Nomad Green » хөрөнгө оруулах сонирхолтой

УИХ-ын гишүүн П. Алтангэрэл: Ураан бол хамгийн хор хөнөөлгүй, эрчим хүчний хямд эх үүсвэр
Манай улсын ураны нөөц 63 тонн гэсэн албан ёсны судалгаа бий. Энэ үзүүлэлтээр манайх дэлхийд 15 дугаарт орж байна.

Одоо УИХ дээр ураны эхний боловсруулалт хийсэн шар шороон нунтагийг экспортлох талаар яригдаж байна.

Дэлхий дахинаа сүүлийн 100 жилд турш эрчимтэй олборлолт, ашиглалт явуулсаны улмаас нүүрс, нефть, хийн нөөц багассан төдийгүй хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө ихэссэн. Үүнтэй холбоотойгоор цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл огцом сэргэж байгаа аж.

Дэлхийн судалгааны томоохон байгууллагууд “Монгол Улс дэлхийн цөмийн энергийн төв болж болох юм” гэсэн дүгнэлт хийсэн нь манай орон геополитикийн хувьд онц сонирхол татаж эхэлсний тод илрэл болж байна гэж “Зууны мэдээ” сонинд бичжээ.

Цөмийн атомын эрчим хүчний станц нь нүүрс хэрэглэдэг цахилгаан станциас ч аюул багатай гэж ярих нь элбэг болов. Шар нунтагийн 50 хувиас түлш гарган авдаг аж. Ураны шар нунтагийн 95 хувиар түлш хийж эхэлсэн гэнэ.

УИХ-ын гишүүн П . Алтангэрэл ураны ач холбогдлын талаар ярихдаа    ”Манай хоёр хөршөөс илүүтэй Франц, Японы ураны ашиг сонирхол хүчтэй байна. Уран бол эдийн засгийн гэхээс илүүтэй улстөрийн агуулгатай ашигт малтмал гэж үздэг. Хамгийн хор хөнөөлгүйгээр хямд эх үүсвэрээр эрчим хүч бий болгож байна. Хэрэв Монгол улс уран олборлож эрчим хүч үйлдвэрлээд эхэлбэл дэлхий нийтийг түгшээж буй хүлэмжийн хий, агаарын бохирдол асуудал биш болно. Дэлхий нийт 2020 2025 он гэхэд эрчим хүчний хомсдолд орно гэсэн мэдээ бий. Манай хоёр хөрш эрчим хүчний хэрэглээ асар өндөртэй. Монголд эрчим хүчний гол түүхий эдийн нөөц их байгаа. Зөв бодлого оновчтой хууль гаргаж экспортловол манай улсын эдийн засгийн үндсэн хөшүүрэг болж чадна. Ураны онцлог тал нь маш нарийн хяналтан дор ашиглах явдал байдаг.

Дэлхийн жишгээр гурван улстай хамтарч ураныг ашиглах нь бүрэн хяналтанд байлгаж чадна гэж үздэг. Бид өөрсдөө уранаа хайж олборлон боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэх нь манай улсын гол зорилго” гэх мэтээр ярьсан байна.

2008 онд Монгол улсын газар нутагт 146 ураны хайгуулын лиценз олгосны 60 хувь нь монголын талд байдаг гэх боловч цаад эзэн нь тодорхой бус. ”Монголын мэдээ” сонинд дурьдсанаар Монголд гадаадын хөрөнгө оруулалттай арав гаруй компани ураны хайгуул хийж байгаа аж.

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас ээлжит шалгалт хийж ураны хайгуулын ашиглалтын зөвшөөрөлтэй компанийн үйл ажиллагааг гурван сарын хугацаатайгаар түр түдгэлзүүлсэн.

Лиценз бол зөвхөн хайгуул хийх зөвшөөрөл юм. Гэтэл манай хуулийн сул талыг ашиглан Дорнодын Гурван булаг суман дахь ордод Канадын “Вестерн Просперн” компани хувьцаа гаргаж ОХУ-ын хөрөнгийн бирж дээр худалдан өндөр ашиг олж байгаа нь тус компани 75 хувийг эзэмшдэг нэрийн дор монголын ураны нөөцийг худалдаж буй хэрэг. Энэ мэт хайгуул хийх нэрээр лиценз авч тайлан гаргаад өөрсдийгөө их хөрөнгө гаргасан гэж зарладаг, хувьцаа гаргаж лиценз нэрээр монголын баялгийг зарах явдал газар авсаар л байна.

/ эх сур: Өдрийн Сонин/

ЗГ -аас ураны ордууд дахь гадаад улсуудын ашиг сонирхолыг тэнцвэртэй байлгах бодлого барьж буйгаа УИХ-д илэрхийлсэн. Одоогийн байдлаар ОХУ, БНХАУ, АНУ, Япон, Франц, Энэтхэг улсуудаас ураны ашиглалтанд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа гэдгээ илэрхийлээд байна.

Манай Засгийн газар Францын “Арева”, Японы “Марубени” компаниудтай шинээр хэлэлцээ хийж эхэлчихсэн байна. Монголын ураны ордуудад оруулсан хөрөнгийн хэмжээгээр БНХАУ тэргүүлж буй. Энэ байдалд Засгийн газар дүгнэлт хийж ОХУ-тай хамтрах “Монатам” нэртэй компани байгуулах төслөө хойшлуулжээ.

Ерөнхий сайд С.Баяр 2009 оны 8-р сард Японы Засгийн газрын урилгаар Токиод айлчлах үеэр Монголын ураны нөөцийг ашиглахад хоёр тал хамтран ажиллах тухай хэлэлцэх юм байна. /эх сур: “ЗМ”/