөрийнхөө зүгээс бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Хугацаа: 2011.08.20-2011.10.20

ХҮН БҮР МОД ТАРЪЯ

ХҮҮХЭД БҮР МОДОО УСАЛЪЯ

Ерөнхий зохион байг

уулагч:

Монголын Эко Зохистой Хөгжлийн Холбоо

http://socialnet.mn/ олон нийтийн сайт

Санхүүжүүлэгч:

Монголын Мянганы Сорилтын Сан,

Хамтран зохион байгуулагч:


“BFB GROUP” ХХК,Мэдээллийн ивээн тэтгэгч:http://supersolutions.mn/http://freezone.mn/http://www.yaruusetgegch.com/http://greenzone.mn/

http://nomadgreen.org/

Холбоо барих: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг

7р хороо “БАТХААН” төв №201

Цахим шуудан greenzone.mn@gmail.com

hoh.mongol@yahoo.com

Утас: 96500250

Баяншарга ТББ, урлаг уран сайханаар дамжуулан нөлөөллийн ажил зохион байгуулжээ.

Баасан, Морь сарын 1st, 2011

урлаг уран сайханаар дамжуулан нөлөөллийн ажил зохион байгуулжээ.
Udirdah zebleliin shine gishuud

Bayansharga TBB Udirdah zebleliin shine gishuud

Udirdah zebleliin shine gishuud

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод  МУАЖ  Ш.Чимэдцэеэгийн байгуулсан “Алтан-Овоо”-ны авшигт холбоо хамтлаг Баяншарга уулын нэрэмжит хандивын тоглолт хийжээ.Тоглолтыг Баяншарга ТББ тэргүүн Л.Бор санаачлан зохион байгуулжээ. Байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор дуу хөгжим урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулсан нь  шинэлэг арга хэлбэр юм. Баруун-Урт хотоос урагш 30 кмд орших Баяншарга  уул нь  эртний тахилгат түүхэн дурсгалт газар бөгөөд одоо энэ уулын ганжираас 2-11 км-т уул уурхайн хайгуулын 4 тусгай зөвшөөрөл байгаа юм. АМГ,ЭБЭХЯаманд эдгээр зөвшөөрлийг цуцлуулах талаар 2009 оноос эхлэн удаа дараа шаардлага тавьсан ч үл ойшоож хуулийн дагуу олгосон цуцлах үндэслэлгүй гэсээр байгаа ажээ.

Мөн Баяншарга уулын  дэргэд  Баруун-Урт  хотын иргэдийн ундааны  усны эх үүсвэр байдаг. Гэтэл энд олон уурхай нээгдэх юм бол нутгийн иргэдийн ундааны ус бохирдох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөх  аюултай юм.

Энэ бүхэнд олон нийтийн анхаарлыг хандуулах нөлөөллийн ажлыг урлаг уран сайханаар дамжуулан хүргэсэн нь үр дүнтэй боллоо.

Энэ  арга хэмжээг Аймгийн орлогч дарга Д.Хосбаяр, БаруунУрт хотын дарга М.Төмөрчулуун, Цагдаагийн дэд дарга Н.Лхагвасайхан, Дөрвөлж компани  захирал Ц.Алтансүх, Эрчим хүч компани  захирал Д.Гансүх, Талын гал компани захирал С.Ганзориг нарын  хүмүүс ивээн тэтгэж  тусалжээ.

Баяншарга ТББ-ын  Аймаг дахь салбарыг залуучуудаар шинэчилж Аймгийн   БОАЖАлбаны ахлах түшмэл Н.Мөнхбаатарыг даргаар сонгож,ажлын албаны даргаар Ц.Батзаяаг, удирдах зөвлөлийн гишүүдээр  Ц.Адяабаатар,Н.Лхагвасүрэн,Б.Баярцогт, Н.Гантөмөр нарын 11 хүнийг сонгожээ.

МУАЖ  Ш.Чимэдцэеэ, МУСТА Ч.Мөнхжаргал нарын дуулсан  “Наран мандах зүг нутаг минь байгаа”, Баяншарга уулыг магтан дуулсан “Бурханы бүрэлбаатай уул” зэрэг дуунууд нутгийн иргэдийн сэтгэлийн утсыг хөндөж, настан буурлууд нь мэлмэрч,залуус нь самсаа шархиран  байжээ.

Баруун-Урт хот 2011.06.12