Posts Tagged ‘Усны сав газар’

Ээжийгээ идээд цадсангүй. Дараагийнх нь хэн бэ?

Баасан, Луу сарын 6th, 2011

Сэтгүүлч Б.Саруулын уншигч олондоо хүргэж буй нийтлэлийг та бүхэндээ толилууъя.

Тэд бол бид

Дээрх асуултын хариуг олж ядан мунхаглах цаг айсуй. Эхийнхээ хэвлийг хэмлэн идэхдээ цус сүү хоёрын өнгө хоорондоо хэрхэн уусахыг, голоо тасартал хашгирах чимээ нулимстай хамт алсран одохыг харах нүд байвч аньдаг, хайрлах сэтгэлтэй боловч түүнийгээ булшилдаг нүгэл гээчийн өмнө нүцгэнээрээ байвч дээрдэх юмгүй үрс байх юм. Тэд бол бид. Төрүүлсэн эхээ идэж, зулгаах бүртээ инээд алдах аймшигт зураглалыг хүн төрөлхтөн хар дарсан зүүдэндээ ч олж хараагүй ч харин амьдрал дээр өдөр бүр үйлддэг. Үйлдэл бүхнээсээ гэмшил ухаарлыг бус шунал, мунхаглалыг олж авах.

Эх хүн үрийнхээ төлөө өөрийгөө золиход ч бэлэн сэтгэлийн хат, агуу боловч хөөрхийлөлтэй хувь зохиолтой нэгэн. Дэлхий ээж ч ялгаагүй. Хавирга сүв рүү нь хүнд техникээр хатгаж, халдан зовоож буй хүн төрөлхтөнд харгис хандах сэтгэлгүй ажээ. Гэтэл тал бүрээс нь тасдах зургаан тэрбум гаруй хүүхдэд нь цагаан тэмээ аалз шиг эхийгээ хэвлийгээс нь эхлэн идэж бараад бие гүйцсэн аалз болдог нүгэлт хувь тавилан, амин хувиа хичээх сэтгэл заяасан байна. Усны хомсдлоос болж өдөр бүр 30 мянган хүүхэд халдварт өвчнөөр үхэж байна, дэлхийн хуурай газрын 25 хувь нь цөлжжээ, дэлхийн дулаарал мянган жил үргэлжилнэ гэсэн айдаст мэдээнүүдийг сонсох бүртээ горьдлого тасрах. Үндэстэй бүхнийг ургуулдаг, үртэй болгоныг үржүүлэн өсгөдөг дэлхий ээжийнхээ алтан хөрсөн дээр өдөр бүр гишгэж, амьсгалах агаар, ундаалах усаар нь агшин тутам амлаж яваагийхаа төлөө хүн төрөлхтөн газрын баялаг, шавхагдашгүй нөөц гэсэн өчүүхэн бодол, ирээдүйгүй шуналаа таягдан хаях ухамсар хэзээ ирэх вэ.

Дэлхий ээж тандаа бид хайртай юу?

“Аалзыг харсан бол алах хэрэгтэй. Эхийгээ идэж өсч томордог юм” гэсэн үгийг бишгүй л сонсож байснаас хүмүүс бид өөрсдөө аалз шиг амьдарч байна гэсэн бодол эргэлдэж байгаагүй юм байна. Найман хөлгүй мөртлөө яасан хурдан дэлхий ээжийнхээ хэвлийг сэндийлж, иднэ вэ.

Нэг хүн дэлхий ээж ээ, би танд хайртай гэж орилоод нэмэргүй. Нийт хүн төрөлхтөн бид танд хайртай гэж хэлэх хэрэгтэй болов уу. Магадгүй огторгуй дунд хөвөх дэлхий ээжийг баярлуулахад усаа хэмнэж, гэрлээ унтраах гэсэн энгийн ухамсартай үйлдэл байхад л хангалттайг хэнээс ч илүү мэддэг хэрнээ хэрэгжүүлдэггүй нь сонин. “Дэлхий ээж таньдаа хайртай” гэж дуулах дуртай ч дэлхий ээжид хайртай юу, мөнгөнд хайртай юу гэдгийн хариултыг өнөөдрийн агаарын бохирдол, хатсан сайр, шуурах элс, амьтны сэгээс олж авах байх.

