Posts Tagged ‘water pollution’

Ээжийгээ идээд цадсангүй. Дараагийнх нь хэн бэ?

Баасан, Луу сарын 6th, 2011

Сэтгүүлч Б.Саруулын уншигч олондоо хүргэж буй нийтлэлийг та бүхэндээ толилууъя.

Тэд бол бид

Дээрх асуултын хариуг олж ядан мунхаглах цаг айсуй. Эхийнхээ хэвлийг хэмлэн идэхдээ цус сүү хоёрын өнгө хоорондоо хэрхэн уусахыг, голоо тасартал хашгирах чимээ нулимстай хамт алсран одохыг харах нүд байвч аньдаг, хайрлах сэтгэлтэй боловч түүнийгээ булшилдаг нүгэл гээчийн өмнө нүцгэнээрээ байвч дээрдэх юмгүй үрс байх юм. Тэд бол бид. Төрүүлсэн эхээ идэж, зулгаах бүртээ инээд алдах аймшигт зураглалыг хүн төрөлхтөн хар дарсан зүүдэндээ ч олж хараагүй ч харин амьдрал дээр өдөр бүр үйлддэг. Үйлдэл бүхнээсээ гэмшил ухаарлыг бус шунал, мунхаглалыг олж авах.

Эх хүн үрийнхээ төлөө өөрийгөө золиход ч бэлэн сэтгэлийн хат, агуу боловч хөөрхийлөлтэй хувь зохиолтой нэгэн. Дэлхий ээж ч ялгаагүй. Хавирга сүв рүү нь хүнд техникээр хатгаж, халдан зовоож буй хүн төрөлхтөнд харгис хандах сэтгэлгүй ажээ. Гэтэл тал бүрээс нь тасдах зургаан тэрбум гаруй хүүхдэд нь цагаан тэмээ аалз шиг эхийгээ хэвлийгээс нь эхлэн идэж бараад бие гүйцсэн аалз болдог нүгэлт хувь тавилан, амин хувиа хичээх сэтгэл заяасан байна. Усны хомсдлоос болж өдөр бүр 30 мянган хүүхэд халдварт өвчнөөр үхэж байна, дэлхийн хуурай газрын 25 хувь нь цөлжжээ, дэлхийн дулаарал мянган жил үргэлжилнэ гэсэн айдаст мэдээнүүдийг сонсох бүртээ горьдлого тасрах. Үндэстэй бүхнийг ургуулдаг, үртэй болгоныг үржүүлэн өсгөдөг дэлхий ээжийнхээ алтан хөрсөн дээр өдөр бүр гишгэж, амьсгалах агаар, ундаалах усаар нь агшин тутам амлаж яваагийхаа төлөө хүн төрөлхтөн газрын баялаг, шавхагдашгүй нөөц гэсэн өчүүхэн бодол, ирээдүйгүй шуналаа таягдан хаях ухамсар хэзээ ирэх вэ.

Дэлхий ээж тандаа бид хайртай юу?

“Аалзыг харсан бол алах хэрэгтэй. Эхийгээ идэж өсч томордог юм” гэсэн үгийг бишгүй л сонсож байснаас хүмүүс бид өөрсдөө аалз шиг амьдарч байна гэсэн бодол эргэлдэж байгаагүй юм байна. Найман хөлгүй мөртлөө яасан хурдан дэлхий ээжийнхээ хэвлийг сэндийлж, иднэ вэ.

Нэг хүн дэлхий ээж ээ, би танд хайртай гэж орилоод нэмэргүй. Нийт хүн төрөлхтөн бид танд хайртай гэж хэлэх хэрэгтэй болов уу. Магадгүй огторгуй дунд хөвөх дэлхий ээжийг баярлуулахад усаа хэмнэж, гэрлээ унтраах гэсэн энгийн ухамсартай үйлдэл байхад л хангалттайг хэнээс ч илүү мэддэг хэрнээ хэрэгжүүлдэггүй нь сонин. “Дэлхий ээж таньдаа хайртай” гэж дуулах дуртай ч дэлхий ээжид хайртай юу, мөнгөнд хайртай юу гэдгийн хариултыг өнөөдрийн агаарын бохирдол, хатсан сайр, шуурах элс, амьтны сэгээс олж авах байх.

Сүүлчийн зоог хэн бэ

Хүн төрөлхтөн бид дэлхий ээжийгээ хороочихоод өөр гариг руу зугатах бодол өвөрлөж байхад бөөрөнхий эх маань бидэнд нарнаас эрчим хүч дамжуулах гэсэндээ нэгэн хэмээр зогсолтгүй тойрон эргэдэг. Хөгжил, сүйрэл хоёр зэрэг явагдах цагт хүн төрөлхтөн тэндээс юу ч олж долоохгүй гэж боддог юм.

