20 жилийн дараа “Хонгор” -ынхны дундаас саажилт, гений өөрчлөлт илэрвэл гайхах зүйлгүй
Баасан, Тахиа сарын 8th, 2010
Сүүлийн 10 гаруй жил манай оронд уул уурхай олборлолт эрчимжиж, тэр дундаа алт олборлолт эмх цэгцээ алдсан. Өнөөдөр манайд алт олборлож буй компаниудын олборлолтын технологийн үзүүлэлт нь дэлхий дахины стандарттай харьцуулахад 30-40% доогуур үзүүлэлттэй гарчээ. Алтны компануудын ашиглаад хаясан шороон ордны үлдэгдэл дээр хууль бусаар алт олборлогчид буюу нинжа нар цуглаж үйл ажиллагаагаа явуулдагийг бид мэдэх билээ. Шороон ордны үлдэгдэлээс яаж ямар аргаар алтыг авч байгаа нь ч тодорхой. Бид байгаль орчин гол усаа химийн хорт бодисоор хордуулж, гадаргын ус хөрс шороог бохирдуулж хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулах болсон билээ. Монгол улсад түгээмэл хэрэглэгддэг 250 орчим химийн хорт болон аюулт бодис байдаг. Алт олборлоход хэрэглэгддэг мөнгөн ус, цианид натри үүнд багтдаг. (more…)