Сүүлчийн зоог хэн бэ

Хүн төрөлхтөн бид дэлхий ээжийгээ хороочихоод өөр гариг руу зугатах бодол өвөрлөж байхад бөөрөнхий эх маань бидэнд нарнаас эрчим хүч дамжуулах гэсэндээ нэгэн хэмээр зогсолтгүй тойрон эргэдэг. Хөгжил, сүйрэл хоёр зэрэг явагдах цагт хүн төрөлхтөн тэндээс юу ч олж долоохгүй гэж боддог юм.

Үсрэнгүй хөгжлийн нүргээн дунд өөрсдийнхөө эхийн ёолохыг чагнаж чадахгүй байгаа өндөр хөгжилтэй гэх орнуудын алхсан жимээр бид явна. Удаан ч гэсэн эцсийн үр дүн ижил юм. Гэхдээ дахиад нэг зүйлийг хэлэх хэрэгтэй болов уу. Дэлхий ээжийгээ идээд ч цадахгүй бол хүн төрөлхтөн дараа нь хэнийг зооглох бол. Энэ асуултыг биеэрээ буюу хамгийн сүүлчийн мөчид өөрийгөө барьж идэн хариулах цаг асуй. Тийм тавиланг бид өөрсдөө хүсэмжлэн далласаар…

Сэтгүүлч Б.Саруул

Хотын даргаа, Туул голоос хайрга олборлохыг хэзээ зогсоох вэ?

Мягмар, Могой сарын 8th, 2010

Туул голын эрэг, сав газрыг ухаж, сэндийчих хvн мундахгvй нь. Сарвайсан болгон л эргийг нь ухаж байдаг болж. Мэргэжлийн хяналтынхан Туул голын эрэг сав газраас хайрга олборлож байсан том толгойтой 13 аж ахуйн нэгжийн vйл ажиллагааг бvрэн зогсоож чадаагvй байгаа. Гэтэл тєрийн ажил хийж, гvvр барьж байгаа нэрээр халхавч хийн Туул голоос хоёр жил хайрга олборлож байсан компанийг тєрийн бус байгууллагынхан илрvvлжээ. (more…)

СТРАТЕГИЙН ОРД УУ ЭСВЭЛ СТРАТЕГИЙН КОМПАНИ УУ

Бямба, Туулай сарын 24th, 2010

Эртний Хүннү гүрний түүх, соёлын өвийг хадгалагч олон булш, бунхныг хэвлийдээ агуулсан Ноён уулын зүүн суга, Нарийн Гацууртайн голын хөндийг харийнхан ухаж төнхөж, хэвлийд нь байгаа алт эрдэнэсийг цөлмөх бэлтгэлээ хангаж байна. (more…)

УСНЫ ЭХИЙГ ХАМГААЛАХ ХУУЛЬ ХЭРЭГЖИХ БОЛОМЖГҮЙ ГЭНЭ

Даваа, Бар сарын 15th, 2010

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал олборлохыг хориглох тухай хууль, түүний хэрэгжилтийн талаар “Үйлдвэрлэлийн геологичдын холбоо”-ны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг Nomadgreen-ий уншигчиддаа толилуулж байна. (more…)

Хаагуур нь урсах вэ?

Баасан, Хонь сарын 7th, 2009

Өдөр бүр хаяагаа тэлэх их хот дөрвөн уул дундаа багтан шингэх аргагүй болж хөдөө нутгаас зорин ирэгсэд уулын орой, усны сав газар, хаа тааралдсан газраа оромжоо босгон амьдрах  болсон нь нийслэлийн иргэдэд хэвийн зүйл мэт харагдана. (more…)

Төрийн ордны яг хажууд 7 хүн өлсгөлөн зарлав

Ням, Морь сарын 5th, 2009

Есөн аймгийн 21 сумын иргэдийн санаачилгаар байгаль хамгаалах чиглэлээр байгуулагдсан иргэний хөдөлгөөнийнхний санаачилсан 「Усны сав газар, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай」 хуулийн төслийг Б.Бат-Эрдэнэ гишүүнээр ахлуулсан УИХ-ын нэр бүхий есөн гишүүн хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр 2008 оны 12 дугаар сарын 25-нд өргөн барьсан билээ. (more…)