Үсрэнгүй хөгжлийн нүргээн дунд өөрсдийнхөө эхийн ёолохыг чагнаж чадахгүй байгаа өндөр хөгжилтэй гэх орнуудын алхсан жимээр бид явна. Удаан ч гэсэн эцсийн үр дүн ижил юм. Гэхдээ дахиад нэг зүйлийг хэлэх хэрэгтэй болов уу. Дэлхий ээжийгээ идээд ч цадахгүй бол хүн төрөлхтөн дараа нь хэнийг зооглох бол. Энэ асуултыг биеэрээ буюу хамгийн сүүлчийн мөчид өөрийгөө барьж идэн хариулах цаг асуй. Тийм тавиланг бид өөрсдөө хүсэмжлэн далласаар…

Сэтгүүлч Б.Саруул

Говь нутагт ирак, кувейт гэсэн нэртэй газар байх юм

Мягмар, Хонь сарын 10th, 2010

Шинэхэн хостой хамт монгол орноор аялах аялал үргэлжилсээр. Өнөөдөр 2010 оны 7 дугаар сарын 19. Бид Даланзадгад хотын чиглэлд орон нутгийн онгоцоор Улаанбаатараас нислээ. Миний бие гадаад орон луу нисч байсан болохоос бус орон нутгийн онгоцоор аялаж байсан нь үгүй билээ. Анх удаа орон нутгийн чиглэлд,  говь нутгийг үзэхээр зорьж явна. Газардмагц говь нутгийн хөрслөг бор царайтай жолооч ах уриалгахан тоссоноор аялал эхэллээ. Нисэх онгоцны буудлаас 100 км яваад жуулчны баазад хүрлээ. Мөнгөн аяганд сүү дүүргэж, үндэснийхээ дээл хувцастай угтсан өндөр охин инээмсэглэн тоссон нь өвөрмөц. Энэ жишгийг бусад жуулчны бааз ч гэсэн хэрэгжүүлвэл харийн гэлтгүй бидний магнайг тэнийлгэм санагдлаа. (more…)

Харийн жуулчинд хөтчилж, эх орноороо аяласан эхний өдрийн тэмдэглэл

Мягмар, Морь сарын 27th, 2010

Манай баяр наадмын үеэр эх орондоо хуримаа хийсэн ч бал сараа Монгол оронд өнгөрүүлэх сэтгэл өвөрлөн ирсэн Итали улсын хос Игор, Сабрина гэх залууст хөтөч хийх ховор завшаан надад олдсон юм. Харийн хүнд эх нутгаа танилцуулж, газарчилж явах би өөрөө Говь хэмээх сайхан нутагт очиж үзээгүй байсан нь, гадаад хүнийг хөтчилсөн хэдий ч өөрөө давхар Монгол орныхоо байгалийн сайхныг нүдээр үзэх аз тохиосон нутгийн хүн болж хувдирсан юм. (more…)

Хотын даргаа, Туул голоос хайрга олборлохыг хэзээ зогсоох вэ?

Мягмар, Могой сарын 8th, 2010

Туул голын эрэг, сав газрыг ухаж, сэндийчих хvн мундахгvй нь. Сарвайсан болгон л эргийг нь ухаж байдаг болж. Мэргэжлийн хяналтынхан Туул голын эрэг сав газраас хайрга олборлож байсан том толгойтой 13 аж ахуйн нэгжийн vйл ажиллагааг бvрэн зогсоож чадаагvй байгаа. Гэтэл тєрийн ажил хийж, гvvр барьж байгаа нэрээр халхавч хийн Туул голоос хоёр жил хайрга олборлож байсан компанийг тєрийн бус байгууллагынхан илрvvлжээ. (more…)

АЛТНЫ УУРХАЙН БОХИР УС ОРХОН ГОЛЫН ЧУЛУУДЫГ ЦАГААН СУДАЛТАЙ БОЛГОЖЭЭ

Мягмар, Бич сарын 15th, 2009

DSCF2892 Энэ удаа Орхон голыг хараад бас л цочирдов. Өмнөх нийтлэлдээ та бүхэнд алтны уурхайн бохир ус Орхон голыг ямар өнгө төрхтэй болгосоныг зураг болон нутгийн иргэдээс авсан ярилцлагаараа хүргэсэн. (more…)

Улаанбаатарчууд бид Туул голоос хор уугаад байна уу?

Лхагва, Луу сарын 20th, 2009

Улаанбаатар хотод нийтдээ 50 гаруй арьс ширний үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр үйлдвэрүүдээс гарч буй бохир усыг цэвэрлэж саармагжуулдаг  байгууламжийн тоног төхөөрөмж нь хуучирч муудан, ачааллаа дийлэхээ больсоноос Туул гол руу химийн хорт бодис бүхий бохирдсон усаа шууд урсгах болсон тухай аймшигт мэдээ дуулдах болов.   Тэр бүү хэл, зарим үйлдвэр хэрэглэсэн усаа     Туул гол руу шууд нийлүүлж байсан тухай гутамшигт үйлдэлийг “ногоонтон”-ууд илрүүлж, холбогдох байгууллагуудад мэдэгдсэн байна. (more…)