Nomad Green » зөв хүргэх бодлого дутагдаж

Усан сан байгуулбал Улаанбаатар хот орчимд чийгших давхар ач холбогдолтой
Улаанбаатарын агаарын бохирдол, усны нөөцийн өнөөгийн байдал ба хэтийн төлөвийн талаар мэргэжлийн хүмүүс ийнхүү ярьж байна.

Усны Үндэсний төвийн гүйцэтгэх захирал Ш. Ганзориг: УБ хотын нэг хүн өдөрт 450 л ус хэрэглэх стандарттай. 2020 онд 240 мянган литр хүрнэ гэж төлөвлөж байгаа. Гэтэл хэрэглээ замбараагүй, шинэ эх үүсвэргүй болчихлоо.УБ хотын төлөвлөлтөд их өсөлтийг тооцоогүй. Одоо 40, зуун мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжиж байна. Барилгажилт ийм хурдтай явбал 2020 онд хэрэглэх усны тооцоо хаанаа ч хүрэхгүй. Тиймээс Туул голоо бүрэн ашиглах хэрэгтэй. Усан сан байгуулах, газар дор урсацыг ашиглаад далан барих шаардлагатай. Ингэж чадвал 2070 онд УБ хотын усны хэрэглээ 700 мянган шоо метр хүрсэн ч хангаж чадна. Эдгээр асуудлыг шийдэж чадахгүй бол Орхон, Хэрлэн голоос УБ хот руу усаа татах эсвэл улсынхаа нийслэлээ гол ус бараадан нүүлгэн шилжүүлэх үү, гэдэг асуудалтай тулгарна. Агаарын хуурайшилтыг багасгаж, усны нөөцийг нэмэгдүүлэх хамгийн оновчтой шийдэл гэвэл дэлхийн жишгээр нуур, усан сан, далан, боомт зэргийг барьж байгуулах явдал юм.

「Ус эрчим」 компаний захирал, зөвлөх инженер Б. Дагвадорж: УБ хотын усны ундарга Туул гол дээр усан сан байгуулах төслийг 20 жилийн өмнө хийсэн. Тэр үед УБ -ын хүн ам одоогийнхоос 3 дахин бага байсан болохоор Гачууртад усан сан байгуулахыг хойшлуулсан байдаг. Харин одоо аж ахуйн газрууд, айл өрхүүд усны тоолууртай болсон ч хэрэгцээ ихэссэн. Гачууртад усан сан байгуулах нь зайлшгүй шаардлагатай. Усан сан дагаад УБ хот орчимд чийгших давхар ач холбогдолтой.

sfecomongolia.com/web/index.php?mId=2&lId=25

「Ус хөгжил」 сэтгүүлийн редактор Л. Нямготов: Дэлхийн хандлагыг Монгол руу чиглүүлэх бодлого баримтлах нь зөв. Монгол орныг бүхэлд нь гэхээсээ өмнө Хангайгаа эхлээд чийгшүүлье. Тэгвэл аяндаа говийн нуур цөөрөм урсаад ирнэ. Үүний тулд Хангайд ойр ойрхон хэдэн нуур байгуулъя. Нэг нуур 50 – 100 км доторх газар нутгийг чийгшүүлдэг гэсэн судалгаа бий. Далан барих ажлын ач холбогдлыг олон нийтэд зөв хүргэх бодлого дутагдаж байгаа юм. ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын хэлтсийн дарга П.Бадамдорж: Олон нийт байтугай мэргэжлийн хүмүүс ч далан, боомтыг хольж яриад байдаг. Боомт нь усныхаа урсгалыг хөндлөн боохыг, далан бол урсгалын дагуу ашиглахыг хэлдэг. Огт урсгалгүй газар уулын аман дээр ус тогтоох зориулалттай байгууламжийг далан хөвөө гэдэг. 2010 – 2020 оны хооронд 20 сая доллартай тэнцэх хэмжээний далан, боомт барих төлөвлөгөө бий. Усны нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг бодлогын хэмжээнд ярих цаг болсон. Ш.Ганзориг: Бороо цасны усны хамгийн том илрэл нь гол юм. Арван га талбайг услахын тулд хуурай сайран дээр далан барьж болно. Ингэж цас борооны усыг ашиглах хэрэгтэй. Өнөөдөр хүн төрөлхтөн гадаргын усан дээр боомт байгуулахаас өөр аргыг хараахан олж чадаагүй байна. Далан байгуулах нь нэгдүгээрт: Экологийн ач холбогдолтой. Далан байгуулснаар голыг ганц өдөр тэжээх бус бүтэн сар урсгах учраас гол амьд байна. Хоёрдугаарт: Эдийн засгийн үр ашигтай. Хэрэглээ байхад хэн ч мөнгө гаргана. Гуравдугаарт: Нийгмийн ач холбогдлыг бодолцох ёстой. Энд хэдэн хүний амьдрах нөхцлийг хангах, Монголын төвийн эрчим хүчний системд хэр зэрэг нөлөөлөх вэ гэх зэрэг асуудал байна. Энэ бүхнийг тусган хуурайшилтийг багасгаж, усны нөөцийг нэмэгдүүлэхийн тулд цогц бодлогын чанартай арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх цаг хэдий нь болжээ.  зураг: Орхон голын улаан цутгалан арваад жилийн өмнө ийм байлаа.