Nomad Green » 200 толгой тэх

2010.01.01-нээс нийлэг уутны хэрэглээг хориглоно
Засгийн газраас энэ оны эхний хагаст байгаль орчны талаар авч хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллээ дүгнэн гаргажээ.  Монгол Улсын цөлжилтийн явц, тархалтыг сааруулах талаар авч байгаа арга хэмжээ, цаашдын зорилт”, “Усны үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, цаашдын зорилт” илтгэлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж зөвлөмж гаргажээ. Мөн УИХ-д хуулийн төсөл оруулан хэлэлцүүлж, батлуулснаар нийлэг уутыг сав, баглаа, боодлын зориулалтаар импортоор оруулах болон хэрэглэхийг 2010 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хориглох болсон.

Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулж модыг барилгын хэв, хашмалын тулаасны зориулалтаар ашиглахыг хориглов. Түүнчлэн 2010 онд тусгай төлбөртэйгээр 50 толгой угалз, 200 толгой тэх, 50 толгой бор гөрөөс, 80 толгой цагаан зээр, 200 толгой агнуурын шувуу агнуулахаар, 240 хүртэл толгой идлэг шонхор амьдаар бариулахаар шийдвэрлэсэн байна.

Уул, уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан байгаль орчинд үүссэн хор, нөлөөг арилгах, цаашид бууруулахыг зорьж байна. Энэ дагуу химийн  хорт бодисоор бохирдсон талбайг цэвэрлэн, хог хаягдлыг булшилж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Төв, Сүхбаатар, Дорноговь аймагт энэ ажлыг дуусгаж Сэлэнгэ, Дархан-Уул, Өмнөговь аймагт үргэлжлэхээр зэхэж буй.

2009 онд 8539 га-д ойн нөхөн сэргээлт, 132 га-д “Ногоон хэрэм”-ийн зурвас, 1200 мянган га-д ойн хөнөөлт шавьжийн судалгаа явуулах, 68.5 мянган га-д тэмцлийн ажил, 174.6 мянган га-д ойн зохион байгуулалт хийн 1428.2 мянга шоо мод бэлтгэхээр шийдвэрлэлээ.

“Байгаль орчны шинэчлэл-2″ төсөлд 700 гаруй иргэн, баг, төрийн бус байгууллага оролцсоноос 230 гаруй сая төгрөгийн төсөвтэй 35 төслийг шалгаруулан хэрэгжүүлж байна.

Хан Хэнтийн, Нөмрөгийн дархан цаазат газрыг дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлэхээр ЮНЕСКО-гийн холбогдох хороонд хүргүүллээ.

Отгонтэнгэр, Хангайн, Тарвагатайн нуруу, Орхоны хөндийн байгалийн цогцолбор газарт бүсийн 24 зөвлөл ажиллуулахаар бэлтгэж байна.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх суурьшлын бүсээс элс, хайрга олборлож байгаа 15 аж ахуйн нэгж, байгууллага, Туул голын эх, цутгалд алтны шороон орд ажиллуулж байгаа тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гарган холбогдох газарт хүргүүлжээ.

“Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бүх шатны сургууль, цэцэрлэгийн дунд уралдаан зарлан 400 мянга гаруй мод, бут тарьж 5100 м талбай зүлэгжүүлэн, 20 гаруй мянган сав цэцэг тарьжээ. Мөн 19 гудамж, талбай, цэцэрлэгийг хамгаалж, арчилж байгаагаас гадна Туул, Булган голын ай сав газрын унаган төрхийг хамгаалж байна.

2009 онд 7409 га талбайд ойжуулалт, 1130 га-д байгалийн сэргэн ургалт хийх болон тодорхой хэмжээний талбайд хортон шавьжтай тэмцэх, ой зохион байгуулалтын ажил хийлгэхээр нэр бүхий байгууллага, аж ахуйн нэгж, иргэнтэй гэрээ байгуулсан аж. Тиймээс нийслэлийн ногоон бүсийн 389.0 га талбайд нөхөн сэргээлт хийхээр зургаан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллуулж байна. Ногоон бүсийн 2000 га талбайд хөнөөлт шавьж устгах, 20 мянган га-д хортон шавьжийн судалгаа хийжээ.

“Ус” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 20 аймгийн 88 сумын нутаг, томоохон гол, нууруудын сав газарт 550 орчим цооног тоноглон байгуулах судалгаа гарган байршлыг нь тогтоолоо.

Бэлчээр шахагдан, цаг агаарын байдал хүндэрснээс амьдрах нөхцөл нь хумигдаж байгаа ан амьтдад зориулж нэр бүхий байгалийн цогцолбор газруудад хужир шүү, өвс тэжээл тавьж өглөө. Мөн холбогдох арга хэмжээг тухай бүр нь авч байна.

Мазаалай, цоохор ирвэсний тоо толгой, зан төрх, байршлыг тогтоох зэрэг чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөр гарган хэрэгжүүлж байгаа гэж илтгэлд дурьджээ