ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛБЭЛ 30.000 ХҮН АЖИЛГҮЙ БОЛНО ГЭЖ ТООЦЖЭЭ
Даваа, Бар сарын 15th, 2010“Манай улс 20 тонн алт олборлодог байсан улс. Үнийн өсөлтийн албан татвартай холбоотойгоор энэ тоо 15 болсон. Өнөөдөр бид нар есөн тонн алттай сууж байна. Энэ оны статистикийг харахад жил ирэх тусам буурч байна. Дараа жил энийг үндсэндээ байхгүй гэж хэлж болно. 10 тонн алт гэдэг өнөөдрийн 1000 доллар унцын үнээр бодоход 320 сая долларийн орлого. Энэ хэмжээний валютын нөөц бүрдэхгүй нь ээ. Улсад төлөх татвараар нь бодвол 70 орчим сая доллар. Ханган нийлүүлэлт, худалдан авалтаар нь тооцвол 240 орчим сая доллар. Ийм хэмжээний мөнгө Монголын эдийн засгаас алга болно. Дээрээс нь ажилгүйдлийн тоо 15 000-аар нэмэгдэх нь” гэж “Монгол” телевизийн нэвтрүүлэгт уригдан оролцсон Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар ярьж байна. (more…)







